МАРКЕТИНГ

Питер Морроугийн нэрэмжит олон улсын “ГЭРЭЛТ МОРЬД” хөтөлбөрийн шилдэг уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

“Хүн байгаль, хайр, эрх чөлөө” орчин үеийн урлагийн хөдөлгөөний “ХУРВАС” медиа арт үзэсгэлэн 10-р сарын 26-нд ХААН Галерейд нээлтээ хийлээ. Уран бүтээлч Ж.Гантулга, Ц.Даваажаргал, Г.Мөнхболор, Д.Дорждэрэм нарын хамтарсан энэхүү “ХУРВАС” медиа бүтээл нь Питер Морроугийн нэрэмжит олон улсын “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийн 2018 оны шилдэг уран бүтээлээр тодорсон билээ.

Питер Морроугийн нэрэмжит олон улсын “ГЭРЭЛТ МОРЬД” хөтөлбөрийн шилдэг уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ Хадгалах

ХААН Банкны боловсролын салбарт хийж буй бодитой хөрөнгө оруулалт үргэлжилсээр байна

Боловсрол яагаад чухал вэ? Яагаад бид үр хүүхдээ, ирээдүй хойч үеэ эрдэм мэдлэгтэй, өндөр боловсролтой хүн болгох гэж зорьдог вэ? Хариултыг тун энгийнээр тайлбарлахад, хамгийн наад зах нь боловсролтой хүн амьдралдаа бусдаас илүү зөв шийдвэр гаргаж чаддаг. Өөртөө итгэлтэй, ухаалаг, шинийг санаачлагч, баялгийг бүтээгч, хөгжлийг түүчээлэгч гэхчилэн олон давуу тал, тодотголыг нэмж болно. Тэгвэл дэлхий нийтээрээ тогтвортой амьдралыг цогцлоохыг эрмэлзэх болсон энэ цаг үед боловсрол мэдлэг хамгийн гол хөшүүрэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тийм ч учраас Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 2015 онд “Тогтвортой хөгжлийн 17 зорилт”-ыг тунхагласны 4-р зорилт нь “бүх нийтээрээ чанартай боловсрол эзэмших” хэмээн онцолжээ.

ХААН Банкны боловсролын салбарт хийж буй бодитой хөрөнгө оруулалт үргэлжилсээр байна Хадгалах

2038 оноос илгээсэн захидал...

Сайн байна уу? Хамгаас хайртай тандаа энэхүү захидал очих өдрийн мэндийг хүргэе! Та намайг үргэлж миний амьдралын утга учир хэмээн өхөөрддөгсөн. Одоо ч би таны хувьд хошуу цорвойн эрхэлдэг нялх балчраараа хэдий ч тун удахгүй өөрийн амьдралын утга учир болох бяцхан үрээ угтан авна. Жаахан байхдаа би хурдхан том болохсон гэж хоног тоолон, тэсэн ядан хүлээдэгсэн. Тань шиг бүгдийг чаддаг, бүгдийг мэддэг МУНДАГ хүн болчихоод дэлхийн бүх хүүхдийг аз жаргалтай амьдруулна гэж мөрөөддөг байв. Үнэхээр ч та миний хувьд авран хамгаалагч баатар маань төдийгүй амьдралын минь өмөг түшиг, үлгэр дуурайлал минь байж ирсэн.  

2038 оноос илгээсэн захидал... Хадгалах

"White House Residence": Шинэ загварын байр ашиглалтанд орлоо!

Европ стандартын дагуу дэлхийн брэндээр тоноглон чанарыг эрхэмлэн барьсан “White House Residence Тансаг зэрэглэлийн орон сууцыг таньд танилцуулж байна.

"White House Residence": Шинэ загварын байр ашиглалтанд орлоо! Хадгалах

“X Apartment-2” ээлжит iphone гар утасны азтан тодорлоо!

Х-Апартмент 2-р ээлжийн орон сууцны загварын байраар зочилсон эрхэм зочдоос 14 хоног бүр iphone –ын азтан тодруулж байгаа билээ Намрын ээлжит азтанаар ноён Алтангэрэл тодорч шагналаа хүлээн авлаа. Эрхэм та Х-Апартмент 2-р ээлжийн загварын байранд зочлоод 14 хоног тутам Iphone утасны  азтан болох боломжтой.

“X Apartment-2” ээлжит iphone гар утасны азтан тодорлоо! Хадгалах

Монгол улсын интернет хэрэглэгчдийн 60 хувь нь буюу 5 хүн тутмын 3 нь кибер халдлагад өртдөг

Дэлхий дахинд гарч буй санхүүгийн луйврын 70 хувь нь хулгайлагдсан карт болон хувь хүн, байгууллагын мэдээлэл ашиглан үйлдэгддэг бөгөөд эдүгээ хохирлын хэмжээ нь 16 тэрбум ам.долларт хүрээд байна. Тиймээс  дэлхийн гэмт хэргийн үзүүлэлтийн хоёрт кибер гэмт хэрэг эрэмблэгдэж, топ-4 эрсдэлийн нэгт тооцогдож байна. Ялангуяа залилагч этгээдүүд (hacker) бизнесийн байгууллагууд хоорондын и-мэйл харилцааг ашиглан данс өөрчлөгдсөн тухай болон хуурамч нэхэмжлэх илгээх зэргээр ихээхэн хэмжээний хохирол учруулдаг.

Монгол улсын интернет хэрэглэгчдийн 60 хувь нь буюу 5 хүн тутмын 3 нь кибер халдлагад өртдөг Хадгалах

Монголд анх удаа Худалдаа хөгжлийн банк болон “shoppy.mn” хамтран цахим зээлээр хүссэн бараагаа авах шийдлийг нэвтрүүлнэ

Цахим үйлчилгээ хурдацтайгаар хөгжиж өнөөдөр Та бидний олон асуудлыг цогцоор нь шийдэх шийдэл болон хувирч чадсан байна. Хэрэглээний шинэ эрин үед банкны үйлчилгээ болон хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнээ гар утасныхаа тусламжтай худалдан авах болсон. ХХБанк Монголын анхны хиймэл оюун ухаанд суурилсан цахим худалдааны цогц систем болох shoppy.mn-тэй хамтран хүссэн бараагаа зээлээр авах цахим шийдлийг анх удаа Монголдоо нэвтрүүлэх гэж байна. Хэрэглэгч байгаа газраасаа хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнээ зөвхөн нэг товчлуурын тусламжтайгаар шууд авах боломжтой болох юм. Бусад орны иргэдэд энэ төрлийн үйлчилгээ аль хэдийн өдөр тутмын хэрэглээ болсон байдаг.

Монголд анх удаа Худалдаа хөгжлийн банк болон “shoppy.mn” хамтран цахим зээлээр хүссэн бараагаа авах шийдлийг нэвтрүүлнэ Хадгалах

Голомт банк Азийн шилдэг маркетингтай байгууллагаар тодорлоо

Азийн маркетингийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Asian Marketing Excellence Awards” нь холбооны гишүүн орнууд болох Азийн 15 орны Маркетингийн холбоодоор дамжуулан тухайн жилийн үндэсний шилдэг компаниудыг шалгаруулдаг. Энэ жилийн “Asian Marketing Excellence Awards” арга хэмжээ  2018 оны 7-р сарын 19, 20-ны өдрүүдэд Индонезийн Бали аралд болж өнгөрсөн бөгөөд “Marketing Company of the Year”, “Marketing 3.0” номинацаар ялагчдыг тодруулсан юм.

Голомт банк Азийн шилдэг маркетингтай байгууллагаар тодорлоо Хадгалах

“English”-ээр “ус цас” болмоор байвал дараах зөвлөгөөг мөрдөөрэй!

Англи хэл сурна гэдэг таны “мөнхийн мөрөөдөл” байсаар байгаа нь дараах 3 бяцхан зөвлөгөөг хүргэж байна. 

“English”-ээр “ус цас” болмоор байвал дараах зөвлөгөөг мөрдөөрэй! Хадгалах
2018-10-20, 11:45