МАРКЕТИНГ

Шинэ үеийн бэлэг сонгоход 2 хоног үлдлээ

Голомт банк нь хуримтлалыг зуршил болгох зорилгоор 2015 онд “Үндэсний хуримтлал” хөтөлбөрийг анх эхлүүлсэн билээ. Тэгвэл өдгөө энэхүү хөтөлбөрт 105 мянга гаруй харилцагч нэгдэн хэдийнэ хуримтлуулах зуршлыг өөртөө бий болгосон таатай мэдээ байна. Хөтөлбөрийн ачаар олон хүн хүсэл мөрөөдлөө биелүүлж, асуудлаа шийдвэрлэж, идэвхтэй зорилготой амьдардаг болсон талаар сэтгэгдлээ илэрхийлсэн байдаг. Харин сүүлийн үед баяр ёслол, хүүхдийн даахь үргээх ёслол, найз нөхдийн төрсөн өдөр зэрэгт хуримтлалын бүтээгдэхүүнийг бэлэг болгон өгөх нь элбэг болжээ.

Шинэ үеийн бэлэг сонгоход 2 хоног үлдлээ Хадгалах

Хавдрын эсрэг үндэсний аян 120 мянган хүнийг үзлэгт үнэ төлбөргүй хамруулжээ

Монголын хүн амын дунд нас баралтын хоёр дахь том шалтгаан болсон хавдар өвчин аюулын харанга дэлдээд байна шүү гэдэг дохио сануулгыг өгч, урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг мэдээлэл олгох, цогц үзлэг шинжилгээнд хамруулах, үндэсний хэмжээний аян өрнүүлэх ажлыг ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-тэй хамтран сүүлийн найман жилийн хугацаанд хэрэгжүүлж ирлээ.

Хавдрын эсрэг үндэсний аян 120 мянган хүнийг үзлэгт үнэ төлбөргүй хамруулжээ Хадгалах

“Түмэн Шувуут” түмнийх боллоо

2019 оны төдийгүй Монголын ХАА-н салбарын хамгийн анхны IPO-г үндэсний үйлдвэрлэгч Түмэн Шувуут ХК гаргасан. Тус компанийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа Монголын хөрөнгийн биржээр 2019.01.15-2019.01-31-ны өдрүүдэд  явагдаж, амжилттай хаагдлаа. Түмэн Шувуут ХК нь нийт хувьцааныхаа 25 хувь буюу 50,000,000 сая ширхэг хувьцааг нэгжийн үнэ нь 200 төгрөгөөр олон нийтэд санал болгосноос нийт 3000 хөрөнгө оруулагчаас 10.9 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирсэн байна. Энэ удаагийн IPO нь сүүлийн хоёр жилд зарлагдсан хамгийн өндөр дүнтэй, хамгийн олон хөрөнгө оруулагчид оролцсон, иргэд SocialPay аппликейшнээр данс нээж, захиалга өгөх боломжтой технологийн дэвшлийг нэвтрүүлсэн онцлогтойгоор явагдсан юм. 

“Түмэн Шувуут” түмнийх боллоо Хадгалах

ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төв нэг дор 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай боллоо

ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж, шинэ байранд нүүж орсноор нэгэн зэрэг 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай боллоо.b Харилцагчдадаа банкны үйлчилгээг илүү ойртуулах, асуудлыг нь аль болох шуурхай шийдвэрлэж өгөх, үйлчилгээний чанараа улам сайжруулах зорилгоор ийнхүү хүн хүч, техник хэрэгслийн хүчин чадлыг өмнөхөөс 30 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд ийнхүү шинэчлэл хийснээр Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утасны үйлчилгээ банк санхүүгийн салбар дахь олон улсын стандарт бүхий Монголын №1 “Contact center” болж өргөжөөд буй юм.

ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төв нэг дор 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай боллоо Хадгалах

Голомт банк 2018 оны үр дүнгээ танилцууллаа

Дэлхийн жишиг Монголын банк болох алсын хараатай Голомт банк 2018 оны үр дүнгийн хурлаа хийлээ. “Харилцагч төвтэй банк” стратегийн хүрээнд Голомт банк нь 2016 оноос хойш банкны менежмент, бүтэц, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 60 гаруй томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Голомт банкны хувьд өнгөрөгч 2018 он их өсөлтийн жил байсан бөгөөд Монгол Улсын “Шилдэг банк”-аар тодорч, зээлжих зэрэглэлээ ахиулсны зэрэгцээ НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд глобал банкуудтай хамтран хариуцлагатай банкны бизнесийн зарчмуудыг санаачлан гаргасан зэрэг олон амжилтын эзэн болсон юм.

Голомт банк 2018 оны үр дүнгээ танилцууллаа Хадгалах

Эрүүл хэв маягаар амьдрахад нөлөөлөх чухал 4 алхам

Эрүүл амьдралын хэв маягийн тухай “Herbalife Nutrition” компанийн фитнесс зөвлөх Б.Галбадрахын нэн чухал 4 зөвлөгөөг хүргэж байна.

Эрүүл хэв маягаар амьдрахад нөлөөлөх чухал 4 алхам Хадгалах

Сошиал уралдааны ялагч 500 мянган төгрөгийн үнэ бүхий үзлэг оношилгооны эрхээр шагнуулна

ХААН Банк Сангаас Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран Хавдрын эсрэг үндэсний аяныг ес дэх жилдээ хэрэгжүүлж буй билээ. Аяны хүрээнд жил бүрийн 2-р сарын 4-нд тохиодог “Дэлхийн хавдартай тэмцэх өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ үеэр “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы үр дүнг танилцуулахаас гадна олон нийтэд хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл түгээх ажил зохион байгуулж ирсэн.

Сошиал уралдааны ялагч 500 мянган төгрөгийн үнэ бүхий үзлэг оношилгооны эрхээр шагнуулна Хадгалах

"Түмэн Шувуут"-ын хувьцааны захиалгыг 3 цэгт авч байна

Сүүлийн өдрүүдэд хөрөнгийн зах зээл сонирхогчдын анхаарлыг Түмэн Шувуут компанийн IPO зүй ёсоор татаж байна. Тиймээс тус компанийн андеррайтераар ажиллаж байгаа Голомт Капитал ҮЦК ХХК-ийн ахлах дилер О.Одбаяраас зарим тодруулгыг авлаа.

"Түмэн Шувуут"-ын хувьцааны захиалгыг 3 цэгт авч байна Хадгалах

Голомт банкны "Сонсголон" тооцооны төв үүдээ нээлээ

Голомт банк Дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэх салбар, тооцооны төв Голомт банк Дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэх салбар, тооцооны төвүүдийнхээ тоог нэмлээ. Өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс буюу Хан-Уул дүүргийн Яармагт тооцооны төвөө нээсэн бол өнөөдөр хүнд болон хөнгөн үйлдвэрүүд төвлөрдөг Сонгино Хайрхан дүүргийн Сонсголонд дахин нэг тооцооны төвөө нээж тухайн бүсийн иргэд, харилцагчдад банк санхүүгийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж эхэллээ.

Голомт банкны "Сонсголон" тооцооны төв үүдээ нээлээ Хадгалах

Голомт банкны “Яармаг” тооцооны төв нээгдлээ

Харилцагч төвтэй банкны бизнес загварыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй Голомт банк нь бүхий л салбар, тооцооны төвөө шинэчлэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ Дэлхийн жишигт хүргэн ажиллаж байна. Үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүд олноор төвлөрсөн Хан-Уул дүүргийн Яармагийн бүсэд Голомт банк шинэ тооцооны төвөө нээснээр тав тухтай, тохилог орчинд иргэд харилцагчдад банк санхүүгийн шинэлэг үйлчилгээг хүргэх боломжтой болж байгаа юм.

Голомт банкны “Яармаг” тооцооны төв нээгдлээ Хадгалах