МАРКЕТИНГ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

APPLE-ийн 3 дахь дэлгүүр 4-р хороололд шинээр нээгдлээ!

APPLE брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч Бодь-Электрониксийн 3 дахь дэлгүүр Улаанбаатар хотын худалдаа үйлчилгээний төвүүд хамгийн ихээр төвлөрсөн 3, 4-р хороололд шинээр нээгдлээ. APPLE-ийн сүлжээ дэлгүүрүүд ENTERA нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд шинээр нээгдсэн салбарын хувьд iPhone, iPad-ний хамгаалалтын гэр, кэйс, дагалдах хэрэгслүүдээр төрөлжсөнөөрөө онцлогтой. Нээлтийн арга хэмжээний үеэр Монгол үндэсний бүжиг, урлагийн тоглолт болон хүрэлцэн ирсэн зочдын дунд сугалааны тохирол тааруулж IPOD-ний эзнийг тодруулсан юм.

APPLE-ийн 3 дахь дэлгүүр 4-р хороололд шинээр нээгдлээ! Хадгалах
2012-05-29, 16:52

“Би Монгол- 2012” авто аялал

Аялал жуулчлалын үндэсний төв, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран зохион байгуулсан “Би Монгол- 2012” аяллын харилцаа холбооны ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци ажиллаж сансрын холбооны Иридиум үйлчилгээгээр аюулгүй байдлын хэрэгцээг нь ханган хамтран ажиллалаа. Иридиум нь дэлхийд хамгийн ойр сансрын нам тойрогт байрлуулсан 66 хиймэл дагуулаар дэлхийг бүхэлд нь (100%) бүрхсэн хиймэл дагуулын хөдөлгөөнт холбоо юм.

“Би Монгол- 2012” авто аялал Хадгалах
2012-05-16, 19:46

ЮНИВИШН: IPTV-ИЙН ВИДЕО САН

Юнивишн компанийн IPTV vйлчилгээний Монголын телевиз vзэгчдэд технологийн дэвшлийг мэдрvvлэх бас нэг цоо шинэ боломж нь видео сангийн vйлчилгээ юм.Видео сан гэж юу вэ?Vзэгч та дэлхийн шилдэг киног заавал DVD-гээр нь худалдан авч, эсвэл видео прокатнаас зээлж vзэх шаардлагагvй болох нь ээ. IPTV-ийг гэртээ тавиулсан хэрэглэгчийн телевизийн дэлгэц дээр гарч ирэх видео санд дэлхийн болон монголын дэлгэцийн сор болсон кино, концерт, дуу хєгжим, спортын уралдаан тэмцээний торгон агшин гэх мэт олон тєрлийн контентууд агуулагдах бєгєєд vзэгч хvссэн vедээ єєрийн сонгосон тєрєл жанраас сонгон тэдгээрийг Dolby Surround дуугаралттайгаар, HD чанараар яг кино театрт байгаа юм шиг эмоцитойгоор попкорноо дэргэдээ тавиад vзэж болно.
ЮНИВИШН: IPTV-ИЙН ВИДЕО САН Хадгалах
2011-05-26, 19:04

Монгол өрхийн Амьдрах орчин

Энэхүү судалгаагаар, Улаанбаатар хотын айл өрхийн хэдэн хувь нь орон сууц болон гэр хороололд амьдардаг, хэдэн хувьд нь өөрийн эзэмшлийн орон сууц зайлшгүй хэрэгтэй байгаа, хэдэн хувь нь агаарын бохирдол ихтэй орчинд амьдарч байгааг гаргахыг зорьсон бөгөөд шинэ байранд орж байгаа хүмүүс хэдэн төгрөгөөр байраа бүрэн тохижуулах боломжтойг гаргаж, инфографик хэлбэрээр танилцуулгыг бэлдлээ.

Монгол өрхийн Амьдрах орчин Хадгалах
2012-04-12, 03:14

2500 тєгрєгєєр 2 єрєє байртай болоорой

Ойрын єдрvvдэд бараг бvх л сонин, телевизээр Бааранд орох уу, Байртай болох уу, Pc Тоглох уу, Pank  амьдрах уу, Тамхи татах уу, тансаг амьдрах уу гэсэн рекламууд цацагдаад байгаа. Та чухам юуны реклам бол гэж таавар тавьж байв уу. Нууцыг тайлахаас ємнє таниас нэг асуултыг асууя. Та 2500 тєгрєгийг єдєр тутам юунд зардаг вэ. Хамгийн энгийн жишээ  бааранд 1 шил пиво авах, эсвэл 1 хайрцаг тамхи татах, хvvхэд залуус бол  5 цаг pc тоглохдоо зарцуулдаг байх юм. Тэгвэл таньд 2500 тєгрєгєєр 2 єрєє шинэхэн байранд амьдрах боломж байна. Ингээд нууцаа задалья.
2500 тєгрєгєєр 2 єрєє  байртай болоорой Хадгалах
2009-08-17, 20:15

Retina дэлгэцтэй шинэ MacBook Pro Албан ёсоор худалдаалагдаж эхэллээ

Хэдхэн сарын өмнө дэлхийн алдарт APPLE корпорациас зах зээлд албан ёсоор танилцуулсан дэлхийн хамгийн тод дүрслэлтэй дэлгэц бүхий нөүтбүүк болох MacBook Pro Монголд албан ёсоор худалдаалагдаж эхэллээ. Энэхүү бүтээгдэхүүн нь Америк Европ төдийгүй Азийн зах зээлд эрэлт өндөртэй байгаа юм. Өмнөх загваруудаасаа илүү нимгэн, илүү хүчирхэг болсон тул сая сая хэрэглэгчдийн анхаарлыг татаж чадсан байна.
Retina дэлгэцтэй шинэ MacBook Pro Албан ёсоор худалдаалагдаж эхэллээ Хадгалах
2012-10-19, 18:03

“Nightmare at M1NT” шоу доргио болж өнгөрлөө

Манай оронд сүүлийн жилүүдэд Halloween-ны баярыг маш өргөн тэмдэглэдэг болсон нь энэ жилийн 10.31 нд M1NT night club-д зохион байгуулагдсан NIGHTMARE at MINT шоу арга хэмжээнээс тодорхой харагдаж байна.
“Nightmare at M1NT” шоу доргио болж өнгөрлөө Хадгалах
2015-11-03, 18:00

ЮНИТЕЛ КОРПОРАЦИ ХЄРЄНГЄ ОРУУЛАГЧДАА ЗАРЛАЛАА

Монгол Улс тунхагласны баярын ємнєх энэ єдєр мэдээлэл, харилцаа холбооны ЮНИТЕЛ корпораци нэгэн чухал vйл явдлын талаар мэдээлэл хийлээ. 2005 онд vvрэн холбооны салбарт єрсєлдєєн, vйлчилгээний чанарыг нэмэгдvvлэх зорилгоор зарласан гуравдагч операторын тендерт ялсан тус компани Монгол-Солонгосын хамтарсан консорциум байдлаар vйл ажиллагаагаа эхэлж байсан.
ЮНИТЕЛ КОРПОРАЦИ ХЄРЄНГЄ ОРУУЛАГЧДАА ЗАРЛАЛАА Хадгалах
2010-11-25, 23:54

Паркт үхдэлүүд амилж байна

Залуус аа, аймшигт 10-р сар үргэлжилсээр..., аймшигт үхдэлүүд Паркийг эзэлж байна. Тэд орой бүрийн 19.00-21.00 цагийн хооронд амилж, Паркт өртөөгөө байрлуулжээ. Жинхэнэ айдсыг мэдрэхийг хүсч байвал 10-р сарын 31-ийг дуустал өдөр бүрийн 19.00-21.00 цагийн хооронд Паркт тавтай морил.
Паркт үхдэлүүд амилж байна Хадгалах
2012-10-23, 19:21

“Зураг алаач” - гэрэл зургийн уралдаан

Гэмгүй нэгнийг гэнэдүүлсэн зурагнууд ч инээдтэй шүү, 4-р сарын 1 буюу “Инээдмийн баяр”-ыг тохиолдуулан  хаврын урт өдрүүдэд залуусыг завгүй байлгах үүднээс Ве брэнд гэрэл зураг сонирхогчиддоо зориулан facebook хуудсаараа “ЗуРаГ АлаАчИд lol :-)” сэдвийн хүрээнд ээлжит уралдаанаа зарлалаа. 

“Зураг алаач” - гэрэл зургийн уралдаан Хадгалах
2012-03-21, 18:08

Хайртдаа өгөх бэлгээ сонгож амжсан уу?

Маргааш гэгээн хайрын тэмдэглэлт өдөр Валентины баяр болох гэж байна. Та хайртдаа ямар бэлэг өгөхөө хараахан шийдэж амжаагүй л байна уу. Тэгвэл таны сонголтонд туслах нэгэн таатай мэдээг дуулгья. Энэхүү баярыг тохиолдуулан Apple-ийн Монгол дахь албан ёсны борлуулагч Бодь Электроникс хосууддаа зориулан2-р сарын 13 болон 14-ний өдрүүдэд баярын бэлгээ задалж байна.

Хайртдаа өгөх бэлгээ сонгож амжсан уу? Хадгалах
2012-02-13, 23:33