ТАНИН МЭДЭХҮЙ

Бусдын эв зүйг олж, хүссэнээ хийлгэх 10 арга

Хүн бүр өөр өөрийн гэсэн зан төлөв, онцлог шинжтэй байдаг. Энэ нь хүмүүс хоорондын харилцаанд багагүй зөрчил дагуулдаг билээ. Тийм ч учраас бусадтай сайхан харилцаатай байж, бусдын арга эвийг олно гэдэг биднээс чамгүй авьяас шаарддаг. Тэгвэл та бүхэнд хүмүүсийн эв зүйг олох, тэдэнтэй ойлгож, нөлөөлөхөд туслах сэтгэлзүйн 10 аргыг хүргэж байна.

Бусдын эв зүйг олж, хүссэнээ хийлгэх 10 арга Хадгалах

Айдсаа тодорхойлох сонжоо

Хүн бүр ямар нэг зүйлээс эмээж явдаг нь нууц биш. Гэхдээ хамгийн гол нь тэрхүү айдас юунаас эхтэй болохыг мэдэж авах нь чухал юм. Учир нь айдсынхаа эх сурвалжийг олж байж түүнийг давна шүү дээ. Энэ үүднээс та бүхэнд дараах сонжоог хүргэхээр бэлтгэлээ. Та бүхэн доор байгаа зургуудаас сонгоод яг юунаас айж явдгаа олж мэдээрэй!

Айдсаа тодорхойлох сонжоо Хадгалах

Өөрөө ч мэдэлгүй "хоёр нүүр" гаргадаг бидний араншин

Бусдыг зөвхөн өөрийн өнцгөөс шүүж, үзэл бодлоо тулгах үзэгдэл нийгэм даяар газар аваад байна. Өнөөгийн нийгэмд тогтсон энэхүү шударга бус үйлдэл, ялгаварлан гадуурхалтыг давхар стандарт (double standard) гэж томьёолдог. Жишээлбэл, хэрвээ эмэгтэй хүн шаналж байвал сэтгэлээ онгойтол сайн уйл гэж хэлнэ, харин эрэгтэй хүнд бол битгий уйл эр хүн байж гэж хэлэх нь өнгөц харахад зөв юм шиг боловч үнэн хэрэгтээ хүн бүр л зовлон шаналлаа илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Энэ мэтчилэн бид аливаа зүйлд өнгөцхөн, хувийн хандлага гаргадгаа өөрсдөө ч анзаардаггүй.  Үүнийг дараах жишээнээс тодорхой харцгаая. 

Өөрөө ч мэдэлгүй "хоёр нүүр" гаргадаг бидний араншин Хадгалах

Та "дунд насны хямрал"-д өртсөнийг илтгэх 15 шинж

Та “Дунд насны хямрал надад тохиолдохгүй дээ” гэж бодож байж магадгүй ч энэ нь эрт орой хэзээ нэгэн цагт хүн бүрийн нүүр тулдаг асуудал юм. Гэнэт л та сүүлийн хэдэн арван жилийн турш зүтгэсэн, зориулсан бүхэндээ эргэлзэж, таны хамаг анхаарлаа хандуулж ирсэн бүхэн чинь учир утгагүй мэт санагдаж эхэлнэ. Гэхдээ  зөвхөн танд л ингэж санагдах юм биш таны өмнө олон хүмүүс  энэ үеийг даван туулж бүр хүчирхэг болсон нь ч бий. Ингээд танд дунд насны хямралд өртсөний шинж тэмдэг болоод тэдгээрийг даван туулах зөвлөгөөг хүргэе. 

Та "дунд насны хямрал"-д өртсөнийг илтгэх 15 шинж Хадгалах

Орчуулагчдын тухай сонирхолтой баримтууд

Орчуулгын урлаг олон зуун жилийн турш  дэлхий нийтийг бүхий л салбарт холбож, өнөөгийн хөгжил дэвшлийн гүүр болсоор ирсэн билээ. Энэ ч утгаараа орчуулагчийн ажил нэлээд хариуцлагатайд тооцогддог. Ингээд орчуулгын талаар та бүхний мэдэхгүй сонирхолтой баримтуудыг дэлгэе. 

Орчуулагчдын тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Хамгийн нууцлаг бөгөөд айдас хүргэм 10 археологийн олдвор

Бидний амьдарч буй дэлхий ертөнц тайлагдашгүй, нууцлаг зүйлсээр дүүрэн хэвээр байна. Археологичдын илрүүлсэн нууцлаг олдворууд тэдэнд хариултаас илүү тоолж баршгүй олон асуулт л үлдээдэг. Та бүхэнд тэрхүү хачин жигтэй, цочирдмоор археологийн  олдворуудыг хүргэж байна.

Хамгийн нууцлаг бөгөөд айдас хүргэм 10 археологийн олдвор Хадгалах

Хосуудын харилцааг улам бэхжүүлдэг 6 үйлдэл

Хосуудын харилцаа анхандаа “урт удаан, аз жаргалтай” үргэлжлэх юм шиг л эхэлдэг. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр олон олон асуудал тулгарч, үл ойлголцоход хүрдэг. Хайртай хүнтэйгээ урт удаан, аз жаргалтай байхыг хүсвэл та хоёр зүрх сэтгэл нэгтэй байж, аливаа асуудлыг цаг тухайд нь хамтдаа шийдвэрлэж чаддаг байх хэрэгтэй. Ингээд хосуудын харилцааг бэхжүүлэх аргуудыг та бүхэнтэй хуваалцъя. 

Хосуудын харилцааг улам бэхжүүлдэг 6 үйлдэл Хадгалах

Харц тулгаралт нь бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Та бусдын харцыг өөр дээрээ тогтоодог хүчирхэг нэгэн үү эсвэл ярих үедээ харц буруулдаг ичимхий хүн үү? Хүмүүс ихэвчлэн харилцан ярианыхаа 30-60 хувьд нь нүд нүд рүүгээ харж байдаг. Гэхдээ жинхэнэ сэтгэл хөдлөлөөрөө холбоо үүсгэе гэвэл 60-70 хувьд нь нүд нүд рүүгээ харж ярих хэрэгтэй аж.  Харц тулгаралтыг өөрийн давуу тал болгон ашиглах нь практикаар эзэмших боломжтой ур чадвар юм. Хурал дээр эсвэл хэн нэгэнтэй романтик үдшийг өнгөрөөж байхдаа анхаарлыг нь татахыг хүсэж байгаа бол таны харц үгнээс чинь илүүг илэрхийлэх болно. Энэхүү биеийн хэлний чухал чадварыг эзэмших нь ямар ач холбогдолтойг дараах мэдээллээс уншаарай. 

Харц тулгаралт нь бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ? Хадгалах

Түүхэнд хамгийн удаан хугацаанд төр барьсан хаад

Хаан ширээнд сууж, тэрхүү хязгааргүй их эрх мэдэл, алдар нэр, үүрэг хариуцлагыг хүлээх хувь заяа хүссэн бүхэнд олдохгүй нь лавтай. Мөн он удаан жил эзэн хааны суудлаа тогтвортой хадгална гэдэг бас л амаргүй даваа, төрөхөөсөө л нийгмийн дээд зиндааг тэргүүлэх үүрэгтэй ирсэн тэдний хувьд атаат дайсан, хүндрэл бэрхшээл алхам тутамд тулгарах буй заа. Тиймдээ ч дэлхийн түүхэнд олон олон хаад бага залуудаа жам бусаар амиа алдсан байдаг. Харин энэ удаад хамгийн удаан жил төрийн эрхэнд сууж чадсан гарамгай удирдагчдыг танилцуулж байна. 

Түүхэнд хамгийн удаан хугацаанд төр барьсан хаад Хадгалах

Худалдааны байгууллагууд биднийг хэрхэн төөрөгдүүлдэг вэ?

Танин мэдэхүйн гажуудал гэдэг нь бидний бодол санаандаа гаргадаг алдаа юм. Энэ нь бодит байдал дээр байхгүй зүйлийг бий болгох бодол гэхэд болно. Энэхүү арга барилыг мэдсэнээр бид маркетингийн ажилчид, худалдаачдын бидэнд үзүүлдэг сэтгэл зүйн нөлөөллөөс өөрийгөө аварч чадна.

Худалдааны байгууллагууд биднийг хэрхэн төөрөгдүүлдэг вэ? Хадгалах

Математик нь өнөө цагт хамгийн чухал шинжлэх ухаан болохыг батлах 12 шалтгаан

Хүмүүсийн ихэнх нь математикийн тухай бараг юу ч мэдэхгүй, үндсэн дөрвөн үйлдлээр л хязгаарлагдаж байна гэхэд хилсдэхгүй. Үүнээс болж өнөөгийн нийгэмд математикийн ач холбогдлыг тийм ч сайн ойлгож хүлээж авахгүй байна. Тэгвэл таны болон таны хүүхдийн амьдралд ахлах сургуулийн хамгийн уйтгартай гэгддэг, сурагч бүрийн судлахаас залхдаг энэ хичээл яагаад чухал болохыг тайлбарлаж өгье.   

Математик нь өнөө цагт хамгийн чухал шинжлэх ухаан болохыг батлах 12 шалтгаан Хадгалах

"Хэнд ч хэрэггүй амьтан" мэт санагдах үед...

Сэтгэлээр унаж, өөртөө итгэлгүй болох үе хүн бүрд тохиолддог. Энэ үед ихэнх хүмүүс бүх зүйлийн харанхуй талыг харж, амьдралын баяр баясалгүй болдог. Сэтгэл судлаач Аарон Бекийн үзсэнээр сэтгэл гутралд орсон хүмүүсийн 80 хувь нь өөрийгөө маш ихээр үзэн ядах шинжтэй болдог бөгөөд энэ үед ялагдсан, ядарсан, тусгаарлагдсан эсвэл зан авирын доголдолтой болох гэсэн 4 нөхцөл хүний сэтгэхүйд үүсдэг байна.  Аз жаргал гэдэг зөвхөн амжилтаар үнэлэгддэггүй, үүнд өөрийгөө үнэлэх үнэлэмж, хүндлэл хамгийн чухал. Иймээс сэтгэл судлаач Аарон өөрийгөө үнэлэх үнэлэмж буурахад нөлөөлөх хүчин зүйлс болоод тэдгээрийг хэрхэн ойлгож, засах талаар зөвлөгөө өгчээ. 

"Хэнд ч хэрэггүй амьтан" мэт санагдах үед... Хадгалах