ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Орчин үеийн багшид заавал байх ёстой зан чанарууд

Хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт арга нэгэнт халаагаа өгчээ. Дэлхий ертөнц маш хурдацтай хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүүхдийн сэтгэхүй болон аливаа зүйлд хандах хандлага эрс өөрчлөгдөх болсныг багш нар ч мөн ухамсарлах хэрэгтэй болсон байна. Ингээд орчин үеийн гэх тодотгол бүхий багш нарт ажилдаа бодитоор хэрэгжүүлж, ашигтай үр дүн гаргахад туслах шалгарсан найман чанарыг танилцуулж байна.

Орчин үеийн багшид заавал байх ёстой зан чанарууд Хадгалах

Зөвхөн тагнуулчдын мэддэг, хүний бодлыг унших 9 арга

Бусадтай харилцаж байх үедээ тэдний дотроо юу бодож, санаж байгааг мэднэ гэдэг авъяас, мэдрэмж шаардсан зүйл билээ. Тэгвэл "FBI" буюу АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоонд 23 жилийн турш ажилласан Ларэй Куй гэх эрхэм дээрх чадварыг хүн бүр эзэмших бүрэн боломжтой болохыг хэлсэн байна. Ингээд та бүхэндээ түүний өгч буй зөвлөгөөг элдэв нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэе. Бусдын бодлыг уншиж чаддаг болно гэхээр гайхалтай биш гэж үү?

Зөвхөн тагнуулчдын мэддэг, хүний бодлыг унших 9 арга Хадгалах

Дэлхий дээр 3 төрлийн хүүхэд төрдөг. Харин та аль нь вэ?

Хүний төрсөн огноо гариг эрхэстэй хамаатай байдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл бид өнөөдөр та бүхэнд хурдацтай хөгжиж байгаа эрин үе хүн төрөлхтөнд яаж нөлөөлдгийг хүргэхээр бэлтгэлээ. Хүн болгон төрсөн үеэсээ хамааран гурван бүлэгт хуваагддаг ажээ. Та магадгүй индиго хүүхэд гэж сонсож байсан байж болох юм. Тэгвэл индиго хүүхдээс гадна кристал, солонго гэсэн хүүхдүүд байдаг ба эдгээр хүүхдүүд ямар онцлогтой болохыг хамтдаа мэдэж авцгаая.

Дэлхий дээр 3 төрлийн хүүхэд төрдөг. Харин та аль нь вэ? Хадгалах

Гарын алгыг хэрхэн унших вэ?

Гарын алга дээр амьдралын зурлага бичээстэй байдаг гэж үздэг. Тиймээс ч гарын алгыг зөв уншиж сурвал магадгүй өөрийн ирээдүйг урьдчилан төсөөлж, таамаглаж болох болов уу?... Ингээд гарын алган дээрхи зурлагыг хэрхэн уншиж болох талаар хүргэе.

Гарын алгыг хэрхэн унших вэ? Хадгалах

Эрчүүдийг галзууруулах дөхдөг 15 зүйл

Гаднаас нь харахад үг дуу цөөтэй юм шиг мөртлөө, заримдаа хүүхэд шиг жижиг зүйл дээр баярлаж, гомддог эрчүүдгүйгээр энэ амьдралыг төсөөлөхөд үнэхээр бэрх билээ. Тэгвэл тэдний дур хүслийг чухам ямар зүйлс хамгийн ихээр өдөөдөг юм бол? Хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, асуултын хариултыг мэдэж авцгаая.

Эрчүүдийг галзууруулах дөхдөг 15 зүйл Хадгалах

Хайр, шохоорхол хоёр ямар ялгаатай вэ?

Бидний амьдралыг тэтгэж, амьд явах эрч хүчээр цэнэглэж байдаг зүйл бол яахын аргагүй "хайр" шүү дээ...Ялангуяа залуусын тухайд тэд шинээр танилцсан, уулзсан, болзож байгаа нэгнээ жинхэнэ хайр уу? эсвэл шохоорхол уу? гэдгийг сайтар таньж мэддэггүй. Тиймээс ч насаараа харамсаад барахгүй том алдааг гаргах нь бий. Иймд бид та бүхэндээ жинхэнэ хайр, шохоорхол гэдэг чухам ямар ялгаатай болохыг танилцуулж байна.

Хайр, шохоорхол хоёр ямар ялгаатай вэ? Хадгалах

Эрдэмтэд пирамидын нууц бүтцийг илрүүлжээ

"Дэлхийн 7 гайхамшиг"-ийн нэг, Египетийн соёл иргэншлийн 4500 жилийн нууц түүхийг агуулан дүнсийх Пирамидын дотоод зохион байгуулалтыг эрдэмтэд сансрын туяа ашиглан тандаж үзээд, түүнийгээ амжилттай дуусгажээ. Египетийн нийслэл Каир хотоос өмнө зүгт 40 км-ийн зайд орших Бэнтийн пирамидыг "дурандаж" үзээд, эрдэмтэд мэл гайхжээ. Учир нь...

Эрдэмтэд пирамидын нууц бүтцийг илрүүлжээ Хадгалах

Оюутан байхдаа заавал сурах зүйлс

Оюутан нас гэдэг хүний амьдралын хамгийн гэгээлэг сайхан үе байдаг. Тэгвэл энэ л үедээ юу сурч, ямар хүрээлэлд байна, цаашдын амьдралын суурь яг тэгж л тавигдана гэсэн үг. Тэгэхээр яг одоо их сургуульд элсэн орж буй, суралцаж буй, эсвэл төгсөх гэж байгаа оюутан дүү нартаа зориулж, энэхүү мэдээллийг бэлтгэлээ. 

Оюутан байхдаа заавал сурах зүйлс Хадгалах

Оюутан байхдаа ганц бие байхын давуу талууд

Оюутан нас бол хүн бүрийн хувьд хэзээ ч мартагдашгүй, дурсамж дүүрэн, гайхалтай мөч байдаг билээ. Түүнээс гадна асар их хариуцлагатай он жилүүд байх бөгөөд энэ үед залуус маань хичээлдээ шамдаж, ирээдүйн ажил, амьдралдаа анхаарал тавих хэрэгтэй байдаг нь нууц биш юм. Магадгүй хайр сэтгэлийн асуудал дээр оюутан байхдаа яарч шийдвэр гаргахаас илүүтэйгээр өөрийгөө хөгжүүлэхдээ ач холбогдол өгөх нь зарим тохиолдолд зөв сонголт болдог байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, оюутан байх үедээ ганц бие байхын дауу талуудыг мэдэж авцгаая.

Оюутан байхдаа ганц бие байхын давуу талууд Хадгалах

Хүүхдэдээ өдөр бүр хэлэх хүчирхэг үгс

Эргэх орчлон эх үрийн элбэрэл хайр, итгэлцэл дээр оршдог гэлтэй. Бидний бяцхан үрс, балчир жаалууд маань булгилах зүрхэндээ зөвхөн хайраар тэжээгдэн амьдардаг билээ. Өөрт нь хандаж хэлсэн жаахан үгэнд л урам орж, хашгирч загнасан багахан шүүмжлэлд л сэтгэл нь эмзэглэдэг. Иймд бид та бүхэндээ хүүхдэдээ  хандаж хэлэх энгийн л хэрнээ эгэлгүй хүчтэй үгсийг танилцуулъя. Эдгээр үгсийг сонсож өссөн ямар ч хүүхэд, ирээдүйд хөлөө алдах учиргүй.

Хүүхдэдээ өдөр бүр хэлэх хүчирхэг үгс Хадгалах

Таныг хэзээ ч орхиж явахгүй залуугийн 10 шинж

Нэг нэгэндээ уусан шингэж, түүнгүйгээр маргаашийг төсөөлж чадахгүй болох нь агуу хайрын илрэл билээ. Гэвч сүүлийн үед эрчүүд маань хайртай бүсгүйгээ хуурч, хажууд нь байгаа хэрнээ сэтгэл нь алс хол тэнэж явах тохиолдол ихэссээр байгаа юм. Харин эмэгтэй хүн зөвхөн өөрт нь хайртай залуутай хамт байж л, жинхэнэ аз жаргалыг амтлах боломжтой юм шүү. Иймд бүсгүйчүүддээ өөрийг тань хэзээ ч орхиж явахгүй, чин сэтгэлээсээ хайрлах залуугийн шинжүүдийг дуулгая.  

Таныг хэзээ ч орхиж явахгүй залуугийн 10 шинж Хадгалах

Хүүхдээ баян болгохын тулд юу хийх ёстой вэ?

Эцэг эх бүр л үр хүүхдээ мэдлэг боловсролтой, нийгэмд хөлөө олж чадахуйц чадвартай нэгэн болгохыг хүсдэг. Харин хэрхэн яаж хүмүүжүүлж, зөв зүйтэй нэгэн болгож төлөвшүүлэх тухай хүн болгон мэдээд, хэрэгжүүлээд байж чаддаггүйг нуух юун. Иймд заавал эцэг эхчүүд гэлтгүй хэзээ нэгэн цагт ээж, аав болох залуустаа зориулж хүүхдээ баян, амжилт дүүрэн нэгэн болгохын тулд хийх ёстой зүйлсийг танилцуулъя.  

Хүүхдээ баян болгохын тулд юу хийх ёстой вэ? Хадгалах