ТАНИН МЭДЭХҮЙ

Сансарт гарсан хамгийн анхны гэмт хэрэг

Сүүлийн 50 гаруй жилд гэмт хэргийн маш олон төрлүүд шинээр үүсэх болсон юм. Үүний жишээ болгож цахим гэмт хэрэг гэх мэтийг дурдаж болно. Тэгвэл хуулиас гадуурх үйлдэл бүр манай дэлхийгээс хальж гарсан бололтой. Учир нь саяхан NASA сансарт гарсан анхны гэмт хэргийн талаар үнэнийг ичлилжээ.

Сансарт гарсан хамгийн анхны гэмт хэрэг Хадгалах

Сонирхолтой шалтгаанаар нэрээ өөрчилсөн дэлхийн 9 орон

Нидерландын засгийн газар улсынхаа хүмүүст танигдсан хэв маягийг өөрчлөхийн тулд Голланд хэмээх нэрийг саар бүхэнтэй нь хамт ардаа орхиж, зөвхөн Нидерланд гэж нэрлэхээр шийджээ. Учир нь Голланд гэх нэртэй хамт бие үнэлэгчдийн төв болсон "улаан дэнлүүний гудамж", хориотой бодисын чөлөөтэй хэрэглээ зэрэг сөрөг ойлголт дэлхий нийтэд хэдийн танил болсон байв. Энэ мэтчилэн тодорхой шалтгааны улмаас нэрээ өөрчилсөн улс орнууд цөөнгүй байдаг. 

Сонирхолтой шалтгаанаар нэрээ өөрчилсөн дэлхийн 9 орон Хадгалах

Зөвлөлтийн үед баригдсан, газрын зураг дээр байдаггүй нууц хотууд

ЗХУ-д болон дагуул улсуудад нь газрын зураг дээр тэмдэглэгдээгүй олон нууц хот байжээ. Тодорхой нэргүй гэмээр эдгээр хотыг өөр хотын нэрийн ард ямар нэг тоо тавих байдлаар ялгах бөгөөд ийм хотууд нь бүгд орон нутгийн  хаалттай бүс (ОНХБ) гэсэн тусгай статустай байв. Чухам ийм хаалттай бүсүүдэд Зөвлөлтийн хамгийн том нууц болох сансар судлал, цахилгаан энерги, цэрэг стратегийн объектууд байрлаж байсан юм.

Зөвлөлтийн үед баригдсан, газрын зураг дээр байдаггүй нууц хотууд Хадгалах

Коронавирусээс сэргийлэх аргыг олсон Унгар эмчийн гунигт түүх

1847 онд Венийн жирийн л нэг төрөх эмнэлэгт доктор Земмелвейс гэдэг хүн ажилладаг байжээ. Энэ төрөх байр нь бусдаас ялгарах юмгүй, хүүхдээ төрүүлж байгаа эхчүүд болон дөнгөж төрсөн нялх хүүхдүүд нь янз бүрийн халдвараас болж үхэж эндэх нь цөөнгүй тийм л газар байв. XIX зууны үед энэ нь хэвийн явдал байсан бөгөөд хэрвээ Земмелвейс докторын ажигч зан чанар байгаагүй бол энэ байдал хэр удаан үргэлжлэх байсныг таах аргагүй юм.

Коронавирусээс сэргийлэх аргыг олсон Унгар эмчийн гунигт түүх Хадгалах

Газарт хэвтэж байдаг нууцлаг "Ш үсэг" яг юу вэ?

Та амьдралдаа ганц удаа ч болов "Ш" эсвэл "Е" (яаж харахаас шалтгаална) үсэгний дүрс бүхий төмөр зүйл хаа нэгтээ харж байсан байх. Ялангуяа хөдөө орон нутагт илүү их тааралддаг.  Харин тэрхүү зүйлийг юунд хэрэглэдэг, ямар учиртай болохыг та мэдэх үү?

Газарт хэвтэж байдаг нууцлаг "Ш үсэг" яг юу вэ? Хадгалах

Хосуудыг хооронд нь улам дотносуулдаг 36 асуулт

Хэдэн жилийн өмнө "New York Times" сэтгүүлд Мэнди Лен Катроны судалгааны ажилд үндэслэсэн “Хэн нэгнийг өөртөө дурлуулахыг хүсвэл үүнийг хийгээрэй” гэсэн нэртэй нийтлэл гарчээ. Уг судалгааны гол зорилго нь хүмүүсийг нэг нэгэнд нь дурлуулах бус харин илүү ойр дотно болоход туслах байсан бөгөөд үүнд зориулж Катрон шинжлэх ухааны үндэслэлтэй 36 асуулт бэлдсэн байна. Туршилтын үр дүнд эдгээр асуултууд хэн нэгэнтэй илүү дотно холбоо тогтооход туслаад зогсохгүй гэрлэхэд хүргэдэг нь батлагджээ. 

Хосуудыг хооронд нь улам дотносуулдаг 36 асуулт Хадгалах

Шүүх эмнэлгийн мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэдэг вэ? (20+ фото)

Нидерландын Цагдаагийн академийн дэргэд шүүх эмнэлгийн шинжээчдийг бэлтгэдэг тусгай анги хичээллэгдэг бөгөөд тэнд оюутнуудад онол практик хослосон сургалт явуулдаг байна. Санаатай гал тавьсан хэрэг, зочны өрөөн дэх амиа хорлосон цогцос, гэмгүй харагдах гал тогооны хутга гэх мэтийг шинжилдэг хүмүүсийг хэрхэн бэлтгэдэг болохыг гэрэл зурагчин Жероэн Хофман баримтжуулжээ.

Шүүх эмнэлгийн мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэдэг вэ? (20+ фото) Хадгалах

Хүмүүсийн олсон эдгээр нууцлаг зүйлс яг юу болж таарсан бэ? (3-р хэсэг)

Бид бүхэн заримдаа өмнө нь огт харж байгаагүй, юунд хэрэглэдэг, ямар зориулалттайг нь ойлгоход бэрх учир битүүлэг зүйлстэй тааралдах нь бий. Харин интернетийн хэрэглэгчид энэ асуудлыг хялбархан шийддэг бололтой. Тэд олсон, харсан, тааралдсан учир битүүлэг зүйлсийнхээ зургийг цахим орчинд нийтэлж, бусад хүмүүс болон мэргэжилтнүүдээс өөрт хэрэгтэй хариултаа олж чаддаг ажээ. 

Хүмүүсийн олсон эдгээр нууцлаг зүйлс яг юу болж таарсан бэ? (3-р хэсэг) Хадгалах

Таны өдөр бүр хараад байхааргүй байгалийн гайхалтай үзэгдлүүд

Маш хачирхалтай зүйл хараад хүмүүсийн хамгийн түрүүнд хийдэг зүйл бол зургийг нь авах. Гэхдээ ихэнх тохиолдолд тэдгээр зүйлсийг энгийн логикоор болон байгалийн хуулийн дагуу тайлбарлаж болдог. Ингээд тэдгээр зүйлсийн жишээг толилуулж байна.

Таны өдөр бүр хараад байхааргүй байгалийн гайхалтай үзэгдлүүд Хадгалах

Христофер Колумбын ачаар бидний одоо идэж буй 10 хүнс

Колумб Карибын арлуудад анх ирээд хүмүүс, соёл иргэншлээс гадна идэж хэрэглэдэг хоол хүнсийг нь үзээд хамгийн их гайхширч байсан гэдэг. Итгэхэд бэрх ч Италиас гаралтай Христофер Колумб нэг ч удаа улаан лооль харж байгаагүйн учир нь тэрхүү ногоог зөвхөн Америкт л тариалдаг байжээ. Зөвхөн улаан лооль ч гэлтгүй хоол хүнсэнд өргөн хэрэглэдэг олон арван бүтээгдэхүүнийг Америк тивийг нээсний ачаар л бид одоо идэж байна.

Христофер Колумбын ачаар бидний одоо идэж буй 10 хүнс Хадгалах

Нярай хүүхдийн тухай "санаанд оромгүй" 12 баримт

Дөнгөж төрсөн нярай хүүхдийг бид тогтмол томчуудын анхаарал халамж шаардсан бяцхан зүйл мэтээр хүлээж авдаг. Хэдийгээр энэ үнэний ортой ч тэд бидний төсөөлж байснаас ч илүү ихийг хийж, мэдэрч байдаг гэнэ. Ингээд нярай хүүхдийн тухай таны мэдэхгүй 12 баримтыг хүргэж байна. 

Нярай хүүхдийн тухай "санаанд оромгүй" 12 баримт Хадгалах

Мулан охины түүх бодит уу, эсвэл ердөө зохиол уу?

Хятадын дайчин бүсгүй болох Муланы түүх орчин үеийн урлагийн ертөнцөд нэлээд алдартай болоод байгаа. Дайчин охины тухай өгүүлэх Диснейн хүүхэлдэйн кино байдгаас гадна өөр олон ном зохиол, уран сайхны кино, комикс хүртэл бий. Гэхдээ Мулан охины түүх бодит эсэх нь ихээхэн эргэлзээтэй аж. 

Мулан охины түүх бодит уу, эсвэл ердөө зохиол уу? Хадгалах