ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Монголын нутагт амьдарч байсан алдартай үлэг гүрвэлүүд

Азийн хамгийн том цөл болох Их говь нь цагтаа ургамал амьтдын диваажин байжээ. Олон палеонтологичид тус газар гэнэтийн элсэн нуранги болсноос үлэг гүрвэлүүдийн төрөл зүйлүүд устсан гэж үздэг. Хамгийн эхэнд 1922 онд Америкийн Байгалийн Түүхийн Музейн захирал Рой Чапмен Эндрюс (Roy Chapman Andrews) Монголд малтлага явуулсан ба дараа нь ЗХУ, Польш, Япон гэх орнууд малтлага хийхээр ирсэн байна. 100 жилийн турш үргэлжилсэн үлэг гүрвэлийн олдворын хайгуулаар 400 төрөл зүйл нээн илрүүлсний 80-аас багагүй хувь нь Монгол орноос илэрчээ.

Монголын нутагт амьдарч байсан алдартай үлэг гүрвэлүүд Хадгалах

Хүн амьсгал хураасныхаа дараа өөрийгөө үхсэн гэдгээ мэдэрч байдаг

Хүний нас барсан цагийг зүрх нь зогссон үеэр тооцдог. Гэвч энэ үед бидний тархи шууд үхжиж эхэлдэг үү эсвэл удаанаар алдардаг уу? Хэсэг эрдэмтэд үхэлтэй ойр тохиолдлуудыг судалж тархинд үхэл хэрхэн нөлөөлдөг талаар судлахад, хүн бүрэн амьгүй болохоос өмнө мэдрэлийн тогтолцоо тархи луу дохио явуулдаг гэдгийг олж мэджээ. Шинээр нээсэн нээлтээ цааш судлан, 2013 онд Mичиганы их сургуульд хархын тархины үйл ажиллагааг хянах үед тэд үхэхийн өмнө өндөр сонор сэрэмжтэй байсан гэдгийг мэдсэн юм. Үүнээс үүдэн үхэлтэй ойр тохиолдлууд нь цус шахалт багасах үед тохиолддог гэсэн таамаглалыг гаргаад байсан билээ. 

Хүн амьсгал хураасныхаа дараа өөрийгөө үхсэн гэдгээ мэдэрч байдаг Хадгалах

"Та шулам мөн үү?" - Дундад зууны үед ямар эмэгтэйчүүдийг "шулам" гэж үздэг байсан бэ?

''Шулам'' гэх ойлголт хүнд төрөлхтөнд дундад зууны үеэс хойш танил болсон. Тэгвэл ''шулам'' гэж яг ямар хүнийг хэлдэг вэ? Ид шидийг эзэмшиж, гүйцэлдүүлэхээр оролдож буй хүнийг хэлдэг хэмээх нийтлэг ойлголт байдаг. Шинжлэх ухааны үндэстэй тодорхойлолт одоогоор байхгүй бөгөөд кино зохиолуудад шулмыг олон янз утгаар тайлбарлах гэж хичээдэг. Жишээлбэл, хүн бүрийн мэдэх шидтэний ертөнцийн тухай өгүүлдэг Харри Поттер кинонд л гэхэд эмэгтэй шидтэнг ''шулам'' хэмээн нэрлэдэг. 

"Та шулам мөн үү?" - Дундад зууны үед ямар эмэгтэйчүүдийг "шулам" гэж үздэг байсан бэ? Хадгалах

Улс орнуудын нэр Хятад хэлэнд хэрхэн орчуулагддаг вэ?

Хятад хэлнээ аливаа орны нэрийг бүрдүүлдэг ханзуудыг орчуулвал сонирхолтой, хөгжилтэй ч гэмээр үгс гарч ирдэг. Учир нь гадаад хэлнээс зээлсэн үгийг хоёр болон түүнээс дээш ханзыг нийлүүлэн буулгаснаас шалтгаалдаг байна. Ингээд тэдгээрийн жишээг танилцуулъя.

Улс орнуудын нэр Хятад хэлэнд хэрхэн орчуулагддаг вэ? Хадгалах

Хеликобактерийг судлахын тулд өөрийн ходоодоо шархлуулж туршсан эрдэмтэн

Маш олон ходоодны шархтай өвчтөнүүдийн ходоодоо авахуулах эсвэл цус алдаж үхэх хэмжээний хүнд байдлыг Австралийн баруун хязгаарын далайн эргийн нэгэн эмч олон жилийн турш харсаар иржээ. Барри Маршал (Barry Marshall) гэх тэрхүү эмч тэр үедээ насанд хүрэгчдийн 10 хувийг хамарч байсан шархлааг маш энгийн аргаар эмчлэх аргыг мэдэж байсан тул маш их тарчилж байлаа.

Хеликобактерийг судлахын тулд өөрийн ходоодоо шархлуулж туршсан эрдэмтэн Хадгалах

Хаягдал жүржийн хальснууд Төв Америкийн байгаль орчныг аварсан түүх

Жүржийн хальс доторх жимснээсээ илүү тэжээллэг бодисоор баялаг байдгийг мэдэх үү? Ислэг, Витамин Ц, фолийн хүчил, B6, кальци болоод бусад хүний биед амин чухал хэрэгцээт бодисуудаар баялаг байдаг. Идэхэд хэцүү ч жүржийн хальсыг хүнсэнд хэрэглэснээр хэд хэдэн төрлийн өвчнүүдээс, тэр бүү хэл хорт хавдраас ч сэргийлж болдог. Мөн үрэвслийн эсрэг үйлчилж, цусан дахь холестерины хэмжээг бууруулна, жин хасахад сайн нөлөө үзүүлнэ гээд жүржийн хальсны сайн чанарыг дурдаад барахгүй. Тэгвэл Саак.мн энэ удаа жүржийн хальс хэрхэн бүхэл бүтэн Төв Америкийн эко- системийг аварсан тухай өгүүлье.

Хаягдал жүржийн хальснууд Төв Америкийн байгаль орчныг аварсан түүх Хадгалах

Шумуул ямар хүнд илүү "татагддаг" вэ?

Шумуул олон хүн дотроос ''онцолж'' таныг л хазаад байдаг уу? Тэд маш ухаалаг, мөн их голомтгой амьтад ажээ. Хэний цусыг сороход илүү хялбар, амттай байхыг сайн мэддэг.  

Шумуул ямар хүнд илүү "татагддаг" вэ? Хадгалах

Дэлхийн хүн бүр хэзээ нэгэн цагт коронавирус тусах уу?

Дэлхий нийтээр коронавирусын эсрэг вакцин гарах өдрийг хүлээж айдас дунд амьдарч, хөл хорио дуусахыг хүлээж байхад АНУ-д ''Коронавирус үдэшлэг'' буюу хурдан тусаад, эдгээд, коронавирусын эсрэг дархлаа сууна хэмээн мөрөөдсөн хүмүүсийн тэнэглэл газар авах болжээ. 

Дэлхийн хүн бүр хэзээ нэгэн цагт коронавирус тусах уу? Хадгалах

Орон орны "орк"-уудтай танилц!

Жуулчид эх орноосоо гарч, гадаадыг зорих үедээ бусад оронд ухаалаг, хүмүүжилтэй, сайхан сэтгэлтэй, ганган хүмүүс байдаг гэж боддог.  Үнэн хэрэгтээ дэлхийн өнцөг булан бүрд төрөл бүрийн гаж хувцаслалт, амьдралын хэв маягтай хүмүүс байдаг. Гэхдээ эдгээр хүмүүс хууль зөрчиж, хүн төрөлхтөнд аюул учруулдаг эсэхийг бид мэдэхгүй. Ингээд орон орны боловсролгүй массын төлөөлөлтэй танилцацгаая.

Орон орны "орк"-уудтай танилц! Хадгалах

Таныг хормын дотор тодорхойлох "Дөрвөн хаалга"-ны сонжоо

Сэтгэл зүйчид хүний зан авир болоод эрүүл мэндэд өнгөний үзүүлэх нөлөөг эртнээс судалж, өнгө зүйн тест боловсруулж, сэтгэлзүйн тусламж үзүүлэхдээ ашигласаар ирсэн. Өөр өөр өнгийн юмс, дотоод, гадаад засал чимэглэл, хувцас зэргээс сонгуулж тухайн хүний зан төлөв, харьцааны асуудлууд, тэр байтугай хүүхэд насных нь тухай ч мэдэж болдог.

Таныг хормын дотор тодорхойлох "Дөрвөн хаалга"-ны сонжоо Хадгалах

Ямар дүр төрхтэй хүнд бид өөрийн мэдэлгүй татагддаг вэ? (Сэтгэл зүйн нөлөө)

Гоо үзэсгэлэн гэдэг хүн бүрийн хувьд харьцангуй ойлголт. Нэг хүнд хамгийн үзэсгэлэнтэй санагддаг төрх өөр нэгэнд үзэшгүй муухай харагдаж болно. Гэсэн хэдий ч энэ ойлголт нь бодит байдал дээр худлаа байх нь элбэг хэмээн судлаачид дүгнэжээ. Тэдний үзэж буйгаар ихэнх хүмүүст таалагдах нийтлэг дүр төрхүүд байдаг аж. Саак.мн хүмүүсийг өөртөө татах увдистай онцлог дүр төрхүүдийг танилцуулж байна. 

Ямар дүр төрхтэй хүнд бид өөрийн мэдэлгүй татагддаг вэ? (Сэтгэл зүйн нөлөө) Хадгалах

Эзэнгүй арал дээр 15 сарыг өнгөрүүлсэн 6 хүүгийн түүх

Та Голдингийн “The Lord of the Flies” номыг уншиж байсан уу? Уг номонд энгийн амьдралтай нэгэн гэр бүлийн хөвгүүд эзэнгүй арал дээр хаягддаг бөгөөд энэ нь мэдээж сайн үр дүнд хүргээгүй. Уг ном хэвлэгдсэнээс 11 жилийн дараа номны түүх бодитоор тохиолдсон ч төгсгөлийн үр дүн нь тэр өөр байсан гэнэ.

Эзэнгүй арал дээр 15 сарыг өнгөрүүлсэн 6 хүүгийн түүх Хадгалах