ТАНИН МЭДЭХҮЙ

Та архинд донтсон юм биш биз?

Баяр ёслол, найзын төрсөн өдөр гээд л мэр сэрхэн тохиох эдгээр өдрүүдэд өөрийн хүслээр, хэн нэгний шахалтаар гайт хар усыг уугаагүй, амсаагүй хүн гэж нэгээхэн ч үгүй биз ээ... Тиймдээ ч хүмүүс уусан үедээ нэг бус удаа агсархаж, уусан архиа нэлээдгүй зүхсээр багагүй хугацааг ардаа үдэж байна. Өнөөх хэцүү нэртээс балгаж, хэтрүүлэн уун балaгаа тариад, одоо л болъё хэмээн бодож байвал бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Та архинд донтсон юм биш биз? Хадгалах

Гараар нь хүнийг хэрхэн шинжих вэ?

Тухайн хүний ааш зан, дотоод сэтгэлийн ерөнхий байдлыг гарын урт, богино, хуруу хумсаар нь шинжиж болдог гэвэл та итгэх үү? Учир нь эрт үеэс хүмүүс өвчтөний гар, хумсны өнгө хэлбэрээр эрүүл мэнд, тэрчлэн зан байдлыг нь хүртэл төвөггүйхэн мэддэг байжээ. Ингээд та бүхэндээ хүний хуруугаар хэрхэн шинжих талаар маш сонирхолтой мэдээ мэдээллийг хүргэе.

Гараар нь хүнийг хэрхэн шинжих вэ? Хадгалах

Найз залуугаасаа заавал асуух 10 асуулт

Насан туршид хамт амьдрах хань ижлээ сонгоно гэдэг нь хүний амьдралын хамгийн чухал сонголтын нэг билээ. Гэвч өөрийгөө зөв хүнтэй учирсан эсэхийг таньж мэдэхэд багагүй цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаардагдана. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд ирээдүйн нөхөр, найз залуу болох хүнээ сайтар судалж байж шийдвэр гаргах нь ирээдүйд учирч болох эрсдлээс өөрийгөө болоод гэр бүлээ хамгаалж байдаг чухал ач холбогдолтой. Тиймээс ч бүсгүйчүүддээ зориулан өөрийн болзоот залуу болон таалагддаг залуугаа сонжих 10 асуултыг дуулгая.

Найз залуугаасаа заавал асуух 10 асуулт Хадгалах

Хүүхдээ хичээлд нь хэрхэн дуртай болгох вэ?

Зарим хүүхдүүд сургуульд явах эсвэл гэрийн даалгавар хийх дургүй болж хүмүүждэг. Энэ нь тэдний буруу биш бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ бага ангид байхаас нь загнаж, гэрийн даалгаврыг нь шийтгэл мэт хийлгүүлснээс болдог байна. Тиймээс та бага насны хүүхдийг багаас нь хичээлд дур сонирхолтой болгохыг хүсвэл доорх зөвлөгөөг уншаарай.

Хүүхдээ хичээлд нь хэрхэн дуртай болгох вэ? Хадгалах

Хүчирхэг хүмүүсийн өдөр бүр хийдэг зүйлс

Ажил үйлс нь бүтэмжтэй басхүү амжилттай яваа хүмүүс ажил дээрээ ч бус, амьдралдаа ч үнэхээр сэтгэл хангалуун байдаг ажээ. Тэд өөрт нь юу хэрэгтэй байгааг итгэлтэй гэгч нь мэдэж, түүндээ ч харамгүй цагийг зориулдаг. Ингээд хамтдаа хүчирхэг хүмүүс өдөр тутамдаа юу хийдгийг мэдэцгээе.

Хүчирхэг хүмүүсийн өдөр бүр хийдэг зүйлс Хадгалах

Мессэжээр хэлэхэд тохиромжгүй үгс

Гар утас гэдэг холыг ойртуулж, хоёрыг учруулах шидтэй боловч зарим тохиолдолд бидний амьд харилцааг үгүй хийх сөрөг талтай байдаг. Сүүлийн үед зайны харилцааны иймэрхүү хандлагууд улам л ихэсч, хүн бүрийн хувьд томоохон асуудал үүсгээд байгаа билээ. Иймээс уншигч танд мэссэжээр болон интернэт чатаар хэлэхэд тохиромжгүй үгсийг сонирхуулж байна. Магадгүй та эдгээрээс яг одоо хэн нэгэн рүү илгээхээр сууж байгаа бол түр азнаарай. 

Мессэжээр хэлэхэд тохиромжгүй үгс Хадгалах

Шөнийн клубт хэзээ ч хийж болохгүй 10 зүйл

Залуусын амралт чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлдэг газрын нэг бол яалтчгүй шөнийн цэнгээний газар буюу “night club” билээ. Үеийн залуустайгаа хөгжмийн хэмнэлд хөлсөө гартал бүжиглэж, стрессээ тайлах сайхан ч, зарим зүйлсийн хэмжээг тааруулахгүй бол олны доог тохуу, ялангуяа орчин үед бол цахим ертөнцийн од ч болж мэднэ. Тэгвэл бид та бүхэндээ шөнийн цэнгээний газарт биеэ хэрхэн авч явах тухай зөвлөгөө мэдээллийг хүргэе.

Шөнийн клубт хэзээ ч хийж болохгүй 10 зүйл Хадгалах

Бүсгүйчүүдэд таалагдахын тулд юу хийх ёстой вэ?

Бүсгүй хүнийг өөртөө дурлуулж, тэдний хайрыг татна гэдэг эрчүүдээс төсөөлшгүй их хөдөлмөр, хичээл зүтгэлийг шаарддаг. Дан ганц гадаад төрхийн сайхнаар бүхнийг бүтээчихнэ гэж бодож байвал та маш том эндүүрч байна. Эмэгтэйчүүд харин энэрэнгүй зөөлөн сэтгэл, харьцааны соёл, ёс зүй гэх мэт дотоод хүчийг эрчүүдээс битүүхэндээ хүсч суудаг юм. Тиймээс ч эрчүүд та бүхэндээ хүссэн бүсгүйгээ өөртөө соронз мэт татах зальжин хэрнээ хэрэгтэй аргуудыг хүргэж байна.

Бүсгүйчүүдэд таалагдахын тулд юу хийх ёстой вэ? Хадгалах

Эрчүүдийг бухимдуулдаг бүсгүйчүүдийн тэнэглэл

Эмэгтэй хүн бүр л энхрий ялдам, нинжин сэтгэлтэй, хайрлуулах гэж төрсөн мэт хачин эмзэг хүмүүс байдаг. Учир нь тэдний хэвлийд бидний ирээдүй болсон балчир үрс минь өсөж торнин, хорвоод мэндэлдэг болохоор л тэр шүү дээ... Хэдий тийм боловч бүсгүйчүүд эрчүүдийг ямар ч зүрх сэтгэлгүй, "төмөр хүн" мэтээр санаж, элдэв хатуу үг чулуудан, сэтгэлийг нь хэмлэдэг. Харин яг ямар үг, үйлдэл тэднийг бухимдахад хүргэж, уурлуулдаг гээч? 

Эрчүүдийг бухимдуулдаг бүсгүйчүүдийн тэнэглэл Хадгалах

Хурууны уртаар хүнийг шинжихүй

Өнөөдөр та бүхэндээ нэгэн сонирхолтой сонжоог хүргэх гэж байна. Таны тухай олныг өгүүлж болох энгийн нэгэн сонжоо юм. Та ердөө л гарынхаа долоовор болон ядам хуруунуудын уртыг хооронд нь харьцуулаад хархад л болно. 

Хурууны уртаар хүнийг шинжихүй Хадгалах

Өөрийгөө үнсэлтээрээ хэрхэн шинжих вэ?

Үнсэлт гэдэг хүнд ямар ч тохиолдолд маш тааламжтай мэдрэмжийг төрүүлж байдаг. Нөгөө талаар энэ нь хосуудын харилцааг ямар түвшинд байгааг ч мөн илэрхийлдэг. Хүн төрөлхтөн яагаад үнсэлцдэг болсныг тайлбарлахын аргагүй. Гэвч  хамгийн тодорхой зүйл бол үнсэлт бол тухайн хүн  хайр энхрийлэл, дур хүслээ илэрхийлж буй нэг арга хэлбэр юм. Ингээд та бүхэндээ үнсэлтийн хэлбэрүүд болоод ямар утгыг илэрхийлдгийг сонирхуулъя.

Өөрийгөө үнсэлтээрээ хэрхэн шинжих вэ? Хадгалах

Эцэг эхчүүд хүүхдэдээ өдөр бүр хэлж байх хэрэгтэй зүйлс

Эцэг эхчүүдийн, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлага бол амьдралынх нь хамгийн чухал хичээлүүдийг тэдэнд зааж өгөх явдал юм. Хүүхдийн оюун санаа бол яг л чийглэг хөрс гэсэн үг: тэд сонссон, харсан ямар ч зүйлийнхээ хамгийн сүүлийн сэтгэгдлийг хадгалж үлддэг. Тэд бол гэм зэмгүй, мэдрэмтгий, мөн үнэхээрийн хайр татам нэгэн. Та тэднийгээ өвөр дээрээ суулгаад тэдний хичнээн үнэ цэнэтэй вэ гэдгийг яг одоо хэлээрэй. Тэдэнд зааварчлахаас илүү тэдэнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцах хэрэгтэй шүү.

Эцэг эхчүүд хүүхдэдээ өдөр бүр хэлж байх хэрэгтэй зүйлс Хадгалах