ТАНИН МЭДЭХҮЙ

Тасалгааны ургамал гэр доторх агаарыг цэвэршүүлдэг үү?

Ургамал нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулдаг гэдгийг бараг хүн бүр мэддэг. Савтай тасалгааны ургамлууд ч мөн адил ингэдэг нь ойлгомжтой. Тэгвэл бид үзэмжид нь болж цонхны тавцан дээр тавьдаг тэрхүү цэцэгс гэр доторх агаарын чанарт нөлөөлдэг эсэх талаар та өмнө бодож байсан уу?

Тасалгааны ургамал гэр доторх агаарыг цэвэршүүлдэг үү? Хадгалах

Богино долгионы зууханд хүнс боловсруулах аюултай юу?

Хэдэн арван жил ашиглаж ирсэн уламжлалт гал тогооны хэрэгслүүд нэгэнт өөрчлөгдсөн. Эдгээрийн нэг нь одоо айл бүхэнд байх богино долгионы зуух билээ. Уг бүтээл ажил ихтэй, хоол хийх завгүй эсвэл хоол хийж чаддаггүй нэгний хувьд авралын од л гэсэн үг.

Богино долгионы зууханд хүнс боловсруулах аюултай юу? Хадгалах

Финтек гэж юу вэ?

"Financial Technology" буюу "Санхүүгийн технологи" гэх үгний товчлол болсон финтек нь орчин цагийн технологийн дэвшил болон инновацийн шийдлийг ашиглан санхүүгийн олон төрлийн үйлчилгээг илүү хялбар, илүү үр өгөөжтэй, хурдан шуурхай болгох шийдэл юм. Санхүүгийн салбарт орж ирсэн цагаас хойш цоо шинэ боломжуудыг хүмүүст нээж өгсөн энэхүү дижитал санхүүгийн хэрэгсэл чухам ямар давуу талтай болон финтекийн цаашдын боломж зэргийг танилцуулахаар бэлдээд байна.

Финтек гэж юу вэ? Хадгалах

​Хүний хоногт унтах ёстой цагийг эрдэмтэд ингэж тогтоожээ

Хүн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг. Унтах үед бидний биед алдагдсан хүч сэргэж, тархи нь шаардлагагүй мэдээллээ цэвэрлэж, сэрүүн байх үед олж авсан туршлагадаа оюун санаа маань дүн шинжилгээ хийдэг. Гэхдээ нас нь нойрны чанар, үргэлжлэх хугацаа хоёуланд нь ихээхэн нөлөөлдөг. Эрдэмтэд судалгаа хийж хүн хэр удаан унтах ёстойг тогтоожээ. 

​Хүний хоногт унтах ёстой цагийг эрдэмтэд ингэж тогтоожээ Хадгалах

Гэдэс унжихад нөлөөлдөг 10 муу зуршил

Хэвлийг тойрсон гэдэсний өөх өмдөнд багтахгүй байх шиг урам хугармаар зүйл гэж өөр юу байх билээ. Хэрэв танд ийм өөх байдаг бол та дараах таван зуршлын нэгийг эсвэл нэлээдийг хийж хэвшсэнтэй холбоотой байж болох юм.

Гэдэс унжихад нөлөөлдөг 10 муу зуршил Хадгалах

Түүхэн дэх хамгийн аймшигт баавгайн дайралт

Хоккайда арлын баруун эргээс 30 орчим километрийн зайд орших Санкебэцү Рокүсэн Сава хэмээх газар хүйтэн өвөл болж байлаа. 1915 онд дэлхийн дайн өрнөж, Япон Герман улсууд дайтаж байсан бол Санкебэцү Рокүсэн Савагийн оршин суугчдад өөр дайсан гарч ирсэн нь Уссури бор баавгай байв. Хугацаанаасаа өмнө ичээнээсээ гарч, өлссөн баавгай замд тааралдсан олон хүний амийг авч одсон юм.

Түүхэн дэх хамгийн аймшигт баавгайн дайралт Хадгалах

Арабууд яагаад баруунаас зүүн тийш бичдэг вэ?

Араб бичиг нь кирилл, латин бичгээс тэс өөр. Энэхүү хэлэнд үгсийг хувааж, өөр мөрөнд шилжүүлэх боломжгүй. Мөн том үсэг байхгүй, үүнээс болоод хүний нэр хүртэл энгийн үг шиг харагддаг гэнэ. Гэхдээ Араб хэлний гол онцлог нь бидний адил зүүнээс баруун тийш биш, баруунаас зүүн тийш бичдэгт оршино. Үүний цаад шалтгаан юу бол?

Арабууд яагаад баруунаас зүүн тийш бичдэг вэ? Хадгалах

Сайн кофег хэрхэн таних вэ?

Кофены амт ямар байх нь үрийн төрөл сорт, хэрхэн боловсруулсан, ямар температурт хуурсан, нэмэлт орц нь юу байсан, тэр ч байтугай баристагийн тухайн үеийн зан ааш зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай байдаг. Эдгээр бүх ажиллагаа бидний нүднээс далд болдог тул үйлчлүүлэгчид захиалгаа өгч, сэтгэлд хүрэхээр амттай байна гэж найдахаас өөр зүйлийг төдийлөн хийж чадахгүй. Гэхдээ аяган дахь кофены шинж чанар дээр үндэслэн дээр дурдагдсан хүчин зүйлүүдийн талаар амархан мэдэж болдог. Ингээд та бүхэнд амтлаг, чанартай кофены шинж чанар ямар байх ёстойг хэлж өгье.

Сайн кофег хэрхэн таних вэ? Хадгалах

Өнгө бидний сэтгэл санаанд нөлөөлдөг үү?

Бүрхэг өдөр нэг л гунигтай санагддаг уу? Олон нийтийн сүлжээнд цагийг хий дэмий өнгөрүүлж бусдын төгс амьдралд атаархаж суух үед ч байдаг шүү дээ. Энэ үед өөрийн хувцасны өнгөө сольсноор сэтгэл санаагаа дээрдүүлэх боломжтой гэвэл та итгэх үү? Өнгө болон сэтгэл санааны уялдаа хоорондоо уялдаа холбоотой аж. Ингээд биднийг хүрээлж буй өнгөнүүд бидний мэдрэмжид бодитоор нөлөөлж чаддаг эсэхийг мэдэцгээе.

Өнгө бидний сэтгэл санаанд нөлөөлдөг үү? Хадгалах

Хэрэв дэлхий дээрх бүх вирус уствал ямар өөрчлөлт гарах вэ?

Хэрэв дэлхий дээрх бүх вирус гэнэт устчихвал дэлхий одоогийнхоос маш өөр болох гэнэ. Гэхдээ ямар гэж? Сайн уу? Муу юу? Вирус нийгэмд тархсанаар хүн төрөлхтөнд асар их хохирол учруулдаг. Тоолж барамгүй олон хүн нас барж санхүү эдийн засгийн хүндрэл ч үүсгэдэг. 1918 онд тархсан Испани ханиад буюу H1N1 вирусний нөлөөгөөр 50-100 сая хүн нас барж, зөвхөн цэцэг өвчний улмаас 20-р зуунд 200 сая орчим хүн нас барж байсан. Харин одоо дэгдээд буй "Ковид-19" нь энэхүү эцэс төгсгөлгүй үргэлжлэх цар тахлын нэг юм.

Хэрэв дэлхий дээрх бүх вирус уствал ямар өөрчлөлт гарах вэ? Хадгалах

Хүний биед гүйцэтгэх үүрэг нь одоог хүртэл тодорхойгүй байгаа 5 эрхтэн

Хүний бие организм гэдэг өөрөө бүхэлдээ бас нэг дэлхий юм. Тиймээс ч эрдэмтэд хүний биеийн зарим эрхтний гүйцэтгэх үүргийн талаар одоог хүртэл ямар нэгэн тодорхой шийдэлд хүрээгүй байна. Тэгвэл ямар эрхтнүүдийн гүйцэтгэх үүрэг одоог хүртэл тодорхойгүй байгаа юм бол?

Хүний биед гүйцэтгэх үүрэг нь одоог хүртэл тодорхойгүй байгаа 5 эрхтэн Хадгалах

Хиймэл оюун ухааны эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах боломжууд

Эрүүл мэндийн үйлчилгээний өртөг маш хурдацтай өсөж байгаа нь нууц биш. Зарим судалгаагаар зөвхөн АНУ гэхэд 2025 оны байдлаар эрүүл мэндийн үйлчилгээнд ДНБ-ий 20 хувьтай тэнцэх хөрөнгийг зарцуулна гэсэн тооцоо гараад байна. Мөн нөгөө талаар шинэ тутам гарч ирж буй, ужиг, хүнд өвчнүүдийг эмчлэхийн тулд эмч нар гар хумхилгүй ажиллаж байгаа билээ. Гэсэн хэдий ч эмчилгээнд шаардагдах технологи, эм болон бусад бүтээгдэхүүний зардал улам өссөөр л байгаа. Тийм ч учраас хиймэл оюуны бүтээл үйлдвэрлэдэг компаниуд анагаах ухаан, эрүүл мэндийн үйлчилгээ рүү чиглэсэн инновацийн шийдэл гаргах нь эрүүл мэнд болон эдийн засгийн хувьд ч ашигтай байх боломжтой юм.

Хиймэл оюун ухааны эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах боломжууд Хадгалах