СААК БАРИМТ

Дэлхийн хамгийн том хєзрєн байшин

44-хєн хоногийн дотор Хятадын Макао-д байдаг хамгийн том казиногийн барилгын чамгvй том макетыг хєзрєєр хийж дуусгасан Брайан Берг хэмээх дэндvv шургуу америк залууг танд хийсэн бvтээлтэй нь хамт танилцуулж байна. Хvн чаддаг юмаараа олныг алмайрлууж, зvгээр суухаар зvлгэж суухын vр ашгийг бодит дvрээр нь бусдад харуулж явах нь амьд явахын нэгэн бахархал гэлтэй. Ингээд ємнєх Гиннесийн амжилтаа эвдэж, хvн юу ч хийж чаддаг болохыг бидэнд ахин баталж байгаа энэ чадварлаг залуугийн бvтээлийг дэлгэрэнгvй танилцуулгын хамт танд хvргэе.
Дэлхийн хамгийн том хєзрєн байшин Хадгалах
2010-03-15, 05:45

Маш ховор тохиолддог євчтэй залуу

Арьс болон дотоод эрхтний бvтцэд ноцтой єєрчлєлт оруулснаар євчтєний бие организмыг маш хурдан хєгшрvvлдэг “прогери” хэмээх хvний хорвоод цєєхєн тохиолддог генийн гажигтай тєрсєнLeon Bothaхэмээх залуугийн талаархи нvд хальтрам агаад сонирхолтой фото мэдээллийг танд толилуулж байна. Энэ хорвоо дээр 100 орчим л байдаг ийм гажигтай хvvхдvvд дээд тал нь 13 нас хvрээд л хорвоог орхидог ажээ. Харин єнєєдрийн нийтлэлийн маань гол баатар болсон энэ єрєвдєлтэй залуу нь єдгєє 24 настай юм байна.Ийм євчтэй, хамгийн урт насалсан хvн нь 27-тойдоо таалал тєгссєн гэдгийг тэмдэглэсэн байдаг гэнэ. Харин манай Leon хэдэн жилийн настай vлдсэнийг хэн ч таахын аргагvй юм. Ямартай ч гэрэлт нарыг vзэх гэгээхэн хувтай тєрчихєєд хvн хvний нvдэнд зэвvvцмээр тєрхєєрєє єртєж, хэдхэн жилийг хорвоо дээр туулах гашуун тавилан дунд амттай залуу насаа “аймшгийн киноны гол дvр” болон туулж яваа хєєрхий нэгний зовлонгоос зургуудаар нь дамжуулан хуваалцацгаая. Гэмгvй хошигнож, гэгээлэг талаас нь харвал, мань залуу элдэв зураг авалтад оролцоод нилээд орлоготой байдаг бололтой.
Маш ховор тохиолддог євчтэй залуу Хадгалах
2010-03-14, 09:50

Шєнийн клубыг доргиодог DJ эмээгийн тухай

Их Британий иргэн, єдгєє 69 настай  Рут Флаверс эмээ нь house болон mixed trance чиглэлийн хєгжмvvдийг амны салиа нь арилаагvй залуусаас дутахааргvй сайн тоглож, бvхэл бvтэн шєнийн клубын утга учир нь болчихоод бужигнуулж явна цаана чинь. Ач хvvгийнхээ тєрсєн єдрєєр анх найзуудтай нь шєнийн клубруу орох гэтэл тvvнийг оруулаагvйгээс хойш Дижэй хийх санаа нь тєржээ. Нас бол зvгээр л цаасан дээр бичдэг тоо юм гэдгийг батлахийн тулд тэтгэврийн хєгшин Рут нь хамгийн сvvлийн vеийн хєгжмєєр оролдог болоод зогсохгvй, залуусын шимтэх шинэ урсгалыг бий болгосон байна. Эмээ Dj-гийн тєхєєрємжийн ард зориглон зогссоноосоо хойш олны дунд нилээн нэр хvндтэй болжээ. Тэрээр тєд удалгvй DJ Ruth Flowers хэмээх єєрийн гэсэн мэргэжлийн тєхєєрємжєєрєє хєгжим цангинуулан, клубыг доргиох болсон байна. За ингээд хєгширчихлєє гээд тєрдєє гомдож, хvvхдvvддээ тунирхан, биеэ чагнаж суух биш, харин амьдралын амтыг жинхэнэ ёсоор нь мэдэрч, нvvр дvvрэн инээж яваа нэгэн цоглог хєгшний талаархи фото мэдээллээр энэ єдрийнхєє эрч хvчийг нєхєєрэй.
Шєнийн клубыг доргиодог DJ эмээгийн тухай Хадгалах
2010-03-14, 07:25

Духан дээрээ ганц эвэртэй эмээ

Хятадын Хэнань мужид оршин суудаг, єдгєє 100 настай энэ эмээг Zhang Ruifang гэдэг. Тvvний духны зvvн талд нь ноднин жилээс эхлэн vхрийнхээс ялгаагvй жинхэнэ эвэр ургаж эхэлсэн байна. Эмээгийн эвэр одоо 6 см урттай болжээ. Цаашид хир урт ургахыг нь тааварлахын аргагvй байгаа гэнэ. Хvн хєгширєхєєр заримдаа яс ургадаг гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ ихэвчлэн єсгийн дээр ургадаг болохоос духан дээр гардаг гэж дуулаагvй юм байна. Ямартай ч их сонин дохиолдол байна. Амьдралд нээрээ юу ч тохиолдож болох юм. Урт наслах тусам улам сонирхолтой ч юмуу? ...
Духан дээрээ ганц эвэртэй эмээ Хадгалах

Олимпын медалтнуудын хожмын амьдрал

Ванкуверийн євлийн олимп нижгэр болж єндєрлєєд, газар газрын тамирчид зарим нь медаль, нэр хvнд хоёроо євєртєлж, зарим нь гар хоосон vлдсэндээ сэтгэл гундуухан ч гэсэн, хийсэн юмтай хvн гэсэндээ бяцхан омог тээсээр гэр гэртээ харьцгаалаа. Харин та тэдгээр цаначин, чаргачин, усанд сэлэгч, уран гулгаач гээд бvх тєрлий тамирчид эх орондоо эргэн очсоныхоо дараа буюу олимпод оролцсоныхоо дараа юу хийдэг бол гэж ер нь бодож vзэж байв уу?  Тамирчин хvн гэхлээрээ л vхэн vхтлээ сэлэх юмуу гvйсээр хорвоог бардаггvй нь тодорхой. Хvн л болсон хойн хvний л амьдралаар амьдарна шvv дээ. За тэгвэл яг энэ сонирхолтой сэдвийг хєндєж, уншигч таны мэлмийд алдартай тамирчдын олимпод амжилт vзvvлснийх нь дараахи амьдралын хэв маяг, ажил мэргэжлийн талаархи сонирхол татсан нийтлэлийг хvргэж байна.
Олимпын медалтнуудын хожмын амьдрал Хадгалах
2010-03-09, 19:21

Havve Fjell - євдєлтєєс хулчийдаггvй эр

“Фрик-арт” vзvvлбэрээрээ алдартай Норвегийн Pain Solution хэмээх хамтлаг нь “Факируудын сургууль: дамжаа” хэмээх єєрсдийн цоо шинэ шоу-гаа толилуулж эхлээд байгаа ажээ. 1993 онд байгууллагдсанаасаа хойш ємнєєс нь хамаг бие шархирмаар аймшигтай vзvvлбэрvvдээрээ дэлхийн vзэгчдийн гайхшралыг барж, хаа сайгvй аялан тоглосоор ирсэн энэхvv хамтлагийг Норвегийн алдартай vзvvлбэрч Хаввэ Фьеллом (Havve Fjell) гэгч эр удирддаг байна. Ингээд та бvхэнд энэ бvлгэмийн залуусын солиотой vзvvлбэрvvдийн дvр зургийг толилуулахаар бэлтгэлээ. Та эндээс дээшээ харсан хадааснууд дээр бvхэл биеэрээ хэвтэж, галаар vлээн, биеийнхээ бvх хэсгийг хурц vзvvртэй зvvгээр сийчих гэх мэтийн олон аюултай vзvvлбэрvvдийг олж харах болно. Ямартай ч зvvгээр хатгуулсан биенээс нь цус гарч буйгаас vзэхэд эдгээр залуус vзvvлбэртээ йог ашиглаж, анатомийн судалгаа хийдэггvй бололтой. Vvнийг нь ч тэдний онцлог гэж ойлгож болохоор санагдлаа. Та лав эдний vйлдлvvдийг хараад єєр ямар ч аймаар, сэтгэл хєдєлгєсєн дvр зурагнаас сvрдэж, гайхахаа болих биз.
Havve Fjell - євдєлтєєс хулчийдаггvй эр Хадгалах

Дугуйн хєлтэй Хоппа гєлєг

Газраар таваргах дєрвєн мєчнийх нь тал хувь нь буюу хоёр нь дутуу бvрэлдсэн цєєхєн хэдхэн нохойнуудын нэг бол єхєєрдєм бяцхан Хоппа юм. Тэр тусмаа урьд хоёр хєл нь шvv. Ийм амьтан хvний л тусламжгvй бол яаж удаан амьдрахав дээ. Тэгвэл Израилын амьтныг хамгаалах нийгэмлэгийн ажилтан Avi Kozi гэгч эр энэхvv хєєрхий нохойг єєр дээрээ авч, асран хамгаалагч нь болсон тєдийгvй тvvнд дугуйтай “хєл” хvртэл хийж єгчээ. Мэдээж энэхvv “хиймэл хєл”-ийг єшєє сайн боловсронгуй болгох шаардлагатай байгаа ч бяцхан Хоппа сэтгэл хангалуун байгаа бололтой. Тэр єєрт нь хайртай, сайхан сэтгэлтэй жинхэнэ эзэн шиг эзэнтэй болсондоо хамгийн ихээр баяртай байгаа бєгєєд єнгєрєх цаг хором бvрт улам жавхаалаг, сэргэлэн болж байгаа гэнэ. Тvvнчлэн ахмад дайчид тvvнийг бас гэртээ авахаар санал тавьж байжээ. Тэдэнд очсон бол Хоппа маань бас л зовлонгуй сайхан амьдрах байсан гэдэгт итгэлтэй байна. Ямартай ч бид та бvхэнд Avi Kozi хэмээх сайхан сэтгэлтэй залуухан эр болон эрхтэн дутуу ч хайранд умбах тавилантай тєрсєн энэхvv бяцхан нохой хоёрын “vй зайгvй нєхєрлєлийн” талаархи фото болон видео мэдээллийг хvргэж, хvний сайхан сэтгэл хичнээн хязгааргvй болохыг ахин дахин тунхаглахыг зорилоо.
Дугуйн хєлтэй Хоппа гєлєг Хадгалах
2010-03-05, 21:58

Резинэн хvн

Єдгєє 27 настай Энэтхэг эр Вижей Шарма (Vijay Sharma) нь дэндvv уян хатан тул “резинэн хvн” гэдэг нэрээр олны дунд алдартай болжээ. Хэдийгээр энэ залуу хараахан Гиннесийн амжилтын эзэн болж чадаагvй ч гэсэн энэтхэгийн дээд амжилтуудын Limca номонд хэдийнэ тэмдэглэгдсэн байна. Тvvнд энэхvv чадварынх нь тvлхvvрийг Жеки Чан-ы кинонууд атгуулсан гэхэд болно. Жеки Чаныг шvтэн биширч, тулааны урлагаар хичээллэж эхэлсэн бєгєєд 1999 онд гайхалтай уян хатан чадвараа Вижей нээн илрvvлсэн аж. За ингээд ховорхон байдаг сод чадвартай хvмvvсийн нэг болох Энэтхэгийн иргэн Вижей Шарма-гийн  санаанд багтамгvй vзvvлбэрvvдийн дvр зургийг сонирхоцгооё.
Резинэн хvн Хадгалах
2010-03-04, 23:51

Америкийн гуйлгачид

Уншигч таны чєлєєт цаг, танин мэдэхvйд зориулан Америк-т гуйлга гуйж голоо зогоодог хvмvvсийн хєгжилтэй бєгєєд сонирхолтой фото цуглуулгыг хvргэж байна. Хамгийн гол нь тэдний гуйлга гуйх болсон шатлгаанаа, яагаад мєнгє хэрэгтэй болсноо тодорхойлон илэрхийлж бичсэн лоозонгууд нь сонирхлыг ихээр татах ажээ. Эндээс vзэхэд ардчилал дээд хязгаартаа тултал хєгжсєн энэ улсын гуйлгачид урьдаа барьдаг хуудсаараа єрсєлддєг гэлтэй. Тэдний ихэнхи нь мэдээж хvмvvсийн сонирхлыг татахын тулд янз бvрээр худал ярьдаг бєгєєд тэр нь хамгийн хєгжилтэй ажээ. Орон гэргvй, буруу замаар будаа тээсэн хамгийн доод давхаргынхан хирнээ, ямартай ч ямар vг бичиж, яавал хvмvvсийн анхаарлыг илvv татахыгаа бас сайн мэддэг байх нь. За ингээд цээжинд тань буглах хамгийн жижигхэн гунигийг хvртэл бараан хирнээ хєгжилтэй агуулгаараа хєєн арилгах хєгжилтэй фото мэдээллээ тольдож, ханатлаа инээж аваарай.  
Америкийн гуйлгачид Хадгалах
2010-03-04, 23:32

Бяцхан баатрууд

Сая сая будаанаас зvvний vзvvр дээр тогтсон ганцхан ширхэгтэй тэнцэх дэндvv ховорхон тохиолоор хvний хорвоод хvн болж тєрєєд удаагvй байхдаа бяцхан зvрхэндээ багтамгvй зориг гаргаж, турьхан амиараа дэнчин тавин байж хайртай хvмvvсийнхээ тєдийгvй бусдын амийг аварсан жинхэнэ баатарлаг vйлстэн - балчир жаалуудын тухай гайхалтай тvvхийг тантай хуваалцахаар бэлтгэлээ. Бидний зарим нь орчлонгийн тоосыг єдий олон жил хєдєлгєхдєє бусдад амьдрал бэлэглэж, vхлээс аврах нь битгий хэл чин сэтгэлээсээ жинхэнэ хайраар хэн нэгнийг тэтгэж vзээгvй л яваа нь нууц биш. Тэгтэл эдгээр бяцхан хvvхдvvдийн зарим нь “баатарлаг vйлс, эр зориг” гэдэг vгс ямар утгагтайг ч тєдийлєн сайн ухаж ойлгох насандаа хvрээгvй байхдаа л єтєлж vхтэл нь єєртэй нь хамт байх алдар нэр, насны гавъяагаа хvртэж, хvн болж тєрєхийн хамгийн чухал vvрэг болох хvний амийг аврах гэсэн vйлийг хар багадаа биелvvлжээ. За ингээд хамгийн баатарлаг арван хvvхэдтэй танилцацгаая. Манайд ч гэсэн сайтар судалвал нас биендээ баймгvй хэрсvv ухаан, гайхалтай зориг гаргаж шувуухай бяцхан цээжээрээ хар санаа, давагдашгvй хvчин зvйлийн эсрэг зогсож бvхэл бvтэн амьд явах зуу зуун тэмvvллийг аварсан жижигхэн гавъяатнууд олон байгаа гэдэгт итгэлтэй байна.
Бяцхан баатрууд Хадгалах
2010-03-02, 08:02

Тємс, апельсинтай шарсан тахианы жор

Амралтын єдрийн сайхан нь гэр бvлтэйгээ хамт єнгєрvvлэх ахин давтагдашгvй сувдан хормуудад оршдог. Хайртай хvмvvстэйгээ ширээ тойрон сууж єглєєний унд тайвнаар зооглосон цээж шархирам дэндvv дулаахан дурсамж амралтын єдєртэй л холбоотой байдаг, нохойгоо тавтай салхилуулж, хайртай ханиа vнсэн халамжлахынхаа зэрэгцээ vр хvvхдvvдээ эрхлvvлэн наадсан мєч бvхэн амралтын хоёр єдєрт нь тохиодог. Тиймээс бид та бvхний єєрєє єєртєє, гэр бvлдээ зарцуулах тэрхvv гайхалтай єдрийг тань илvv амттай, илvv дотно, бас илvv єнгєлєг болгоход туслах vvднээс тємс, апельсинтай шарсан тахианы жороо хуваалцахаар шийдлээ. Гэртээ єєрийн гараар хийгээд дээд уруулдаа хvргэмгvй дэргэдэх хvндээ єгємгvй амтыг нь хамгийн хайртай хvмvvстэйгээ, баяр баясгалан бялхсан єргєє гэрийнхээ хойморт хуваалцан жаргахыг хvсэж байна.
Тємс, апельсинтай шарсан тахианы жор Хадгалах
2010-03-01, 22:37

“Хижр”-vvд буюу Энэтхэгийн гуравдагч хvйстэнгvvд

Хижр-чvvд гэдэг нь энэтхэгийн манин буюу гуравдагч хvйсний хvмvvсийг хэлдэг. Тэд тєрєлхийн эр хvмvvс байдаг бєгєєд эсрэг хvйстэн шигээ (эмэгтэй хvн шиг) хувцаслан, авирлаж, Энэтхэг даяараа шvтдэг Эх Дагина-ы олон дагуулуудын нэг болох Мата бурханыг сvслэн дээдэлдэг байна. Мата бурханы сургаалиар энэтхэг эр хvн “хижр” болохын тулд хєгшин настай “хижр”-ын гараар бэлэг эрхтэнээ засуулах ёстой ажээ. (Ийм тєрлийн мэс ажилбар нь тус улсад хориотой байдаг бєгєєд ихэвчлэн айлууд єєрийн гэртээ ямар ч євчин намдаагч ашиглалгvйгээр хийдэг гэнэ.) Хижрvvд нь эрт дээр vед хуримын ёслолын vеэр болон хvv мэндэлсэн айлд айлчилж, урлагийн тоглолт vзvvлдэг байжээ. Хvv тєрєх нь Энэтхэг улсын хувьд хамгийн чухал, амны хишигтэй vйл явдалд тооцогддог бєгєєд эрт цагаас єдийг хvртэл хижрvvд тийм айлд уригдан очиж, шинэхэн мэндэлсэн нуган vрд нь ерєєл айлдан бvжиг бvжин, дуу дуулж, хєгжим тоглох мэтээр тухайн гэр бvлийн гишvvдийг зугаацуулдаг ажээ. Тэд урлагийн vзvvлбэрийнхээ тєлєє тухайн айлаас мєнгє, болон тєрєл бvрийн бэлэг авдаг байна.
“Хижр”-vvд буюу Энэтхэгийн гуравдагч хvйстэнгvvд Хадгалах
2010-02-28, 21:53