СААК БАРИМТ

АНУ дахь неонацист хєдєлгєєн

Хамгийн хvнлэг, ардчилсан нийгэмтэй гэдгээрээ дэлхийд алдартай Америкийн Нэгдсэн Улсад хvртэл фашист Германы- нацист дэглэмийг vргэлжлvvлэн мєрдєгчид байсаар ирсэн билээ. Энэ талаархи сонирхолтой мэдээллээр мэргэн уншигч таны мэдлэгийн санд хєрєнгє оруулахаар бэлтгэлээ. 2005 оны 4-р сард гэрэл зурагчин Энтони Кларк гэгч нь Клу-Клукс-Клан (KKK) мэтийн хэт vндсэрхэг vзэлтэй нацист бvлгэмvvдийн талаар фото сурвалжлага хийж эхэлжээ. Тэрээр хэсэг хугацааны дараагаар тус улсын нацист чиг хандлагатай хэд хэдэн томоохон ККК маягийн бvлгэмvvдэд чєлєєтэй нэвтэрдэг болж чаджээ. Эдгээр нь “Национал-социалист хєдєлгєєн”, “Ари vндэстэн” холбоо, “Америкийн цагаан баатрууд” зэрэг цагаан арьстай нацистуудын байгуулсан бvлгэмvvд юм.  Энтони Кларк нь єнєєдрийг хvртэл тэдгээр хєдєлгєєнийхний зургийг дарж, хаалттай байдаг сэдэв болох хэт vндсэрхэг бєгєєд харгис vзэлтэй нийгмийн нэгээхэн хэсгийг эгэл жирийн зон олонд таниулж, харуулахыг зорин ажилласаар байна.
АНУ дахь неонацист хєдєлгєєн Хадгалах
2010-03-24, 20:17

Ер бусын бvтээлvvд

Дэлхийн хєрсєн дээр “хvн” гэдэг амьтан хєл тавьснаасаа хойш оюун ухааныхаа цар хvрээг бvх амьд бодгальд гайхуулж, хоёрхон хєлтэй, нvцгэн арьстай, хараа хурд муутай байж байгаль эхийг хvртэл туульдуулж дєнгєсєн билээ. Тэгвэл хvн бидний цагийн цагт зохион бvтээж байсан бvх зvйлсийн дотроос хамгийн авсаархан, шавилхан хирнээ амьдралд ойр, санаанд оромгvй “хєєрхєн” бvтээлvvдийн цуглуулгыг энэ удаад танд хvргэе. Хэний ч санаанд орчихмоор юм шиг хирнээ тус тусыг нь ганцхан хvн л санаж, хэрэгжvvлж чадсан доорхи ер бусын санаанууд танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Ер бусын бvтээлvvд Хадгалах
2010-03-24, 19:46

Сvvлийн 20-н “Дэлхийн мисс”

Саяхан юм шиг санагдах 1990 оноос хойш хорин жил улирчээ. Энэ хооронд Дэлхийн хамгийн сайхан бvсгvйг шалгаруулдаг “Дэлхийн мисс” тэмцээн бас л 20 удаа зохиогдсон билээ. Тэгвэл одоо бvгдээрээ харвасан сум шиг нисэн одсон энэ олон жилийн хугацаанд аль газрын, ямар бvсгvйчvvд хорвоо ертєнцийн хамгийн нэр хvндтэй тэмцээний ялагч нь болж, цагтаа гоо vзэсгэлэнгээрээ цалгиж, тvмэн олны мэлмийг мялааж явсан болохыг хамтдаа сонирхоцгооё. “Дэлхийн мисс” тэмцээн нь 1951 оноос хойш жил бvр зохиогдсоор иржээ. Их Британий Эрик Морли (Eric Morley) гэгч эр анх санаачилсан юм байна. Тэрээр эхэндээ газар газрын сайхан бvсгvйчvvдийг цуглуулж, бикини-гийн тэмцээн зохиохоор шийджээ. Тvvний санаа ганцхан удаа хэрэгжисний дараа, газар авахгvйг мэдсэн Эрик Морли нь “Ертєнцийн мисс” тэмцээнээс санаа авч, “Дэлхийн мисс” уралдаанаа жил бvр явуулж, хосгvй vзэсгэлэнтэй залуухан охидыг vзэмж, аалиар нь уралдуулж эхэлсэн байна. Харин єнєєдєр уг тэмцээний тєгсгєлийн теле-шоу нь 200 гаруй орны vзэгчдийг дэлгэцний ємнє нvдийг нь салгалгvй “уяж” чаддаг, Дэлхийн хамгийн алдартай, гоо бvсгvй шалгаруулах vйл ажиллагаа болж чаджээ. “Дэлхийн Мисс” тэмцээний хvндэт титмийг тэргvvндээ залж чадсан бvсгvй бvр Лондон хотод нэг жил амьдрах эрхээр шагнуулдаг уламжлалтай гэдгийг дурьдахад илvvдэхгvй биз ээ. Ингээд сvvлийн 20 жилд хаанахын, ямар бvсгvй “Дэлхийн хамгийн сайхан нь”- гэсэн тодотголыг єєртєє авч чадсаныг хамтдаа сонирхоцгооё.
Сvvлийн 20-н “Дэлхийн мисс” Хадгалах
2010-03-23, 20:51

Саваа модон дээрхи Маллакхамб йог

Энэтхэгийн зарим залуус чєлєєт цагаараа єндєр, нарийхан, модон шонгийн орой дээр йогоор хичээллэцгээдэг гэнэ дээ. Саваа модтой йог буюу Маллакхамб йог нь 200 жилийн тэртээгээс одоогоор Махараштра хэмээх мужид анх vvссэнээр Энэтхэгийн ард тvмний дунд тvгээмэл болон хєгжжээ. Аюултай бєгєєд анхаарал татахгvй байхын аргагvй энэхvv йогийн “Маллакхамб” хэмээх нэр томъёо нь Махараште мужийнхны хэрэглэдэг Маратхи хэмээх хэлний хоёр тусдаа vгнээс бvтдэг юм байна. Vvнд: Малла нь- дайчин, харин кхамб нь- саваа гэсэн утгагтай аж. Тэгэхлээр энэхvv урлагийн нэр томъёог “саваа модон дээрхи дайчин” гэж орчуулж болно. Хичээллэгчид нь дасгалаа vргэлж єндєр нарийхан шонгийн орой дээр хийдгийн учир нь тэнцвэр, авхаалж самбаа, уян хатан байдлаа дээд зэргээр хєгжvvлж,  жинхэнэ дайчны хvч тэвчээрийг биедээ бий болгох зорилготой гэнэ. Ингээд дэлхийн тvvхийн єлгий болсон шавхагдашгvй нууцтай Энэтхэг орны талаархи єєр нэгэн сонирхолтой нийтлэлд маань анхаарлаа хандуулна уу.
Саваа модон дээрхи Маллакхамб йог Хадгалах
2010-03-23, 20:17

Дэлхийн гадарги дээрхи хамгийн сонирхолтой газрууд

Цэнхэр гаригийн гадрага дээрхи маш сонирхолтой хэлбэр, дvрс, vзэмж бvхий хvний гараар бvтсэн зvйлсийн агаар дээрээс харагдах байдлыг тайлбарын хамт танд хvргэхээр бэлтгэлээ. Энэ удаагийн Google Map-аас авсан газар газрын маш сонирхолтой зvйлсийн цуглуулгад маань аварга том туулай, ер бусын vлэмж хэмжээтэй гавлын яс, томоос том тєєрдєг байшин гээд таны анхаарлыг татахуйц олон обьектууд багтсан байгаа. Мєн бидний сайн мэдэхгvй нууц газрууд болон харь гаригийн гэмээр сонин содон дvрсvvдийг Google Earth програмын тусламжтайгаар илрvvлсэн сонирхолтой баримтыг хавсарган орууллаа.
Дэлхийн гадарги дээрхи хамгийн сонирхолтой газрууд Хадгалах
2010-03-21, 04:21

Японоос гаралтай нэгэн хачин тоглоомын тухай

Таны мэдлэгийн сангийн марзан нэгэн орон зайд зориулан японы эгэл ард тvмний бусдаар даажигнах дуртай этгээдvvдийн дунд тvгээмэл тархсан “Кантё” (японоор カンチョ) хэмээх увиагvй нэгэн шоглоомыг танилцуулъя. Зарим уншигчид маань энэхvv балмад vйлдлийг сайн мэдэх биз ээ. “Хорлогч” этгээд нь хоёр гарынхаа алгыг нийлvvлэн, сайтар барьцалдуулж, долоовор хуруунуудаа гозойлгож байгаад, єєрийг нь анзааралгvй єєр зvйл хийж байгаа “хохирогч этгээд”-ийн єгзєгний нvхрvv хvчтэй тvлхдэг аж. Тэд хамгийн гол нь “хохирогч” буюу “шоглуулагч”-ийн тєгсгєлийн сvврvv хуруугаа оруулахыг зорьдог байна.
Японоос гаралтай нэгэн хачин тоглоомын тухай Хадгалах
2010-03-20, 21:18

Лондонгийн тєвийн хамгийн жижигхэн орон сууц

Лондон хот дахь Дэлхийн хамгийн жижигхэн орон сууцыг 200 фунт стерлингээр зарах гэж байгаа ажээ. Ердєє л 5,4 орчим метр квадрат талбайтай гээд боддоо. Энэхvv дэндvv шавилхан орон сууцыг 1987 онд бий болгосон юм байна. Тэр vед Британий зах зээлд орон сууцны борлуулалт эрчимтэй єсєж, худалдан авагчдын тоо эрс нэмэгдэж байсан тул баячуудын хороолол болох Найтсбирж-ийн нэгэн байрны илvv єрєєг 3,3х1,65 харьцаатай орон сууц болгосон нь энэ ажээ. Энэхvv тохилог боловч давчуухан “оромж”-нд унтлаганы єрєє, галын єрєє, шvршvvр суултуур хоёроо багтаасан ариун цэврийн єрєє, шvvгээ гээд хvнд хэрэгтэй бvх зvйл багтсан юм байна. Хамгийн анхны суугч нь хєєрхєн жижигхэн орон сууцаа 36,5 фунт стерлингээр худалдан авч байсан бол, одоогоос дєрвєн жилийн ємнєєс суух болсон эзэн нь 120 фунт стерлинг тєлсєн боловч єнєєдєр 200-гаар зарах бодолтой байгаа гэнэ. Хєгшин европын баялаг тvvхт, vзэсгэлэнт хотын тєв дэхь нилээн эртний євєрмєц нэгэн “сууц”-ыг 200 фунт стерлингээр худалдан авах боломж тэр болгон тохиолдоод байхгvй биз ээ. Хэтэрхий давчуухан ч гэсэн удах тусмаа vнэд ордог аргагvй л сонин, бас єхєєрдєм бєгєєд ганц бие оюутанд бол яг тохиромжтой байр ажээ.
Лондонгийн тєвийн хамгийн жижигхэн орон сууц Хадгалах
2010-03-20, 20:25

Ер бусын бєгжийг єєрийн гараар урлах нь

Хєлсєє дуслуулж, бие сэтгэлээ дайчлан байж єєрийн гараар бий болгосон зvйл гэдэг нь  хэн бvхний хувьд тэр хэмжээгээрээ vнэ цэнэтэй, хайртай юм нь болж чаддаг шvv дээ. Тэр тусмаа гараараа урласан сайхан зvйлийг хэн нэгэнд бэлэглэх нь хамгийн том хvндэтгэл болж чаддаг. Тиймээс бид танд хайр сэтгэл, нєхєрлєлийн бэлэг тэмдэг болсон бєгжийг, тэр дундаа маш содон гойд загвар хийцтэйг нь хэрхэн бvтээх явцыг тун дэлгэрэнгvйгээр хvргэхээр бэлтгэлээ. Мэдээж уншигч танд энэхvv нийтлэлд маань багтсан багаж зэвсэг байхгvй бол таньдаг дархандаа vзvvлээд, хямд vнээр дуурайлган хийлгэж болох юм. Эсвэл урланг нь нэг єдєр “зээлж” байгаад єєрийн гараар хийвэл бvvр янзтай. Ядаж л євєрмєц нэгэн бєгжийг хэрхэн урлахыг нvдээрээ ч болов хараад авчихвал илvvдэхгvй шvv дээ. Ингээд бvтээлч залуусыгаа дэлгэцний ємнє урьж байна.
Ер бусын бєгжийг єєрийн гараар урлах нь Хадгалах
2010-03-20, 20:14

Энэ жилийн “Оскар”-ын талаархи сонирхолтой баримтууд

Саяхан буюу энэ сарын эхээр 82 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол болон кино урлагийн хамгийн муу уран бvтээлчдийг “шалгаруулдаг” “Алтан бєєрєлзгєнє” хэмээх арга хэмжээнvvд шил шилээ даран зохиогдсон билээ. Ингээд оддын хамгийн ихээр очих дуртай ёслол болох “Оскар” болон тэдний очих хамгийн дургvй арга хэмжээ болох Оскарын “эсрэгцvvлсэн дуураймал“- “Алтан бєєрєлзгєнє” наадмуудтай холбоотой маш сонирхолтой баримтуудын цуглуулгыг танд хvргэхээр бэлтгэлээ. Таалан соёрхоно уу.
Энэ жилийн “Оскар”-ын талаархи сонирхолтой баримтууд Хадгалах
2010-03-19, 22:30

Зvvдэнд оромгvй явдал

Хvссэн зvйл хvзvvгээр татна гэдэг vгийг євєг дээдэс маань зvгээр ч нэг хэлчихээгvй бололтой. Ємнєд хєршийн нэгэн оюутан охинд ийм нэгэн зvvдэнд оромгvй явдал тохиолдсон байна. Тэрээр оюутны хотхоныхоо зарын самбар дээр ихэд ганцаардаж байгаагаа, найз залуутай болохыг чин сэтгэлээсээ хvсч байгаагаа бичээд, амьдардаг байраа зааж єгсєн байжээ. Энэ охины хvслээр тvvний жинхэнэ Ромео бол цонхных нь доор ирээд уянгалаг хоолойгоор нэрийг нь дуудах ёстой гээд биччихэж. Гэтэл юу болсон гээч? ...Бvсгvйн цонхны доор, заасан цагт нь хэдэн мянган эрчvvд цугларч, хєл гишгэх зайгvй болжээ. Тэдний зарим нь л оюутан охиныг дуу нэгтэйгээр нэрээр нь дуудсан байна. Харин ихэнхи нь хичнээн олон єрсєлдєгчтэйгєє гайхан зоссон гэнэ. Магадгvй энэ бvсгvй нэрээр нь дуудсан залуусын аль нэгнээс сонгох биз ээ. Хvйсийн тэнцвэр аймшигтайгаар алдагдсан хятад мэтийн газарт иймэрхvv зvйл гарах л даа. Ямартай ч ийм нэгэн сонирхолтой явдлын дvр зургийг хvлээн авна уу.
Зvvдэнд оромгvй явдал Хадгалах
2010-03-18, 04:27

273 кг жинтэй ч нэмж таргалахыг хvсдэг эмэгтэй

Одоо танд танилцуулах гэж буй АНУ-ын Нью-Жерси-д амьдардаг Донна Симпсон хэмээх энэ бvсгvй нь Дэлхийн хамгийн тарган эмэгтэй болох “мєрєєдєлдєє хєтлєгдєн” єдєр бvр илчлэг, тослогоор баялаг бvхнээр биеэ “бордож”, ам чєлєєгvй иддэг гэнэ. Одоо 42 настай энэ эмэгтэй єдєрт 12000 ккал хvртэл калори хэрэглэдэг байна. Зургуудыг нь харахад эгэл амьдралын дунд тун ховор тохиолддог хэт таргалалттай Донна Симпсон єдгєє 273 кг жинтэй боловч дээрхи “мєрєєдлєє биелvvлэхийн” тулд 450 кг хvртлээ “буян хураахыг” зорьж байгаа ажээ. Ингээд эрс тэрс амьдралыг vзэх vзлvvдийн vл vзэгдэх аалзан тор мэт сvлжээнд орших хачирхалтай хvний хорвоо дээрхи байж боломгvй гэмээр хvсэл эрмэлзэлтэй нэгэн эмэгтэйн талаархи фото мэдээллийг таны ємнє дэлгэе. Тvvнийг зовлогоо тээж ядсан хоолны сав гэж vзэн ядах, vгvй бол хэт єндєр хєгжсєн нийгмийн аргаа барсан золиос гэж єрєвдєн хайрлах эсэх нь уншигч таны л хэрэг...
273 кг жинтэй ч нэмж таргалахыг хvсдэг эмэгтэй Хадгалах
2010-03-17, 22:49

Дэлхий дээрхи хамгийн харгис, хатуу тэмцээн

Энэ уралдаанд 250 сая гаруй “єрсєлдєгчид” оролцож бариан дээр торойх ганцхан зорилгын тєлєє vхэн хатан тэмцэлдэн, эрэмгийн шаламгай ганцхан нь л аз нь таарвал тvрvvлдэг. Дааж давшгvй саад бэрхшээлvvд бvхий уртаас урт уралдааны замд єрсєлдєгчдийн ихэнхи нь амиа алддаг байна. Ийм ер бусын сорилт, ийм олон оролцогчийг хамарсан дэндvv харгис уралдааны талаар та урьд нь сонсож байв уу? Ямартай ч хvн бvр их бага ямар нэгэн хэмжээний мэдлэгтэй байдаг гэдэгт итгэлтэй байна. Ингээд vргэлжлэл дээр дарж, миний юун тухай хvvрнэн буйг олж мэдээрэй. Магадгvй энэхvv нийтлэл маань уг “аймшигт єрсєлдєєний” талаархи таны ойлголтыг маш сонирхолтой хэлбэрээр улам батжуулж, хvн болж тєрєхийн аз завшааныг танд нарийн мэдрvvлэх болно.
Дэлхий дээрхи хамгийн харгис, хатуу тэмцээн Хадгалах
2010-03-17, 22:28