СААК БАРИМТ

Бас нэгэн тал биетэй хvн

Хvний ууц нурууны ясны хэвийн єсєлт хєгжилд саад учруулах vр дагавар бvхий маш ховор тохиолддог аймшигт євчин єдгєє 35 настай Кенни Истердей хэмээх энэ залууг эхийн умайнаас унахад нь сvvдэр мэт даган иржээ. Эмч нар тvvний хоёр хєлийг зургаан сартайд нь тайрч, єєрийнх нь шаантагны ясаар нурууных нь сvvл хэсгийг нєхсєн байна. Кенниг хvvхэд байхаас нь эхлvvлээд тахир дутуугийн тэргэнд суухыг дотны хvмvvс нь болоод эмч нар зєвлєсєєр ирсэн ч тэрээр хэдий дутуу тавилантай ч гэсэн залуу хvний бардам, бас єєдрєг сэтгэлээр гараараа хєл хийх юмуу скейтбордоор тааваараа гулгаж явахыг илvvд vзсээр иржээ. Ингээд хєрстийн тоосыг хєлєєрєє хєдєлгєх заяа нь дутсан боловч гэрэл нарыг єглєє бvр vзэх тавилангаа хорё гараараа туулж яваа єрєвдєлтэй боловч бахархмаар сэтгэлийн тэнхээтэй ийм нэгэн залуутай танилцана уу.
Бас нэгэн тал биетэй хvн Хадгалах
2010-04-06, 11:23

Тайландын их сургуулийн транссексуалууд

Танд сонин болгон толилуулахад Бангког хотын их дээд сургуулиудад транссексуалууд буюу охидыг дуурайн хувцаслаж,  аягладаг эрэгтэй оюутнууд маш олон байдаг ажээ. Сонирхолтой нь тэндэхийн багш сурагчид нь доороо унждаг юмтай боловч харахад эр эм нь мэдэгдэхгvй ийм бэлгийн чиг хандлагатай оюутнууддаа бараг охидоос илvv эелдэг хандаж, дотноор хvлээн авдаг гэнэ. Магадгvй энэ нь тэдний эмэгтэйлэг эелдэг байдал, эр хvний шулуун шудрага, vнэнч характерийг хослуулсан зан чанартай нь холбоотой байдаг биз. Ямартай ч зарим нэгийг нь хараад оюутан охины баг зvvсэн эр хvн гэдгийг нь ялгаж таних аргагvй ажээ. Гэхдээ цанаа л нэг... Ингээд нvгэлт хvний орчлонгийн цєвvvн цагийн сvvдэр доор дэлхийн хvмvvс хэрхэн тааваараа аяглаж буйн жигшмээр ч юм шиг, гайхмаар ч юм шиг, тэгсэн хирнээ эвлэрэхээс єєр аргагvй ч юм шиг нэгэн жишээтэй танилцацгаая.
Тайландын их сургуулийн транссексуалууд Хадгалах
2010-04-06, 10:58

Дэлхийн хамгийн том долоон нvх

Уншигч танд хvний эд баялаг нэр алдрын тєлєє эх дэлхийгээ хэрхэн сvйтгэсний илэрхийлэл болох хєрстийн энгэр дээр харлан харагдах эдгэшгvй шарх болсон дэлхийн хамгий том долоон нvхийг танилцуулж байна. Та бvхний харж байгаа эдгээр асар том тогоо хэлбэрийн нvхнvvд нь vнэхээр гайхалтай боловч зарим нэг нь эрлэгийн хааны тарчлаан ханхалсан харанхуй тогоо мэт аймшигтай ажээ. За ингээд хvн тєрєлхтний эдийн шунал нь дэлхий ээжийн єврийг хэрхэн єрємдєж, эдгэшгvй гvн шарх хэрхэн vлдээснийг дордохын долоон жишээгээр хvлээн авахын ялдамд танин мэдэхvйгээ нэмэгдvvлээрэй.
Дэлхийн хамгийн том долоон нvх Хадгалах
2010-04-05, 04:51

Photoshop-оор засварласан 16 алдартай зураг

Сvvлийн vед шинжлэх ухааны бvх л салбар хурдацтай хєгжиж, болоогvй зvйлийг болсон болгож, байдаггvй зvйлийг байдаг болгож, байсан зvйлийг байхгvй болгож чаддаг болжээ. Тэгэхээр одоо та бvхэндээ дэлхийн нєлєє бvхий сонин хэвлэлд нийтлэгдэж байсан тvvхэн зургуудын бодит vнэний талаар хvргэе. Vнэн гэдэг учир нь бидний сайн мэдэх "Photoshop" програм болон тухайн vеийн зургийн хэрэгсэлийг ашиглан эдгээр зургуудыг єєрчилж, нийгмийн сэтгэл зvйд хэрхэн нєлєє vзvvлж байсан тухай юм. Олон жилийн ємнє гэхэд чадварлаг засваруудыг хийж байжээ. Гарчиг дээр Photoshop-оор гэдэг нь илvv ойр сонсогдох гэдэг vvднээс ингэж нэрлэсэн юм шvv. Мэдээж олон жилийн ємнє уг програм байтугай компьютер ч нэвтрээгvй байсан болохоор тухайн vеийнхээ арга техникийг ашиглан засвар хийж байсан биз ээ.
Photoshop-оор засварласан 16 алдартай зураг Хадгалах
2010-04-05, 03:43

Хэн хамгийн муухай гуталтай вэ?

Хамгийн их шивэртэй, хамгийн их илэгдсэн гутлын эзнийг тодруулдаг АНУ-д зохиогддог бас нэгэн сонирхолтой бєгєєд хєгжилтэй арга хэмжээний энэ жилийн vйл ажиллагааны болон ялагчийнх нь дvр зургийг уншигч танд хvргэж байна. Энэ жилийн хувьд 11 настай нэгэн сурагч охин ялагчаар тодорч, муухай vнэртэй, авах юмгvй болсон кетнийхээ тєлєє2500 доллар, дээрээс нь Нью-Йорк хотоор аялах эрхээр шагнуулжээ. Тааруухан талаараа уралдаж, тvрvv магнай хvртсэн гэж та энэ охиныг бvv зэмлээрэй. Учир нь тэрээр скаутын зусланд зуныг єнгєрvvлж, хvрээлэн буй орчинг хамгаалах сайн дурын аянд оролцож байхдаа хєлнєєсєє салгалгvй чирсээр, уг гутлаа ийм нvд хальтармаар болгосон юм байна. Ингээд хvvхдийн инээд хєєр бєгєєд хvрэхийн аргагvй муудаж, vнэртэхийн аргагvй шивэртсэн гутлуудаар дvvрэн болсон хєгжилтэй нэгэн арга хэмжээтэй танилцана уу.
Хэн хамгийн муухай гуталтай вэ? Хадгалах
2010-04-04, 06:26

Дэлхийн хамгийн сонирхолтой 10 бургер

Гамбургер бол энгийн бєгєєд барууныхны єдєр тутмын хоолнуудын нэг юм. Бургерийг хийж байгаа хvн яг ямар бургер идэхийг хvсэж байгаагаас шалтгаалаад  орцыг нь тааруулдаг ч  1 зvсэм мах, 2 жижиг дугуй талх байхад л маш богино хугацаанд бэлэн  болдог гайхалттай амттай хоол гэдгийг хvн бvр андахгvй биз ээ. Тиймээс ч тогооч хvний  уран сэтгэмж нь уг хоолыг хийхэд  чухал байх нь зайлшгvй. Одоо та бvхэн энэ мэдээллийг уншихдаа ходоодоо хоосон байлгах хэрэггvй шvv.
Дэлхийн хамгийн сонирхолтой 10 бургер Хадгалах
2010-04-02, 06:55

Гиннесийн амжилтууд

2000 оноос хойш “Guinness World Records” гэж нэрлэгдэх болсон (vvнээс ємнє АНУ-д л гардаг байсан бєгєєд “Guinness Book of Records” гэгддэг байсан) ном нь хvн тєрєлхтний хvрч чадсан гайхам амжилтууд болон байгаль эхийн ахин давтагдашгvй, жинхэнэ гойд бvтээлvvдийг тvvвэрлэн тэмдэглэдэг бєгєєд жил тутам шинэчлэгдэн хэвлэгддэг лавлах юм. Энэ нь єєрєє дэлхийн хамгийн сайн борлуулалттай цуврал номоор шалгарч чадсан жинхэнэ “хамгийн хамгийн” ном ажээ. Тэрчлэн Гиннесийн ном нь АНУ-ын олон нийтийн номын сангаас хамгийн их хулгайлагдсан бvтээл юм байна. Ингээд уншигч танд энэхvv алдартай номонд багтсан хамгийн сvvлийн vеийн бєгєєд хамгийн шилдэг амжилтууд болон оролдлогуудын цуглуулгыг хvргэж байна.
Гиннесийн амжилтууд Хадгалах
2010-03-30, 09:06

Сургуульдаа нисэж очдог хvvхдvvд

Элин галавын vед биш энэ манай цагт єдєр бvр болдог нэгэн гайхалтай тvvхийг тантай хуваалцараах бэлтгэлээ. Колумб-д амьдардаг 9 настай Дэйзи Мор охин нь сургуульдаа очихын тулд Рио Негра голын єргєн хавцлын дээгvvр татсан тємрєн олсоор гулсан “нисэх” шаардлагатай байдаг ажээ. Боготын зvvн ємнєд хэсэгт 40 орчин км-ийн зайтай орших охины амьдардаг хvрэхэд бэрх бяцхан тосгоны иргэдийн хувьд энэхvv бат бэх тємрєн татлага л соёлт дэлхийтэй харьцах цорын ганц зам нь болсоор ирсэн байна. Эндэхийн ийм татлаган замыг аль 19-р зууны эхээр зохион бvтээгч Александ фон Гумбольдт анх санаачилснаас хойш олс нь тємєр болсноос єєр юу ч єєрчлєгдєєгvй ажээ. Татлаган замаар явахад гэмтэй зvйл олон байдаг ч, хамгийн хэцvv нь нэг л зvvгдсэн бол асар хурдтай салхи исгэрvvлэн нисэхээс єєр аргагvйд хvрдэг байна. Тиймээс орон нутгийн иргэд “тормоз” санаачилсан нь “зорчигчид” махир модоор тороосноос давхар гогодож хурдаа тохируулдаг болжээ. Ингээд аюултай юм шиг хирнээ хvvхэд бvхний хvсдэг ийм нэгэн сонирхолтой татлага нь бvхэл бvтэн суурингийн цорын ганц гарц болдог талаархи фото мэдээллийг хvлээн авна уу.
Сургуульдаа нисэж очдог хvvхдvvд Хадгалах
2010-03-28, 02:55

Тархиныхаа талыг авахуулсан охин

Єдгєє 9 настай Их Британы Кэмерон Мотт (Cameron Mott) хэмээх охин нь тархиндаа нэгэн ер бусын хагалгааг хийлгээд удаагvй байгаа ажээ. Бяцхан Cameron нь “Расмуссены синдром” хэмээх ихэвчлэн 15-аас доош насныханд тохиолддог маш ховор тархины євчинтэй байжээ. Энэ євчний улмаас хvvхдийн нэг талын тархи аажмаар ажиллагаагvй болж, улмаар бие нь мэдээгvй, оюун ухаан нь эрvvл бус болдог юм байна. Эмч нар охины тархины євчилсєн талыг нь мэс заслын аргаар авахаар шийдсэн бєгєєд хагалгааны дараа охины тал бие нь мэдээгvй болох магадлал маш єндєр болохыг эцэг эхэд нь сануулсан хэлжээ. Хагалгаа ч амжилттай болж, харин Камерон охин маань ээж аав, эмч нарынхаа айдас зовиурыг хєєрхєн инээд, дэгэж дэрвэн гvйх хєдєлгєєнтэй байдлаараа vргээж, тэр битгий хэл балетжин болно гэж мєдєєддєг гэнэ. Ингээд бяцхан биенээсээ гарамгvй зориг тэвчээртэй єхєєрдєм нэгэн охины єєрийгєє ялсан, ялсаар байгаа тvvхийг харуулсан фото агшнуудыг тантай сэтгэл дvvрэн хуваалцая.
Тархиныхаа талыг авахуулсан охин Хадгалах
2010-03-28, 02:46

Непаль дахь буян нь дэлгэрсэн хээрийн эмнэлэг

Холбооны Бvгд Найрамдах Ардчилсан Балба Улс буюу Дэлхий данхинд Непал гэдгээрээ танигдасан Гималайн нурууны хажууд орших ємнєд Азийн энэхvv буурай хєгжилтэй оронд сайн санаат хvмvvс хээрийн эмнэлэг ажиллуулж, урьд нь эмчийн бараа ч харж vзээгvй орон нутгийн ядууст маш vнэтэй нvдний хагалгааг зvгээр хийж єгдєг юм байна. Ингээд уг хээрийн эмнэлэгээр vйлчлvvлж, хорвоо ертєнцийн єнгє будгийг мэлмийгээрээ харах завшаантай учирч буй хvмvvсийн єр євтгєм дvр зургийг бага зэргийн дэлгэрэнгvй мэдээллийн хамт хvлээн авна уу.
Непаль дахь буян нь дэлгэрсэн хээрийн эмнэлэг Хадгалах
2010-03-28, 01:58

Непалд бяцхан охиныг амьд бурхнаар сонгодог

Амьд дарь эх буюу эмэгтэй бурхныг бяцхан охид дундаас сонгон, тахиж шvтдэг заншилтай Дэлхий дээрхи цор ганц орон бол Непал юм байна. Тэд Кумари гэж нэрлэдэг дарь эхээ 4-7 насны охид дундаас сонгодог ажээ. Хамгийн хєєрхєн царай, цэвэрхэн арьс, тас хар vс, гvн харцтай нvд болон тэгшхэн цагаан шvдтэй охид л Кумари болох єрсєлдєєнд оролцдог байна. Кумари нь Непалын хааны духан дээр улаан толбо тавих эрхэм заншлыг vйлдэх дээд эрхтэй болдог ажээ. Ингээд алс холын Непалын нэгэн сонирхолтой заншлын талаархи дэлгэрэнгvй мэдээллийг амьд бурхан болохоор єрсєлдєж буй єхєєрдєм охидын тєрхтэй хамт таны мэлмийд хvргэж байна. Ээж ааваараа нvvрээ байдгаар нь будуулчихаад эхэмсэг гэгч нь суух жаал охидын базаад хаячихмаар тєрхєєр сэтгэлээ баясгангаа урьд хожид сонсоогvй сонин заншлын талаар мэдлэгтэй болж аваарай.
Непалд бяцхан охиныг амьд бурхнаар сонгодог Хадгалах
2010-03-26, 23:00

Гучин хуруутай хvvхэд

Арван хуруу тэгш хvн гэж хаа ч байхгvйтэй адилхан 30 хуруутай хvн гэж энэ хvvхдээс єєр нэг ч vгvй гэдэгт итгэлтэй байна. Єдгєє зургаан настай энэ хятад хvv гартаа 14, хєлєндєє 16 хуруутай юм байна. Хоёр гарных нь гурав гурван хуруу нь хоорондоо наалдсан бvтэцтэй ажээ. Тvvний илvv хуруунуудыг нь тайрах мэс ажилбарыг тун удахгvй хийх тєлєвлєгєєтэй байгаа гэнэ. Энэ хvvхэд «полидактили» буюу “олон сарвуут” хэмээх удамшлийн мутацитай болох нь тогтоогджээ. Байгаль эх хvн бидэнд дарлуулж, ханаад, єєрийн эрхгvй “єшєєгєє авч” эхэлсэн энэ vед “аавын арван охин ажилсаг, ээжийн арван хєвгvvн залхуу” гэсэн оньсогыг шууд л “гар, хєлийн хуруунууд” гэж хариулахад хvртэл хэцvvхэн болж дээ.  Ингээд ийм нэгэн содон боловч єрєвдєлтэй нэгэн хvvгийн гар, хєлийг ойроос харцгаая.
Гучин хуруутай хvvхэд Хадгалах
2010-03-26, 03:13