Саяхан манай оронд эх орныхоо тєлєє зvтгэх шинэ цэргvvдээ татах vйл ажиллагаа болсон. Тэгвэл яг энэ vеэр манай хойд хєршид мєн адил орон даяар цэрэг татлаг явагдсан байна. Одоо та бvхэндээ 10-р сарын 19-нд Петербург хотын цэрэг татлагын байранд эхний ээлжийн залуусыг цэрэгт мордуулаар жил болгон болдог баяр ёслолын ажиллагаанаас хийсэн фото сурвалжлагыг хvргэе. Энэхvv арга хэмжээн дээр Єрнєдийн цэргийн командлалын бvрэлдэхvvн анги хэсэг, Санкт-Петербург хотын захиргаа болон “Цэргvvдийн ээжvvд” байгууллага, мєн тvvнчлэн ємнє нь тулалдаж явсан ахмад дайчид уригдан оролцжээ. Яагаад ч юм бид орос орны ард тvмэнтэй илvv ойр байж, тэдэнтэй хамт мєр зэрэгцэн тулалдаж, орос школоор хvмvvжиж байсан болоод тэр vv энэ нийтлэлийг vзэхэд илvv сэтгэлд ойр байж, цэргийн албанд мордож буй хєвгvvдээ хайрлах сэтгэл тєрлєє.
Хадгалах
Бага байхаас л домог гэмээр эсвэл vнэн ч юм шиг тийм ам дамжсан яриа бидний оюун санаанд хоногшин vлдэж, тvvндээ бид итгэн vр хvvхэд, дvv нартаа дамжуулан ярьж, тэд бас л цааш нь ярьдаг "нотлогдоогvй баримт"-ын талаар дурдах гэж байна. Энэ удаа та бvхэндээ зохиомол байх vндэслэлтэй хоёр "яриа"-г яагаад хvмvvс vvнд итгэдэг болох нотолгоо, баримтан дээр vндэслэн vгvйсгэсэн няцаалтын талаарх нэгэн судлаачын нийтлэлийг хvргэе. Vнэн худлыг нь та єєрєє шийд дээ. Миний бодлоор хvн тархиныхаа 10 хувийг ашигладаг гэдэг арай vнэнд дєхєж байх шиг, харин аалз иддэг гэдэгтэй санал нийлэхгvй байна. Та юу гэж бодож байна?...
Хадгалах
Хvн тєрєлхтєн бийр, цаас нийлvvлж эхэлсэн буюу уран зургийн урлаг хєгжиж, хvний оюун бодлын ємнє хvлээн зєвшєєрєгдєж эхэлсэн тэр цагийн бvтээлvvд дээр “Vл Мэдэгдэх Нисдэг Биет” (UFO) гэдгээрээ бидний бvхний танил болсон харь гаригийн гэмээр нисдэг биетvvд дvрслэгдсэн байх нь олонтой. Кино, номонд дvрслэгддэг нисдэг таваг, АНУ-ын нууц албаныхны бvтээсэн сєнєєгч онгоцтой тун тєстэй зvйлvvдийг та аль дундад зууны vеийн сонгодог зураг, шашны бvтээл, бараг манай эриний ємнєх уран сийлбэр дээрээс олж хараад гайхах нь лавтай. Ингээд нууц нь тайлагдашгvй орчлонгийн бас нэгэн сонирхолтой баримтын цуглуулгаар аялцгаая.
Хадгалах
Хvн тєрєлхтєн интернетээр амьсгалж байгаа энэ vед ирээдvйдээ том зорилго тавьсан, єєрийн гэсэн вэб хуудастай идэр залуу иргэн хэдий хэрийн их хєрєнгєтэй байж болох бол? Сvлжээний орон зай дахь хамгийн олз омог их ихтэй, нэр хvнд сайттай, хэрэглэгч олонтой байгаа вэб сайтууд болон тэдний эздийн хєрєнгє чинээний байдлаас vзэхэд дээрхи асуултын хариу нь есєн оронтой тоонд багтахгvй, хальж байна гэвэл та итгэх vv? Итгэхэд арай л бэрх санагдаж байвал, бvгдээрээ дэлхийн хамгийн залуу бєгєєд хамгийн баян интернэтийн саятангуудын танилцуулгыг хvлээн авцгаая. Энэ мэдээлэл нь жил гарны ємнєх тоо баримт гэдгийг ойлгоорой.
Хадгалах
Уншигч та бvхэнд Портракийн эзэмшил газар болох 20-р зууны сvvлчээр байгуулагдсан нэгэн ер бусын цэцэрлэгт хvрээлэнгийн дvр зургийг толилуулах гэж байна. Энэхvv хvрээлэнгийн талбай нь 16,2 Га (40 акр) ажээ. 1990 оноос ємнє Портрак нь байдаг л нэг жимс, ногоо тариалдаг эзэмшил газар байсан аж. Гэтэл єнєєдєр уг парк нь жинхэнэ сансар огторгуйн оршихуйг илэрхийлсэн, ер бусын бvтээлvvдээр дvvрсэн томоос том хvрээлэн болж єєрчлєгдєж, олон жуулчдыг татдаг газруудыг нэг нь болсон байна. Ингээд бvгдээрээ шинжлэх ухаан, мтематик, геометрийн дvрслэлийг харуулсан боловч байгалийн хосгvй vзэмжээ хадгалсан хєрстийн энгэр дээрхи нэгэн ер бусын цэцэрлэгт хvрээлэнгээр “аялангаа” бага ч гэсэн мэдээлэлтэй болж авцгаая.
Хадгалах
Амьд бvхний хамгийн эхний хэрэгцээний нэг болох хоол хvнсний ертєнц нь дуусашгvй баялаг гэдгийг бид сайн мэднэ. Хоолны талаар vй олон сонирхолтой баримтууд, мэдээллvvд байдаг нь ойлгомжтой. Тиймээс бид та бvхний єдєр тутам хэрэглэдэг хvнсний талаарх хамгийн сонирхолтой баримтуудыг цуглуулан хvргэхээр бэлтгэлээ. Юм мэддэг хvмvvс хорхойг алимтай ижилхэн амттай, зєгийг хар модны самартай, єтийг шарсан махтай тєстэй гэж хэлэлцэх нь бий. Ер нь бол хал vзэж, халуун чулуу долоосон хvмvvсийн яриаг сонсоод байхад байгаль дээрхи амьд бодгал бvрийг идээд байж болохоор юм шиг л санагддаг. Гэхдээ амнаас уначих гэсэн аймшигтай муухай амттай зvйлс ч олон л байдаг л даа. Мєн шарсан тэмээ бол энэ хорвоо дээрхи хамгийн том хоол гэдгийг та мэдэх vv. Бас тэмээний дараа vхэр, адуу, хонь, ямаа, цаашлаад тахиа єндєг зэрэг нь хvмvvийн хамгийн єргєн хэрэглэдэг, махан тєрлийн хvнс гэдгийг бид мэднэ. Ингээд ямартай ч хоолтой холбоотой хамгийн сонирхолтой байж мэдэх баримтын цуглуулгатай танилцана уу.
Хадгалах
Одоо та бvхэндээ манай хойд хєршид зохион байгуулагддаг нэгэн сонирхолтой тулааны талаар хvргэх гэж байна. «Бараа бєєндєх тулалдаанаас» хойш барга нэг жил єнгєрчээ. Дээрмийн бvлэглэлvvдийн хоорондох тасралтгvй тэмцэл бага зэрэг намжив. Гарцаагvй ялсан кавказын бvлгийн толгойлогч Руслан Автандилович Маруян шашлыкны бизнес эрхлэж, єдрєєс єдєрт томоожин хуучны хийж байсан ажлаасаа аажим холдсоор... гэвч энэ жилийн "Братва-2" нэлээд ширvvн тэмцэлээр эхэлсэн юм. Та гайхаж байгаа байх юу бичээд байгааг энэ бол хар, цагаан, цагдаа гэсэн гурван бvлэгт хуваагдан яг л жинхэнэ юм шиг тулалддаг орос ах нарын хатуу тоглоомуудын нэг "Страйкбол" бєгєєд энэ тулаанаас хийсэн фото сурвалжлага эрчvvдэд маань их таалагдах болов уу.
Хадгалах
Сэтгvvлч Крис Бут (Chris Boot) болон гэрэл зурагчин Жеймс Моллисон нарын хамтран хийсэн “Where Children Sleep” буюу “Хvvхдvvд хаана унтдаг вэ?” хэмээх маш сонирхолтой фото тєслийг уншигч тантай хуваацлахаар бэлтгэлээ. Энд газар газрын баян ядуу, янз бvрийн хvvхдvvдийн зургийг нь аваад, хажууд нь унтлагын єрєєг нь аль эсвэл шєнє дуг хийж нойроо авдаг газрынх нь дvр зургийг буулгажээ. Эндээс та бvхэн дэлхийн хєрсєн дээр хvмvvс хичнээн ялгаатайгаар амьдарч, аз жаргал гээчийн эрэлд мянга мянган жилийн турш “хадахдаа” vе vеийн vрсээ ямар єєр єєр орчинд єсгєдєг болохыг олж мэдэх болно. Дашрамд дурдахад энэхvv нийтлэлд маань ихэвчлэн нийгмийн хэвийн хэмжээнээс гажууд орчин, нєхцєл хvмvvжлээр єєрєє ч мэдэлгvй єсч єндийж байгаа хvvхдvvдийн амьдралыг харуулсан байгаа тул танд сонирхолтой бас харуусалтай санагдах биз ээ.
Хадгалах
Америкийн эрдэмтэн Тони Брайер нь єєрийн блогтоо маш сонирхолтой бєгєєд ашигтай зєвлєгєєг саяхан нийтэлжээ. Тэрээр хvн бvхэн зуу насалж чадна гэдгийг батлаад, ингэхийн тулд маш хялбархан агаад тааламжтай хэдхэн зєвлєгєєг дагахад л хангалттай гэжээ. Ингээд бvгдээрээ Тони Брайерийн зєвлєгєєтэй танилцаж, хvн болж тєрсний гайхамшгийг, амьдралын шvvслэг амтыг илvv олон жил амсахын тулд яах ёстойгоо мэдэж авцгаая. Энд хvний хийж чадахгvй, хэцvv зvйл огт алга байна гээч...
Хадгалах
АНУ-ын Теннеси мужид шинэ vvлдэр гарган эрлийзжvvлэлт хийдэг багийхан хvмvvсийн дунд “Муужирч унадаг ямаа” гэж нэрлэдэг онцгой vржvvлэг дээр ажиллаж эхэлсэн байна. Гэнэтийн байдлаар уг ямаа нь гvн сааталд орж элий балай болж бєгсєєрєє эсвэл нуруугаараа аль эсвэл хажуу талаараа дєрвєн мєчєє сунгасан байдалтай сарвайлгаад гацчихдаг байна. Муужирдаг ямаа (шинжлэх ухааны нэр нь myotonic буюу хєдєлгєєн нь удаашрах, євлєгддєг генийн гажиг) нь Америктаа ховорт ордог тєдийгvй XIX зууны сvvл, 1980 онуудад бараг устаж алга болохоо шахжээ. Эдгээр ямаанууд нь генетикийн ховор євчтэй гэдгээрээ алдартай гэнэ - myotoma congenita. Хэрэв тэднийг гэнэт дайрах эсвэл цочиоход тэдэнд булчингийн саажилт vvсдэг бєгєєд тухайн мєчид уг амьтан хєдлєх чадвараа алддаг байна. Муужирсан vедээ ямар ч зовиур, шаналал мэдэрдэггvй бєгєєд ухаан мэдрэлээ алдаагvй байдаг гэнэ.
Хадгалах
Лондон хотноо 10-р сарын 16-наас эхэлж нээгдсэн энэхvv сонирхолтой vзэсгэлэн худалдаанд хvссэн хvн нь єєрийн эд зvйлсээ худалдахаар авчирч тавьдгаараа онцлогтой. Vзэсгэлэн худалдаан дээр тавигддаг нэг шаардлага нь тухайн эд зvйлс бараа нь авчирсан хvнийхээ толгойноос томгvй хэмжээтэй байх ёстой гэж заажээ. Авчирсан эд зvйсийг бvгдийг нь тєрєл зvйлээр нь ангилж, тэмдэглэж, зургийг нь авдаг бєгєєд тэдэн дотроос сонгогдсон хамгийн сонирхолтой 365 эд зvйлсийг vзэсгэлэнд тавьдаг байна. Харин одоо энэ жил ямар эд зvйлсийг онцолж байгаа талаар vзэцгээе.
Хадгалах
Мозамбикийн Тете-гийн газар нутаг дахь Мадамба тосгоны оршин суугчдын зарим нэг нь зам дээр гvйлдэх хархыг ангуучилж, тvvнийгээ зарах маягаар єнєє маргаашийнхаа хоолны мєнгийг залгуулдаг ажээ. Нэг саваа модонд 6-7 харх зоосныгоо тэд 10 метикал (ойролцоогоор 342 тєгрєгтэй тэнцэнэ)- аар зардаг байна. Хархны ангууч тус бvр єдєрт 3850 тєгрєгтэй тэнцэх хэмжээний мєнгє олдог ажээ. Тэнд харх яагаад ийм гvйлгээтэй байдаг нь ганцхан шалтгаантай юм байна. Учир нь Мадамба мэтийн ядуу тосгоны хvмvvсийн хувьд бол хамгийн хямд олдож байгаа махан хvнс нь харх болж єгдєг ажээ. Ингээд єлсєхийг мэдэхгvй хирнээ єєдлєхийг тэмvvлдэггvй газрын хvмvvс зовлонгоо тоочиж дуусахгvй сууж байхад, ертєнцийн нєгєє хязгаарт зарим нэгэн хvмvvс юугаар голоо зогоож, амьд явахын тєлєє хэрхэн тэмцдэгтэй танилцана уу.
Хадгалах