Балчир жаахан энэ охины гэдэс яагаад ингэж хэт томорсны шалтгааны Хятадын эмч нар олж чадахгvй байгаа аж. Тvvний энэ гажиг олон мэргэжилтнvvдийг алмайруулж байгаа ажээ. Охины гэдэс 8 сартайгаас нь хойш эрчимтэй томорч эхэлсэн байна. Эмч нар vvнийг ямар нэгэн хавдар биш гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Тэгвэл энэ яг ямар учиртай, яадаг гажиг нь юм бол? Уншигч та мэдрэмтгий бол vргэлжлэл дараад хэрэггvй гэж зєвлєхєд илvvдэхгvй байх.
Хадгалах
Таны харж байгаа зураг дээр зээ юмуу ач охиноо, магадгvй гучаа тэвэрсэн эмээ байна гэж бодож байж болох юм. Гэвч хэрэв тэгж таасан бол та эндvvрч. Энэ бол Румынд амьдардаг эгэл нэгэн ээж охин хоёр юм. Адриана хэмээх энэ эмэгтэй нь 66 настай байхдаа охин Элиза-гаа тєрvvлжээ. Одоо настай ээж нь 72 настай болж, Элиза охин зургаан насны босгыг давжээ. Ингээд бvгдээрээ энэхvv цомхон хирнээ сонирхолтой нэгэн гэр бvлтэй зухасхан боловч танилцая.
Хадгалах
Таиландчууд транссексуалуудад хандах байдлаараа тэвчээр заадаг улсууд гэдгээрээ дэлхийд алдартай. Транссексуалууд эхээс тєрєхдєє эмэгтэй биеийг олж тєрєєгvй бєгєєд эмэгтэй болохыг сайн дураараа шийдсэн учраас эд нарыг «гурав дахь хvйс», «хоёр дахь маягийн эмэгтэйчvvд», эсвэл бvр «жинхэнэ эмэгтэйчvvд» гэж нэрлэдэг байна. Тэдэнд нийгмээс ийнхvv тэвчээртэй муугvй хандаж байдаг хэдий ч тэд ямар нэг дарамтын дор байдаг. Транссексуалуудын хууль эрх зvйн орчны статус тодорхой бус. Тэднийг хvйсээ солих мэс засал хийлгэсний дараа ч тэдэнд бичиг баримтыг нь сольж єгдєггvйн зэрэгцээ зугаа цэнгээний орчин болон биеэ vнэлэхээс єєр газар ажил олж хийхэд vнэхээр хэцvv бєгєєд сайн боловсролтой байгаад ч нэмэргvй ажээ. Одоо та бvхэндээ Таиландын транссексуалуудын тухай сурвалжилсан Девид Хошолтын фото сурвалжилгаас хvргэж байна.
Хадгалах
Та бvхнийхээ сонорт бид єєрсдийнхєє бие болон ухамсрын талаар ерєєсєє мэддэггvй гэдгийг нотолсон анагаах ухааны сонирхолтой тvvхэн баримтуудаас толилуулъя. Энэ нийтлэлд гарах зарим нэгэн тохиолдолуудыг бид ємнє нь та бvхэнд хvргэж байсан юм. Юуны талаар дурдах гээд байна вэ гэвэл, "бvх дотор эрхтэнvvд нь эсрэгээрээ байрласан хvн", "хvvхдийн харшилтэй ээж", "єєрийн гараар кесаревын мэс хийж хvvхдээ аварсан эмэгтэй", "уушиганд нь мод ургасан залуу"... гээд санаанд оромгvй тохиолдолуудын талаар та мэдэж авах болно. Ингээд хvмvvн бидний амьдарч буй дэлхий ертєнцийн тайлагдашгvй оньсог мэт тохиолдолуудын єчvvхэн хэсэгтэй танилцацгаая.
Хадгалах
Хэрэв авсыг далайн хавч, улаан чинжvv, шувуу болон гутлын хэлбэртэй захиалж болдог бол юунд уйтгартай тvгшvvр дагуулсан хар хайрцаг гэж бид бодох билээ. Тэгвэл Африкийн Гана улсын ууган оршин суугчид оршуулга бол талийгаачтай салах ёс хийх уйтгартай vйл явц бус, харин тvvнийг єєр сайн ертєнц рvv шилжихэд нь vдэн гаргаж буй баяр ёслол байх ёстой гэж vздэг байна. Иймдээ ч Ганад талийгаачийг ер бусыг хэлбэрийн авсанд хийх уламжлал бий болжээ. Ингээд тэдний яагаад ийм авс хийх болсон талаар бяцхан тvvхтэй танилцацгаая.
Хадгалах
Голландын нэгэн байгууллага нь ирээдvйн шилдэг мин илрvvлэгчдийг бэлтгэх зорилгоор харх тэжээж, сургадаг байна. Минжvvлсэн талбайг аюулгvй болгох vйлсэд сургагдсан эхний “салааны” хархнууд аль хэдийнэ Танзан, Мозамбикийн газар нутаг дахь хэдэн зуун тэсрэх бємбєгийг илрvvлчихээд байгаа ажээ. Хамгийн гол нь тэсрэх бємбєг нь жирийн хархны жингээр vйлчлэлд ордоггvй юм байна. Мєн хархнууд нь минний цохилтыг мэдэж, дарь vнэртэх чадвартай тул энэ аюултай агаад хvнд даалгаварт тохирч байгаа аж. Гэхдээ тэднийг сургах маш тєвєгтэй юм байна. Эхлээд хархнуудыг тэгш шугамаар явж сургаад, дараагаар нь тусгай бєєрєнхий зvйлийг єнхрvvлэхийг заадаг ажээ. Цагийн эрхэнд тухайн харх нь туршлага сууж, єєрєє аюултай бvсрvv орж, тэсрэх бємбєг илрvvлсэн тохиолдолд эзэн дээрээ эргэн ирдэг болж сурдаг аж. Харх сургагчийн хэлснээр тус байгууллагынхан маш олон амьтан дээр туршилт хийсэн боловч харх л энэ ажилд хамгийн тохиромжтой болохыг нотолсон байна. Мєн энэ тал дээрээ нохой хvртэл хархыг гvйцэхгvй байсан гэнэ.
Хадгалах
Ruth Jenkinson хэмээх энэ охин нь єсвєр насны бусад охидын адил турахын мєрєєс болж, 13 настайдаа хоолноос бvрэн татгалзан, єєрийгєє зовоох болсон байна. Ингээд хоолгvй олон хоног, сарыг єнгєрvvлсний дараа охин ямархуу гадаад тєрхтэй “амьтан” болж хувирсныг харахад vнэхээр сэтгэл євдмєєр ажээ. Анорекси євчний гашуун золиос болсон охиныг ээж нь аварсан байна. Тэрээр охиноо хоол идэхийг ятгаж, чадах чинээгээрээ оролдсоор эргээд хэвийн амьдралд нь оруулж чаджээ. Гэсэн ч хоол идээд, хирэндээ “таргалчихаад” байгаа байдал нь хvртэл тийм ч эрvvл, сайхан харагдахгvй байгаа нь харамсалтай.
Хадгалах
Эх дэлхий дээр энд тэнд оршин буй янз бvрийн vндэстэн ястангуудын гаж сонин зvйлээс бид хvргэсээр байгаад манай хэрэглэгч нар маань баргын юманд цочирдохоо больсон биз ээ. Гэхдээ л амьдрал баялаг сонирхолтой байдаг болохоор бид бvхнийг алмайруулах олон зvйл цаашид урган гарсаар л байх болно. Одоо та бvхэндээ дэлхий дээрх хамгийн учир утгагvй мэт боловч хєгжилтэй гэмээр тэмцээнvvдээс танилцуулах гэж байна. Магадгvй та зарим нэгийг нь vзэж харсан байх, ямартай ч бидний бэлтгэсэн энэхvv сонирхолтой нийтлэлийг vзээд санал бодлоо хуваалцаарай. Миний бодлоор манайхан яагаад ийм гаж сонин зvйл сэтгэж, дэлхий нийтэд эх орноо хєгжилтэйгээр сурталчилж болохгvй гэж...
Хадгалах
Дениз болон Марк Даффилд-Томас нарын хос нь Гиннесийн хомон дахь хуримны рекордыг эвдэхээр мэш идэвхитэй аялж байгаа аж. Тэд энэхvv зорилгодоо хvрэхийн тулд жилийн дотор 84 удаа гэрлэлтээ батлуулах шаардлагатай юм байна. Хамгийн сvvлд, єнгєрсєн долоо хоногийн Ням гарагт л гэхэд тэд Австралийн хєрсєн дээр 80 дахь удаагаа гэрлэжээ. Ингээд бvгдээрээ энэхvv хєгжилтэй, эрч хvчтэй, бас сонирхолтой нэгэн хосын бvх гэрлэлтvvдийн дvр зургуудтай танилцацгаая. Тэд ч ёстой зvсэн зvйл янзаар хурилмаж иржээ.
Хадгалах
Уншигч та бvхэнд дотор арзасхиймээр нэгэн ослын хохирогчийн дvр зургийг хvргэж байна. Эмзэг мэдрэмтгий нэгэн бол vргэлжлэл дээр дараад хэрэггvй биз дээ. Эхний зурагт хохирогчийн гуяны рентген дvрсийг харуулсан байна. Vvн дээрх цагаан судалнууд бол гуяыг нь нэвт сvлбэсэн арматурын тємрvvд юм. 23 настай энэхvv барилгачин залуу хєл алдан унахдаа баруун гуяа эдгээр арматурын тємєрнvvд дээр зоосон аж. Эмч нар 4 цагийн турш мэс засал хийсний vр дvнд, 13 ширхэг тємрийг гуянаас нь сугалан авч, амийг нь аварч дєнгєжээ.
Хадгалах
Getxophoto 2010 - фото наадмыг сурталчилж, олны анхаарлыг энэхvv vйл ажиллагаанд хандуулах зорилгоор бvтээсэн маш сонирхолтой бєгєєд ёжтой видео бичлэгvvдийг танд хvргэж байна. Энэ жилийн арга хэмжээний уриа нь: “Хvмvvс хийх юмгvй байхдаа юу хийдгийг мэдэхийг хvсвэл хvрэлцэн ирээрэй!” – гэсэн уриатайгаар явуулж байгаа юм байна. Ингээд амралтын єдрvvдээрээ хvмvvс юу хийсэн тухайгаа хэрхэн маш энгийн, идэвхигvй хэлбэрээр илэрхийлдэг боловч, vнэн хэрэг дээрээ юу хийсэн байж болох вэ гэсэн маш сонирхолтой санааг єгvvлжээ.
Хадгалах
Данил Харрисон гэдэг хvv багаасаа ходоодны хvчлийн хvнд рефлекс євчнєєр євдєж эхлэсэн аж. Vvнээс гадна Ноттингем хотын дєрвєн настай энэ хvv аутизмаар (тархины хєгжил сатах) євдсєн байна. Олон євчинд нэрвэгдсэн хvv эцэст нь хатуувтар, бvхэл хоол идэж чадахаа больжээ. Хоол тэжээлийг зєвхєн гэдсэнд залгасан гуурсаар авдаг. Аав Кевин, эх Кэтрин нар хvvгээ эмчлvvлэхийн тулд єндєр vнтэй эмч нарыг хєлсєлж бvх л хєрєнгє мєнгєє зарцуулсан байна. Олон тєрлийн эмчилгээ vр дvнгээ єгєєгvй бєгєєд одоо Австрийн нэгэн эмнэлэгт гол найдлагаа тавьж байна. Тэдэнд 20.000 фунт цуглуулах шаардлага гарчээ.
Хадгалах