Иранд ямар vйлдэл хийж, юу хэрэглэж, хэнтэй харьцаж, ямар ном уншихыг хориглодог талаар
хvvрнэх маш сонирхолтойт бєгєєд мэдvvштэй мэдээллийг танд хvргэхээр бэлтгэлээ. Лалын
шашинтай орон болохоор гахайн мах идэхийг хориглодогийг нь дэлхий дахин ойлгож болох юм.
Гэвч шивээс хийлгэж, нохой тэжээхийг эрс эсэргvvцдэг нь бас юуны учир юм бол гэж гайхах хvн
олон биз ээ. Ингээд бvгдээрээ Ойрох Дорнодын нэгэн дуулиантай, омголон боловч, нэг л єєдлєх
шинжгvй байгаа давлиун улс орны ард иргэд ямар vйлдэл хийх эрхгvй байдагтай танилцацгаая.
Манайд ийм хатуу чанад хууль дvрэм байдаггvй нь ямар их аз вэ.
Хадгалах
Гэрэл зурагчин Филл Харт (Phil Hart) нь австралийн алдарт биолюминесценц нуур болох Гиппсленд нуурын гоо vзэсгэлэнг бишрээд зогсохгvй зургийн хальсанд буулгаж, энэ дэлхийн бvх интернэт ашиглагчдын нvдийг хужирлахаар шийджээ. Дотор нь агуулагддаг ер бусын бичил биетнvvд, амьдрах орчныхоо ачаар энэхvv нуурын хєвєє зах хэсэг нь энэ дэлхийн ямар ч тансаг усан сангийн гэрлэн чимэглэлийг араасаа дагуулахааргvй гайхалтай тунгалаг цэнхэр єнгєєр туяаран долгиолдог байна. Ингээд бvгдээрээ жинхэнэ байгалийн єєрийнх нь гараар бvтсэн хосгvй vзэсгэлэнтэй нуурын дvр зургаар нvдээ баясгацгаая.
Хадгалах
Та бvхэндээ бид дэлхийн єнцєг булан бvрт янз бvрийн цаг хугацаанд болсон хачин жигтэй явдлуудыг хvргэсээр ирсэн билээ. Харин энэ удаа єнгєрсєн жил буюу 2010 онд болсон сонирхолтой явдлуудаас тvvвэрлэн толилуулж байна. Жишээ нь, долоон давхараас унаад амьд vлдсэн нялх хvvхэд, алуурчин сармагчингуудын тухай цуу, ємсєж явсан ємд нь таалагдаагvйгээс болж хvн буудсан эр, 11 насны зєрvvтэй ихэрvvд... гэх мэт санаанд оромгvй тохиолдлуудыг фото зургийн хамт хvргэхээр бэлэн болоод байна. Ер нь энэ байгаль дэлхий дээрх сонин содон гайхаж бишэрмээр зvйлсээс гадна хvмvvс бид чинь єєрсдєє хамгийн сонирхолтой зvйлсийг бий болгож байх юм даа.
Хадгалах
Ямар ч улс орны хувьд ахуйн амьдралын асуудал нь бvхий л нийгмийн давхарга, шашин, тэр битгий хэл улс тєр, зэвсэгт хvчнийхнийг хvртэл хамарсан хамгийн том асуудал байдаг билээ. Тэгвэл бvгдээрээ орчин цагийн жинхэнэ социалист нийгэм болох Бvгд Найрамдах Ардчилсан Солонгос Улс буюу бидний мэдэхээр Хойд Солонгосын тєр засаг энэхvv асуудлыг хэрхэн авч шийддэгийг сонирхоцгооё. Гадаад тєрх, аж амьдралаараа манайхтай нилээн тєстэй, бас манайх урьд нь адилхан л социалист дэглэмтэй байсан болохоор Хойд Солонгосын аж амьдрал нилээн сонирхолтой санагдана гэдэгт итгэлтэй байна. Ингээд эгэл жирийн нэгэн айлынх нь амьдралаар жишээ татан тайлбарлая.
Хадгалах
Єнєє цагийн алдрын тайзыг эзэгнэж, дэлхийн олон хvний хувьд тєгс тєгєлдєр оршихуйн амьд жишээ нь болж яваа доорхи алдартнууд нь бvгд гоо сайхны хагалгаанд оржээ. Ганц нэг нь эрvv, шанаагаа янзлуулсаныг эс тооцвол, дийлэнх нь хамарандаа хагалгаа хийлгэсэн байна. Ингээд бvгдээрээ илvv хараа булаам, хайр татам тєрхтэй болохын тулд тэнгэрт гялалзах одод мэт амьдардаг зарим хvмvvс мэс заслын тусламжтайгаар хэрхэн єєрчлєгдсєнийг сонирхонгоо хамар хэмээх эрхтэн гадаад байдалд хичнээн чухал vvрэгтэй байдгийг олж мэдэцгээе.
Хадгалах
Олимпын тvvхэнд 100 метрын зайг хамгийн удаан хугацаанд туулсан усан спортын тамирчинг танд танилцуулж байна. Тvvний хугацаа 1 мин. 52:72 сек. байсан нь Сиднейн олимпын нэг гол баатар, ярианы сэдэв болоход нь хvргэсэн байна. Тvvний хайнга, сул байдал нь олныг гайхшруулж, тэмцээний vеэр бvvр аврагчдыг усруу vрсэн ороход хvргэж байжээ. Тєрєлх эх орон болох Гвиней улсдаа тэрээр нэгэн зочид буудлын усан санд хэд хэдэн удаа яваад, нэр нь vл мэдэгдэх нэгэн дасгалжуулагчийн ачаар муугvй сэлж сурсан бєгєєд шууд л олимпын тэмцээнд оролцохоор шийдсэн юм байна. Хамгийн сонирхолтой нь, Эрик Мусамбани нь 100 метрын зайд дэндvv удаан сэлсэн дээрх уралдаандаа ялж чаджээ. Учир нь тvvний хоёр єрсєлдєгч нь 2-уулаа тvрvvлж vсэрснээс болж тэмцээнээс хасагдсан юм байна. Жинхэнэ сохор аз л гэж vvнийг хэлэх байх даа. Гэхдээ л сэлж чаддаггvй хvний дэргэд бол чадвартай л юм. Ингээд бvгдээрээ дээхэн vеийн олимпын нэгэн дуулиантай залуугийн талаарх хєгжилтэй мэдээлэлтэй танилцацгаая.
Хадгалах
Хvний нvдний харааны гажгыг ашиглан аливаа нэгэн зvйл хєдєлгєєнтэй болж харагддаг Оптик хуурмаг vзэгдлийн жишээ болсон фото зургуудыг бид янз бvрийн сайт болон сэтгvvлvvдээс их харж байсан. Харин одоо та бvхэнд хvргэх гэж буй Эффект бол их сонирхолтой. Мэдээж та зааврын дагуу хялбархаан хийж чадна. Гэхдээ vр дvн нь гайхалтай. Магадгvй яагаад ийм болж байгаа талаар та нар санал бодлоо чєлєєтэй илэрхийлээрэй. Дєхvvлээд хэлэхэд таны биен дээр энэ зvйл єрнєх учиртай. Юу юм бол гэж тэсч ядан хvлээж байгаа биз дээ. Хамгийн гол нь тэвчээртэй байхыг хvсье. За ингээд зааврын дагуу хийгээрэй.
Хадгалах
Яагаад юунаас болж єндєр технологийн ертєнцєд зарим томоохон гэрээ хэлцэл амжилттай явагдаж чаддаггvй, тэгээд боломжийн бvтээгдэхvvнvvд тєлєвлєгєє тєдий vлддэг вэ? Учир нь тухайн компаний мэргэжилтнvvд юун дээр алдаж байгаагаа, мєн vйл явцын дараагийн єрнєл ямар болохыг урьдчилж хараагvйгээс болдог байна. Хэрэв зарим нєхцєл байдал єєр болоогvйсэн бол бид єнєєдєр Apple, Microsoft-ын тухай мэдэхгvй ч байж болох байсан.Google-ийг ардаа хол хаяж хайлтын системийг Yahoo хошуучилж болох байсан. Энэ нийтлэлийг та бvхэн CompuServe сервисийг ашиглахдаа, RealPod-оор дамжуулж дуртай хєгжимєє чагнахдаа, Xerox маркийн компьютер дээр уншсан биз дээ. Хvн бvхэн цаад утгаараа ухаантай гэж ярьдаг. Vvнийг ашиглан єндєр технологийн хєгжлийн тvvхэнд гарсан алдааны жагсаалтыг vзvvлье.
Хадгалах
Америкийн олон газруудаар явсан цагдаагийн ажилтан эмэгтэй ажил хэрэгч эмэгтэйчvvдэд зориулж энэ материалыг тараасан байна. Бид олон нийтийн газруудын ариун цэврийн єрєє, зочид буудлын єрєєнvvдэд орохдоо хананд єлгєєтэй байгаа жирийн нэгэн толь нь vнэхээр жинхэнэ толь уу, эсвэл vнэн хэрэг дээрээ хоёр талтай толь уу гэдгийг анзаарч хардаггvй. Гэтэл америкт эмэгтэйчvvдийн хувцас солих єрєє, ариун цэврийн єрєєнvvдэд хоёр талтай толийг байрлуулсан олон тохиолдол илэрчээ. Хоёр талтай толь гэдэг нь "таныг тэд НЭВТ харж байна, харин та тэднийг харж чадахгvй" гэсэн vг. Хоёр талт толийг єнгєн талаас нь хараад жихэнэ толиос ялгаж хэлэх боломжгvй юм. Тэгэхээр ямар тєрлийн толинд харж байгаагаа хэрхэн тодорхойлох вэ?...
Хадгалах
2010 оны 12 сарын 29-ний єдєр Канадын Goldstream хэмээх цэцэрлэгт хvрээлэн хавийн голын ус нь нов ногоон єнгєтэй болжээ. Алмайрч гvйцсэн нутгийн иргэд хий юм хараагvй эсэхдээ эргэлзэхийн эрхэнд нvдээ нухалж, ахин дахин анивчиж байв. Голын ус нэг цаг орчим хугацаанд ногоон єнгєєрєє гайхуулад, дараа нь хэвийн байдалдаа эргэн оржээ. Орон нутгийн байгаль орчны яамны ажилчид уг vзэгдлийг шинжилж vзсэнийхээ дараагаар, голын усанд “fluorescein” хэмээх химийн бодис орсноос vvдэж ийм зvйл болсныг тогтоожээ. Аз болж уг бодис нь єєрєє, мєн тvvний урвалд орсон хэлбэр нь ямар ч аюулгvй юм байна. Хvмvvс голын загаснууд болон хvрээлэн буй орчинд нь ямар нэгэн аюул хєнєєл учраагvй гэж найдаж байгаа аж. Ингээд бvгдээрээ жинхэнэ нvд орой дээр гармаар, ер бусын vзэгдлийн дvр зурагтай танилцацгаая.
Хадгалах
Бидний бэлтгэсэн энэ удаагийн нийтлэлээс та бvхэн дэлхийн хамгийн хэцvv vг юу вэ, хамгийн олон хvvхдийн амийг аварсан ачтан гэдгээс авахуулаад маш олон тооны сонирхолтой баримтуудын талаарх мэдээллийг нэг дороос олж авах болно. Аливаа мэдээллийг мэдлэг болгож чадах эсэх нь л таныг зvгээр нэг компютер шиг мэдээллийн цуглуулга байх уу, эсвэл хэрэгтэй vедээ, зєв зvйлдээ тvvнийгээ ашиглаж чаддаг оюун ухаант хvн байх уу гэдгийг шийднэ. Ингээд бvгдээрээ юм юмны талаарх энгийн юм шиг хирнээ, хэн болгоны мэддэггvй сонирхолтой баримтуудын цуглуулгыг хvлээн авцгаая.
Хадгалах
Индонезийн нийслэл Жакартад 9 сая хvн амьдардаг. Vнэндээ Жакарт дангаараа хот биш, улсын нийслэлийн статустай бvхэл бvтэн муж. Энд олон чухал газрууд байна. Тэдгээрийн тоонд 65 эмнэлэг бий. Фото зурагчин Рони Закария нь Жакарта дахь сэтгэцийн эмнэлэгийн ажлын нэгэн єдрийг бидэнд толилуулж байна. Энэ бол Канданг мужид байрладаг “Panti Laras Cipayung” эмнэлэг. Энэхvv эмнэлэг улсын ивээл доор ажилладаг. 600 орчим євчтєнтэй. Тасагт бvрт 10 євчтєн хэвтэн эмчлvvлж байгаа нь эрvvл ахуйн шаардлагыг хангаж чаддаггvй. Сэтгэц судлалын эмнэлэгийн євчтєнvvд vе vе тvрэмгий авир гаргадаг тул тогтмол тайвшруулагч эм хэрэглэх хэрэгтэй байдаг. Гэхдээ энд хэрэглээний хугацаа дууссан эм бэлдмэл ашиглах нь олонтаа тул євчнийг тэр болгон зогсоож чаддаггvй. Ийм учраас эмнэлэгт vе vе аймаар зодоон гардаг. Энэ эмнэлэгт Жакартагын хvн амын ядуу хэсгээс ирж эмчлvvлдэг євчтєнvvд олон бий.
Хадгалах