СААК БАРИМТ

Дээхэн үеийн тагнуулчдын хэрэглэлүүд

Єнєєдрєєс хэдэн арвын жилийн ємнє орон орны нууц албаныхны хэрэглэж байсан тагнуулын багаж зэвсэгнvvдийг танд танилцуулахаар бэлтгэлээ. Хvн тєрєлхтєн vеийн vед нэг нэгнээсээ дээр гарахын тулд тайвнаас авахуулаад хvчирхийлэл хvртэл тєрєл бvрийн аргуудын хэрэглэсээр ирсэн. Тvvний дундаас тагнуулч гэдэг бол улс орон дамнасан хамгийн том єрсєлдєєний хамгийн хорлонтой “амьд зэвсэг” байсаар ирсэн билээ. Нилээн хэдэн жилийн ємнєх тагнуулчид ийм санаанд ч оромгvй зэвсгvvдийг хэрэглэдэг байсан гэж бодохоор єнєєдрийн тагнуулчдын талаар бодохоос ч аймшигтай бас сонирхолтой санагдаж байгааг нуух юун. Ингээд уншигч таны мэлмий, оюунд хамгийн тvгээмэл хэрэглэгддэг байсан хэд хэдэн тагнуулын багаж хэрэгслvvдийн фото зургуудыг тайлбарын хамт хvргэж байна.

Дээхэн үеийн тагнуулчдын хэрэглэлүүд Хадгалах
2011-04-07, 02:31

Аалзны хаанчлал

Мэргэжлийн єндєр тєвшний гэрэл зурагчны сайтар янзалж, монтажилсан ер бусын дvр зураг гэмээр эдгээр зургууд бол жинхэнэ бодит байдал юм. Учир нь Пакситаны нэгэн хаа нэгтээ аалзны тоо хэмжээ эрс єсч, тэдний шvлсээрээ нэхдэг тор дийлдэхээ больсон байна. Тухайн газар сvvлийн єдрvvдэд тэр чигтээ яг л аварга том аалзны vvр шиг дvр тєрхтэй болоод байгаа аж. Юуны учир, яагаад ийм хачирхалтай vзэгдэл болж байгааг одоохондоо тайлбарлах боломжгvй байна. Ямартай ч энэ байдал нь одоогийн байдлаар ямар ч сєрєг нєлєє дагуулаагvйн дээр, харин ч сайн vр дагавартай байгаа юм байна. Учир нь тэндэхийн хумхаа євчний тархалт эрс буурчээ. Ингээд уншигч таны мэлмийд Пакистаны нэгэн єнцєгт болж байгаа байгалийн ер бусын vзэгдлийн дvр зургийг хvргэж байна.
Аалзны хаанчлал Хадгалах
2011-04-07, 02:15

Ховорхон азтай тєрсєн, алдартай нохойны амьдрал

Butler Blue гэдэг нэртэй английн нэгэн сонирхолтой бульдогны амьдралын фото агшнуудыг тантай хуваалцахаар бэлтгэлээ. Тэрээр сагсан бємбєгийн Butler багийн бэлэг тэмдэг тєдийгvй шvтээн нь юм байна. Тvvний амьдралын хэдхэн жилийн фото агшнуудыг тольдоход нэгэн хvний уртаас урт амьдралдаа хийж барамгvй олон зvйлсийг хийж, сагсан бємбєгийн шvтэн бишрэгчдийн мєрєєддєг бvхнийг vзсэн нь ажиглагдлаа. Олон хvний мєрєєдєєд ч хvрч чаддаггvй амьдралаар замнаж байгаагаа энэ нохой єєрєє мэддэг бол vнэхээр азтай амьтан юм. Єєр хэлэх vг алга, уншигч та єєрийн нvдээр харж, сонирхоно биз ээ. Ийм нэгэн нохой байдгийг мэддэггvй байсан хvн байвал нэгэн шинэ мэдлэг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.
Ховорхон азтай тєрсєн, алдартай нохойны амьдрал Хадгалах
2011-04-06, 00:12

Хэтрvvлж санаачилсан багт наадмын гоёл

Нэгэн залуу Хэллоуины баярын vдэшлэгт очихдоо жижигхэн, дэгжин бvрх малгайгаар стиллэг халзан толгойгоо чимэхээр шийджээ. Гэхдээ мэдээж толгойных нь дєрєвний нэгтэй ч тэнцэмгvй бяцхан малгайг хажуухан талд нь дожтой тогтоохын тулд тvvний толгойд цавуунаас єєр тохиромжтой шийдэл орж ирсэнгvй. Ингээд л малгайгаа толгой дээрээ наагаад vдэшлэгтээ оржээ. Манай залуу ч нэг оройг бvсгvйчvvдийн нvдэнд єртєн, ширтvvлсээр єнгєрvvлсэн биз. Харин харамсалтай нь ямар ч vдэшлэг vvрдийн байдаггvйчлэн Хэллоуины орой ч дуусч, маргаашийн єглєєнийх нь нар мандсан байна. Гэтэл залуугийн малгай толгойтой нь наалдсан хэвээр vлджээ. Тэрээр салгахыг єч дєчнєєн удаа оролдсон тєдийгvй vй олон эмч нарт хандаж, тусламж гуйсны эцэст нэгэн эмнэлэг тvvнд туслахыг зєвшєєрсєн байна. Ингээд мань эр бvхэл бvтэн 12 цагийн турш бvлээн усанд толгойгоо дvрсний эцэст гайтай бvрх малгайнаас салж чаджээ. Ингээд та бvхэнд хvргэж байгаа нэгэн гангарах гээд буруудсан залуугийн хєгжилтэй тvvхийг хvлээн авна уу. Амьдралд тэр болгон тохиолдоод байдаггvй хєгжилтэй тохиолдол тєдийгvй айлгvйгээс хамаргvй нь дээр гэдэг ардын vгний оновчтой жишээ биш гэж vv?...
Хэтрvvлж санаачилсан багт наадмын гоёл Хадгалах
2011-04-05, 23:40

Чехийн газар нутаг дахь хvний ясан дугана

Єнєєдєр бид уншигч таны гараас хєтлєн, Чех-д байдаг нэгэн оршуулгын газар дахь 40 000 хvний ясаар бvхий л дотоод заслыг нь гvйцэтгэсэн сvмээр аялах гэж байна. Хэрэв сониуч нэгэн бол, бас айж эвгvйцэхгvй гэдэгтээ итгэлтэй байх юм бол та бидэнтэй хамт “аялж” болно. Энэхvv сvм нь Чех улсын нутаг дэвсгэр дээр, Праг хотоос 60 км-ийн зай дахь Кутна-Гора хэмээх хотын нэгэн бяцхан сууринд оршдог. Энэхvv сумийн vvссэн тvvхээс дурьдахад: 13-р зууны vед нэгэн албатыг ариун газарлуу томилолтонд явуулжээ. Хааны зарлигаар ариун газарт очсон албат эргэн ирэхдээ ариун газрын шорооноос авч ирэн, тvvнийгээ энэхvv оршуулгын газарт цацсан гэдэг. Энэ явдлаас хойш тэндэхийн тєдийгvй Тєв Европын улс орнуудын иргэд зєвхєн энэхvv оршуулгын газар л ясаа тавихыг хvсэх болжээ. Харин дундад зууны vеийн аян дайны vеэр олон ч хvн амиа алдаж, уг оршуулгын газар дvvрч ирсэн байна. Тиймээс оршуулгын газрын тєв хэсэгт нь энэхvv дуганыг барьж (ойролцоогоор 600 жилийн ємнє), хуучин булшнуудаас араг яснуудыг нь гарган авч, сvмийн дотор талыг “тохижуулах” болжээ. Харин ухаж авсан шарилны буурин дээр нь єєр нэгэн шинэ цогцосыг оршуулдаг байв. Ингээд бvгдээрээ Тєв Европ дахь нэгэн итгэл vнэмшлийн vр дvн болсон нуруугаар хvйт даамаар ч юм шиг, нойр хулжаан сонирхол татмаар ч юм шиг хvний хєдєлмєрийн нэгэн тєрлийн vр дvн болох ясан дуганы дотор талаар аялцгаая.
Чехийн газар нутаг дахь хvний ясан дугана Хадгалах
2011-04-05, 22:46

5000 жилийн настай хvн

1991 оны 9-р сарын 11-ний єдєр Итали, Австри хоёрын хилийн зааг дээрхи Тиролийн нуруудын 10,500 метр єндєрт оршдог Симилаун-ы мєс гэнэт хайлж эхлэх vеэр хэсэг уулчид нэгэн эртний хvний хєлдсєн цогцосыг олсон нь 5300 жилийн настай байжээ. Шинжилгээ, задлангийн vр дvнд нин эрт цаг vед амьдарч байсан хvн болох нь тогтоогдсон энэхvv маш сайн хадгалагдсан шарилыг эрдэмтэд ямар хvн байсныг нь нарийн судалсны эцэст, сэргээн янзалж, яаг амьд хvн шиг болгожээ. Ингээд та бvхнийг хvн тєрєлхтний буурал тvvхийн эхэн vеийн тєлєєлєгчдийн нэг болох археологийн гайхалтай олдвортой танилцуулъя.
5000 жилийн настай хvн Хадгалах
2011-04-03, 21:12

Хар тамхийг хууль бусаар хил нэвтрvvлж байсан аргууд

Аз жаргалын тvлхvvр нь мєнгє гэдэгт бvрэн итгэж, тvvнийг олохын тулд шудрага vнэнээр явах хангалтгvй гэдэгт эргэлздэггvй хvмvvс “хуулийг зєрчих гэж л гаргадаг юм” гэсэн шиг байж болохгvй бvхнийг хийсээр, нийгэм болгонд єєрийн гэсэн бараан байр суурийг эзэлсээр байдаг билээ. Эдгээр хvмvvсийг бид гэмт хэрэгтнvvд гэж нэрлэдэг. Тэдний дундаас хар тамхины наймаачид бол хамгийн хэцvv, хамгийн толгой євтгєсєн гэмт хэрэгтнvvд юм. Харин одоо та бvхэнд хар тамхийг хилээр нэвтрvvлэхийн тулд хэрэглэж байсан хамгийн сонирхолтой арга, замуудын талаар мэдээллийг хvргэж байна. Vvнээс санаа аваасай гэсэндээ бус, харин алаг хорвоогийн сонин хачнуудын нэгээс таныг мэддэг байгаасай гэж оруулсан юм шvv.
Хар тамхийг хууль бусаар хил нэвтрvvлж байсан аргууд Хадгалах
2011-04-03, 20:44

Дэлхийн тvvхэн дэх хамгийн єндєр хvн 2,72м байжээ

Роберт Першинг Уодлоу бол дэлхийн хамгийн єндєр хvн юм. Тvvний нурууны єндрийн талаар гарцаагvй баримтууд олон бий. Уодлоу-гийн эцэг эх нь жирийн нуруутай хvмvvс (эцэг нь 180 см, 77 кг жинтэй). Хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй дvv нар нь бас жирийн нуруутай ажээ. Роберт 4 нас хvртлээ нурууны єндєр нь хэвийн явж байгаад энэ vеэс хойш олны анхаарлыг татаж эхлэжээ. 8 насандаа 1м 88см, 9 насандаа эцгийгээ гар дээрээ барьж шатаар єгсдєг болсон бол 10 насандаа 198 см, 100 кг жинтэй болжээ. 18 насандаа 254 см, 177 кг жинтэй, 37АА буюу европын 75 размерийн гутал ємсдєг байсан байна. Америкийн алдар нэртэй хvмvvсий нэг болсон Уодлоу-д тусд нь гутал захиалж, тvvний гутлыг хийдэг компани нь хvртэл нэр алдартай болжээ.
Дэлхийн тvvхэн дэх хамгийн єндєр хvн 2,72м байжээ Хадгалах
2011-04-02, 01:45

Нохойны йог

Асар их тэсвэр тэвчээр, удаан хугацааны сургуулилт, хооллолтын тодорхой горимыг хангаж байж л хvний хийж чаддаг болмоор йогийн хамгийн хэцvv байрлалуудыг тєрєл бvрийн ноход хийж буй мэтээр хєгжилтэйгєєр ургуулан бодож монтажилж чадсан уран бvтээлч болох Дэн Борисын хєгжилтэй зурагнуудыг танд толилуулж байна. Нохойнд хайртай хvн байвал, эсвэл йогийн талаар илvv ихийг мэдэхийг хvсч байгаа хvмvvс байвал энэхvv нийтлэл заавал таалагдана. Учир нь энд нохой л хийж байгаагаар харуулсан болохоос биш байрлал тухай бvрийнх нь нэрийг, юунд сайн болохыг нь тайлбарласан байгаа. Ингээд ажлынхаа зай завсраар харах хєгжилтэй нийтлэлээ хvлээн авна уу.
Нохойны йог Хадгалах
2011-04-01, 07:31

Сазерлендынхан буюу 7 эгч дvvс

Одоогоос 100-150 жилийн ємнє эмэгтэйчvvдийн гоо сайхны нэг хэсэгт гоёоор самнасан урт vс мода болж байжээ. Тэр vеийн АНУ-ын Нью-Йорк мужийн Локпорт хотод амьдарч байсан Сазерлендынхан буюу 7 эгч дvvс энэхvv vс гээч зvйлээрээ дэлхийд vнэхээр алдаршиж чадсан юм. Эгч дvvсийн vсний нийт урт 37 фут (11 метр) хvрчээ. Гайхалтай биш гэж vv... мэдээж тэр vед шvv дээ. Ингээд та бvхэндээ уртаас урт vс, гоо сайхан, авъяас, сайн эцгийн заавар зєвлємж, эв нэгдлийн ачаар тухайн цаг vедээ домог болон алдар нэр нь цуйраатаж байсан гайхамшигт долоон эгч дvvсийн vлгэр мэт тvvхийг сєхєж байна.
Сазерлендынхан буюу 7 эгч дvvс Хадгалах
2011-04-01, 03:09

Чех дэх пивоны диваажин

Чех улсын нутаг дэвсгэр дэхь Ходова Плана хэмээх бяцхан тосгонд шар айрагны хорхойтнуудын хувьд жинхэнэ диваажин болсон газар байдаг ажээ. Тэндэхийн нэгэн гэр бvлийн ажиллуулдаг "Chodovar" хэмээх шар айрагны газар нь ирсэн зочдоо зєвхєн мєрєєдєж л болох байдлаар угтан авч, дайлдаг юм байна. Тэнд очсон vйлчлvvлэгчид шинэхэн исгэсэн пиво уугаад зогсохгvй пивотой ванн-д ханатлаа орж болох ажээ. Ингээд бvгдээрээ шар айраганд дуртай хvмvvсийн диваажин болсон Чех дэхь нэгэн ер бусын газартай танилцацгаая. Хvн болж тєрснийх заавал очиж vзэх газруудын тань жагсаалтыг нэгээр нэмнэ гэдэгт итгэлтэй байна.
Чех дэх пивоны диваажин Хадгалах
2011-03-31, 08:18

Хамгийн хєєрхєн одой морь - Кода

Кода бол зvгээр ч нэг одой морь биш харин одойчууд дундаасаа хамгийн жижигхэн нь юм. Хvмvvс Кода-г батарейгаар ажилладаг тоглоом байна гэж андуурах нь ч энvvхэнд ажээ. Малын эмч нар 13 сартай энэ дэндvv жаахан амьтныг одоо хир нь амьд сэрvvн, эрvvл энх байгааг нь  vргэлж гайхдаг байна. Гэхдээ Кода хорвоо дээр мэндлээд 13 сар болохдоо хєлєндєє хэд хэдэн удаа хагалгаа хийлгэжээ. Мєн хэтэрхий жаахан биетэй бас эрvvтэй боловч араа шvд нь яг насанд хvрсэн морьных шиг том байгаа тул эмч нар тун удахгvй бас эрvvнд нь хагалгаа хийхгvй бол бяцхан моринд амьдрахад нь цаашид хэцvv байх магадлалтай юм байна. Кодагийн арагшаа биш урагшаа ургадаг “эсэргvvн дэл” нь vнэхээр єхєєрдмєєр. Тэрээр бvгдийг маш сайн ойлгодог бєгєєд зоригтой, єгсєн эм болгоныг маш хvлээцтэй уудаг гэж эмч нар нь магтаж байв. Мєн тэд Кодаг энэ маягаараа байнгын асаргаанд байлгах аваас жирийн морьны насаар наслах болно гэдгийг хэлжээ. Харин одоохондоо манай хєєрхєн Кода мал эмнэлгийн нэгэн мууртай маш дотно найзалдаг. Єєртэйгээ чацуу ямар нэгэн амьтантай найзалж нєхєрлєх ч сайхан байлгvй яахав.
Хамгийн хєєрхєн одой морь - Кода Хадгалах