СААК БАРИМТ

Модон дээр амьдарч, хvн иддэг омгийнхон

ХХ зууны 90-ээд оны vед Папуа — Шинэ Гвинейн ширэнгэн ойд нэр нь vл мэдэгдэх нэлээд хэдэн омогийг олж илэрvvлжээ. Нэг омог нь Марауке хотын ойр орчимд сармагчин адил модон дээр амьдардаг. Жижигхэн сараалжин байшингуудад 20-50 метрийн єндєрт байрлаж, ханыг нь дал модны навч болон хальсаар хийсэн байжээ. Уугуул оршин суугчид нь vvнийгээ янз бvрийн амьтан болон хортой ялаанаас хамгаалдаг хэмээн тайлбарладаг байна. Ингээд та бvхэндээ энэхvv нууцлаг бєгєєд байгаль эхтэйгээ илvv ойр, аюултай ч гэмээр омогийн тухай сонирхолтой баримтыг хvргэе.
Модон дээр амьдарч, хvн иддэг омгийнхон Хадгалах
2011-05-11, 23:22

Ebay дээрх хачирхалтай наймаанууд

Ebay дуудлага худалдааны сайт дээр явагдсан жирийн бус худалдан авалтын тухай хэдэн тохиолдлыг та бvхэндээ хvргэхээр шийдлээ. Зарим худалдан авагчид мєнгєє дэмий юманд vрж, бусад нь vнэхээр ер бусын зvйлийг худалдан авч, vлдсэн нь хvслээ ханган хэдэн тєгрєгийн ашиг олохын тулд этгээд гэмээр наймаа хийж байх юм. Энэ дэлхий дээр гайхаад сонирхоод барахгvй гаж сонин зvйлс их гарах юм даа. За ингээд бидний сайн мэддэг болсон дэлхийн хамгийн том онлайн их дэлгvvр Ebay дээрх сонин хачинаас хачинтай нvvр тулцгаая.
Ebay дээрх хачирхалтай наймаанууд Хадгалах
2011-05-11, 19:21

Манай vеийн баатрууд

Хорвоо тэр аяараа ємнє нь хvндлэл vзvvлэн бєхийх ч багадмаар тэсвэр хатуужил, эр зориг, сэтгэлийн хаттай манай vеийн жинхэнэ Баатруудын талаар тvvхийг уншигч тантай харамгvй хуваалцахаар бэлтгэлээ. Зураг бvрийн тайлбарыг та тогтож нэг уншаарай. Жинхэнэ утгаараа цээж дvvрэн амьсгалж, юунаас ч айхгvйгээр амьдарсан шиг амьдрах эр зориг, ухаарлыг танд бэлэглэх болно. Энэ хорвоо дээр маш цєєхєн хvн жинхэнэ утгаараа амьдардаг, харин vлдсэн нь зvгээр л оршдог гэж ямар vнэн vг вэ. Хvн бvр орших биш харин амьдарч чаддаг байсан бол энэ дэлхий хичнээн сайхан газар байх байсан бол... Ингээд гайхалтай хvмvvсийн алмайрмаар тvvхтэй танилцацгаая.
Манай vеийн баатрууд Хадгалах
2011-05-08, 20:18

Японы газар доорхи ертєнцєєр аялсан нь

Цаанаасаа ус шоржигнох чимээ хадаасан замын дэргэдvvрх нvхнvvдийг тагласан тємєр торны дэргэдvvр єнгєрєх тохиолдол Японы гудмуудад олон гардаг билээ. Олон хvн тэрхvv тємєр торны цаадах газар доорхи ертєнцєд юу байдаг бол хэмээн бодох тєдийд л нэг л таагvй сэтгэгдэл тєрдєг тул мэдэхийг ч, бодохыг ч хvсдэггvй. Тэгвэл Их Наран Улсад сурдаг нэгэн гадны оюутан торны цаадах тэрхvv газар доорхи ертєнцийн нууцыг тайлахаар зориг шулуудан, зургийн аппаратаа барьсаар доош буужээ. Ийнхvv уншигч таныг Японы их хотуудын газар доогуурх ус зайлуулах хоолойнуудаар дагуулан “аялъя”.
Японы газар доорхи ертєнцєєр аялсан нь Хадгалах
2011-05-08, 02:29

1970 онд олдсон хvнтэй маш адилхан шимпанзе

Єнгєрсєн зууны 70-аад онд Конго-гоос бvхий л талаараа хvнтэй маш адилхан шимпманзе-г олсон нь сониуч зантай олон хvмvvсийг шуугиулсан явдал болсон юм. Уг сармагчинг олсон даруйдаа амьтан сургаж, циркэд тоглуулдаг Ємнєд Африкийн Бvгд Найрамдах Улсын Баргерынхан хэмээх гэр бvлд заржээ. Эздээсээ Оливер гэдэг нэр авсан энэхvv сармагчин хvний бvхий л vйл хєдлєлийг маш сайн дуурайх бєгєєд автомат машинаас єєртєє ундаа аваад уухаас єхсvvлээд, бие зассаныхаа дараа усаа єєрєє татаж чаддаг байсан аж. Тэр ч битгий хэл Баргер авхайг дуурайн, єєртєє коктейль найруулж аваад, зурагтны ємнє ууж суудаг байжээ. Ингээд 20-р зууны олон сонин хачин тохиолдлуудын нэг болох хvнтэй vйлийн vргvй тєстэй нэгэн єхєєрдєм сармагчинтай танилцацгаая.
1970 онд олдсон хvнтэй маш адилхан шимпанзе Хадгалах
2011-05-07, 00:19

Япончуудын нарийн жаяг ёс

Хэрвээ та, эсвэл ойр дотны болон найз нєхдийн чинь хэн нэгэн ажил хэргээр Их наран улсад очих хэрэг гарвал япончуудын жаяг ёсны нарийн ширийн зvйлийг мэдэхгvйн улмаас эвгvй байдалд орохгvйн тулд дараах зvйлсийг мэдэхийг зєвлєж байна. Энгийн мєртлєє мэдээд авахад илvvдэхгvй зvйл шиг санагдлаа. Энэ нийтлэлд зєвхєн 8 ёс жаягын талаар дурдсан байгаа. Иймд дэлгэрvvлэн японд ажиллаж амьдарч байгаа залуус маань Япончуудын тухай илvv сонирхолтой мэдээллийг vргэлжлvvлэн хvргэнэ гэж найдаж байна.
Япончуудын нарийн жаяг ёс Хадгалах
2011-05-07, 00:08

Хамгийн євєрмєц атлаа нvд хальтрам шивээснvvд

Шивээсний тухай анх ахмад Кукийн командласан «Индевор» хєлєг дээр аялаж байсан байгаль судлаач Жозеф Бенксийн єдрийн тэмдэглэлд дурьдагдсан байдаг. 1769 оны энэхvv єдрийн тэмдэглэлд: «Би одоо та нарт хvмvvс хэрхэн єєр дээрээ арилахгvйгээр тэмдэг тавьж байдаг тухай єгvvлье. Хvн бvр тусгай тэмдэг хvлээн авна. Энэ тэмдэг тэдний зан заншил, омгийн доторхи байр суурийг илэрхийлнэ» гэжээ. Шивээсний урлаг олн зуунаар дамжин омгийн гоёл, болон соёлын утга санаа болж иржээ. XXI зуунд шивээс анхны утга руугаа эргэж тухайн хvн эргэн тойрны хvмvvст єєрийнхєє тухай болон vзэл бодлоо илэрхийлэх зvйл болж байна. 45 настай тэнэмэл эмэгтэй, эсвэл банкны ня-бо шивээсээрээ юуг хэлэх гээд байгааг бид таамаглаж болно. Харин одоо та бvхнэдээ шивээсийн нэг тєрєл болох Экстремаль буюу хэтрvvлэгтэй шивээс хийлгэсэн хvмvvсийг танилцуулъя. Зарим нь бол яг л зvvдэнд ормоор Мангас болжээ.
Хамгийн євєрмєц атлаа нvд хальтрам шивээснvvд Хадгалах
2011-05-05, 05:10

Монгол гэрээр гадныхан бизнес хийж эхэллээ

Саяхан барууны нэгэн сайтаар зочилж байгаад ийм нэгэн анхаарал татсан нийтлэлийг олж уншаад, хэрэглэгч та бvхэнтэй энэ талаарх сэтгэгдлээ хуваалцахгvй байж тэссэнгvй. Хэдэн зууны тэртээд дэлхийн хєрсийг чичрvvлж, дэнжийн чулууг доргиож явсан Монгол баатруудын тєрсєн гэр нь болж, буурийг нь сахисан сайхан бvсгvйн голомт нь болсоор ирсэн уламжлалт монгол гэрийг хэн нэгэн шар толгойтой этгээд дуурайлган хийгээд, жуулчдад “майхан” маягаар борлуулах саналыг интернэтээр цацсан байхыг хараад эх орноо гэсэн сэтгэл буцалж, зєв бурууг нь ч мэдэхгvй хирнээ уур хvрч, хармын сэтгэл тєрєєд явчихлаа. Энэхvv нийтлэлд мэдээж монгол гэдэг нэрийг дурьдсан байсан хэдий ч, бас хэдийгээр монгол гэрийн тооно, унь, єрхийг монгол нэрээр нь нэрлэсэн байсан ч гэсэн нийтлэлийн эзэн нь нэг л єєрийнхєє сэдсэн цоо шинэ бизнес санааг єрєєлд сурталчилж буй маягаар бичсэн нь мэдрэгдээд болохгvй юм. Ингээд vргэлжлэлд энэхvv гадны сайт дээрхи нийтлэлийг чадах чинээгээрээ хєрвvvлсэн байгааг монгол хvн та уншиж, сэтгэгдлээ хуваалцана уу.
Монгол гэрээр гадныхан бизнес хийж эхэллээ Хадгалах

Усан дээр амьдардаг хvмvvс

Одоо манай дэлхийн далайн усны тvвшин нэмэгдэж буй vед Бангладешийн хvн ам яаж ийгээд энэ нєхцєл байдалд дасах юмсан гэж хичээж амьдарч байгааг сайшаах хэрэгтэй. Тэдний хувьд аймшигтай ирээдvй нэгэнт эхлэжээ. Бангладешийн эргийн дагуух нутгийн оршин суугчид дэлхийд унаж буй хур тундасны хамгийн єндєр тvвшинг даван туулахаас гадна, тэд цаг агаарын эрчилсэн хуй салхитай (циклон), далайн тvвшнээс хэдхэн футын єндєрт буй хєрсний vе давхрага нь усанд автсан нутагт амьдарч байна. Ингээд ийм хэцvv нєхцєлд амьдарч буй хvмvvсийн тухай бэлтгэсэн фото мэдээллийг хvлээн авч vзнэ vv.
Усан дээр амьдардаг хvмvvс Хадгалах
2011-05-02, 23:23

Итали дахь vхэгсдийн хот

Vхэгсдийн шарилыг ил тавьж хадгалдаг хамгийн сvvлийн vеийн оршуулгын газар нь 1920 онд хамаардаг. Хамгийн сvvлд тэнд бронхитоор таалал тєгссєн Розалина хэмээх 2 настай охиныг тавьжээ.  Энэхvv ил маягийн чимээгvй хот нь шарилнуудыг занданшуулдагаараа алдартай юм. Жишээлбэл дээр дурьдсан цайвар vстэй бяцхан охин нь 90 жилийн ємнє амьсгал хураасан боловч унтаж байгаа амьд сэрvvн хvvхэд шиг л харагдах ажээ. Занданшууллын мастерууд охины шарилыг цаг хугацаанаас аварч чадсан боловч бусад цогцоснуудыг тийм ч сайн хадгалж чадаагvйг эндээс харж болно. Зарим нэгийнх нь хамарны vзvvр, хацарны шанаанаас нь єєр юу ч vлдээгvй байх жишээтэй. Эндэхийн хамгийн хєгшин муми бол 410 настай Сильвестро Суббио ламын шарил юм. Тэрээр 1599 онд ертєнцийн мєнх бусыг vзvvлжээ. Ингээд уншигч та бvхэнд Итали дахь нуруугаар хvйт даамаар чимээгvй хотын “иргэд”-ийг танилцуулж байна.
Итали дахь vхэгсдийн хот Хадгалах
2011-05-02, 04:53

Бидний цаг vед олдсон аймшигтай амьтад

Бидний амьдарч буй дэлхийд сонин хачин гаж зvйлс дуусашгvй гэдгийг бид бvгд л мэдэх болсон. Интернэт гэдэг холбоо харилцааны шинэ эрин гарч ирсэнээр дэлхийн єнцєг булан бvрт болж буй vйл явдал, сонирхолтой зvйлсийг тэр дор нь л мэдэх болжээ. Тэгвэл одоо та бvхэндээ интэрнэтээр олныг шуугиулж байсан аймаар ч гэмээр гаж сонин амьтадын талаар сонирхолтой баримтыг дэлгэх гэж байна. Хэрвээ та энэ мэдээллийг шєнє орой ганцаар vзэх гэж байгаа бол хэрэггvй гэж зєвлєе. Энд гарах баримт видео бичлэг яг vнэн эсэхийг би хэлж байна. Одоо болтол эдгээр амьтадын талаар судлаачид маргаантай байдаг бололтой. За ингээд vлгэр домогт л гардаг дотор арзайлгаж, толгойтой vс босгосон амьтадын тухай нийтлэлээ vзэцгээе.
Бидний цаг vед олдсон аймшигтай амьтад Хадгалах
2011-04-30, 20:32

Дэлхийн хамгийн аймаар рок хамтлаг

АНУ-ын GWAR хэмээх гаж гэхэд л зєєлдмєєр нэгэн хэтэрхий сэмэрмээр хэв маягтай хvндийн хvнд хамтлагтай таныг танилцуулъя. Энд бараг л “хэт эмзэг хvмvvс vзсэний хэрэггvй гэсэн сануулга” тавихад илvvдэхгvй мэт санагдаж байна гээд л бод л доо. Жирэмсэн болон нярай хvvхэдтэй эхчvvд бол нээрээ vзээд хэрэггvй юм байна шvv. Уг нь бол хєгжмийн хамтлаг гэх GWAR-ийн залуусын баримталдаг хэв маягийг хард рокын хэт гvн нєлєєтэй трэш-метал гэдэг нэр томьёонд хамруулж болох юм. GWAR-ын дуу гэж нэрлэдэг уран бvтээл гэж хэлэхэд хэл эвлэмээргvй “зvйлс” нь хvчирхийлэл, аллага, айдсыг агуулсан хараалын хэллэг ихтэй vгээр дvvрэн байдаг. “Дуучин” гэж нэрлэхэд урлагийн заяа гомдмоор энэ хамтлагийн гишvvд нь бvгд байж болох хамгийн гаж стилээр хувцаслаж, тємєр зvvцгээдэг. Леди Гага хажууд нь гаж гэж юу байдгийг мэдэхгvй єлгийтэй хvvхэд юм шиг л санагдчихлаа.
Дэлхийн хамгийн аймаар рок хамтлаг Хадгалах