СААК БАРИМТ

Дэлхийн хамгийн нєлєє бvхий 10 эмэгтэй

Эмэгтэй хvнийг урт vстэй богино ухаантай байдаг гэж ямар ухаантан нь, хэзээ хэлсэн юм бэ? Бас тэднийг бvсгvй явах ёстой гэдгийг хэн хуульчилсан юм бэ? Яадаг ч байсан эрчvvдээс хамаагvй хvнд ачааг турьхан нуруун дээрээ vvрдэг ч гавъяа алдарыг тэр бvр хvртдэггvй эмэгтэйчvvд гэдэг хvмvvс чинь тэвчээр, мяндсан ухаан хоёрынхоо ачаар гайхамшгийг бvтээж, ханийн заяанд эрхэлж, vрийн заяанд жаргах хувьтай, жинхэнэ азтай бодгалиуд ажээ. Тэд амьдралын мянган нугачаа, давааг ажралгvй даван туулахдаа алдар нэр, амжилтанд хvрч чаддаггvй юмаа гэхэд алхам тутамдаа гайхамшгийг бvтээж байдаг. Учир нь бvсгvй хvний инээмсэглэл гэдэг нь єєрєє гайхамшиг, уяхан ялдам ааль нь єєрєє гайхамшиг, хатан ухаан, тэвчээр нь гайхамшиг, бас vрийг тєрvvлж, хvнийг амилуулна гэдэг нь бvvр их гайхамшиг билээ. Ингээд одоо бvгдээрээ Forbes сэтгvvлийн судалгаагаар шалгарсан дэлхийн хамгийн нєлєє бvхий 10 эмэгтэйтэй танилцъя.
Дэлхийн хамгийн нєлєє бvхий 10 эмэгтэй Хадгалах
2011-09-01, 07:31

Интернэтийн тvvхэн дэх 10 том саатал

Аянга буух, зєнч vзмэрч нарыг элэглэн шоолох, поп-хєгжмийн хааны таалал тєгсєх, Амстердам дахь цуст аллага болон сvлжээн дэх бусад томоохон осол саатлууд гарах... Vvнтэй зэрэгцэн Facebook, Yahoo, «Live Journal» зэргийн ажиллагаанд саатал гарах нь цахилгаан эрчим хvч, ундны хэрэглээний ус тасарсантай дvйцэх зvйл болжээ. Дийлэнх интернэт-компаниудын ажиллагаанд тасалдал гарах нь бараг хэвийн гэмээр vзэгдэл юм. Монголд ч мєн адил ISP компаний сvлжээ унах, ажлын газрын интернэт тасрахад ямар хэцvv байдгийг та мэдэж байгаа. Тэгэвэл Forbes сэтгvvл интернэт дэх томоохон саатлуудыг бидэнд дараах байдлаар сануулж байна.
Интернэтийн тvvхэн дэх 10 том саатал Хадгалах
2011-08-31, 08:16

Бvтэн комноос бvрэн ангижирсан гайхалтай тvvхvvд

Єнєєдєр уншигч та бvхэнтэй комын байдлаас ер бусын євєрмєцєєр ангижирч чадсан гайхалтай хvмvvсийн талаар фото нийтлэлийг хуваалцахаар бэлтгэлээ. Зарим нь удаан хугацаанд ухаан алдаж, хайртай хvмvvсийнхээ сэтгэлийг эмтэлж байгаад нэг л єдєр ер бусаар эргэн ирсэн хvмvvсийн тvvх байгаа бол зарим нь зориудаар комд орж, євчнєєсєє салсан хvмvvс ч байгаа. Ингээд бvгдээрээ хорвоогийн сонин хачны vргэлжлэлтэй танилцацгаая.
Бvтэн комноос бvрэн ангижирсан гайхалтай тvvхvvд Хадгалах
2011-08-30, 17:11

Зоригийг аз тvшдэг буюу аз сорьсон спортууд

Дэлхий дээрхи олон янз улс орнууд єєр єєрсдийн соёл, ёс заншил, уламжлал, газар зvйн байрлал гээд олон зvйлээсээ шалтгаалаад єєр єєрсдийн гэсэн тєрєл бvрийн спортын уралдаан тэмцээнтэй байдаг. Тэдний зарим нэг нь ихэнхи улс оронд уламжлал болон зохиогдсоор ирсэн билээ. Эдгээрийн ихэнхи нь олимпод багтаагvй ч гэсэн улс орныхоо ард тvмний дунд маш их утга учрыг илэрхийлэж байдаг гэдэг утгаараа маш чухалд тооцогддог. Ингээд бvгдээрээ газар газрын хамгийн аз сорьсон, хамгийн аюултай спортын тєрлvvдтэй танилцацгаая.
Зоригийг аз тvшдэг буюу аз сорьсон спортууд Хадгалах
2011-08-30, 09:22

Элсэн цєл дэхь нуур

Миншашан-ийн уулсын голд оршдог Юэяцюань нуурыг та мэдэх vv? Хятад хэлнээс орчуулбал “Шинэ сар” гэсэн утгатай нэртэй энэхvv нуур нь эрт дээр vеэс рашаан, элсэн дундах булаг гэх зэргээр нэрлэгдэж иржээ. Нуурын ус нь дээд зэргийн цэвэр тунгалаг юм байна. Элсэн цєлєєс нуур хvртэл хэдэн арван метр зайтай байдаг нь цєлийн хувьд бага зайд тооцогдоно. Ерєєс хатмал цєлийн дунд ийм цэвэр тунгалаг устай нуур оршин байх нь ер бусын гайхамшиг билээ. Ингээд бvгдээрээ “Шинэ сар” буюу Юэяцюань нууртай танилцацгаая.
Элсэн цєл дэхь нуур Хадгалах
2011-08-27, 22:20

ЮНЕСКО-д бvртгэлтэй, дэлхийн євд багтсан газрууд

ЮНЕСКО-д бvртгэлтэй дэлхийн євийн газруудын жагсаалт нь манай гарагийн бvх хvн амын хувьд танин мэдэхvйн асар их ач холбогдолтой зvйл юм. Байгаль, соёлын євєрмєц объектууд, байгалийн баян тансаг байдал болон хvний оюун ухааны хvч бололцоог илэрхийлж тэдгээрийг хадгалан vлдэх бололцоог олгодог. 2009 оны 7 дугаар 1-ний байдлаар Дэлхийн євийн санд 148 орны 890 объект (689 соёлын, 176 нь байгалийн, vлдсэн нь холимог) байна.Vvнд: уран барилгын тусдаа болон иж бvрдэл байгууламжууд — Акрополь, Амьен болон Шартр дахь сvм, Варшав (Польш), Санкт-Петербург (ОХУ), Москвагийн Кремль, Улаан талбай (ОХУ) дахь тvvхийн тєв; хотууд — далайгаас тасарсан булан тохойтой Бразиль, Венеци болон бусад; уран барилгын дархан цаазтай газрууд — Дельфы болон бусад; vндэсний паркууд — Йеллоустоны (АНУ) Усан доорх хадан хясаа бvхий тэнгисийн парк болон бусад зэргийг нэрлэж болно. Газар нутаг дээрээ Дэлхийн євийг агуулсан улс орнууд нь тэдгээрийг хадгалан хамгаалах vvргийг єєртєє хvлээдэг байна. Одоо та бvхэнд дэлхийн євд багтсан гайхалтай газруудыг танилцуулъя.
ЮНЕСКО-д бvртгэлтэй, дэлхийн євд багтсан газрууд Хадгалах
2011-08-27, 00:10

Мадагаскарын дархан цаазат газар - “Цинги-Де-Бемараха”

Цинги-де-Бемараха (Tsingy de Bemaraha)-гийн дархан цаазат газар нь Мадагаскар арлын баруун эргийн нутаг дэвсгэрийн 1520 км2 талбайг эзлэн оршдог. Энэхvv байгалийн ер бусын тогтоцтой газар нь “чулуун ой”-гоороо алдартай юм байна. Байгаль эх тэндэхийн газар нутагт эрдсийн агууламжтай хурц шовх vзvvртэй олон тооны, чулуудыг ер бусаар шигvv байрлуулан, жинхэнэ чулуун ойг бий болгожээ. Цэвдэг, шовх чулуун “модод” -той энэ “ойд” бас амьдрал єрнєж, байнгын оршин суугчид нь єєр єєрсдийнхєєрєє жаргалтай аж тєрдєг аж. Ингээд бvгдээрээ Мадагаскар дахь байгалийн гайхамшигтай танилцацгаая.
Мадагаскарын дархан цаазат газар - “Цинги-Де-Бемараха” Хадгалах
2011-08-27, 00:01

АНУ дахь дэлхийн хамгийн буруу хооллолтын газар

АНУ-ын Техас мужийн Даллас хотод "Heart Attack Grill" гэдэг нэртэй дэлхий дээрхи хамгийн буруу хоолыг борлуулдаг зоогийн газар ажилладаг байна. Уг рестораны захирал, урьд нь фитнессийн багш байсан Жон Бэссо нь єєрийн зоогийн газрын меню-нд хvний биед маш муу нєлєєтэй, хамгийн муу, хамгийн их калоритой хоолнууд багтсан байгаа гэдгийг нуулгvй хэлжээ. Рестораны уриа нь «Taste worth Dying For» (Vхсэн ч харамсахгvй амт) – гэдэг нэртэй юм байна. Энэхvv уриа нь хэдийгээр биенд хортой ч гэсэн Heart Attack Grill рестораны хоолнууд хичнээн амттай болохыг нь хэлээд байгаа биз. Ингээд бvгдээрээ Дэлхий дээрхи хамгийн хортой рестораны талаар мэдээллийг хvлээн авахын хажуугаар юуг идэж болохгvйг давхар олж мэдэцгээе. Нэг сумаар хоёр туулай буудна гэх vv дээ.
АНУ дахь дэлхийн хамгийн буруу хооллолтын газар Хадгалах
2011-08-25, 07:10

Серпуховын хорих анги дахь тєрсєн єдрийн найр

Оросын Холбооны Улсын нийслэл хотын ойролцоох Серпухов-т байдаг хорих ангид болсон дуулантай явдлын талаар фото нийтлэлийг танд сонирхуулахаар бэлтгэлээ. Тэндэхийн хоригдлууд, загасны тvрс, текила дарс гээд тансаг бvхэн нь бvрэлдсэн нижгэр тєрсєн єдрийг дуулиантай тэмдэглэсэн байна. Уг найр-ын гол эзэн нь хоригдлуудын дунд “харгалзагч” гэдэг нэрээр хочлогддог нэгэн байжээ. Сайхан гарын “харгалзагч” байгаа биз? Ингээд цаашид юу болсон талаар vргэлжлэлээс хvлээн аваарай.
Серпуховын хорих анги дахь тєрсєн єдрийн найр Хадгалах
2011-08-25, 05:27

Нью-Йоркийн хот-догийн тvvхээс

Одоогоос 100 жилийн ємнє Нью-Йоркт бидний идэх дуртай болсон Хот-дог (hot dog) худалдаж эхлэсэн тvvхтэй. Тэр vеэс эхлэн хот-дог хамгийн єргєн эрэлттэй бараа болон хувирсан юм. Хот-дог анхны сонгодог хэлбэрээрээ ч, орчин vеийн хэлбэрээрээ ч ялгаагvй хvн бvхний єдєр тутам идэх дуртай хvнсний нэг болжээ. Монголчууд хуушууранд дуртай шиг барууныхан тэр дундаа америкчууд Хот-дог-т нугасгvй бололтой. Хэрвээ чи хамгийн сайхан амттай бургер, хот-догийг идэхийг хvсвэл америк орныг зорих хэрэгтэй болов уу. Ингээд америкчуудын єдєр тутмын хvнсний хэрэглээ болсон Хот-догийн тvvхтэй танилцацгаая.
Нью-Йоркийн хот-догийн тvvхээс Хадгалах
2011-08-23, 23:33

Єнгєрсєн vеийн эрvvл мэнд, амь насанд хортой маягууд

Мода, хэв маяг гэдэг бол цаг цагийн язгууртнууд, хєрєнгє чинээтэй хvмvvсийн хоорондоо єрсєлддєг байсан хvчин зvйл билээ. Харин энэ бидний цагт бол мода-г тийм ч амин чухал зvйл мэт хvлээн авдаггvй нь аз юм байна гэдгийг ойлголоо. Яагаад єнєєдєр бидний хувьд мэдэж авахаас биш, дагаж мєрдєнє гэхэд дэндvv тэнэг, бас аймшигтай гэж хэлж болохоор хэв маягууд саяхныг хvртэл зарим орнуудад хvн бvрийн хийх ёстой зvйл мэт байжээ. Зарим газарт бvvр амь насанд хvртэл аюултай мода-г дагаж мєрдєєгvй хvнийг цаазаар авах энvvхэнд байж, тэгж єєрийгєє тамлаагvй хvнийг хvн бишэд тооцдог байсан аж. За ингээд єнгєрсєн цагийн солиорол гэж хэлж болохоор хэт чанга хатуу бєгєєд эрvvл бус моданы ертєнцєєр аялцгаая.
Єнгєрсєн vеийн эрvvл мэнд, амь насанд хортой маягууд Хадгалах
2011-08-22, 20:35

Гэрлэгсдийн тойруулга

Гэр бvл бологсдын тойруулга хэмээх нэгэн сонирхолтой усан оргилуур нь Германы Нюрнберг хотын Цагаан Цамхагийн ємнєх "Ludwig Patz" талбай дээр байдаг. Энэхvv урлагийн бvтээлийг 1977 оноос барьж эхэлсэн боловч 1984 онд л барьж дуусгажээ. Усан оргилуурын дэргэд Weiber Turm буюу цагаан цамхаг 1250 онд баригдаж байсан бєгєєд эхэндээ Нюрнбергийн бэхлэлтийн нэгэн хэсэг байсан бол хожим нь метроны гарц хэлбэрээр ашиглагдах болсон байна. Харин талбайн голд шахуу байрласан метроны агааржуулах хонгилыг ямар нэгэн аргаар далдлах шаардлагтай болсон тул тэнд усан оргилуурыг барих шийдлийг анх гаргаж байжээ. Гэтэл тэрхvv усан оргилуур нь жинхэнэ урлагийн гайхамшиг болохыг хэн таамаглах билээ. Усан оргилуурын хэв маягийг шалгаруулах тэмцээн зарлаж, ялагчаар Юрген Вебер (Jurgen Weber ) тодорсон бєгєєд тvvнийхээр загварчилсан нь энэ юм. Усан оргилуурын дизайныг Ханс Загс (Hans Sachs)-ын “Гашуун бєгєєд амттай гэр бvлийн амьдрал” гэсэн зохиолоор сэдэвлэн бvтээжээ. Ингээд бvгдээрээ аварга амьтдын нуруун дээрхи барималуудаар олон янзын гэр бvл, тэдний амьдралын мєн чанарыг хэрхэн дvрсэлсэнтэй танилцацгаая.
Гэрлэгсдийн тойруулга Хадгалах
2011-08-21, 19:49