СААК БАРИМТ

Хятадын тулаанч хvрэлзгэнvvд

Хятадын Тан династийн vед алдартай байсан хvрэлзгэний тулааныг мянган жилийн дараа буюу єнєє vед ахин сэргээн зохиох болжээ. Гэхдээ тэр vеийнхээс ялгаатай нь тулааны аль нэг “оролцогч” хvрэлзгэнд бооцоо тавихыг хориглосон байна. Британий гэрэл зурагчин Жонатан Браунинг нь Хятадын олон бужигнасан зах дээр болдог хvрэлзгэний тулаан дээрээс хэд хэдэн сонирхолтой зураг дарсныг одоо танд хvргэж байна. Тулаанч хvрэлзгэнvvд бол зvгээр ч нэг шавьж биш ажээ. Тулаанд зориулсан тусгай ганцхан тєрлийн хvрэлзгэнийг л тэнд борлуулж, бас хооронд нь зодолдуулж vзvvлдэг байна. Гэрэл зурагчин Браунингийн хэлснээр Шаньдун мужийн хvрэлзгэнvvд нь бусдаасаа хамаагvй илvv хатан зоригтой, бас ур чадвартайд тооцогддог гэнэ. Бусад орны хvмvvс  мэдээж ямар нэгэн шавьжийг хараад, аль нутгийн, ямар эрдэм чадалтайг нь мэдэхгvй. Харин хятадууд бол хvрэлзгэнийг нэг хараад л маш нарийн ялгаж, мэддэг ажээ. Тэдний хувьд энэ шавж бол гэрийн тэжээмэл амьтнаас нь єєрцгvй байж, маш олон зууны туршид хайрлагдаж ирсэн болохоор арга vгvй биз ээ.
Хятадын тулаанч хvрэлзгэнvvд Хадгалах
2011-10-31, 23:31

Модны хєндийд гацсан залуу

АНУ-ын Калифорни мужийн Оринж тойргын аврагчид ээлжит дуудлагаараа модны хєндийд гацсан нэгэн залууг хараад маш их гайхширчээ. Орон нутгийн оршин суугчид нь ойгоос гарах орилоон, аврал эрсэн дууг сонсоод, аврагчдыг дуудсан юм байна. Эрэгтэйн биеийн доод хэсэг нь тэр чигээрээ модонд гацаж, цээж, гар, толгой гурав нь л ил гарсан байжээ. Аврагчид эрэгтэйг модноос гаргаж авахын тулд нилээн нямбай хєдєлж, vvрээс хойш хєдєлмєрлєсний эцэст vд дунд гаргаж авч чаджээ. Аз болж модонд гацсан эр гэмтэж бэртээгvй байна. Харин тvvнийг яах гэж тийш орсныг нь мэдэх хvн байхгvй гэнэ. Модыг харахад мєчрєєрєє залууг барьж аваад, ам шиг хєндийрvvгээ чихсэн байж мэдэхээр л харагдаж байна. Юмыг яаж мэдэх вэ байгаль эхийн нэгэн тєлєєлєл хvн тєрєлхтний нэгийх нь ч болов тоог багасгахаар шийдээд, бvтэлгvйтсэн нь энэ ч юм билvv.
Модны хєндийд гацсан залуу Хадгалах
2011-10-31, 00:52

Хvнсний будагаар хоолоо гоёх нь

Эзэгтэй та гэртээ урьсан зочид болон нєхєр, хvvхдvvдээ маш ер бусын єнгєлєг хоолоор алмайруулахыг хvсч байна уу? Тэгвэл Food Finish болон "The Deli Garage" компаниудын хамтран гаргасан нэгэн сонирхолтой бvтээлийг танилцуулж байна. Энэ бол тєрєл бvрийн хvнсний бvтээгдэхvvнvvдийг хvнсний будгаар єнгє оруулдаг тусгай спрей ажээ. Маш авсаархан энэхvv баллонтой будаг нь тєрєл бvрийн хvнсийг єнгє єнгєєр алаглуулахаас гадна бvр боронзон, саарал гээд гялтганаса ер бусын єнгєтэй болгодог байна. Тvvнчлэн мэдээж энэхvv будаг нь ямар нэгэн хор нєлєєгvйн дээр, ямар ч амтгvй ажээ. Ингээд бvгдээрээ хоолны гэрийн эзэгтэй нарын шинэ сонирхолтой хэрэглээ болсон хvнсний шvршдэг будгийн юу юу хийж чаддагтай танилцацгаая.
Хvнсний будагаар хоолоо гоёх нь Хадгалах
2011-10-29, 05:02

Стив Жобсын талаар 18 шинэ баримт

Энэ цагийн агуу суутнуудын нэг агсан Стив Жобсын цоо шинэ намтар тvvхийг тvvнтэй болон гэр бvл, ойр дотны найз нєхєд, хамтран ажиллагсадтай нь 40 гаран сурвалжлага хийсэн Уолтер Исаксон бичин гаргажээ. Эндээс тvvвэрлэн авсан Стив Жобсын талаарх хамгийн сонирхолтой, шинэ содон баримтуудыг танд хvргэхээр бэлтгэлээ. Эдгээр мэдээлэл болон манайд ємнє нь орсон баримтуудыг хараад байхад тэрээр бидний нэгэн адил энгийн нэгэн хvн байсан бєгєєд дуртай зvйлсийнхээ тєлєє бие эрvvл мэндээ хайрлалгvй зvтгэсэн хєдєлмєрч, єєрийгєє мэдэрч чадсан хvн байжээ. Залуусаа єєрсдийгєє сайн сонс, эрж хай... юуг бусдаас илvv хийж чаддагаа мэдэж ав. Эрээд буцдаг хvний энэ орчлонд хамгаас дуртай зvйлээ хийж бvтээж байгаад харамсах зvйлгvй явах хэрэгтэй байх...
Стив Жобсын талаар 18 шинэ баримт Хадгалах
2011-10-28, 18:05

Хайр дурлалынхаа тєлєє “засарсан” анорекситай бvсгvй

Ер нь бол хайртай залуутайгаа гэрлэхээр болсон ямар ч бvсгvй хvн хоолны нарийн дэглэм барьж, хуримын бэлтгэл ажлынхаа хажуугаар дасгал сургуулилт хийн, турж эхэлдэг билээ. Тэд амьдралынхаа хамгийн сайхан єдєрт зориулсан хувцас болох хуримын даашинзаа єдєр бvр шахам ємсєж vзээд, тvvнийхээ сулрах тоогоор баярладаг. Vvний хамгийн тод жишээ гэвэл Английн хунтайжийн гэргий Кейт Мидлтон байна шvv дээ. Тэрээр хуримнаасаа сарын ємнє ямар байж байгаад, хуримнаараа яасан их турсан байлаа даа. Тэгвэл одоо тантай танилцах гэж байгаа Кейт Панчер хэмээх бvсгvй бол бусдаас тэс єєр тvvхтэй нэгэн. Тэрээр єєрт нь хуримын даашинз нь багадаж байгааг vзээд чин сэтгэлээсээ баярлажээ. Яагаад гэвэл...
Хайр дурлалынхаа тєлєє “засарсан” анорекситай бvсгvй Хадгалах
2011-10-28, 01:42

Жон Кингийн тєєрєгдєл буюу жинхэнэ Жон Кофи-гийн тvvх

Стивен Кингийн “Ногоон бvс” хэмээх эмгэнэлт киног мэдэхгvй хvн байхгvй биз ээ. Vнэхээр гайхалтай дэлгэцийн бvтээл атлаа нэг ч “Оскар” хvртээгvй энэхvv хачирхалтай тvvхтэй киноны гол дvр болох Жон Кофи– г бид хvvхэд шиг цайлган атлаа бурхан шиг чадалтай, аварга биетэй хар арьстаар нь мэднэ. Тэгвэл Стивен Кингийн “Ногоон бvс” киноны Жон Кофи нь бодит амьдрал дээрээ киноныхоосоо тэс єєр хvн байжээ. Дэлхий дахиныг уйлуулж, уярааж чадсан маш сайн бvтээл болох уг киног бодит амьдрал дээрээс сэдэвлэсэн боловч гол дvрд нь дэндvv эсрэг тэсрэг хvнийг тоглуулсан гэвэл та гайхаж байна уу? Жинхэнэ Жон Кофи бол 19-р зууны эхэн хагаст Америкад амьдарч байсан нэгэн бєгєєд хэтэрхий содон гадаад тєрхнєєсєє болж театр болон циркэд тєлбєртэйгээр vзvvлбэр vзvvлдэг байжээ. Учир нь дэндvv том биетэй хар арьстан байсан болохоороо биш харин Жон Уильям Кофи нь дэндvv жижигхэн биетэй, “амьд араг яс” хочтой нэгэн байсан болохоор тэр... Гэхдээ жинхэнэ Жон Кофи нь кинон дээр гардаг шиг эрдэм чадалтай, бас шоронд хоригдож байсан тvvхтэй хvн биш ажээ. Зvгээр л энэ хvний нэрийг нь зээлдсэн бололтой...
Жон Кингийн тєєрєгдєл буюу жинхэнэ Жон Кофи-гийн тvvх Хадгалах
2011-10-27, 22:47

5300 жилийн өмнөх эртний хүн олджээ

Эцталь тал дахь Симилаун цэвдэгт оршдог Тиролийн нуруудын мєнх цаст оргилын 3200 метр єндрєєс 1991 онд олдсон “Мєсєн хvн”, “Эци” буюу “Отци” гэсэн гурван нэрийн аль алинаар нь нэрлэгддэг эртний мумигийн нууцыг танд дэлгэж байна. Эрдэмтэд энэхvv шарилыг 5300 жилийн тэртээд амьдарч байсан эртний хvний цогцос болохыг нь радио нvvрс тєрєгчийн аргаар илрvvлжээ. Яг одоогийн байдлаар тэд шарилыг vргэлжлvvлэн судалж байгаа боловч хэд хэдэн сонирхолтой баримтуудыг дэлгэснийг тантай хуваалцая.
5300 жилийн өмнөх эртний хүн олджээ Хадгалах
2011-10-27, 05:12

Дэлхийн хамгийн vзэсгэлэнтэй гол

Колумбын газар нутаг дээр урсдаг Каньо Кристалес голын нэрийг нь орчуулбал “Голын талст хоолой” буюу “Талст гол” гэсэн утгатай юм байна. Vнэхээр ер бусын бvтэц, тогтоцтой энэхvv голыг харахад уран сэтгэмж сайтай, хєрєнгє чинээтэй нэгний зохиомол, хиймэл бvтээл байх гэмээр дэндvv vзэсгэлэнтэй ажээ. Гэвч хамгийн гайхалтай нь Дэлхийн хамгийн vзэсгэлэнтэй энэхvv гол байгаараа оршин байгаа нь л энэ. Орон нутгийн иргэд нь энэхvv голыг “Таван єнгийн гол” гэж нэрлэх нь ч бий. Ингээд бvгдээрээ байгаль эхийн нэгэн vзэсгэлэн тєгєлдєр бvтээлтэй танилцацгаая.
Дэлхийн хамгийн vзэсгэлэнтэй гол Хадгалах
2011-10-27, 00:05

Ууланд амьдардаг гайхалтай гэгээнтэн - Цзя Даочжан

80 гарсан настай гайхалтай нэгэн хvн болох Цзя Даочжан-тай таныг танилцуулж байгаадаа баяртай байна. Уулан дунд байдаг тvvний амьдардаг байшинд хvргэх уртаас урт шатаар єгсєхийн тулд залуу нас, шингэн цусаараа сайрхах 20 гарсан залуу 40 минут єгсдєг бол Цзя Даочжан євєє 20 минутын дотор л сvнх гээд гарчихдаг. 80 гарсан настай энэ хvнээс та хэдэн настайг нь асуувал тэрээр єєдєєс тань ертєнцийн хамгийн гэнэн гэлтэй, бас орчлонгийн хамаг учгийг тайлсан мэт ухаалаг инээмсэглээд: “Би жаахан байна аа. Том болох болоогvй хvvхэд шvv дээ.”- гэж хариулна. Цзя Даочжан- “хvv” энэхvv ойд сvvлийн 30 жил амьдарчээ. Тэрээр энд судар уншиж, эртний ном товхимол судалж, шавь нартаа сургаалиа айлдан, vхэхийн цагт биднийг хvлээж байдаг биш, харин яг энэ амьдрал дунд л оршиж байдаг гэж єєрєє хэлдэг там, диваажин хоёрын хоорондох тэмцэлдээ єдєр бvр гардаг байна. Ингээд бvгдээрээ энэ сайхан хvний амьдралын хэв маягийн єчvvхэн хэсэгтэй бага ч болов танилцаж, ухаалаг сургааль vгийг нь хvлээн авцгаая.
Ууланд амьдардаг гайхалтай гэгээнтэн - Цзя Даочжан Хадгалах
2011-10-26, 05:45

Перугийн эрэг дээрхи шувууны ялгадас тvvврийн ажил

Перу-гийн эрэг хавьд оршдог Баллестас болон бусад 21 арал нь бугенвиль, олуш болон пеликан зэрэг тєрєл зvйлийн, нийт 4 сая орчим нvvдлийн шувуудын хувьд євлийн улирлын амьдрах газар нь болдог тєдийгvй хамгийн сайн бордоо гэгдэх шувууны ялгадас буюу гуано-гийн “орд газар” болдог. Шувууны ялгадас нь байгалийн гаралтай хамгийн сайн бордоо гэдэг утгаараа 19-р зууны vеэс єргєн хэрэглэгдэж эхэлсэн бєгєєд АНУ, Англи, Франц зэрэг орнуудад экспортлогдож байсан. Энэ жилийн хувьд Перугийн эрэг хавиас тvvсэн шувууны ялгадасны нийт хэмжээ 20 тонн байгаа бєгєєд хувийн жижиг аж ахуйтай фермерvvдийн хэрэгцээнд ихэвчлэн ачигдаж байгаа аж. Хорвоо ертєнцийн сонин хачинтай танилцаж дуусдаггvй бидний хувьд харь орны орлогийн томоохон эх vvсвэр тєдийгvй ард тvмнийх нь зарим хэсгийн амьдралын баталгаа нь шувууны ялгадас болдог талаар мэдээлэл сонирхолтой санагдана гэдэгт итгэлтэй байна.
Перугийн эрэг дээрхи шувууны ялгадас тvvврийн ажил Хадгалах
2011-10-25, 06:02

Тайландын ер бусын коктейль

Тайландад маш єргєн тархсан нэгэн тєрлийн ундаа бол кобра могойтой коктейль юм. Тодруулбал энэхvv коктейльний онцлог нь кобра могойны цустай хольж, зvрхээр нь хачир хийдэгт оршино. Тэд хундага вискинд могойны шинэ цусыг юvлж хийгээд, хvртсэнийхээ дараа саяхан сугалсан зvрхийг нь залгидаг байна. Эдгээр гэрэл зургуудыг дарж, кобратай коктейльноос хvртсэн сэтгvvлчийн хэлснээр тvvнд архинаас єєр юу ч амтагдаагvй гэнэ. Тэгэхлээр, хvн хvний амтлах мэдрэмж єєр боловч энэ тєрлийн ундааг ямар нэгэн илvv амтгvй гэж ойлгож болох нь. Харин эгэл биш энэхvv коктейлийг найруулж байх хооронд, могойны биений бусад хэсгvvдийг нь тогооч халуун тосонд шарж, бэлтгэдэг ажээ. Ингээд, ийм нэгэн онцгой бєгєєд жихvvдэс хvрмээр коктейльний талаар фото нийтлэлийг таны ємнє дэлгэж байна.
Тайландын ер бусын коктейль Хадгалах
2011-10-24, 20:32

Япончуудын домог болсон чєтгєрvvд

Япончууд олон зvйлээрээ их євєрмєц улс гэдгийг бид сайн мэддэг болоод байгаа. Тэдний чєтгєрvvд бvр ч сонин гэнэ. Чєтгєр гэхээр та юун тэнэг юм яриад  байна гэж гайхаж магад, энэ бол япончуудын эрт цагаас хойш одоо болтол ам дамжин ярьдаг домог яриа юм. Монголчууд ч мєн адил ярьдаг шvv дээ. Чєтгєр, сvнстэй байшин... морь тушдаг газар, сvнстэй даваа, хvvхэд дуудаг уул гээд л ... миний бодлоор энэ бvгдийг зуун хувь хий хоосон яриа гэж vгvйсгэхгvй ч зарим нь бол дэндvv бодит ертєнцєєс тасарсан зvйл байна. Ер нь айхад аргал хєдлєнє гэж яриа ч бий. Ямартай ч наран улсын ард тvмэн бодол санаандаа ямар сvнс, чєтгєр ургуулан ярьдаг талаар хамтдаа сонирхоцгооё.
Япончуудын домог болсон чєтгєрvvд Хадгалах
2011-10-24, 19:34