Хайртай дотны хэн нэгэндээ та шинэ жилийн баяраар iPad бэлэглэхийг хvсч байгаа боловч халаасан дахь хэд тань хvрэхгvй байгаа бол юмыг яаж мэдэх вэ, энэ мэдээлэл танд тус болж мэдэх юм. Ємнєд Хєршийн иргэн Вей Синьлун хэмээх оюутан залуу найз охиндоо тєрсєн єдрєєр нь iPad бэлэглэхийг маш их хvссэн ч хангалттай мєнгєгvй байсан тул хэрхэн єєрийн гараар iPad хийж єгсєн тvvхээ интернэт хэрэглэгчидтэй хуваалцжээ. Єєрийн гараар бvтээсэн л болохоос биш жинхэнээсээ огт ялгаагvй vйлдэл, багтаамжтай энэхvv бvтээл нь жинхэнээсээ хэд дахин хямдхан буюу 199 долларын єртгєєр бvтсэн байна.
Хадгалах
Бразилийн тєдийгvй Ємнєд Америкийн хамгийн том хот гэгдэх Сан-Паулу бол хэмжээнээсээ vл хамааран нилээн уйтгартай газарт тооцогддог. Хотын тєв хэсгээр нь ихэнхийг нь 20-оод жилийн ємнє барьсан хуучинсаг загварын тэнгэр баганатсан барилгууд жирийх ажээ. Сан-Паулу-гаас тэнгисийн эрэг хvрэхийн тулд машинаар удаан явах буюу зєвхєн нисдэг тэрэг хvлэглэн нисч очих шаардлагатай байдаг. Энд зорчигдчдод vйлчилдэг 400 гаруй нисдэг тэрэг байдаг нь тус бvр нэг жилд дунджаар 70 мянган нислэг vйлддэг байна. Хотын чинээлэг иргэдийн тээврийн хэрэгслийн асуудлыг шийдэхэд vйлчилдэг эдгээр нисдэг тэргvvдэд зориулсан хэдэн зуун зогсоол байдаг ажээ. Хотын ихэнхи компаниуд нь хувийн нисдэг тэрэг болон нисдэг тэрэгний зогсоолтой байдаг бол зарим нь хэрэгцээ гарсан vедээ тэдгээрийг хєлсєлж, агаарын такси маягаар ашигладаг байна.
Хадгалах
Холливуудад жил бvр хэдэн зуун кино бvтээдэг гэдгийг бид vнэнч vзэгчдийн хувьд хэлvvлэлтгvй сайн мэднэ. Мэдээж тэр болгонд маш олон эд хэрэгслийг ашигладаг байх. Харин кино болгоны сэдэв, єнгє тєрх, vйл явдал, цаг хугацаанд тааруулсан эд хэрэгслийг тэд мэдээж байнга худалдан авах юмуу тvрээслээд байвал асуудалтай байх болно. Тиймээс ч Холливуудад эд зvйлсийн маш том агуулах байдаг ажээ. Эндээс ногоон хурганы арьс, нохойн битvv туурайг ч хvртэл олж болно. Ингээд Холливуудын хєшигний цаана байдаг нэгэн ертєнцєєр аялцгаая.
Хадгалах
Данийн хаант улсын єєртєє засах орон болох Фарерийн арлуудад манай эриний 10-р зуунаас хойш уламжлал болон тогтсон жинхэнэ "Цусан далай" гэж юу байдаг вэ гэдгийг харуулах аймшигт заншлын дvр зургийг танд хvргэж байна. Энэ оны 11-р сарын 22-ны єдєр уг уламжлалын дагуу олон тооны завь, усан онгоцны бvлэг хар дельфинийг эрэгрvv хєєж, "Grindadrap" хэмээх энэхvv цуст vйлийг гvйцэтгэжээ. УГ сvvн тэжээлтэн амьтны мах болон єєх тос нь орон нутгийн оршин суугчдынх нь хvнсний vндсэн тvvхий эд нь болдог тул ингэж бєєнєєр нь хомроголон агнах нь эдийн засгийн ач холбогтодолтой юм байна. Vргэлжлэл дээр дарахаасаа ємнє их хэмжээний цус харахдаа бэлэн байгаа эсэхээ бодолцохыг хvсье.
Хадгалах
Тусгай хиймэл хєлєєр, хорвоогийн тоосыг хєдєлгєх хоёр хєлєє орлуулсан Элли охин болон Оскар хэмээх залуу хоёр бусдын адил явж, гvйж, бvvр vсэрч чаддаг. Бас мэдээж бусадтай адил нvvр дvvрэн инээж, баярлаж ч чаддаг ажээ. Оскар бол єєр шигээ хєгжлийн бэрхшээлтэй хvмvvст сэтгэлийн тэнхээ хайрлаж, олон зvйлд сургахыг зорьдог залуу тамирчин билээ. Тэрээр Элли хэмээх бяцхан охинд хэрхэн урам єгч, бусдаас жаахан єєр байх тийм ч муу зvйл биш гэдгийг нь ойлгуулж чадсан байна. Ингээд бvгдээрээ vйлийн vрээр биш, хорвоогийн жамаар бусдаас эрхтэн дутуу болсон ч гэсэн итгэл найдвартай аж тєрєх болсон нэгэн охины тvvхтэй танилцацгаая.
Хадгалах
Калининградад байдаг “Калининград Плаза” худалдааны тєвийн барилга дотор тэр чигээрээ шоколадаар бvтсэн нэгэн сонирхолтой єрєє бий болжээ. Энэхvv єрєєг Калининград Плаза тєвийн 5 жилийн ойд зориулан бvтээсэн юм байна. Хамгийн жижиг деталиас авахуулаад бvх тавилга, хана туурга нь амттанаар бvтсэн энэхvv зочны єрєєнд 420 кг шоколад зарцуулагджээ. Vvний 40% нь хар, 40% нь сvvтэй, 20% нь цагаан шоколад ажээ. Ингээд таны ємнє уг сонирхолтой єрєєний гэрэл зургуудыг дэлгэж байна.
Хадгалах
Харь гаригийнхан (vл таних нисдэг биет - VТНБ) олон зууны турш хvмvvсийн ургуулан бодохуйг хєєргєсєєр ирэв. Харь гаригийн иргэншлийн сэдэв зєгнєлт зохиолчдын дуртай сэдвийн нэг билээ. Гэхдээ хvмvvс бодит амьдрал дээр харь гаригийнхантай vргэлж тулгарсаар байдаг гэдэг. Зарим хvмvvсийн ярьдаг зvйл санаанаасаа зохиосон ч байдаг гэдэг нь vнэн. Энэ удаагийн нийтлэлдээ харь гаригийнхантай таарсан болон тэднийг харсан тухай хvмvvсийн баримтуудыг орууллаа. Vнэхээр сонирхолтой ч юм шиг... ялангуяа сvvлийн зураг. 1990 -ээд оны vеэр манай улсад хvртэл нисдэг таваг харсан, бvvр дотор нь орж суусан. Харь гаригийн хvнд маажуулсан гээд л эдгээр баримтууд шиг зvйл ярьдаг байсныг санаж байна. Харь гаригийнхантай холбоо тогтоосон гэдэг санаанаас зохиосон зvйл vv, эсвэл бодит уу?...
Хадгалах
Та бvхэнд "Цэнхэр булан" (Blue Lagoon) —геотермаль буюу тэнгисийн бvлээн уст амралт бол Исландийн нэг бэлэгдэл юм. Дэлхий дээр цорын ганц энэ газарт жил бvр олон мянган жуулчид ирдэг. Энэхvv цэнхэр булан Исландиас баруун ємнє зvгт Рейкьянес (Reykjanes)-ийн хойгт оршдог. Энэ газар нь галт уулын хатсан сэвсгэр лаваас бvрдсэн. Лав нягт багатай учир тэнгисийн ус нэвчиж байдаг. Vvний ачаар геотермаль буюу тэнгисийн бvлээн ус бvхий нэлээд олон нуур бий болжээ.
Хадгалах
Одоо тантай танилцах гэж байгаа 19 настай Carl Griffiths бол Их Британи улсын хамгийн том хєлтэй хvн ажээ. Тvvний ер бусын том хєлєнд 63 размерын гутал л таардаг байна. Манай нэг танил 48 размерийн хєлтэй бєгєєд таарах гутал олж ємсєх гэж махаа зулгаадаг билээ. Харин энэ залуугийн хувьд бvх гутлаа захиалгаар хийлгэдэг нь лавтай. Харин цанаар гулгах спорт, усанд шумбалтын урлаг хоёрт тvvнд таарах цанын гутал, сэлvvр гэж байдаггvй байх. Учир нь цана, сэлvvр зэрэг нь хvний пропорцитой таарсан харьцаатай, тодорхой хэмжээний стандарт хэмжээтэй байж байж амжилттай vйлдэл гvйцэтгэдэг шvv дээ. Тэгэхээр Карлын хувьд тэр талаар бодох ч хэрэггvй байх.
Хадгалах
Ємнєд Солонгос улсын газар нутаг дээрхи хамгийн том арал болох Чежу-гийн эрэг хавийн уснаас шvгэл vе vе часхийж, тэр зvгт харц чиглvvлвэл хєвєєн дээр гарч ирэх биетvvдийг олж харах нь цєєнгvй. Алсаас харахад деолфинvvд шиг цоглог хєгжилтэй харагдах тэдгээр биетvvдийг та хэн гэж бодож байна. Vнэн хэрэг дээрээ тэд бол усны ємсгєл ємссєн тэтгэвэртээ гарсан шумбагч эмээ нар юм. Тэндэхийн эмээ нар єдєр бvрийн амьдралаа баяр баясгалангаар дvvргэж, диваажингийн арлын усанд умбаж шумбаж, залуу халуун бvсгvйчvvдээс дутахгvй эрч хvчээр дvvрэн аж тєрдєг ажээ. Ингээд дэлхий дээрхи олон янзын сонин содон мэргэжлvvдийн нэгэнтэй ойр танилцацгаая.
Хадгалах
Камбожийн нэгэн айл гэртээ тун эгэл бус нэгэн амьтныг тэжээдэг байна. Тэр амьтан нь юу вэ гэхлээр аварга том могой юм. Тиймээ та сая зєв уншлаа. Ширэнгэн дундуур газар хєдлєх мэт аварга биеэ гулсуулан єнгєрч, идэш тэжээлээ хамаг биеэрээ ороон, ухаан алдуулж байгаа тавтай нь залгиж орхидог тэр аймшгийн киноны баатар болсон аварга могойг хэлж байна. Ингээд бvгдээрээ гэртээ муур, нохой, загас биш аварга могойг тэжээхээр ямар байдгийг харцгаая.
Хадгалах
Дээгvvр нь машинтай явах нь битгий хэл барааг нь харах тєдийд айдас тєрдєг тєрєл бvрийн эвгvй, муруй замууд дэлхийд олон байдаг. Тийм замуудыг хvмvvс санаатайгаар биш, харин уулсыг тойрсон хэцvv давааг хvний зорчих зам жим болгохын тулд хєлсєє урсган байж, арай дээрдvvлж барьсан нь тэр байдаг биз ээ. Тэгвэл одоо бvгдээрээ хятадын “Тэнгэрт хvргэх зам” (“Том эргэлттэй зам” гэдгээрээ ч алдартай) хэмээх нэгэн тун эвгvй замтай танилцацгаая. Энэ нь Хунань мужийн Тянь Мэн Шан-д байрладаг зам юм. Дэлхийн хамгийн аюултай замуудын жагсаалтад энэ зам нилээн дээгvvр байр эзэлдэг гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах