СААК БАРИМТ

Английн 5-р Жорж хаан өөрийн үеэл Николай хааныг яагаад авраагүй вэ?

Коммунистууд эзэн хаан II Николайг хаан ширээнээс нь буулгасныхаа дараа түүнийг гэр бүлийн хамт хөнөөнө гэдэг тодорхой байсан гэдэг. Тиймээс тэднийг аврах тухай яриа Европын дээдсийн хүрээний дунд тархсан ч хаан ширээнээсээ хөөгдсөн хүнийг өөрийн биеэр хаацайлах хүн гарч ирсэнгүй. Ганцхан Их Британийн эзэн хаан V Жорж л Романовын гэр бүлийг орогнуулах санал тавьсан ч хожим нь энэ шийдвэрээ буцаасан юм.

Английн 5-р Жорж хаан өөрийн үеэл Николай хааныг яагаад авраагүй вэ? Хадгалах

Могойнд хатгуулсныхаа дараа эхнэрээ хазаж, хамт үхэхээр шийдсэн эрийн төлөвлөгөө бүтэлгүйтжээ

Энэтхэгийн нэгэн иргэн гэртээ унтаж байхдаа хортой могойд хатгуулж, улмаар бие нь хором мөч бүрээр муудаж эхэлсэн байна. Хорвоод амьд явах хугацаа нь дуусаж байгааг мэдсэн энэтхэг эр хайртай эхнэрээ ганцааранг нь орхиж үхэхийг хүсээгүй гэнэ. Тиймээс түүний толгойд хачирхалтай санаа орж ирсэн бөгөөд тэрээр могойд хатгуулсан хороо эхнэртээ шилжүүлж, хамтдаа үхэхээр шийджээ.

Могойнд хатгуулсныхаа дараа эхнэрээ хазаж, хамт үхэхээр шийдсэн эрийн төлөвлөгөө бүтэлгүйтжээ Хадгалах

Амьтны ертөнц дэх "өөр эхтэй" ах дүүсийн өхөөрдөм зургууд

Бид хэн нэгний биеэ авч яваа байдал, аливаад хандах хандлага, байнга хэлдэг үг, хийдэг үйлдэл эсвэл бие галбир, царай зүсээрээ дэндүү ижилхэн хүмүүсийг ихэр юм шиг адилхан гэж ярьдаг. Тэгвэл энэ явдал зөвхөн хүн төрөлхтөнд л тохиолддог уу гэвэл үгүй аж. Өөр өөр төрөл зүйлд хамаарах амьтад хоорондоо төрсөн ах дүүс мэт адил байх тохиолдол үнэхээр байдаг гэдгийг дараах зургууд батлан харуулах нь хачирхалтай.

Амьтны ертөнц дэх "өөр эхтэй" ах дүүсийн өхөөрдөм зургууд Хадгалах

Амь насанд аюул учруулахаар архитектур, дизайны хачирхалтай шийдлүүд (30 фото)

Барилга байгууламжийн архитектур хүний харах нүдийг баясгах үүрэгтэйгээс гадна тохь тухтай байх ёстой. Гэхдээ заримдаа архитектор, дизайнеруудын хэтийдсэн төсөөлөл жинхэнэ хамар доорх аюулыг бий болгодог байна. Твиттер сүлжээнд хүмүүс энгийн хүн ойлгохын аргагүй, хачирхалтай шийдлүүдийг хуваалцсанаас та бүхэнд хамгийн гайхмаар сонинг нь түүвэрлэн хүргэе!

Амь насанд аюул учруулахаар архитектур, дизайны хачирхалтай шийдлүүд (30 фото) Хадгалах

Саддам Хуссейныг нэг ч буун дуу гаргалгүй олж баривчилсан түүх

2003 оны 3-р сард АНУ-ын цэргийн хүчин Багдадыг эзлэх үед Иракийн дарангуйлагч Саддам Хуссейн гэр бүлийн хамт хотоос зугтсан бөгөөд түүнийг илрүүлэхийн тулд түүхэн дэх хамгийн том эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн байдаг. Үүний үр дүнд 2003 оны 12-р сарын 13-нд АНУ-ын цэргүүд хуучин дарангуйлагчийг өөрийн нь төрөлх хот болох Иракийн Тикритийн захаас нэг ч буун дуу гаргалгүйгээр барьж авсан юм. 

Саддам Хуссейныг нэг ч буун дуу гаргалгүй олж баривчилсан түүх Хадгалах

Японы гейша нарын тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 үнэн

Наран улсын түүхийн салшгүй нэг хэсэг бол яах аргагүй "Гейша" (Geisha) юм. Гейша гэхээр хамгийн түрүүнд цагаан энгэсэг түрхсэн өө сэвгүй царай, час улаан уруул, харц булаам нүд, хээнцэр кимоно өмссөн эмэгтэйн дүр хүн болгоны толгойд буудаг. Гэхдээ энд нэг том асуудал бий. Гейша гэх нэрийг сонсоод ихэнх хүмүүс Японы биеэ үнэлэгч гэж эндүүрдэг бөгөөд үнэн хэрэгтээ Гейша нь урлаг, мэргэжил болтлоо хөгжсөн байсныг төдийлөн мэддэггүй. Тиймээс та бүхэнд Гейша нарын талаар таны мэдэхгүй баримтуудыг сонирхуулъя. 

Японы гейша нарын тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 үнэн Хадгалах

Хүмүүсийн сүнсийг авах дөхсөн гэмгүй мөртлөө хөгжилтэй зүйлс

Хэн нэгэн өдөр тутмын амьдралд байж л байдаг, хүн бүхний хэрэглэдэг зүйлээс айж цочно гэдэг утгагүй хэрэг шиг санагдаж байж болох юм. Гэвч үнэхээр хатаахаар тавьсан хувцас дүүжлээстэй хүн шиг харагдах, хаалганы хээ таныг анхааралтай гэгч нь ажиглаад, ширтээд байх шиг эсвэл бүр зүгээр нэг цахилгаан хэрэгсэл аварга том шавж шиг харагдах зэрэг эвгүй мөчүүд мэр сэр байдаг билээ. Энэ мэтчилэн интернет хэрэглэгчид өөрсдөдөө тохиолдсон аймшигтай явдлуудаа хуваалцсаныг хүргэж байна.

Хүмүүсийн сүнсийг авах дөхсөн гэмгүй мөртлөө хөгжилтэй зүйлс Хадгалах

"Гариг андуурсан" сондгой нөхдийн хөгжилтэй дүр зураг (25 фото)

Хэн нэгний хүсэл эрмэлзэл, үзэл бодол, байр суурь зарим тохиолдолд бодит байдалтай огт нийцэхгүй байх үе бий. Өөртөө итгэ, өөрийгөө бүү гол гэх мэтчилэн урам зориг өгөх үгсийг арай өөр утгаар ойлгосон хүмүүсээс эхлээд өөрийгөө гэрийн тэжээвэр амьтан гэж эндүүрсэн буга, ямаатай нөхөрлөсөн нохой тэргүүтэй хөгтэй нөхдийн хөгжилтэй зургуудыг эндээс хүлээн авч үзээрэй. 

"Гариг андуурсан" сондгой нөхдийн хөгжилтэй дүр зураг (25 фото) Хадгалах

"Буддын шашинтнуудын харуусал" - Террористууд дэлхийн эртний нэгэн гайхамшгийг үгүй хийсэн нь...

Бамианы хөшөө бол Афганистаны төв муж Хазаражат дахь Бамиан хөндийд орших хадан цохиог ухаж, суумал дүртэй хоёр Буддаг дүрсэлсэн соёлын үнэт өв байсан юм. Энэ хөндий нь VI зууны үед буддын шашинт, эртний Гандхарын хаант улсын нутагт хамаардаг байжээ. Өндрөөрөө 37 болон 55 метр хүрэх Бурхан багшийн хоёр чулуун хөшөө нь тухайн нутаг дахь хийдүүдийн салшгүй хэсэг байв. Хэдийгээр хоёр хөшөө 1500 гаруй жилийн түүхтэй байсан ч 2001 онд Исламын Талибан бүлгийнхэн энэхүү дурсгалыг устгасан юм. 

"Буддын шашинтнуудын харуусал" - Террористууд дэлхийн эртний нэгэн гайхамшгийг үгүй хийсэн нь... Хадгалах

Тэрбумтан Марк Зукербергийн "даруухан" гэрээр зочилцгооё!

Өнөөгийн олон сая хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй хэрэглээ болсон Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг (Mark Zuckerberg) дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг гэдгийг бараг хүн бүр мэднэ. Гэвч тэрээр бусад хөрөнгөтнүүдийн дэргэд харьцангуй даруу, эгэл жирийн амьдардаг ажээ. Түүний гэр ажлаас нь арваад минутын зайд байдаг бөгөөд эдэлж хэрэглэдэг зүйлс нь хүртэл маш энгийн юм. 

Тэрбумтан Марк Зукербергийн "даруухан" гэрээр зочилцгооё! Хадгалах

Зөвхөн Дубайд л олж харах боломжтой сонирхолтой зүйлс

Тухайн улсад төрж өссөн эсвэл удаан хугацаанд амьдарсан оршин суугчдад зүгээр л өдөр тутмын санагддаг зүйлсийг өөр орноос ирсэн хүмүүс жинхэнэ нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэх гайхамшиг харж байгаа юм шиг хүлээн авдаг. Тэгвэл бид өнөөдөр АНЭУ-ын Дубай хотод өрнөдөг амьдрал бидэнд ямар сэтгэгдэл төрүүлэхийг сонирхохоор энэхүү нийтлэлийг хүргэж байна. Зарим нэг зүйл нь танд компьютер эффект ашиглачихсан ч юм шиг санагдах болох юм. 

Зөвхөн Дубайд л олж харах боломжтой сонирхолтой зүйлс Хадгалах

Шинэхэн байшиндаа засвар хийхдээ нууц өрөө олсон хүмүүсийн адал явдал

Жинхэнэ гайхамшиг, хачирхалтай нууцлаг зүйлс заримдаа бидний хамар дор оршиж байдаг боловч бид тэр бүр төдийлөн анзаарч чаддаггүй бололтой. Зарим хүмүүс олон жил амьдарсан гэртээ засвар хийхдээ, дотоод шийдэлдээ багахан өөрчлөлт оруулахдаа эсвэл бүр анх нүүж ирэхдээ гээд янз бүрийн санаандгүй тохиолдлуудаар баргийн хүний толгойд буухааргүй хачирхалтай нууцыг олж нээдэг байна. Ингээд та бүхэнд тэдгээр хүмүүст тохиолдсон нууцлаг явдлуудаас хүргэе!

Шинэхэн байшиндаа засвар хийхдээ нууц өрөө олсон хүмүүсийн адал явдал Хадгалах