СААК БАРИМТ

АНУ дахь ан агнууртай холбоотой шинэ сенсааци

Америкийн интернэт хэрэглэгчдийн дунд Дональд Трампын хүүхдүүдээс гадна бас нэгэн шинэ скандал дэгдлээ. АНУ-ын Хойд Зүгийн хадат уулсад тавьсан хавханд нь орж үхсэн чонотойгоо хамт авахуулсан зурагнуудыг анчид интернэтээр нийтлэх болсонтой энэхүү шуугиан холбоотой юм. Хавханд орсон ямар ч амьтан цусаа юүлэгдэж дуустал, удаан тарчилж үхдэг гэдгийг бид мэдэх билээ. Ингээд энэ шуугианы жишээ болгож нэгэн анчны зургийн талаар мэдээллийг хүргэж байна.

АНУ дахь ан агнууртай холбоотой шинэ сенсааци Хадгалах
2012-04-07, 04:51

Дэлхийн хамгийн том хөхтэй эрэгтэй

Хятадын 53 настай фермер Гуо Фанг нь зургаан размерийн хөхтэй нэгэн ажээ. Зургаан размерийн хөх бол зарим бүсгүйчүүдийн мөрөөдөл төдийгүй олон мянган доллар төлөн байж, мэс заслын орон дээр хэвтэх шалтгаан нь болдог зүйл билээ. Гэвч насны намар нь налайсан эр хүний хувьд ийм хөх бол жинхэнэ илүүц зүйл байлгүй яах вэ. Гуо Фанг нь энэхүү хөхнөөсөө болоод ажлаа тайван хийж чаддаггүйн дээр нуруу нь өвдөж, зүрх нь доголддог талаар гомдоллож байгаа аж.

Дэлхийн хамгийн том хөхтэй эрэгтэй Хадгалах
2012-04-06, 18:35

Бидний өдөр бүр өөрсдөө ч мэдэлгүй хэрэглэдэг химийн бодисууд

Хамгийн чадварлаг тогооч хүртэл бүтээгдэхүүн бүрийн чанарыг нүдээрээ хараад, дүгнэж чаддаггүй. Харин гоёмсог савлагааны цаана үнэр, үзэмжийг нь далдалсан хүнсний бүтээгдэхүүнүүдийн найрлагыг нь тэр болгон мэдэх аргагүй байдаг. Тэгвэл мэргэжилтнүүд судалгаа хийж, ямар бүтээгдэхүүнийн найрлаганд, ямар халхлавчны цаана эрүүл мэндэд хортой химийн найрлага байж болохыг илрүүлжээ. Энэхүү судалгааны үр дүнтэй одоо танилцацгаая.

Бидний өдөр бүр өөрсдөө ч мэдэлгүй хэрэглэдэг химийн бодисууд Хадгалах
2012-04-05, 18:12

Хүндэтгэл хүлээх ёстой хүмүүсийн нэг...

Одоо танд танилцуулах гэж байгаа хүн бол биеийн байдал, амьдралд хүрсэн амжилт хоёрыг нь харьцуулахад итгэл нэг л төрж өгөхгүй, өөрийн эрхгүй хүндэтгэн бөхиймөөр, тийм л хүмүүсийн нэг. Ийм хүмүүсийг тайван амгалан өнцгөөс харж, зүгээр л тоохгүй өнгөрөөхийн аргагүй байдаг. Тийм хүмүүс бол хөгжлийн бэрхшээл, эрхтэн тогтолцооны дутагдалтай хэдий ч ер бусын сэтгэлийн тэнхээ, амьдралд дэндүү хайртай зангаасаа болоод гайхамшигтай амжилтад хүрэгсэд байдаг билээ. Ингээд доорхи бичлэгийг танд толилуулж байна. Үзсэнийхээ дараа өөрийнхөө амьдралыг эргэн харж, юу хийж бүтээснээ дүгнэнэ биз ээ.

Хүндэтгэл хүлээх ёстой хүмүүсийн нэг... Хадгалах
2012-04-05, 07:18

Нохойнд зориулсан Adidas

Luxirare Интернет сэтгүүлд нохойнд хэрхэн Adidas брэндийн спорт хувцас өмсүүлэх талаар нийтлэлийг тавьжээ. Энэхүү фото нийтлэлийн модель нь Рокки хэмээх хөөрхөн цагаан хав болсон байна. Энэхүү хувцсыг хийсэн эмэгтэй нь өөрөө охинтой болохыг хүсдэг нэгэн ажээ. Харин одоохондоо охингүй учраас үргэлж хөгжилтэй, найрсгаар сүүлээ савладаг хөөрхөн нохойндоо хувцас хийж өгөх дуртай гэнэ. Ингээд бүгдээрээ Рокки гэдэг үсэрхэг цагаан “загвар өмсөгч”-ийн толилуулж буй Adidas-ын “загвар”-тай танилцацгаая.

Нохойнд зориулсан Adidas Хадгалах
2012-04-03, 17:30

Хүн бүрийн заавал харах ёстой зүйл

Өнөө цагийн эмээ нарын талаар: салхинд гарангаа орцны үүдэнд хоёр гурваараа сууж, залуу насныхаа дурсамжийг хуваалцангаа ойр хавийн таних танихгүй хүмүүсийн амьдралыг “авч хэлэлцдэг” – гэсэн ойлголт тогтсон байдаг. Түүнчлэн нас дээр гарсан хүмүүс биеэ хөшөөж, хөдөлгөөнгүй байсаар дасал болсон байх нь элбэг. Харин Йохан Кьяс (Johanna Quaas) хэмээх эмээ бол өнөө цагийн өндөр настай хөгшчүүлийн талаар төсөөллөөс эрс өөр хүн юм. Өтөл нас хэнийг ч тойрохгүй. Тиймээс хүн бүрийн заавал үзэх ёстой бичлэгүүдийн нэгийг одоо танд хүргэж байна.

Хүн бүрийн заавал харах ёстой зүйл Хадгалах
2012-04-02, 23:54

Боливийн “нисдэг” хүмүүс

Боливийн ард түмэн ширэнгэн ойдоо тархан суурьшсан байдаг. Зэрлэг амьтад, махчин араатнууд, хорт могойгоор дүүрсэн ширэнгэн ойгоор оюун ухаанаас өөр зэвсэггүй хүн гээч амьтан машин тэрэггүй л бол явган явна гэдэг аюултай. Тэгээд ч ширэнгэ дотуур явдаг техник ч гэж юу байх вэ. Тиймээс тэд сургууль, дэлгүүр, ажил, таньдаг айл гээд олон газруудад очихын тулд ширэнгэн ойн дундуур гол мөрөн гаталч, амь насаараа дэнчин тавин байж явах шаардлагатай болдог. Тиймээс тэд нэгэн ер бусын аргаар нэг цаг алхдаг газарт 30 секундын дотор хүрдэг байна.

Боливийн “нисдэг” хүмүүс Хадгалах
2012-03-31, 06:40

Жеймс Кэмерон “Мариан”-ы хүрхрээн ёроолруу ганцаараа аялжээ

“Титаник”, “Аватар” зэрэг кинонуудаар нь сайн мэдэх холливуудын алдарт найруулагч Жеймс Кэмерон нь Марианы хүрхрээний ёроолруу хийсэн ганцаарчилсан аялалаа амжилттай өндөрлөсөн байна. Тэрээр Дэлхийн бөмбөрцгийн хамгийн гүн цэг гэгдэх Марианы хүрхрээн ёроол буюу “Челленжерийн ангал” – руу Deep Sea Challenger шумбагчаар аялжээ. “Челленжерийн ангал” нь 11 км-ийн гүнд байрладаг юм байна. Жеймс Кэмерон нь энэхүү цэгт хүрсэн Дэлхийн гурав дахь аялагч бөгөөд ганцаараа явсан анхны хүн болж байгаа юм.

Жеймс Кэмерон “Мариан”-ы хүрхрээн ёроолруу ганцаараа аялжээ Хадгалах
2012-03-30, 18:16

Хятадын гудамж цэвэрлэдэг машин

Өмнөд хөршийн нэгэн хотын замууд дээр арав гаран шүүрийг хавтгай тойргийн эрмэгээр бэхэлсэн эргэлддэг шүүрдэгчтэй шинэ машинууд энд тэндгүй давхилдах болсон байна. Шүүрнүүдийг бэхэлсэн тойрог нь асар хурдтай эргэлдэх бөгөөд үүгээрээ гудамжны хогийг хоёр тийш ум хумгүй цацах ажээ. Хятадын нэгэн хот дахь зам цэвэрлэх шинэ машины үйл ажиллагаа нь ийм энгийн, болхидуу юм шиг хирнээ бас сонирхолтой юм байна. Үр дүнгийнх нь талаар орон нутгийн хүмүүс л мэдэх байх. Ямартай ч та бүхэнд энэхүү шүүрний талаар зураг болон бичлэгийг сонирхуулъя.

Хятадын гудамж цэвэрлэдэг машин Хадгалах
2012-03-30, 17:55

Бүх насаараа хадгалсан ч болох 6 хүнсний зүйл

Өнгөрсөн, ирээдүй, одоо цагийн олны мэдэхгүй зүйлсийг олж хардаг мэргэн түргэн хүмүүсийн зөгнөж хэлснээр хүнсний дутагдал үнэхээр болдог юм гэхэд бид ямар хүнсийг одооноос хадгалвал хамгийн удаан нөөцөлж болохыг мэдэж байхад илүүдэхгүй. Тэгээд ч дэлхийн баялгийн дийлэнхийг дэлхийн хүн амын хэдхэн хувь эзэмшиж, юмны үнэ өсч, мөнгө үнэгүйдэх болсон өнөө цагт Дэлхий дахины хүнсний хямрал ойрхон байгаа нь мэдрэгдэж байна. Ингээд бүгдээрээ хэдэн арван жилийн турш хадгалах боломжтой хүнсний бүтээгдэхүүнүүдтэй танилцацгаая.

Бүх насаараа хадгалсан ч болох 6 хүнсний зүйл Хадгалах
2012-03-30, 04:02

Гоо бүсгүйн тэмцээний финалын оролцогч эр хүн байжээ

“Miss Universe Canada” тэмцээний төгсгөлийн шатанд шалгарч үлдсэн 23 настай шаргал үст Jenna Talackova нь төрөлхийн эрэгтэй хүүхэд байсан нь илэрхий болсноор тэмцээнд цаашид оролцох эрхгүй болжээ. Женна-гийн өөрийнх нь хэлснээр бол “мань хүн” 4 настайгаасаа өөрийгөө охин байх ёстой гэдгийг ойлгосон юм байна. 14 настайдаа тэрээр гормон өөрчлөх эмчилгээ хийлгэж эхэлсэн бөгөөд, 19 настайдаа хүйс солиулах хагалгаанд оржээ. Дашрамд дурьдахад Женна Талакова нь гоо бүсгүйн тэмцээнд анх удаа орж байгаа нь энэ биш гэнэ.

Гоо бүсгүйн тэмцээний финалын оролцогч эр хүн байжээ Хадгалах
2012-03-29, 20:40

Бразильд амьдардаг бодит Рапунзель

12 настай Бразиль охин болох Наташа Мораес де Андраде нь амьдралдаа нэг ч удаа үсэндээ хайчны ир хүргэж үзээгүй нэгэн ажээ. Түүний үсний урт нь 1 метр 57 см юм байна. Харамсалтай нь гэр бүлийнх нь санхүүгийн хүнд байдлаас болж охин үсээ тайруулан, зарахаас өөр аргагүй болжээ. Эцэг эх нь гэртээ засвар хийхийг эртнээс төлөвлөж байсан боловч хангалттай мөнгөтэй болж чадахгүй байсаар өнөөдрийг хүргэсэн байна. Тиймээс Наташа Мораес де Андраде-гийн үс тэдний ганц аврал болоод байгаа аж. Охины үсийг зарвал тэд 5,5 мянган доллартай болох юм байна.

Бразильд амьдардаг бодит Рапунзель Хадгалах
2012-03-28, 18:57