СААК БАРИМТ

Японы Хаконе дэх Open-Air Museum

Япон хүний очих дуртай газрын нэг бол Хаконэ (Hakone) тосгон юм. Сүрлэг Фузияма уулын дэргэд задгай тэнгэрийн дор байрласан цорын ганц музей байдаг. Энэ бол мэдээж "Open-Air" музей билээ. "The July 16" арт-агентлагийнхан энэ газарт япончуудыг юу нь илүү их татдаг болох талаар судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд доорх мэдээллийг бэлтгэсэн байна.

Японы Хаконе дэх Open-Air Museum Хадгалах
2012-04-26, 21:58

Хар, цагаан ихрүүд

Марсия болон Милли Биггс нарын ихэр эгч дүүс бол анх төрөхдөө анагаах ухааны ертөнцийг тэр чигт нь гайхшралд оруулж байсан охид юм. 2006 оны 6-р сард төрөхдөө тэд ялгахын аргагүй ижилхэн, жирийн л ихрүүд шиг байжээ. Харин цаг хугацаа өнгөрөх тусам тэдний арьсны өнгө нүдний өмнө улам ялгаатай болж байсан аж. Хар арьстай Милли нь эцгийнхээ генийг авч, цэнхэр нүд, шаргал үстэй Марсия нь ээжийгээ дуурайжээ. Ихэр охидын аав нь Ямайкагаас гаралтай, буржгар үс, бараан арьстай залуу юм. Арьс, нүдний өнгө, үсний бүтэц нь өөр боловч хоёр охин хоорондоо дэндүү адилхан ажээ.

Хар, цагаан ихрүүд Хадгалах
2012-04-26, 18:40

Лас Вегас дахь шар тайлах нүүдлийн эмнэлэг

Лас-Вегасын нэгэн эмч шартсан хүмүүст яаралтай тусламж үзүүлэх зөөврийн эмнэлэг байгуулах ер бусын санааг сэджээ. Тэрээр энэ анагаах бизнесээ амжилттай хэрэгжүүлэх үүднээс "Hangover Heaven" (Шарталтын диваажин) гэдэг нэртэй тусгай автобусыг хотоор явуулж байгаа аж. Автобус дотор мэргэжлийн сувилагчдын баг ажиллаж, шараа тайлуулахыг хүссэн үйлчлүүлэгчдэд витамины цуглуулга болон шар тайлах оцгой уусмал бүхий дусал хийдэг байна. Энэхүү дуслын ачаар шартсан үйлчлүүлэгчийн биенээс алкогольний үлдэгдэл хурдан гадагшилж, бодисын солилцоо нь сайжирдаг байна. Түүнчлэн бие нь үнэхээр муу байгаа шартагч нарт дотор муухай оргихыг болиулах, гэдэс өвдөлтийг зогсоох зэрэг нэмэлт үйлчилгээ үзүүлдэг ажээ. Шар тайлах багийг автобусны эзэн, анестезиологич эмч Жейсон Берк ахлана.

Лас Вегас дахь шар тайлах нүүдлийн эмнэлэг Хадгалах
2012-04-26, 18:03

Робот бүсгүйн анхны тоглолт

Саяхан Хонконг-т Geminoid гэдэг нэртэй нэгэн “бүсгүй” анхны бие даасан тоглолтоо хийжээ. Харахад бол тийм ч үзэсгэлэнгтэй биш, эгэл жирийн цэвэрхэн энэ эмэгтэй дуучин болохоор “заяагдсан” нэгэн аж. Түүнийг эцэг эхийн хайраар бүтээж, эхийн хэвлийд тээгээгүй. Харин инженерийн ухаан, орчин үеийн зохион бүтээгчдийн гараар бий болгожээ. Өөрөөр хэлбэл Geminoid бол хүн биш, робот юм.

Робот бүсгүйн анхны тоглолт Хадгалах
2012-04-25, 20:56

Калашников бууг хэрхэн бүтээдэг вэ?

Калашников автомат үйлдвэрлэдэг “Ижмаш” үйлдвэр дэхь гамшигт байдлын талаар мэдээ гарсны дараа нэгэн орос залуу энэ үйлдвэрт өөрийн биеэр очиж, байр байдалтай нь танилцан, сурвалжлага хийхээр шийджээ. Ингээд бүгдээрээ домогт “Калашников”-ыг ямар дэс дарааллаар, ямар орчинд бүтээдэгтэй танилцацгаая. Энэхүү нийтлэлийг бэлтгэсэн залуугийн хүүрнэлийг орчуулж, түүнийг өөрийн биеэр ярьж байгаа мэтээр бичсэн болно.

Калашников бууг хэрхэн бүтээдэг вэ? Хадгалах
2012-04-23, 21:22

Их Британи дахь хатагтай нарын өдөр

Английн Ливерпулиэс холгүйхэн орших Эйнтри гэдэг жижигхэн хотод жил бүрийн 4-р сард "Grand National" -морин уралдаан болдог байна. Энэхүү уралдаан нь бүх төрлийн морин уралдааны арга хэмжээнүүд дундаас хамгийн сонирхолтойд тооцогддог бөгөөд жил бүр 100 мянга гаруй үзэгчдийг цуглуулж чаддаг. Тэдний ихэнхи нь тодорхой морь болон уралдаанд оролцогч тамирчныг дэмжих, бооцоо тавих зорилготой ирдэг. Тэмцээний үеэр хотыг бүхэлд нь баярын уур амьсгал нөмөрч, эмэгтэй зочдод зориулан, “Хатагтай нарын өдөр” –ийг хүртэл зохион байгуулдаг. “Ladies day”-ийн үеэр бүсгүйчүүд бүгд дэгжин хээнцэр даашинз өмсөцгөөдөг ажээ. Уг нь бол энэ өдрийн гол зорилго нь тамирчдад урам зориг оруулж, жинхэнэ англи хатагтайн ёс зүйг харуулахад оршино. Харин бодит байдал дээр иймэрхүү дүр зурагтай өдөр болоод өнгөрдөг байна. Ингээд жинхэнэ англи хатагтай ямар байх ёстойг сонирхоцгооё. (егөөдөж хэлэв)

Их Британи дахь хатагтай нарын өдөр Хадгалах
2012-04-22, 18:31

Нью-Йоркийн амьд гудамжнууд

Амьдрал буцалж байгаа гумамжаар алхах сайхан. Амьдралыг буцлуулахын тулд тухайн гудамжинд орох газар, үзэх зүйл ихтэй байх хэрэгтэй. Үзэж харах, орж гарах зүйл ихтэй байлгахын тулд худалдаа, үйлчилгээний газрууд, лангуунууд олон байх учиртай. Лангуу байрлуулахын тулд гудамж талбай өргөн уудам, цэвэр цэмцгэр байвал зохино. Өөрөөр хэлбэл хоосон хананууд мэлтийх нарийхан гудамж биш, орж гарах газар, үйлчилгээ ихтэй өргөн гудамж нь амьд байдаг гэсэн үг. Ингээд бүгдээрээ Нью-Йоркийн амьдрал буцалсан гудмуудаар аялцгаая. Мөн Америкийн их хотын гудамжны тохижилтоос бүгдээрээ суралцах зүйлээ олж авцгаая.

Нью-Йоркийн амьд гудамжнууд Хадгалах
2012-04-20, 23:19

Эзгүй арал дээр 20 жил амьдарч байгаа Японы Робинзон Крузо

Японд ер бусын нэгэн өндөр настан амьдардаг. 76 настай Масафуми Нагасаки нь Ириомоте арлын дэргэдэг Сотобанари хэмээх бяцхан арал дээр ганцаараа амьдардаг байна. Японы “Робинзон” маань энэ арал дээр сайн дураараа амьдраад 20 жилийг үджээ. Ундны усны ч ундрагагүй энэ арал дээр тэрээр бүх зүйлийг өөрөө хийж, хоол, ундаа өөрөө залгуулдаг байна. Гэхдээ мэдээж түүнд хамаатан садан нь заримдаа туслах үе гардаг гэнэ.

Эзгүй арал дээр 20 жил амьдарч байгаа Японы Робинзон Крузо Хадгалах
2012-04-20, 22:38

Shanghai F1 Grand Prix 2012 -ын эргэн тойронд

Юуны түрүүнд намайг хүндэтгэн VIP зочноор урьсан "Lotus F1 team" болон "Trina Solar" компданид маш их талархснаа илэрхийлье. "Formula 1" нь 4-р сарын 13-15 ны хооронд нэлээн хөл хөдөлгөөнтэйгөөр Хятадын Шанхай хотод болж өнгөрлөө. 3 өдрийн турш Lotus F1 багийнхантай болон F1-ийн ерөнхий спонсорууд, багийн эзэдтэй хамтдаа моторхоумоос уралдаануудыг үзэж сонирхсон маань миний хувьд мартагдахааргүй дурсамж боллоо. Өөрийн авсан гэрэл зурагнуудаа та бүхэнтэйгээ хуваалцах завшаан олдсонд туйлын их баяртай байна. Хүндэтгэсэн Буянтогтохын Баттогтох.

Shanghai F1 Grand Prix 2012 -ын эргэн тойронд Хадгалах
2012-04-19, 21:52

Спортын хачин төрлүүд

Фото зурагчин Сол Нилман спортын уламжлалт төрлүүдийг сонирходоггүй нэгэн. Тэрбээр спортын ер бусын хачин төрлүүд, тухайлбал, бохир шавар дотор уралдах, харандаан дээрх тулаан, эсвэл усан доорх хоккей зэргийг их сонирхдог. Тэрбээр 2007 оноос эхэлж улс орнуудаар аялж, этгээд харагддаг спорт бүхний зургийг авч эхлэжээ. Та бүхэнд Сол Нилманы авсан хараад уйдамгүй сонирхолтой фото нийтлэлийг толилуулъя.

Спортын хачин төрлүүд Хадгалах
2012-04-19, 00:18

Оддын дайн кино Монголоос ямар санаа зээлдсэн бэ?

“Оддын дайн” хэмээх Америкийн алдарт цуврал кинон дээр гардаг Энакина Скайуокер – ийн гэргий, Люк болон Лей нарын ээж, Набу гаригийн хатан хаан Падма Амидал – ын дүрийг та санаж байна уу? Энэхүү киног үзээгүй хүн бол, Падма Амидал-ын дүр нь «Оддын дайн. I анги. Далд түгшүүр» (1999), «Оддын дайн. II анги. Клонуудын дайралт» (2002), «Оддын дайн. III анги. Ситхүүдийн өшөө авалт» (2005) гэсэн гурван ангийн гол дүр юм байна. Түүний хувцаслалт, үс засалт, нүүр будалт нь танд танил санагдаж байна уу?

Оддын дайн кино Монголоос ямар санаа зээлдсэн бэ? Хадгалах
2012-04-18, 22:48

Далайн зааны амралтын өдрүүд

Далайн заан бол далайн хавын овогт багтдаг, хавтаг хөлт амьтан юм. Хавтаг хөлтнүүд бол газар уснаа явагчид шиг газар дээр ч, усан дотор ч амьдарч чаддаг тун сонирхолтой амьтдын төрөл зүйл ажээ. Эрдэмтдийн үзэж буйгаар өнөө цагийн хавтаг хөлтнүүдийн өвөг дээдэс нь зөвхөн хуурай газарт амьдардаг байсан боловч тодорхойгүй шалтгаанаар далайд аж төрөх болж, аажим аажмаар усны амьтан болж хувирсан юм байна. Ингээд энэхүү сонирхолтой амьтны нэг өдрийг харуулах сонирхолтой фото зургуудтай танилцацгаая.

Далайн зааны амралтын өдрүүд Хадгалах
2012-04-18, 20:15