СААК БАРИМТ

Газар шүргэтэл үсрэх нь

Өнгөц харахад танд жирийн “банжи-жампинг” шиг харагдах энэ үйлдэл нь үнэн хэрэг дээрээ зугаацахаас огт өөр шалтгаантай, уламжлал, заншил талын үйлдэл юм байна. Вануату арлын иргэд банжи жампинг-ийн төмөр утасны оронд усан үзэмний бутаар хийсэн олс, бетонон гүүрний оронд модон цамхагийг ашиглан, өндрөөс үсрэл хийдэг байна. Модон барилгын өндөр, олсны урт зэргийг зөв тооцоолсон тохиолдолд үсрэгч хүн нь газарт толгой болон мөрөөрөө шүргэж таардаг байна. Энэ маягаар Вануату арлынхан газрын хөрсөнд хүнээр адис өгч, ургацыг баяжуулдаг заншилтай ажээ.

Газар шүргэтэл үсрэх нь Хадгалах
2012-05-06, 19:35

Засан хүмүүжүүлэх газрынхны хийдэг зүйлсийн нэг

Челябенскийн засан хүмүүжүүлэх газрын хоригдлууд нярай хүүхдүүдэд зориулсан хувцас оёх ажил хийдэг байна. Дэндүү бүдүүн баараг, харгис хэрцгийг дэндүү ариун нандин цайлган зүйлтэй харьцуулж байгаа юм шиг, бас хүн бүхэн өөр өөр хувь заяатай ч нэгдмэл нэг зүйл юм гэдгийг ухааруулж байгаа юм шиг сонирхолтой санагдаж байгаа биз?... Хоригдлуудын оёсон юмыг хүүхэддээ өмсүүлэхийг хүсэх хэн байх вэ. Гэхдээ л амьдралдаа алдаж эндсэн болохоос адилхан л эхийн хэвлээс мэндэлсэн хүмүүс гэдэг талаас нь харвал бас сайхан санагдах ажээ.

Засан хүмүүжүүлэх газрынхны хийдэг зүйлсийн нэг Хадгалах
2012-05-05, 02:44

Азтай залуу

Одоо танд танилцуулах гэж байгаа энэ залуу үнэхээр азтай нэгэн ажээ. Яагаад азтай гээд байгааг нь эрчүүд сайн ойлгох байх. Учир нь тэрээр хоёр ихэр-Вики болон Валерия, тэдний үеэл Алина нартай гурвуулантай нь гэрлэжээ. Өөрөөр хэлбэл гурван эхнэртэй эр хүн гэсэн үг. Нүдэнд дулаахан, үзэсгэлэнтэй гурван бүсгүй бүгд энэ залуугийн эхнэр байхдаа дуртай, түүний хайрыг эдэлж, хоорондоо эв найртай, сайхан амьдардаг байна.

Азтай залуу Хадгалах
2012-05-05, 02:23

Хүний хамгийн сонирхолтой 10 гажиг

Одоо та бүхэндээ сонирхуулж буй энэ нийтлэлд төрлөхийн генийн гажигтай болон этгээд сонин чадвартай 10 хүнийг танилцуулах гэж байна. Жишээ нь, өдөрт 200 удаа дур тавьдаг эмэгтэй, усны харшилтай хүү, сүүлийн 25 жилийнхээ амьдралыг нэг бүрчлэн санадаг 40 настай эмэгтэй, 20 жилийн турш тасралтгүй зогсуулж байгаа эр, өдөрт дундажаар 40 удаа ухаан алдаж унадаг эмэгтэй... зэргийг та эндээс олж унших болно.

Хүний хамгийн сонирхолтой 10 гажиг Хадгалах
2012-05-03, 03:03

Ер бусын ресторанууд

Хүмүүс ресторанд очдогийн нэг гол шалтгаан нь мэдээжийн хэрэг хоолны цэсэнд ер бусын амттай хоол байгааг амтлах л гэж тэр шүү дээ. Дэлхийн янз бүрийн рестораны ажилтнууд зочдоо ер бусын хоол, өвөрмөц байдлаар гайхуулах гэж байдгаараа л мэрийцгээдэг. Ингээд дэлхийд хоол болон зохион байгуулалтаараа гайхашруулдаг өвөрмөц ресторануудыг харцгаая.

Ер бусын ресторанууд Хадгалах
2012-05-02, 22:22

Хүн төрөлхтний түүхийн 5 нууц

Манай дэлхий дээрх дуусашгүй оньсог мэт нууцууд дундаас хүмүүс бидэнд хамаарах 5 фактыг та бүхэндээ толилуулж байна. Энд хүн төрөлхтний одоо хүртэл тайлагдаагүй 5 нууцлаг үйл явдлын тухай өгүүлнэ. Олон мянга, зуун жилийн өмнөх түүх учир магадгүй зарим нь дэмий хоосон яриа байж болох ч өдий хүртэл яригдсаар ирсэн нь ямар нэгэн нууцыг хадгалж байгаа мэт... 

Хүн төрөлхтний түүхийн 5 нууц Хадгалах
2012-05-01, 19:14

Дэлхийн хамгийн аймшигтай манекен

Мексикийн Чихуахуа муж дахь нэгэн дэлгүүрийн шилэн хоргоны цаана сүүлийн 75 жилийн турш зогсож байгаа "La Pascualita" буюу бяцхан Pascuala гэдгээрээ алдартай хуримын даашинзны манекений талаар нуруугаар хүйт даам түүхийг танд хүүрнэе. Нэг манекен нэг дэлгүүртээ бүхэл бүтэн 75 жилийн турш байна гэдэг бага зэрэг сонин санагдаж байгаа биз? Гэвч энэ юу ч биш. Харин хамгийн хачирхалтай зүйлийг одоо танд ярьж өгье. La Pascualita хэмээх энэхүү манекен нь дэлгүүрийн эзний төрсөн охины сайтар занданшуулсан шарил гэсэн цуу яриа тэндэхийн хүмүүсийн дунд байдаг ажээ.

Дэлхийн хамгийн аймшигтай манекен Хадгалах
2012-05-01, 07:16

Эйми Маллинз болон түүний 24 хөл

"Сэтгэлийн хаттай бүсгүй" хэмээх нийтлэлээр бид өмнө нь танилцуулж байсан Америкийн тамирчин, жүжигчин Эйми Маллинз (Aimee Mullins) хэмээх эмэгтэйн талаар дахин мэдээлэл хүргэж байна. Тэрээр ер бусын, арван хоёр хос, хиймэл хөл байдаг. Хиймэл хөлнүүдийнхээ ачаар тэрээр хамаагүй хурдан явдаг, илүү үзэсгэлэнтэй, бас ердийнхөөсөө 15 см-ээр өндөр болжээ. Харин одоо Эйми нь хүн гэдэг амьтны бие махбодын боломж бололцоо ямар хязгааргүй болохыг амьдралаараа батлан харуулж байна. Хүн бид хүсээд, хичээвэл сэтгэхүйн цар хүрээ маань ч хязгааргүй, биеийн хүч чадал маань ч хязгааргүй ажээ.

Эйми Маллинз болон түүний 24 хөл Хадгалах
2012-05-01, 06:59

Marina Bay Sands зочид буудал

Магадгүй дэлхийн хамгийн сайхан зочид буудлын талаар бид өнөөдөр танд хүүрнэх гэж байна. Энэхүү зочид буудал нь 200 метрийн өндөртэй (55 давхар) 3 ширхэг цамхагнаас бүрдэх бөгөөд дээвэр нь хоорондоо уужим том талбай, усан сангууд, ногоон цэцэрлэг бүхий 12,4 мянган квадрат метр талбайтай ер бусын цогцолбороор холбогддог ажээ. Зочид буудлын дээвэр дээрхи гол бассейн нь задгай тэнгэрийн доор, оршдог тул амрагчдад маш ер бусын мэдрэмжийг төрүүлдэг байна. 150 метр урт үргэлжлэх энэхүү усан сан нь ийм өндөрлөгт орших хамгийн том бассейнд тооцогддог. Зочид буудалд нийт 2500 өрөө, худалдааны төвүүд, хурлын танхимууд, 2 театр, нэг музей болон хэд хэдэн зоогийн газрууд байрладаг байна. Уг барилгыг босгоход хөрөнгө оруулагчдаас 8 тэрбум долларын зарлага гарчээ. Marina Bay Sands нь дэлхийн хамгийн сонирхолтой, бас хотын дунд биеэ даан сүндэрлэсэн жинхэнэ “амралтын газар” болж чадсан байна.

Marina Bay Sands зочид буудал Хадгалах
2012-04-28, 18:31

Дэлхийн гоц ухаантай хүүхдүүд

Хүүхдүүд хүнийг сонсдоггүй зөрүүд зантай, их сониуч, тэгээд бас гайхмаар ухаалаг, магадгүй энэ нь их амжилтанд хүрэхэд нь нөлөөлдөг байх. Сүүлийн үед гоц ухаалаг хүүхдүүд олноор төрж байгааг та бид мэднэ. Өнөөгийн гоц ухаалаг хүүхдүүд дээр үеийн хүүхдүүдээс ямар ялгаатай болох тухай энэ нийтлэлд өгүүлэх болно. Ингээд хамтддаа их дэлхийн сонин хачины зах зухаас мэдэрцгээе.

Дэлхийн гоц ухаантай хүүхдүүд Хадгалах
2012-04-28, 03:12

Арслантай хийсэн зугаалга

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын "Линмопо" муж дахь "Protea Hotel Ranch Resort" амралтын газар нь зочиддоо дэлхийд ердөө 100 тоо толгой үлдсэн цагаан арсланг хөтлөн, саванна-гаар зугаалах ер бусын үйлчилгээг санал болгодог байна. Зүгээр ч нэг арслан биш, Улаан Номонд орсон цагаан арслантай ямар ч хамгаалалтгүй харьцаж, хамтдаа алхана гэдэг маш эрсдэлтэй боловч үнэхээр ахин давтагдашгүй аялал ажээ.

Арслантай хийсэн зугаалга Хадгалах
2012-04-27, 19:09

Чонын тухай баримтууд

Монголчууд бидний байгаль дэлхий хамгийн Хийморьтой амьтан хэмээн бишрэн хүндэлдэг "Чоно" хэмээх энэ амьтаны тухай сонирхолтой 10 баримтыг та бүхэндээ хүргэж байна. Энд чонын төрөл болон түүний зан авирын талаар илүүтэй бичсэн байгаа. Сүүлийн үед манай эрчүүд Чонын авд их явдаг болсон тул энэ мэдээлэл таалагдах биз ээ.

Чонын тухай баримтууд Хадгалах