Сүүлийн үед илүүдэл жингийн асуудал болон эрүүл мэндийн байдал дэлхий
даяар ихэд хурцадмал болж байгаа билээ. Энэ бүхэн бидний хэрэглэж буй
хоол хүнснээс маш их шалтгаалдаг. Хэрвээ та турж, сайхан бие
галбиртай, эрүүл болохыг хүсч байвал доорх мэдээллийг уншаарай. Таны
эрүүл байх, гоолиг бие галбиртай байх зэрэг нь зөвхөн таниас шалтгаалах
бөгөөд хэрвээ та зуршил болсон муу зүйлүүдээсээ бага ч болов ангижирч
чадвал таны амьдрах нас нэмэгдэх болов уу. Ингээд хүний биед
хамгийн муугаар нөлөөлдөг хоол хүнсний талаар танилцуулъя.
Хадгалах
Египетийн Кайрогоос ойролцоогоор 450км-т орших түүхэн, эртний хот бол Абидос юм. Энд Сэтигийн сүм оршдог бөгөөд үүнийг МЭӨ 1290-1279 оны үед хаан Сети I бариулж эхэлсэн боловч барилгын явц дуусаагүй байхад нас барсан учраас түүний хүү Рамзес II барьж дуусгасан байна. Сүмийн хамгийн гол онцлог нь ханан дээр нь орчин үеийн нисдэг тэрэг, онгоц болон танкны зураг байсан нь түүхчдийн анхаарлыг ихэд татсан аж. Энэ сүмд үүнээс гадна олон хачирхалтай зураг харж болох нь.
Хадгалах
Улс үндэстэн бүрийн ёс заншил өөр байдгийг бид мэднэ. Тэгвэл Тайван улсын оршуулгын ёслол нь их өвөрмөц байдаг юм байна. Тайвань улсад оршуулгын үеэр тайчигч бүсгүйчүүд үзүүлбэр үзүүлдэг гэнэ. Энэхүү заншил 20 жилийн өмнөөс Тайванд бий болсон байна. Тайчигч бүсгүйчүүд бүжиглэх нь тухайн хүн амьд байхдаа боломжийн хангалуун амьдралтай, нэр хүнд сайтай байсан хэмээн үздэг аж. Үүнээс гадна чанга хөгжим нь нас барсан хүний сүнс буцаад хүн төрхөндөө ороход нь тусалдаг байна.
Хадгалах
Британийн иргэн болох 30 настай Зара Ричардсон (Zara Richardson) бэлгийн генетикийн өөрчлөлтийн синдромын (PSAS) улмаас болж өдөрт 500 удаа дур тавьдаг гэнэ. Энэхүү өвчин төдийлөн их тархаагүй бөгөөд энэхүү өвчнийг мэдэх хүмүүсийн тоо цөөн болов уу. Харамсалтай нь энэ бүсгүй энэ ховор өвчинтэй тулгараад байгаа аж. Утас чичрэх үед, метронд чихэлдэх үед түүний сэрэл хөдөлж тэрээр дур тавьдаг гэнэ. Тиймээс түүний амьдралд энэхүү өвчин ихээхэн саад учруулж байгаа нь мэдээж.
Хадгалах
Саяхан буюу 10-р сарын 11-нд Лондон хотын Salvatore’s баранд хамгийн үнэтэй коктейлийг хийсэн байна. Энэхүү коктейлийн үнэ 8800 доллар гэнэ. Тэгвэл яагаад энэхүү коктейл ийм өндөр үнэтэй байгаа юм бол оо? Коктейлийг уусны дараа аяганы доор ямар нэгэн эрдэнэ, алмаз гарч ирэхгүй. Хамгийн гол үнэ хүргэж байгаа зүйл нь энэхүү коктейлийн найрлагад байгаа юм. Коктейлийг Сальваторе Калабрезе (Salvatore Calabrese) хийсэн бөгөөд энэхүү коктейлд “Сальваторийн залгамж” хэмээн нэр өгсөн байна.
Хадгалах
Apple компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс (Steve Jobs) нас барснаас
хойш яг нэг жил энэ оны 10-р сарын 5-нд болсон байна. Томоохон компанийн
үүсгэн байгуулагчийн хувьд түүнийг таньж мэдэх хүн нэлээд олон. Стив
Жобс амьдралынхаа сүүлийн жилүүдэд Apple компанийг үүсгэн байгуулахад
ямар хүчин зүйл нөлөөлсөн талаар өөрийн намтартаа өгүүлсээр ирсэн.
Тэгвэл Стив Жобсын талаар бидний мэдэхгүй маш олон зүйлс байдаг аж.
Тэрээр 56 насандаа нас барсан юм. Ингээд түүнийг нас барснаас хойш жилийн дараа Стивын хамтран ажиллагсад компанийн хүмүүс нь Стивийн
тухай төдийлөн хүн болгоны мэдээд байдаггүй зүйлийг ярьсан байна.
Хадгалах
Алдарт Хятадын цагаан хэрэм олон зуун жилийн турш уул, ус, голыг давж 21000 орчим километр үргэлжилдэг байна. Жуулчид энэхүү хананы зөвхөн 8.2%-ийг л хардаг бөгөөд бусад хэсэгт нь бараг л дан туурь үлдсэн байдаг аж. Эрдэмтэд хэрмний уртыг тогтоосон бөгөөд энэ нь гарын авлага дээр байдаг тооноос хэд дахин урт байсан аж. Гарын авлага дээр 8.85 км гэдэг бол үнэндээ 21.196 км байдаг юм байна. Энэхүү уртыг 2007 онд хийсэн археологийн судалгааны үр дүнд гаргасан аж. Тэгвэл энэхүү хэрэмний жуулчдын нүдэнд харагддаг хэсгээс бусад хэсгүүд нь ямар байдаг талаар сонирхоцгооё.
Хадгалах
Энэхүү зургийг хараад та бүхэн яагаад эдгээр хүмүүс панданы хувцас өмссөн байгаа юм хэмээн гайхаж байна уу? Эдгээр хүмүүс бол Хятадын амьтан судлаачид бөгөөд өөрийнхөө амьдрах нөхцөлд амьдарч чадахгүй байгаа пандад зориулж энэхүү төслийг зохиосон байна. Тэд эдгээр пандад энэхүү зэрлэг байгальд дасаж, амьдрахад нь туслаж байгаа аж. Тиймээс хэрвээ энэхүү амьтад өөр нөхцөл байдалд дасан зохицож чадвал магадгүй ховордож байгаа энэ амьтныг өсгөн үржүүлж болох юм.
Хадгалах
28 настай модель, сэтгүүлч Кэти Пайпер (Katie Piper) 2011 онд “Гоо сайхан” буюу “Beautiful” хэмээх ном гаргасан байна. Номд өөрийн дотоод гоо сайханд сэтгэл хангалуун байж өөрийнхөө байгаагаар байх хэрэгтэй хэмээн өгүүлсэн байна. Энэ ном 2011 онд хамгийн их борлуулалттай ном болсон аж. Номыг Кэти өөрт тохиолдсон бодит үйл явдал дээр үндэслэн бичсэн байна. Кэти Пайпер ирээдүйтэй сэтгүүлч байсан бөгөөд энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд ихэд хичээж ажилладаг байсан байна. Харамсалтай нь энэ бүх хүсэл мөрөөдөл ганцхан буруу алхмаас болж үгүй болсон аж. Тиймээс эрхэм уншигчид минь ямар нэг алхам хийхээсээ өмнө үргэлж сайтар тунгаан бодож байхыг хүсье.
Хадгалах
1993 онд Хятадын Үндэсний Телезээр тэндэхийн цэргийн пуужингийн ангийнхныг хэрхэн бэлддэг талаар нэвтрүүлэг гарч байжээ. Тэрхүү нэвтрүүлгээр зэр зэвсэг, сургалтын материал, эд хэрэглэлийн алийг ч ноогдуулаагүй цоо шинэ пуужингийн ангийнхны талаар гарч байсан аж. Тэд гарын авлага ч үгүй, хэрэглэх багаж ч үгүй мөртлөө пуужингийн талаар хэрхэн судалж, хэрхэн угсрахыг нь яаж мэдэж байсан юм бол? Тэгвэл тэдгээр цэргүүд нь картонон цаасаар пуужингийн загваруудыг хийцгээдэг байжээ. Сэтгэх чадвар, бүтээх эрмэлзэл хоёр байхад бүх зүйл аяндаа болно гэдгийг Хятадын зэвсэгт хүчнийхэн мэддэг байж.
Хадгалах
Калифорний биологич, гэрэл зурагчин Дэвид Робел (David Wrobel) – ийн ажлын үр дүнд хаа байсан Монголын хуурай талын оршин суугчид бидэнд Далайн хамгийн гүнзгий хэсэгт аж төрдөг нэн ховор төрлийн загас болон нялцгай биетнүүдийн дүр төрхийг харах боломжийг олгож байгаа нь ямар их аз вэ. Тэр тусмаа загас, жараахайнд сонирхолтой хүмүүст энэхүү нийтлэл маш их таалагдана гэдэгт итгэлтэй байна. Эдгээр амьтдыг шууд утгаар нь “мангас” гэж нэрлэхэд буруудах зүйлгүй юм. Технологи, шинжлэх ухааны хөгжлийн өндөр төвшинд хүрсэн хүн төрөлхтөн эдгээрийн ихэнхийг нь саяхан нээж илрүүлсэн гэхлээр хорвоо дэлхий хэчнээн уужим болох нь нотлогдоно.
Хадгалах
Хойд Испанийн Альтамир агуйд очсоны дараа Пабло Пикассо ингэж хэлсэн байна: “Альтамирын агуйд очсоны дараа бүх соёл урлаг доод түвшинд хүрсэн мэт санагдаж байсан” -хэмээн хэлжээ. Доод түвшинд гэдэг нь Мэргэжлийн түвшинд гэсэн үг юм. Франц болон Испанийн зарим нэг агуйд байрлах хадны сүг зургууд үнэхээр эртний үеийн гайхалтай томоохон өв соёл байсан аж. Хадны сүг зураг зөвхөн Монгол оронд төдийгүй бусад орнуудын хувьд ч эртний соёлын өв болон үлджээ.
Хадгалах