СААК БАРИМТ

Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй, мөрөөдлөө биелүүлэхэд ч мөнгө төлөх шаардлагагүй

Шинэ бүхний эхлэл шинэ жил гэж ярьдаг. Шинэ он, шинэ жил хүнд шинийг хийж бүтээх ямар нэгэн эрч хүч, ид шидийг дагуулан ирдэг гэдэгт дэлхийн улс үндэстнүүд олон зуун жилийн турш итгэсээр ирсэн. Ийм ч учраас шинэ он дөхөх тусам хүн бүр шинэ оныхоо хүсэл мөрөөдлийг бичиж, биелэхийг дор бүрнээ битүүхэндээ хүсдэг бичигдээгүй заншил нэгэнт бий болжээ.
Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй, мөрөөдлөө биелүүлэхэд ч мөнгө төлөх шаардлагагүй Хадгалах
2012-12-06, 20:14

“Картика-пурнима” наадам

Жил бүр бүтэн сар гарах үед Энэтхэгийн ард түмэн “Картика-пурнима” хэмээх баярыг тэмдэглэдэг байна. Энэ баярыг тэмдэглэх болсон шалтгаан нь бүтэн сартай өдөр Шива (Трипурантака) бурхан, чөтгөр Трипурасура-г ялсан хэмээн үздэг байна. Трипурари гэдэг нь Шива бурхдын нэг юм. Домгоос харахад Трипурасура чөтгөр бүх дэлхийг эзлэн авч, бурхдыг ялан дийлжээ. Энэ үед бурхад хамгийн хүчтэй бурхан болох Шива-д бараалхаж чөтгөрийг устгаж өгөөч хэмээн гуйсан аж. Шива бурхан чөтгөрийн тоглойг тасалснаар энэхүү тулаанд ялалт байгуулжээ. Энэ үеэс эхлэн Энэтхэг ард түмэн энэхүү баярыг тэмдэглэх болсон бөгөөд гол болон нуурын ариутгасан усанд орж өөрийн бүх бохир, муу муухай зүйлээ гаргадаг аж. Зарим тохиолдолд “бохир усны наадам” гэдэг байна.
“Картика-пурнима” наадам Хадгалах
2012-12-06, 00:02

Жирэмслэлтээс хамгаалах шилдэг эртний аргууд

Жирэмслэлтээс хамгаалах аргууд гарснаар бэлгийн харилцааны хувьсал үүссэн гэсэн таамаг байдаг. Гэвч одоо үүнийг тодорхойлох, шүүхэд хэцүү юм. Харин бүхий л үеийн туршид эмэгтэйчүүд хүүхэд гаргах тал дээр нэлээд анхаарал хандуулдаг байсан нь баттай. Тэдний хэрэглэж байсан жирэмслэлтээс хамгаалах зарим аргууд нь тийм ч эрсдэлгүй алхам биш байсан аж. Магадгүй эдгээр аргууд орчин үеийн бүсгүйчүүдийн инээдийг хүргэх болов уу. Жишээлбэл: Эртний Ром улсад эмэгтэйчүүд жирэмслэхгүй нь тулд бүжиглэж, хүзүүн дээрээ сахиус зүүдэг байжээ. Гэсэн хэдий ч энэ арга нь үр дүнтэй байж чадаагүй нь мэдээж. Тэгвэл одоо бидний танилцуулах гэж 10 факт нь эрт үед хамгийн ихээр хэрэглэгдэж байсан жирэмслэлтээс хамгаалах аргууд юм.

Жирэмслэлтээс хамгаалах шилдэг эртний аргууд Хадгалах
2012-12-05, 02:42

Хамгийн тархмал цуу яриа

Цуу яриа тархахдаа маш амархан байдаг. Үнэн худлыг нь мэдэхгүй ч амаас ам дамжин давслагдсанаар зарим тохиолдолд үнэн мэт санагдах тохиолдол ч бий. Харин одоо та бүхэнд хүргэх гэж байгаа цуу яриа нь дэлхий дээр хамгийн тархмал зүйлс юм. Эдгээр яриаг үнэн худал болох эсэхийг бид мэдэхгүй билээ.
Хамгийн тархмал цуу яриа Хадгалах
2012-12-04, 02:12

Хятадын нэг өдрийн амьдрал

31 настай Эльмира (Elmira) нь Хятад улсын Шаньтоу хотод амьдардаг бөгөөд хотын нэг өдрийн ажил, амьдралынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэж интернэтэд тавьжээ. Эльмира нь Орос улсын иргэн боловч адал явдал, шинэ сонин зүйлд дуртай тэрээр Хятадын нэгэн байгууллагатай бүтэн жилийн гэрээ байгуулан энэ нутагт ажиллаж амьдарч байгаа юм байна. Тэрээр хүүхдийн тоглоом зардаг ажээ.
Хятадын нэг өдрийн амьдрал Хадгалах
2012-12-03, 01:24

Бүхнийг харагч нүд болон хүний нэмэлт эрхтнүүд

Та цадталаа идчихээд байдаг. Гэтэл дахин амттан идэх зай хаанаас гараад ирдэг юм бол хэмээн бодож үзсэн үү? Эсвэл зарим тохиолдолд өөрөө утсаар ярьж байхдаа цаад хүнээ сонсохгүй байж автобусанд утсаар ярьж байсан хүний яриаг өөр хүнд төвөггүйхэн хэлж чаддагтаа гайхаж байна уу? Эдгээр асуултанд ганцхан хариулт байдаг байна. Энэ нь хүний биед бидний үл мэдэх нэмэлт эрхтнүүд байдагтай холбоотой юм байна. Эдгээр нэмэлт эрхтэнгүүд хэрхэн ажилладаг талаар төсөөлсөн зургийг харцгаая.
Бүхнийг харагч нүд болон хүний нэмэлт эрхтнүүд Хадгалах
2012-12-02, 20:44

Хамгийн том булчинтай залуу

Яаж хүчтэй болох вэ? “Popeye the Sailor” хүүхэлдэйн кинонд нэг лааз бууцай идсэнээр хүчтэй болох болно хэмээн гардаг. Харин Египетийн бодибилдингээр хичээллэдэг залуу Мустафа Исмайл (Moustafa Ismail) үүнийг хангалттай биш гэж үзжээ. Бууцайг идэхгүй байсан ч болох бөгөөд хамгийн гол нь фитнессээр сайн хичээллэж, ямар нэгэн химийн бодис ороогүй хоол хүнс хэрэглэх ёстой гэж зөвлөж байна. Мустафа Исмайл дэлхийн хамгийн том мөр, хоёр толгойт булчин, гурван толгойт булчинтай хүний тоонд орж Гиннесийн номонд бичигджээ. Түүний баруун хоёр толгойт булчингийн хэмжээ нь 63,5 см бол зүүн талынх нь 64,67 см юм байна.
Хамгийн том булчинтай залуу Хадгалах
2012-12-02, 20:25

Тансаг шинэ жилийн төсөл Burj Al Arab

Шинэ жилийн баяр болоход ердөө л сарын хугацаа үлдээд байгаа билээ. Тэгвэл зарим нэг орнууд энэхүү баярт аль хэдийн бэлдэж, баярынхаа төлөвлөгөөг гаргачихсан байгаа аж. Оросын сэтгүүлч Сергей Доля хэлэхдээ: “Намайг Бурж Аль Араб (Burj Al Arab)-д болох шинэ жилийн төслийн танилцуулгад урьсан юм. Буудлын удирдлагууд Дубайд хамгийн их аялаж ирдэг таван орны томоохон сэтгүүлийн ерөнхий редакторуудыг урьсан нь энэ. Танилцуулгын үйл ажиллагаа хамгийн үнэтэй буудалд нь болсон бөгөөд Хааны люкс өрөө нь хамгийн их гайхшралыг төрүүлсэн юм. Мөн Бурж Аль Араб -хэмээх хамгийн үнэтэй коктейл миний сэтгэлд илүү үлдсэн. Учир нь энэхүү коктейлийн найрлагад цэвэр алт ордог юм байна” -хэмээн тэрээр ярьжээ. Ингээд бүгдээрээ ирж буй шинэ жилийн уур амьсгалыг бага ч болов мэдэрцгээе.
Тансаг шинэ жилийн төсөл Burj Al Arab Хадгалах
2012-12-02, 20:00

Хятадын үйлдвэрлэлийн нууц

Энэхүү мэдээллэлд Оросын нэгэн сэтгүүлч Хятад улсад хийсэн аялалынхаа талаар өгүүлсэн бөгөөд ялангуяа Хятадын хямд үнэтэй камер, зургийн аппарат гэх мэт зүйлсийг үйлдвэрлэдэг үйлдвэр дээр очсон талаар тухайгаа фото хальсанд булган тайлбарын хамт хүргэсэн юм. Уг аялалын тэмдэглэл нь маш сонирхолтой байсан бөгөөд таныг ч гэсэн уншаад үзээрэй гэж зөвлөе.
Хятадын үйлдвэрлэлийн нууц Хадгалах
2012-12-01, 01:47

Ер бусын 9 үйлчилгээ

Улс орон даяар янз бүрийн үйлчилгээ байдаг билээ. Тэгвэл одоо бүгдээрээ хамгийн ер бусын үйлчилгээ үзүүлдэг орнуудын талаар сонирхоцгооё. Энэ ямар үйлчилгээнүүд байх бол? Мөнгө олохын тулд хүмүүс янз бүрийн үйлчилгээг сэтгэж, зохиосон байна. Шинэлэг санааг бодож олно гэдэг хамгийн чухал бөгөөд эдгээр хүмүүсийг сайн байна гэж магтахаас өөр юу гэх билээ. "Зүгээр суухаар, Зуун айл явж зүлгүүр аваад, Зүлгэж суу"- гэдэг орчин үеийн Монгол зүйр үг байгаа шүү залуусаа...
Ер бусын 9 үйлчилгээ Хадгалах
2012-12-01, 01:29

Хятадын хулхи сам хорхой

Манай урд хөрш болох Хятад улс ямар нэгэн муу сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ хамгийн сайн гэдгийг бид мэднэ. Тэгвэл урд хөрш маань хэрхэн Сам хорхойг хийдэг талаар үйлдвэр дээр хийсэн гэрэл зургууд болон тайлбарын хамт хүлээн авцгаая. Яг үнэндээ сам хорхой гэж бид юу иддэг бол?... Энэ асуултын хариултыг, доорх нийтлэл танд өгөх болно.
Хятадын хулхи сам хорхой Хадгалах
2012-12-01, 01:01

Эртний гайхамшгууд

Дэлхийн долоон гайхамшгийг мэдэхгүй хүн гэж үгүй. Тэгвэл он цагийн хугацаа болон байгалийн аюулт үзэгдлээс болж нурж, элэгдэж, хуучирч өмнөх төрхөө алдлаж, зарим нь туурь болсон олон тооны эртний гайхамшгууд ч гэсэн байдаг байна. Харин аз болоход эдгээр гайхамшгуудын зарим нэгийг сэргээн босгож чадсан бөгөөд ямар барилгууд байсныг нь мэдэж болох аж. Ром болон Эфиопийн гайхамшгийг дэлхийн долоон гайхамшиг дээр нэмж тооцож болох юм. Ингээд эртний болон өнөөгийн гайхамшгуудаас сонирхоцгооё.
Эртний гайхамшгууд Хадгалах
2012-12-01, 00:05