СААК БАРИМТ

Хамгийн урт бөгөөд хүнд матрыг барьжээ

Матрыг агнах улирал нээгдээд хэдхэн цаг болсоны дараа Миссисипи мужид хамгийн хүнд, урт матрыг барьж рекорд тогтоосон ч, удалгүй энэ рекордыг эвдсэн хэд хэдэн явдал болжээ.
Хамгийн урт бөгөөд хүнд матрыг барьжээ Хадгалах
2013-09-09, 20:16

Гималайн уулнаас зөгийн бал түүж байгаа нь

Аялагч, блогер Иван Дементиевский нь Балбыг зорьсон тухай нийтлэлийг орчуулан хүргэе. Балбыг зорьсон учир нь жил бүр оршин суугчид нь Гималайн өндөр уулнаас зэрлэг зөгийний балыг гар аргаар авдаг юм байна. Цэвэр зөгийн бал ямар хүч хөдөлмөрөөр олж авдагийг блогер Иван харуулахаар шийджээ. Бидний очих газрын нэр нь "Анапурна" үндэсний паркын ойролцоо байрладаг. Энэ газар нь жуулчдын дунд нэлээд алдартай бөгөөд Анапурны эргэн тойронд явган аялал хийх нь хамгийн тохиромжтой байдаг гэнэ.
Гималайн уулнаас зөгийн бал түүж байгаа нь Хадгалах
2013-09-08, 19:43

Толгойдоо хайч зоосон хүү

Нүднийхээ ойролцоо хайчаар нэвт хатгуулсан 2 настай хүү азаар амьд үлджээ. Хятадын Ганьсу мужийн Ван Жиеронг (Wang Jierong) ширээн дээрээс авсан хайчийг барин гэр дотроо гүйж явжээ. Тэрээр санамсаргүй бүдрэн хайчин дээр унасан бөгөөд хайч түүний зүүн нүдний дээр шигдсэн байна.
Толгойдоо хайч зоосон хүү Хадгалах
2013-09-07, 21:32

Гайхалтай хайрын түүх

"Хайрыг та юу гэж боддог вэ?" -гэж асуувал та юу гэж хариулах вэ? 4 настай нэгэн бяцхан охин “хүнийг ядраад, ууртай байхад нь инээлгэж чаддаг тэр зүйлийг хайр гэдэг” -гэж хариулсан байдаг. Магадгүй энэ үнэн байж болно. Хайрын мэдрэмж гэдэг өөрт буй аз жаргалыг бусдад ярьж, хуваалцахыг хүсэж буй тэр нэгэн догдлол юм болов уу. Ингээд өөрийн бүхий л амьдралаа зөвхөн нэг нэгэндээ зориулсан гайхалтай, сэтгэл хөдлөм хайрын түүхээс хүргэе.
Гайхалтай хайрын түүх Хадгалах
2013-09-07, 20:14

“Макдоналдс”-ын гамбургер үргүй эмэгтэйд тусалжээ

34 настай Лаура Диксон (Laura Dixon) 10 жилийн турш жирэмслэх оролдлого хийж байсан ч байнга бүтэлгүйтдэг байсан байна. Ингээд тэрээр хиймлээр үр тогтоох эмчилгээ хийлгэж эхэлсэн ч эмчилгээний хоёрдугаар үе шатан дээр зулбадаг байжээ. Лаура өдөр бүр “Макдоналдс”-оос хоол авч идэх болсон байна. Түүний ээлжит жирэмслэлтийн үеэр эмч нар шинжилгээ хийж дахин зулбах, эсвэл хугацаанаасаа түрүүлж төрөх магадлалтай хэмээн сануулга өгчээ.
“Макдоналдс”-ын гамбургер үргүй эмэгтэйд тусалжээ Хадгалах
2013-09-06, 22:41

Бөөн алтан эдлэл олсон гэр бүл

Эрдэнэс хайгч залуу гэр бүлийнхэн Форт Пирс (Флорида) хотоос холгүй эрэг хавийн газраас алтан зоос гинж бүхий жинхэнэ эрдэнэсийг олжээ. Урьдчилсан тооцоогоор 300,000 доллараас багагүй үнэтэй эрдэнэс байсан байна.
Бөөн алтан эдлэл олсон гэр бүл Хадгалах
2013-09-06, 22:29

9 мянган хүүхэлдэй цуглуулсан эр

Цзянь Ян нь өсвөр нас буюу 13 наснаасаа эхлэн хүүхэлдэй цуглуулжээ. Одоо түүний хүүхэлдэйнүүд зочны өрөөний гурван ханыг, бас бусад өрөөнүүдийг эзэлж байгаа ажээ. Цзянь хүүхэлдэй цуглуулахдаа амьдралынхаа 20 жилийг зориулаад зогсоогүй багаар бодоход хагас сая доллар зарцуулсан байна. Түүнийг бүр хүүхэлдэйнүүдтэй нь хардан орхин явсан хэд хэдэн найз бүсгүй байсан гэнэ. Одоогийн байдлаар цуглуулганд нь 9 мянган хүүхэлдэй байгаа ажээ.
9 мянган хүүхэлдэй цуглуулсан эр Хадгалах
2013-09-06, 22:28

Англи эмэгтэй хятадаар ярьдаг болоод сэржээ

Унтаад сэрсэн чинь дасаж сурсан нутгийн хэлний оронд огт өөр улсын хэлтэй болсон байвал та яах байсан бол?...
Англи эмэгтэй хятадаар ярьдаг болоод сэржээ Хадгалах
2013-09-05, 21:30

Байгаль эх рүүгээ буцахыг хүсэгчид

Зуны улирлын ид үед Францын баруун өмнө зүгт орших Монталивье амралтын газарт Атлантын далайн эрэг хавийн натурист (шалдан нүдист)-уудын зусланд 14 мянга хүртэл хүмүүс амралтын өдрүүдээ өнгөрөөдөг байна. Энд 1950 онд Европт анх удаа нудистийн төв бий болжээ. Тэр цагаас хойш дэлхийн өнцөг булан бүрээс “байгальдаа эргэн очих”-дуртай амрагчид олноор ирдэг болсон байна. Нийт амрагчдын бараг 40%-ийг францчууд эзэлдэг ажээ. Тэдний ихэнхи нь гэр бүлээрээ, чармай нүцгэн наранд налайж хэвтэх гэж ирдэг байна.
Байгаль эх рүүгээ буцахыг хүсэгчид Хадгалах
2013-09-05, 18:56

Хашаа барьдаг эрвээхэй

Таны өмнө ер бусын хашаагаар хамгаалагдсан нэгэн төрлийн эрвээхэйн өндөгөө тавьдаг газар байна. Энэ зургийг өмнөд америкийн Перу улсын ойд авчээ. Эрдэмтэд одоогоор ингэж тааварлаж байна.
Хашаа барьдаг эрвээхэй Хадгалах
2013-09-05, 18:49

Хайран сайхан залуу...

Мэтью Уилан (Matthew Whealen) хэмээх Британийн Бирмингемын иргэн нэгэн залуу шивээсэнд хэтэрхий донтсон бололтой. Түүний биеийн ихэнхи хэсэг нь буюу хөлнөөсөө толгой хүртэл шивээстэй бөгөөд нэг нүднийх нь цөцгий хүртэл шивээстэй аж. Ямарваа нэгэн зүйл хэмжээ хязгаартай байж тухайн хүнийг чимэглэдэг ч хэмжээ нь хэтрэхээрээ чимэглэл бус харин ч тухайн хүнийг эвгүй харагдуулах юм даа. Ийнхүү биеийнхээ ихэнхи хэсэгт шивээс хийгээд зогсохгүй тэрээр 3D-шивээс хийлгэж эхэлсэн байна.
Хайран сайхан залуу... Хадгалах
2013-09-05, 00:50

Дэлхийн хамгийн бяцxан нисгэгч

Хятадын иргэн 5 настай бяцxан хүү болох Хэ Идэ (He Ide) Дэлхийн хамгийн бяцxан нисгэгч хэмээн Гиннесийн ажилтын номонд бүртгэгдээд байна. Тэрээр өөрийн биеэр онгоц жолоодож, бяцxан биендээ байж боломгүй зоригийг гаргажээ.
Дэлхийн хамгийн бяцxан нисгэгч Хадгалах
2013-09-05, 00:49