СААК БАРИМТ

Дэлхийн тухай сонирхолтой, бас ховор баримтууд

Амьд явах хугацаандаа бид маш олон зүйлийг таньж мэддэг. Гэвч нэг хүн нэг насандаа Дэлхийн бүх сонирхолтой баримт, мэдлэгүүдийг өөрийн болгож амждаггүй нь харамсалтай. Тэгвэл таны ганц олдох амьдралд мэдлэгийг тань нэмэх маш сонирхолтой, бас зарим талаараа хөгжилтэй баримтуудыг хүргэж байна.
Дэлхийн тухай сонирхолтой, бас ховор баримтууд Хадгалах
2013-10-12, 22:01

Дэлхийн үзэсгэлэнтэй газрууд

Үзэсгэлэнт байгальтай сайхан газрууд Дэлхийн өнцөг булан бүрт л байдаг. Тэгвэл зарим нэг газар нь бусдаас илүү өвөрмөц байдлаараа олны анхаарлыг татдаг. Ингээд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, нууцлагдмал, төгс төгөлдөр байгальтай газруудыг танд хүргэе.
Дэлхийн үзэсгэлэнтэй газрууд Хадгалах
2013-10-12, 20:01

“Playboy Club” үүссэн түүх

"Playboy Club" нь насанд хүрэгчдэд зориулсан, үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй клуб гэхэд болно. Энэ клубт буй бүсгүйчүүд нь бараг л хувцасгүй байдаг байна. Клубт ирсэн хүмүүс нь ууж, амарч болох бөгөөд Blackjack тоглох боломжтой. Хамгийн анхны "Playboy Club" нь 1960 онд анх үүд хаалгаа нээж байжээ. Ингээд анхны "Playboy Club" үүссэн түүхээс сонирхоцгооё.
“Playboy Club” үүссэн түүх Хадгалах
2013-10-12, 19:27

Могойн хорны эсрэг дархлаа сайтай эр

АНУ-ын оршин суугч энэ эр могойн хорны дархлаатай гэдгээ баталж байна. Тэрээр үүндээ үнэхээр бүрэн итгэлтэй байсан бөгөөд "Хар мамба" могойгоор өөрийгөө хатгуулахыг зөвшөөрчээ.
Могойн хорны эсрэг дархлаа сайтай эр Хадгалах
2013-10-12, 02:24

Ази болон Европын ялгаа

Зураач Ян Лиу (Yuan Liu) 14 нас хүртлээ Хятадад амьдарч, дараа нь Герман руу нүүжээ. Тиймээс тэрээр өөрийн биеэр Ази болон Европын онцлогийг мэдэрсэн бөгөөд үүнийгээ зургаар олон түмэнд хүргэхээр шийдсэн байна. Ингээд дорнын болон өрнийн зан заншил, харилцааны ялгааг дүрсэлсэн зургуудыг хүлээн авцгаая.
Ази болон Европын ялгаа Хадгалах
2013-10-11, 22:24

Мэрилин Монро пластик хагалгаа хийлгэж байжээ

“11 сарын 9-10-нд болох дуудлага худалдаан дээр Мэрилин Монрогийн гоо сайхны хагалгаанд орж байсныг гэрчлэх ховор баримтууд тавигдана”- гэж Julien’s Auctions дуудлага худалдааны компаний мэдээлжээ. Эдгээр бичиг баримтууд, бас алдарт жүжигчин, дуучны рентген зурагнууд нь алдарт од ямар ч гэсэн өөрийн гадаад төрхөө өөрчилсөн гэдгийн нотолгоо болж байгаа юм.
Мэрилин Монро пластик хагалгаа хийлгэж байжээ Хадгалах
2013-10-11, 20:02

Шинэчлэх шаардлагагүй төгс бүтээгдэхүүнүүд

Эрдэмтэд, зохион бүтээгчид ямарваа нэг бүтээлийг үргэлж шинэчлэн, төгс болгохыг хичээж байдаг. Гэхдээ олон зуун жилийн нэгэн хэлбэр хэв маягаар ашиглагдаж ирсэн бүтээгдэхүүнүүд одоог хүртэл байдаг байна. Эдгээр зүйлс аль хэдийн ард түмний хэрэглээ болсон бөгөөд дахин боловсруулах шаардлагагүй гэнэ. Ингээд шинэчлэх шаардлагагүй ахуйн хэрэглээнүүдийн талаар сонирхоцгооё.
Шинэчлэх шаардлагагүй төгс бүтээгдэхүүнүүд Хадгалах
2013-10-11, 19:08

Эмэгтэй мөрөөдлөө биелүүлжээ

45 настай Lacey Wildd-ын мөрөөдөл нь Дэлхийн хамгийн том хөхтэй болох юм байна. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд тэрээр ээлжит хөх томруулах хагалгаа хийлгэх мөнгө цуглуулжээ. Lacey хэдийнээ хөх томруулахад зориулсан тусламжийн мөнгөө цуглуулчихсан бөгөөд 2014 оны эхээр ээлжит хагалгаагаа хийлгэхээр тогтчихсон байгаа ажээ.
Эмэгтэй мөрөөдлөө биелүүлжээ Хадгалах
2013-10-10, 23:04

Хятадад шинэ агуй илрүүлжээ

Судалгааны багийнхан санаандгүй байдлаар маш том агуйг Хятадаас олж илрүүлжээ. Энэ агуйн дотор бүхэл бүтэн амьдрал явагдах боломжтой бөгөөд мод ургаж, өөрийн гэсэн уур амьсгалтай байгаа гэнэ. Дэлхий ертөнц гэдэг үнэхээр хачирхалтай шүү.
Хятадад шинэ агуй илрүүлжээ Хадгалах
2013-10-10, 22:33

Амттан идэх донтой америк эмэгтэй

Лас Вегаст амьдардаг Сэмми Мэтьюс (Sammy Matthews) нэртэй энэ бүдүүн эмэгтэй “пончик, чизкейк идэх дон туссан, тэр ч бүү хэл секс хийж байхдаа ч хүсвэл тэдгээрийг иддэг”-гэж үнэнээ хэлжээ. “The Mirror” сонины сурвалжлагчидтай нарийн боовны дэлгүүрийн хажуугаар өнгөрөхөд төрдөг сэтгэгдэлээ хуваалцжээ. Тэрээр шанцтай шинэхэн боовны үнэр авангуут өвдөг нь чичрэн, түүний зүрх түргэн түргэн цохилж эхэлдэг гэнэ.
Амттан идэх донтой америк эмэгтэй Хадгалах
2013-10-10, 21:52

Амьтны хөрөг зургийн мастер

Германы гэрэл зурагчин Волф Адемейт (Wolf Ademeit) нь амьтдын зургийг итгэмээргүй байдлаар маш гайхалтай авдагаараа алдртай билээ. Та бүхэнд түүний бүтээлийн дээжээс цөөн хэдэн зургийг хүргэж байна.
Амьтны хөрөг зургийн мастер Хадгалах
2013-10-10, 21:35

Орчин үеийн Төвөд орноор

Хэрэв ингэж хэлж болох бол: Хятадын гарт атгаастай омголон боловч шашинлаг “борчуудын орон” болох Төвөдөөр аялсан дурангийн үзүүрийг таны мэлмийд өргөн барья. Яагаад ч юм би Төвөд орны талаар бодохоор олон уулчдын амийг залгидаг хүйтэн цаст Эверестийн оройг ороон, бэлд нь саатаад оддог ширүүн салхинд борлож, хатуурсан арьстай хүмүүсийг төсөөлдөг. Бурхны өмнө өвдгөө цоортол, духаа зузаартал мөргөж, хүн тавилангаа умарттал амьдардаг хүмүүсийг боддог. Хаа нэгтэйгээс олж уншсан уулын агуйд нь мянга мянган жил бясалгасаар байгаа эртний аварга гэгээнтнүүдийг нь ургуулан сэтгэдэг. Бас луугийн өөдөөс гал болон асдаг номтой мөртлөө омогтой, эгэл лам нарыг нь бодолдоо өрөвддөг, бас яагаад ч юм бахддаг. За ингээд орчин үеийн Төвөд улс миний, таны төсөөллөөс хэр их зөрөх бол?...
Орчин үеийн Төвөд орноор Хадгалах
2013-10-10, 02:06