СААК БАРИМТ

Хүү чихтэй болжээ

Альфи Хэзеллийн нэг л гэмтлийг эс тооцвол эв эрүүл төрсөн хүү юм. Түүний зүүн чих нь огт байхгүй ажээ. Алтан гартай эмч нарын ачаар хүү чихтэй болсон тухай мэдээлэл дэлхий нийтэд түгээд байна.
Хүү чихтэй болжээ Хадгалах
2013-11-12, 23:10

Хуримын сонин рекорд

Коломбаас 30 км зайтай Шри-Ланкт хуримын ёслолтой холбоотой нэгэн арга хэмжээг Гинессийн рекордын номонд бүртгүүлэх ажиллагаа болсон байна. Сүйт хархүү Налин, сүйт бүсгүй Нисансалы нарын хуриманд 126 сүйт бүсгүйн найз бүсгүйчүүд, 25 найз залуучууд, 20 хөвгүүд, 23 цэцэг барьсан охид оролцжээ. Өмнөх рекордыг Бангкокт тогтоосон бөгөөд сүйт бүсгүйн 96 найз охид байсан байна.
Хуримын сонин рекорд Хадгалах
2013-11-12, 22:04

“Бурханы арми”-г байгуулсан ихэр жаалууд

1997 онд Мьянмарт 12 настай өсвөр насны хүүхдүүд болох Жонни, Лютер Хту (Johnny, Luther Htoo) нар “Бурханы арми” хэмээх эх оронч бүлгэмийг байгуулсан байна. Ердөө л 12-хон настай тэдний бие сум нэвтэрдэггүй, тэсрэх бөмбөгөнд өртдөггүй гэх цуу яриагаар тэд улсдаа алдартай болж байжээ. Олон түмэн эх оронч үзэлтэнгүүд болох тэднийг шүтэж, дагалддаж байж. Ингээд 10 гаруй жил өнгөрсний дараа тэдний арми үгүй болсон юм.
“Бурханы арми”-г байгуулсан ихэр жаалууд Хадгалах
2013-11-12, 00:54

Мексикийн нэгэн гайхамшиг

Газар доорх усны нөлөөллөөс болж шороо элэгдэж, газар ангал үүсдэг байна. Ийм нэгэн ангал Мексикийн Юкатанд байдаг бөгөөд байгалийн нэгэн гайхамшиг болж байгаа аж. Олон тооны агуй болон ангалууд нь их хэмжээний бороо, ус, чийгнээс үүссэн байна. Юкатанд ойролцоогоор 7000 орчим ийм ангал байдаг гэж эрдэмтэд тогтоосон аж. Үүнийг Юкатанд “сенот” гэж нэрлэдэг байна.
Мексикийн нэгэн гайхамшиг Хадгалах
2013-11-12, 00:50

Анагаахын оюутнуудад зориулсан хиймэл цогцос

Америкийн “SynDaver Labs” компани нь анагаахын оюутнуудын сургалт, хөгжилд нөлөөлөхийн тулд хиймлээр хүн бүтээх болжээ. Энэ хиймэл хүүр нь Аризона мужид байдаг бөгөөд биеийн бүхий л эрхтнийг агуулсан аж. Ингээд яг л бодит мэт харагдах туршилтанд зориулсан хиймэл хүний бичлэгийг сонирхоцгооё.
Анагаахын оюутнуудад зориулсан хиймэл цогцос Хадгалах
2013-11-11, 23:08

Индонезийн сэтгэл мэдрэлийн эмнэлэг

"Pasung" гэдэг нь Индонезээр “тусгаарлалт” гэдэг утгатай үг. Энэ үгийг барьцаалагдсан, шоронд байгаа, эсвэл галзуугийн эмнэлэгт байгаа хүмүүсийг тодорхойлохдоо их хэрэглэгэд байна. Тэгвэл саяхан Times сэтгүүл дээр Андреа Стар Риз (Andrea Star Reese)-ийн гэрэл зургууд бүхий ярилцлагыг хэвлэжээ. Андреа Стар Риз нь 2011 оны 1-р сараас 2012 оны сүүлч хүртэл Индонезид амьдарч, асрамжийн газар, сургууль, эмлэгүүдээр зочлон олон зураг даржээ. Тэндэхийн сэтгэл мэдрэлийн эмнэлэг дэхь олон өвчтөнгүүдэд сэтгэл зүйн ямар нэгэн эмчилгээ хийдэггүйн дээр оношыг нь ч тогтоогоогүй байдаг нь их анхаарал татжээ. Зарим өвчтөнүүдэд нь илт ажиглагдах бие болоод сэтгэл зүйн гажиг доголдол байхгүй байжээ.
Индонезийн сэтгэл мэдрэлийн эмнэлэг Хадгалах
2013-11-11, 00:12

Хамгийн аймшигтай рентген зургууд

Хүний биед орсон гадны ямар нэгэн хатуу биетийг харахад рентген зураг авахуулах шаардлагатай болдог билээ. Рентген үүссэн цагаас хойш анагаах ухаанд маш олон төрлийн аймшигт зургууд түүх болон хадгалагдаж үлдсэн байна. Эдгээр зургуудыг харахад байж боломгүй, үнэхээр аймшигтай мэт санагдана. Ингээд түүхэн рентген зургуудаас хүлээн авцгаая.
Хамгийн аймшигтай рентген зургууд Хадгалах
2013-11-09, 21:52

Гипертрихоз өвчтэй гэр бүл лазер эмчилгээний дараа

Непалын иргэн Будхатокийн гэр бүл төрөлхийн гипертрихоз нэртэй (үс их ургах) өвчтэй ажээ. 38 настай эх Деви, түүний 3 хүүхэд, 14 настай Манжура, 21 настай Нираж, 7 настай Мандира нарын бие бараг бүхэлдээ үсээр хучигдсан ажээ. Эмч нар энэ гэр бүлд туслахаар шийдэн, лазерийн эпиляци (үсний уутанцрыг устгах) эмчилгээ хийлгэх боломжыг тэдэнд олгожээ.

Гипертрихоз өвчтэй гэр бүл лазер эмчилгээний дараа Хадгалах
2013-11-09, 18:33

Канад эр амаа нэвт сүлбэн лантуу өргөжээ

Амтат чинжүү Клопек (Sweet Pepper Klopek) нэрээр алдартай энэ эр Канадын Ванкувер хотноо болсон Номхон далайн үндэсний үзэсгэлэнгийн үеэр шинэ рекорд тогтоожээ. Тэрээр амаа дэгээгээр нэвт сүлбээд 4,5 кг жинтэй лантууг өргөсөн байна. Гайхалтай нь уруул, ам нь урагдаж гэмтээгүй байна.
Канад эр амаа нэвт сүлбэн лантуу өргөжээ Хадгалах
2013-11-09, 05:48

Илүүдэл жинтэй болохын тулд цус уудаг омогийнхон

Хэдийгээр бидний амьдарч буй орчин аль хэдийн хөгжингүй болсон ч зарим нэг улсад зэрлэг омгууд байсаар л байгаа. Эфиопийн "Омо" хэмээх омгийн залуучууд илүүдэл жинтэй болохыг мөрөөддөг гэнэ. Тиймээс өөрийн хүссэн жиндээ хүрэхийн тулд Сүү болон малын Цус хольж уудаг аж. Учир нь энэ омгийнхны дунд хамгийн тарган эрэгтэйг шалгаруулдаг байна.
Илүүдэл жинтэй болохын тулд цус уудаг омогийнхон Хадгалах
2013-11-07, 23:14

Мөсний мангастай аяласан нь

Хойд туйлаар аялаж байх үедээ аялагч, блоггер “sergeydolya” гайхалтай гэрэл зургуудыг дарж чадсан байна. Шөнийн цагаар тэрээр нисдэг тэргээр нисэж, мөсний ярагдан хагарах үеийн өвөрмөц зургуудыг дарсан байна. Дэлхийд хамгийн сайн мөс зүсэгч онгоцтой улс бол яах аргагүй ОХУ гэдгийг сонин содон зүйлст дуртай хүмүүс мэдэх биз ээ. Ингээд ажлынхаа завсар зайгаар бага ч гэсэн амарч эдгээр гайхалтай дүр зургийг үзнэ үү.
Мөсний мангастай аяласан нь Хадгалах
2013-11-07, 21:45

Немец овчарк хаягдсан хүүхдийг аварчээ

Нохой бут руу давхин очоод, дараа нь газар хаясан цүнхний дэргэд хэвтсэн бөгөөд буцаж ирэхээсээ татгалзжээ. Түүний эзэн ойртож очоод цүнхэнд бяцхан хүүхэд байгааг харсан байна.
Немец овчарк хаягдсан хүүхдийг аварчээ Хадгалах
2013-11-07, 21:25