СААК БАРИМТ

Япон охидын 20 насны баяр

Япон улсад 1-р сарын хоёр дахь долоо хоног бүр насанд хүрсний баяр тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр хотын гудамжаар үндэсний эсвэл гоёлын хувцас өмссөн залуустай таарч болно. 20 насныхаа баяраар тэд найз нөхөдтэйгөө уулзаж гадуур зугаалдаг байна. Ингээд Япончууд насанд хүрснийхээ баярыг хэрхэн тэмдэглэдэг талаар харж сонирхоцгооё.
Япон охидын 20 насны баяр Хадгалах
2014-01-17, 00:20

Баячуудад зориулсан 230 мянган долларын үнэтэй нохой

Тусгай бэлтгэлтэй 230 мянган долларын үнэтэй албаны нохойтой танилцацгаана уу. Америкийн "Harrison K9 Security Services" компани АНУ-ын баячуудад зориулан Герман овчарк нохойг сургадаг байна.
Баячуудад зориулсан 230 мянган долларын үнэтэй нохой Хадгалах
2014-01-16, 18:47

50 жилийн өмнөх зөгнөл

50 жилийн өмнө Америкийн алдарт зохиолч Айзек Азимов “The New York Times” сонинд нэгэн нийтлэлийг гаргаж байжээ. Тэрээр 50 жилийн дараах дэлхий ертөнцийн өөрчлөлтийг зөгнөн хэлж байсан байна. Тэгвэл түүний зөгнөл биелсэн болов уу? Үүнээс гадна Айзек нэгэн шинжлэх ухаана нийтлэлдээ “Дэлхийн хүн төрөлхтөн эв найрамдалтай амьдрах хэрэгтэй. Хэдийгээр тэд бүгд нэг нэгнээ хайрлаж чадахгүй ч, үзэн ядахаа болих шаардлагатай” -хэмээн хэлж байжээ.
50 жилийн өмнөх зөгнөл Хадгалах
2014-01-16, 01:20

Сиамын ихэр халим олдлоо

Мексикийн далайгаас үхсэн “сиамын ихэр” халимны зулзага олджээ. Энэ бол саарал халимны төрлөөс болон далайн амьтдын дунд бүртгэгдсэн анхны "сиамын ихрийн" тохиолдол юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар эм загас шилжилтийн явцад ихэр загасыг төрүүлээд алдсан бололтой. Олдон ихэр загасны урт нь 2 метр гаруй байсан байна. Ингээд энэ тохиолдол эрдэмтдийн анхаарлыг маш ихээр татаж байгаа учир, судалгааны ажил үргэлжилж байгаа аж.
Сиамын ихэр халим олдлоо Хадгалах
2014-01-15, 00:58

Хамгийн урт хөлтэй эмэгтэй

Урт сайхан хөлтэй болох нь эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл билээ. Тэгвэл Александра Робертсон (Alexander Robertson)-ны хувьд энэ нь мөрөөдөл биш харин бодит зүйл бөгөөд тэрээр 115 см урт хөлтэй юм байна.  Дэлхийн хамгийн урт хөлтэй бүсгүй Анастасия Страшевская байсан бөгөөд түүний хөлний урт нь 105 см байжээ. Энэ талаар мэдсэн Александра нэгэн өдөр хөлийнхөө уртыг хэмжиж үзэхээр шийдсэн байна.
Хамгийн урт хөлтэй эмэгтэй Хадгалах
2014-01-14, 23:17

Бие сэтгэлээ ариусгах ёслол

Японд шинэ оныг бие болоод сэтгэлээрээ ариун угтах ёстой байдаг байна. Тиймээс ч энэ жил Токиод 50 гаруй хүн бие сэтгэлээ ариусгах үйл ажиллагаанд оролцжээ. Ийнхүү хүйтэн усаар биеэ шавших нь биед шингэсэн муу бүхнийг авч, сэтгэл санааг ариусган хэмээн Япончууд итгэдэг аж.
Бие сэтгэлээ ариусгах ёслол Хадгалах
2014-01-14, 22:39

Харь гаригийнхантай уулзахад бэлэн байгаарай

“Хэдийгээр харь гаригийнхан гадаад төрхөөрөө биднээс өөрч бидэнтэй л адил сэтгэл зүрх, бодолтой байдаг. Тиймээс харь гаригийнхантай уулзах бэлтгэлээ хангаж байгаарай” -хэмээн Дээрхийн гэгээнтэн Далай лам сануулсан байна.
Харь гаригийнхантай уулзахад бэлэн байгаарай Хадгалах

Дубайн гайхамшиг

Арабын Нэгдсэн Эмират Улсын томоохон хот бол Дубай билээ. 20-р зууны дунд үед Дубай цөөхөн хүн амтай тосгон мэт улс байсан ч ердөө л 10-аад жилийн дотор эрчимтэй хөгжиж чадсан юм. Хотын хөгжилд нефтийн нөөц болон татварын байдал ихээхэн нөлөөлсөн аж. Учир нь Дубайд нэлээд хэдэн татвараас чөлөөлдөг гэнэ. Үүнээс гадна жуулчдын анхаарлыг маш ихээр татаж чадсан аялалын хот юм.
Дубайн гайхамшиг Хадгалах
2014-01-14, 19:42

Овсгоотой эрийн ашигтай бизнес

Минойти тосгоны ойролцоо 1997 онд цэнэглэгдсэн пуужингийн бааз байсан байна. Ингээд дайн дууссанаар Белорусын нэгэн бизнесмэн агуулахыг чөлөөлж мөөг ургуулж эхэлсэн аж. Шинжээчдийн үзэж байгаагаар мөөг ургуулж буй агуулахын цацраг идэвхит бодис бусад газрынхаас бага байсан гэнэ. Фермийн эзэн сар бүр бараагаа Белорусь болон бусад хөрш орнуудад худалдаалдаг байна.
Овсгоотой эрийн ашигтай бизнес Хадгалах
2014-01-14, 04:06

Алтаар урласан дотуур хувцас

Хятадын үнэт эдлэлийн дэлгүүрийнхэн бүсгүйчүүдэд зориулан алтан дотуур хувцасыг урлажээ. Ийнхүү хувцасыг урлахад 3 кг алт орсон бөгөөд хагас сая фунт стерлинг (ойролгоор 1 тэрбум 400 сая төгрөг)-ийн үнээр бүтсэн байна. Хамгийн харамсалтай нь энэ хувцасыг зөвхөн үзэсгэлэнгийн зориулалттай бүтээсэн бөгөөд худалдан авах боломжгүй аж.
Алтаар урласан дотуур хувцас Хадгалах
2014-01-14, 02:50

Өвлийн олимп болох газар

Бид Олимпийн наадмын талбайг эгц дээрээс харж байсан удаа байхгүй. Харин Сергей Мухамед гэх гэрэл зурагчин "уншигчдын анхаарлыг хэрхэн татах вэ?" -хэмээн бодсоор ийнхүү Олимпийн наадмын талбайн гэрэл зургийг дээрээс дарахаар шийджээ. Өвлийн Олимпийн наадам болоход сар ч хүрэхгүй хугацаа үлдээд байгаа билээ.
Өвлийн олимп болох газар Хадгалах
2014-01-13, 03:50

Заавал очиж үзэх 14 газар

Гадаад орон руу аялахыг хүсдэггүй хүн гэж юу байхав. Өвлийн жихүүн үдэш халуун зүйл уунгаа ирэх зуны амралтаа төлөвлөж, төсөөлж суух хичнээн таатай. Магадгүй та гадаадаар аялахыг хүсэж байгаа бол танд зөвлөгөө болгох үүднээс заавал очих 14 газрыг танилцуулъя.

Заавал очиж үзэх 14 газар Хадгалах
2014-01-11, 23:52