Ихэнхи шинэ гэр бүл бологсод бал сараа хаа нэгтээ далайн эрэг дээрх буйдхан газар эсвэл тансаг зочид буудлын өрөөнд өнгөрүүлдэг билээ. Харин Лондонгийн хос Кэт, Стив Тернер (Kat, Steve Turner) хоёр бал сараа арай өөрөөр өнгөрүүлсэн байна. Хуримаа хийсний дараа тэд бал сараа 2 жилээр сунган, "tandem" /хос/ дугуйгаар дэлхийг тойрон 30,500 км газар аялахаар шийджээ.
Хадгалах
Иллинойс мужын 4 хүүхдийн ээж болох 36 настай Амелия Бумкер (Amelia Bumker) хамгийн их хөхний сүүтэй эмэгтэй болсон байна. Тэрээр өөрийн сүүг сааж, хөхөөрөө хооллох боломжгүй хүүхдүүдэд өгч байсан ажээ.
Хадгалах
Английн иргэн Брендон Гримшоу (Brendon Grimshaw) 13 мянган доллараар Сейшелах (Бүгд Найрамдах Seychelles улс) дээр нэгэн арал худалдан авчээ. Ингээд тэрээр арал дээр амьдрах болжээ. Брендон Гримшоу 40 нас хүрээд сонины редакторын ажилаа орхиж, шинэ амьдралыг эхлүүлсэн нь энэ юм.
Хадгалах
Эдгээр хурдан, сэргэлэн амьтад бүх загасыг загасны тор руу оруулдаг бөгөөд загасчдад зөвхөн торноос загас авах л үлддэг аж. Энэ арга зам нь олон мянган жилийн түүхтэй юм байна. МЭӨ-600 оны үед Хятадын "Янцз" голын ойролцоох иргэд халиуг ийм байдлаар ашиглаж байжээ. Загасчин халиуг бүр багаас нь сургадаг бөгөөд насанд хүрсэн халиунуудыг уяагаар уяж, усанд тавьдаг байна.
Хадгалах
Керолайн, Дарси, Алексис, Элиша нар 30 дахь долоо хоног дээрээ дутуу төрсөн байна. Итгэмээргүй боловч тэд нэг өндгөн эс хуваагдах замаар төржээ. Эхлээд өндгөн эс гурав хуваагдсан, дараа нь тэр гурвын нэг нь хоёр хуваагджээ. “Нэг өндгөн эснээс дөрвөн хүүхэд бий болох магадлал 4000 жилд нэг удаа тохиолддог. Гэвч тодорхой тоон үзүүлэлтэнд итгэх аргагүй, учир нь хэзээ ч урьд нь ийм зүйл тохиолдож байгаагүй юм.”-гэж эрдэмтэд үзэж байна.
Хадгалах
Мокенчүүд бол Тайланд, Мьянмар улсуудын нутаг дэвсгэрийн хооронд олон зуун жилийн турш нүүдлэн амьдарч буй далайн нүүдэлчид юм. Мьей арлуудын усыг тэд «кабанги» завиараа туулдаг байна. Хэрэн тэнүүчлэх явцдаа "мокенчүүд" усны амьдралын хэв маягт маш сайн дасан зохицсон байна. Тэд маш сайн загасчид, усанд сэлэгчид юм.
Хадгалах
Амьтад хүмүүсээс илүү байх нь бий, тэд хайрлаж жинхэнээсээ нөхөрлөж чаддаг билээ. Энэ удаа зарчмын хувьд нөхөрлөл байж боломгүй юм шиг санагдах янз бүрийн амьтдын хоорондох нөхөрсөг харьцааг харуулсан фото нийтлэлийг толилуулж байна. Эдгээр амьтдын хооронд нийтлэг юм юу байж болох вэ? Миний бодлоор - хайр, сайхан сэтгэл, чин сэтгэлийн нөхөрлөл болов уу.
Хадгалах
Хаант засаглалыг хадгалан үлдэхийн тулд Дэлхийн 2-р дайны үе буюу 1945 оны 8-р сарын 14-нд Япончууд бууж өгөхөөр болсон бөгөөд үүнийг баталгаатай болгохын тулд 1945 оны 9-р сарын 2-ны 10 цаг 30 минутанд Америкийн байлдааны онгоц "Миссури" (USS Missouri BB–63) дээр Дэлхийн 2-р дайныг төгсгөл болгох гэрээг хийсэн байна. Ингээд бууж өгөх гэрээний үеийн ховор гэрэл зургуудыг хүлээн авцгаая.
Хадгалах
Хэрэглэж байсан харандаагаа хаяхын оронд тариад үзээрэй гэсэн саналыг дизайнерууд тавьсан юм. "Sprout" харандааны үзүүрт нь цэцэг болон хүнсний ногооны үрийг хийсэн байгаа гэнэ. Ингээд зориулалтаараа ашиглагдахаа болсон харандааг цэцэг, ногоо ургуулахад ашиглаж болох юм байна.
Хадгалах
Malaysia Airlines MH370 онгоцын алга бололт нь олон хүний анхаарлыг татаж, алмайруулаад байсан. Сүүлдээ "293 зорчигчтой энэ онгоц хаашаа алга болсон бэ?" -гэсэн асуултууд хөвөрч, янз бүрийн тамгууд гарч байсан билээ. Гэтэл өчигдөр Малайзын агаарын тээврийн алга болсон "Боинг 777-200" онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт осолдсон нь гарцаагүй болсныг Малайзын Ерөнхий сайд албан ёсоор мэдээлжээ.
Хадгалах
Японы сувдны ангуучдыг “Ама” гэдэг бөгөөд тэд сувдны араас далай руу шумбадаг байсан тухай бид хэдэн жилийн өмнө хүргэж байсан билээ. Тэдний ихэнхи нь эмэгтэйчүүд байдаг байжээ. Тэд далайн гүнээс сувдыг гаргаж ирдэг бөгөөд энгийн загасчдын гаргаж чадахгүй зүйлсийг хүртэл гаргадаг байсан байна. Ингээд ХХ зууны нэгдүгээр хагаст авсан домогт “Ама” /шумбагч/ эмэгтэйчүүдийн түүхэн гэрэл зургуудыг хүргэе.
Хадгалах
“El Caminito del Rey” хэмээх зам нь хамгийн зоригтой жуулчдад зориулсан хамгийн аймшигтай замуудын нэг юм. Далайн түвшингээс дээш 300 метрийн өндөрт байх энэ зам нь хаданд хадсан төмөр зам байх бөгөөд "Чорро" болон "Гайтанехо" хүрхрээний дунд байрладаг байна. Уг аймшигтай замыг 1901-1905 оны хооронд цахилгаан станцын ажилчдад зориулан барьж байжээ.
Хадгалах