СААК БАРИМТ

Энэтхэгт илдээр зэвсэглэсэн бүлгүүдийн хооронд мөргөлдөөн болжээ

Энэтхэгийн Амритсар хотын Алтан сүмд илдээр зэвсэглэсэн Сикхийн бүлгүүдийн хооронд мөргөлдөөн болжээ. Уг явдал нь Алтан сүмийг Сикхийн салан тусгаарлагчдаас цэвэрлэх “Цэнхэр од” ажиллагааны 30 жилийн ойд зориулсан албан ёсны ёслолын үеэр болсон байна.
 Энэтхэгт илдээр зэвсэглэсэн бүлгүүдийн хооронд мөргөлдөөн болжээ Хадгалах
2014-06-17, 23:08

Амьдрахын төлөөх тэмцлийн нэг хэлбэр нь энэ болов уу?

Шоргоолж авгалдайгаар хооллох нь байдаг л тохиолдол юм. Харин хоорондоо зодолдож байгаа нь ихээхэн өвөрмөц тохиолдол бөгөөд хэн нь ялан дийлэх бол?... Амьдрахын төлөөх тэмцлийн нэг хэлбэр нь энэ болов уу?
 Амьдрахын төлөөх тэмцлийн нэг хэлбэр нь энэ болов уу? Хадгалах
2014-06-17, 22:03

Хүнд хөдөлмөр эрхэлж буй бяцхан хүүхдүүд

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг тэмцэх дэлхий нийтийн өдрийг жил бүрийн 6-р сарын 12 тэмдэглэдэг. 1997 онд Осло болон Амстердамд болсон чуулганы үеэр энэ өдрийг сонгосон байна. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн хөдөлмөрийн эсрэг нэлээд зүйл хийгдсэн ч, хийх зүйл дуусаагүй л байгаа.
Хүнд хөдөлмөр эрхэлж буй бяцхан  хүүхдүүд Хадгалах
2014-06-17, 21:26

100 жилийн өмнөх Австрали тив

100 жилийн өмнөх Австрали орноор аялцгаая. Edward (Рико) Reichenback 21 настай байхдаа Австрали улсыг зорьж байсан бөгөөд замдаа 3000 орчим гэрэл зургийг дарж байсан байна. Энэ аялалаа Рико унадаг дугуйгаар хийжээ.

100 жилийн өмнөх Австрали тив Хадгалах
2014-06-17, 01:13

Дайнд ашиглаж байсан байршил тогтоогчид

Дэлхийн 1, 2-р дайны үед агаарын нисэх хүчнийг ашиглах болсон. Тиймээс ч цэргүүдэд, онгоцуудыг хянах төхөөрөмжүүд хэрэг болж байжээ. Ингээд дэлхийн 1, 2-р дайны үед агаарын нисэх хүчний эсрэг ашиглаж байсан сонирхолтой төхөөрөмжүүдтэй танилцацгаая.
Дайнд ашиглаж байсан байршил тогтоогчид Хадгалах
2014-06-16, 23:51

Дэлхийн хамгийн өндөр Усан гулгуур нээлтээ хийх гэж байна

Саяхан бид та бүхэнд дэлхийн хамгийн өндөр агаарын дугуйн талаар мэдээллийг хүргэж байсан билээ. Харин энэ удаад дэлхийн хамгийн өндөр усан гулгуурын талаар хүргэхээр шийдлээ. Энэ усан гулгуур Америкийн Канзас-Ситид байрладаг бөгөөд дэлхийн хамгийн өндөр усан гулгуурын нэг болсон байна.
Дэлхийн хамгийн өндөр Усан гулгуур нээлтээ хийх гэж байна Хадгалах
2014-06-16, 19:43

Хятад орноор хийсэн аялалын тэмдэглэл

Үзэгчдийн үзэх дуртай “Аялалын тойрог” нэвтрүүлгээрээ танил болсон “Storm” студийн Ерөнхий найруулагч Ц.Ган-Өлзийгийн Хятад орноор хийсэн аялалын тэмдэглэлийг та бүхэндээ хүргэж байна. Аялалын үеэр сонин хачин зүйлтэй ихэд таарсан бөгөөд заримыг нь "Аялалын тойрог" нэвтрүүлгээр үзсэн биз ээ.

Хятад орноор хийсэн аялалын тэмдэглэл Хадгалах
2014-06-15, 23:33

Зугтаж буй сүйт бүсгүй

6-р сарын 7-ны Бямба гарагт Нарва хотноо «Зугтаж буй сүйт бүсгүй» арга хэмжээ дөрөв дэх удаагаа зохион байгуулагджээ. Хөтөлбөрт хотоор хийсэн баярын жагсаал, зураг авалт, загварын үзүүлбэр, хүслээ бичсэн агаарын бөмбөлөг хөөргөх, цэцгийн баглаа шидэх болон бүжиг зэрэг багтсан байна.
Зугтаж буй сүйт бүсгүй Хадгалах
2014-06-15, 23:30

Нэг багш, нэг сурагчтай дунд сургууль

Италийн Альпетт хотод байдаг бага сургуулийг дэлхийн хамгийн жижиг сургууль гэж зүй ёсоор үзэж болох юм. Учир нь энд зөвхөн найман настай нэг охин, түүнийг сургадаг 33 настай Изабелла Карвелли хэмээх багш хоёрын дунд л сургалт явагддаг байна.
Нэг багш, нэг сурагчтай дунд сургууль Хадгалах
2014-06-15, 23:20

Хятад эр биен дээрээ 326,000 зөгий суулгажээ

Хятадын Шаньдун мужийн Тан Сианий зөгийчин Gao Bingguo хэмээх эр зориг гаргасан гэх юмуу эсвэл тэнэг явдал хийж Гиннесийн рекордыг шинээр тогтоожээ. Түүний биеийг нийт 32,6 кг жинтэй 326,000 зөгий бүрхсэн байна.
Хятад эр биен дээрээ 326,000 зөгий суулгажээ Хадгалах
2014-06-15, 23:01

Охиныхоо төлөө 3 ажил хийдэг ээж

“Би түүнд үгүй гэж хэлж үнэхээр чадахгүй байна” -хэмээн 15 настай охины ээж хэлж байна. Түүний охин долоо хоногт 200 фунт стерлингийг шинэ хувцас авахуулахад зарцуулдаг бөгөөд зарим хувцсаа огтхон ч өмсдөггүй гэнэ. Харин охины ээж энэ хэрэгцээг нь хангахын тулд гурван давхар ажил хийдэг байна.
Охиныхоо төлөө 3 ажил хийдэг ээж Хадгалах

Үлгэрийн мэт “Хонхон цэцэг”-ийн ой

Брюсселаас холгүй орших нэгэн ой үлгэрийн мэт сайхан гэнэ. Хаврын сүүл, зуны эхэн сарын үеэр ойд битүү хонхон цэцэг ургадаг бөгөөд цэнхрээс, нил ягаан өнгө хүртэл алаглана. Ийнхүү цэцэг алагласан үеэр гэрэл зурагчид ойд маш ихээр очдог бөгөөд гайхалтай гэрэл зургуудыг дардаг байна.
Үлгэрийн мэт “Хонхон цэцэг”-ийн ой Хадгалах
2014-06-12, 20:39