СААК БАРИМТ

"72 хоногийн тэмцэл" - Андын нуруунд болсон аймшигт ослын түүх

Энэ явдал 1972 оны 10 дугаар сард болсон юм. Уругвайн регбигийн залуучуудын баг Чили улс руу найз нөхөд, хамаатан садангуудынхаа хамтаар нисч явжээ. Онгоцны бүхээгт ердөө 45 хүн байсан юм. Жижиг онгоцоор Уругвайгаас Чили хүрэхийн тулд Аргентины өмнө хэсгээр дайрч, Андын нурууны өмнөд хэсгийг туулж, дараа нь хойд зүг рүү чиглэлээ өөрчлөх урт удаан аяллыг хийх байв. Учир нь Андын нурууг шууд хөндлөн туулах нь аюултай байсан юм. Гэвч нисгэгч зарчмыг дагасангүй, онгоц уулын орой мөргөж, хэдэн хэсэг болсон байна.

"72 хоногийн тэмцэл" - Андын нуруунд болсон аймшигт ослын түүх Хадгалах

Хэрвээ ээжүүд цалин авдаг байсан бол...

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хосууд бие биедээ дасаж гэр бүл болдог билээ. Тэдний адилаар Стивен Нелмс болон Глори нар гурван жилийн өмнө гэрлэсэн байна. Ингээд тэд Эзра хэмээх бяцхан хүүтэй болсон бөгөөд энэ мөчөөс Глори ажил хийхгүй хүүхдээ харахаар шийджээ.
Хэрвээ ээжүүд цалин авдаг байсан бол... Хадгалах

Дэлхийн хамгийн аймшигтай 15 зам

Бартаатай замаар явах нь айдас мэдрүүлж, адреналин ялгаруулж байдаг. Гэхдээ энэ тохиолдолд мэдээж хамгаалалтын бүсээ бүслэж, аюулгүй байдлыг дээд зэргээр сахих хэрэгтэй. Хэрвээ та эдгээр замаар аялахаар шийдсэн бол сайн бодож дараа нь шийдвэрээ гаргаарай.
Дэлхийн хамгийн аймшигтай 15 зам Хадгалах

Аялалын үеэр анхаарах дохио зангаанууд

Гадаад орон уруу аялалаар явах үедээ та өөр соёл иргэншил, өөр хүмүүстэй харилцах хэрэгтэй болдог. Тиймээс хүмүүсийн энгийн нэгэн хэрэглэж дассан хөдөлгөөн нь олон азгүйдлийг авчрах магадлалтай. Ийм зүйл тохиолдохгүйн тулд тухайн орны соёл, уламжлал зэргийг сайн судлах хэрэгтэй. Ингээд орон орны аялалын үеэр анхаарах дохио зангаа, биеийн хөдөлгөөнүүдийг танд хүргэе.
Аялалын үеэр анхаарах дохио зангаанууд Хадгалах
2015-05-25, 23:56

Агуу хүмүүс яагаад бага унтдаг вэ?

Өдөрт хүн дунджаар 6-8 цаг унтах шаардлагатай. Энэ бол бидний амьдралын гуравны нэг гэсэн үг. Хүн төрөлхтөн 100 жилийн өмнөхөө бодвол, 1-1.5 цагаар бага унтдаг болжээ. Эрдэмтэд өдөрт 7-8 цаг унтах нь хэвийн зүйл, хэрэв та бага унтдаг бол түүнээс болж эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг. Унтах шаардлагын хувьд хүн бүр харилцан адилгүй – зарим хүмүүс байгалиасаа их эсвэл бага унтах нь бий.
Агуу хүмүүс яагаад бага унтдаг вэ? Хадгалах

Дэлхийн хамгийн шилдэг тусгай хүчнийхэн

Элит тусгай салаа гэдэг бол хамгийн сайн бэлтгэгдсэн, шилдэг, ямар ч үед үүрэг даалгавар биелүүлэх чадвартай шилэгдмэл хүмүүс байдаг тул бахархахаас аргагүй билээ. Тэд дайсны өөдөөс нүүр тулах, амь насанд халтай мэдээ мэдэх, галын шугмыг гэтлэх, стратеги зорилгыг тандах, хэцүү даалгавар биелүүлэх үүрэг хүлээсэн улс. Учир нь тэд шилдгийн шилдгүүд.
Дэлхийн хамгийн шилдэг тусгай хүчнийхэн Хадгалах

Дэлхий дээрх сүүлчийн эр Хирс

Дэлхий дээрх хамгийн сүүлийн хойд зүгийн эр Хирсийг танилцуулж байна. Хууль бус анчид эдгээр амьтдыг агнасаар, энэ хирс дэлхий дээрх хамгийн сүүлчийнх болжээ. Түүнийг "Судан" гэж дууддаг бөгөөд Кенид энэ төрлийн эм 2 хирс байгаа гэнэ. Одоогийн байдлаар биологичид энэ амьтныг хиймлээр үржүүлэх судалж, үлдсэн амьтдаа хууль бус анчдаас хамгаалахаар ажиллаж байна.
Дэлхий дээрх сүүлчийн эр Хирс Хадгалах

Үхэл дагуулсан селфи

Селфи гээч зүйл сүүлийн үед газар авч, өсвөр, залуу үе гэлтгүй ахмад хүмүүсийн дунд ч мода болоод байгаа. Тэд хаа явсан газраа, хүссэн үедээ, ямар ч нөхцөл байдалд байсан селфидэх болсон. Нэг ёсондоо селфи гээч нь хар тамхи, мансууруулах бодисны нэгэн адил донтуулах үйлчилгээтэй зүйл бололтой. Ингээд аливаа нэг зүйлд хэт донтвол юу болж болохыг дараах хэдэн жишээнээс харцгаая.
Үхэл дагуулсан селфи Хадгалах

Сонирхолтой туршилт

Удахгүй гэрлэх, дөнгөж 20 гарч байгаа залуу хос Тавис болон Кристи нар make-up artist-уудын тусламжтайгаар өөрсдийн 70 болон 90 настай төрхийг харах боломжтой болжээ. Тэд өөрсдийн хөгширсөн төрхийг хараад, маш их сэтгэл хөдлөлтэй хандаж, гүн гүнзгий хариулт өгч байлаа. Нүүр будалтын 3 үе шаттайгаар 20 орчим жилээр хосуудын насыг нэмж харагдуулжээ. Ингээд тэдний 20-оос 90 насыг харцгаая. Тэд бие биенээ хайрласаар байх болов уу?
Сонирхолтой туршилт Хадгалах
2015-05-23, 21:53

Япончуудын тухай хачирхалтай 10 баримт

Япончууд Дэлхий дахинаа хачин жигтэй, өвөрмөц сэтгэхүйтэй ард түмэн гэдгээрээ хэдийн алдаршсан. Тоолж баршгүй хачин сонин шийдэлтэй телевизийн хөтөлбөрүүд, техникийн сонирхол, өвөрмөц онцгой байдлаараа сэтгэл татсан юм бүхэнд тэд дуртай. Тэгэхээр Японыг огт өөр ертөнц хэмээн тодорхойлоход буруудахгүй биз. Гэхдээ энэ цол гуншин нь тэдний ёс заншил, өв уламжлалтай огт нийцдэггүй, тэс өөр тул гадны ямар ч хүний толгой эргэж орхидог биз.
Япончуудын тухай хачирхалтай 10 баримт Хадгалах

Хамгийн ажилсаг улс орнууд

Дэлхийн улс орон бүрийн хүмүүс жилд дунджаар хэдэн цаг ажилладаг бол гэж та бодож байсан уу? “Эдийн засгийн  хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагынхан” (OECD) 2013 онд нэгэн судалгаа хийжээ. Судалгаагаар дэлхийн улс орны ажилчид хэдэн цаг ажилладаг талаар гарсан байна. Тэгвэл дэлхийн аль улс орон хамгийн их ажилладаг гэж та бодож байна? "OECD"-ийн судалгаанд оролцсон орнуудаас хамгийн бага цага ажилладаг орон нь Голланд байсан бөгөөд жилд дунджаар 1381 цаг  ажилладаг байна. Та өөрийн ажилладаг цагаа ч мөн бодоод үзээрэй.
Хамгийн ажилсаг улс орнууд Хадгалах

Хоолгүй удаан амьдарч чаддаг амьтад

Ихэнхи амьтад өдөрт хэд хэдэн удаа хоол идэж байж амьдарч чаддаг билээ. Хоол, усгүй бол хэдэн долоо хоног амьдрахад ч бэрх санагддаг. Харин зарим амьтад хоол, усгүйгээр хангалттай удаан хугацаанд амьдарч чаддаг юм байна.
Хоолгүй удаан амьдарч чаддаг амьтад Хадгалах