Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1995 онд Афганистан дахь орон нутгийн нэгэн молла (сунни урсгалын номлогч) шавь нараа дайчилж, тосгоноос нь хулгайлагдсан хоёр охиныг можахедуудаас эргүүлэн авахаар хөдөлсөн үеэс анх Талибан бүлэглэл үүссэн юм. Тэрхүү бүлэг охидоо аварсны зэрэгцээ дайснаа ч дарж чадсан учраас тариачид тэдэнд мөнгө төлж, нэг ёсны зэвсэгт харуулаа болгохоор тохиролцсон байна. Тухайн үед Афганистанд энэ мэт орон нутгийн мөргөлдөөн хаа сайгүй болж байсан учраас газар газрын хүмүүс өөрсдийг нь хамгаалахаар амалсан Талибанчуудыг дэмжих болсон гэдэг. Ийм замаар Талибан аажмаар хүчирхэгжсээр нэг л мэдэхэд Кабулыг эзлэн авч, тус улсын ихэнх хэсэгт хяналтаа тогтоосон байдаг.