СААК БАРИМТ

ЗХУ-ын үед гурван жилийн турш огт унтралгүй ассан галын түүх

Зөвлөлт Холбоот Улсад 1960-аад оны үед нэгэн удаа байгалийн хийн олборлолтын үеэр золгүй байдлаар газар дороос хий алджээ. Цооногоос гадарга руу алдагдах хий тэр дороо гал авалцан шатаж цаашид гурван жилийн турш асах байгалийн бамбар ийнхүү бий болсон байна. 

ЗХУ-ын үед гурван жилийн турш огт унтралгүй ассан галын түүх Хадгалах
2021-11-17, 12:00

"Бие эрхтний гайхамшиг" - Хүн ямар эрхтэнгүйгээр амьдарч чадах вэ?

Хүний бие гэдэг гайхалтай тэсвэртэй, хүчирхэг бүтээл юм. Жишээлбэл хүн хагас литр цус хандивлахад нийтдээ 3.5 их наяд орчим улаан эсээ аллдаг ч бие нь үүнийг маш хурдан нөхөж чадна. Тэр байтугай зарим чухал эрхтнээ алдсан ч хүн цаашид үргэлжлүүлэн удаан амьдрах боломжтой байдаг аж.

"Бие эрхтний гайхамшиг" - Хүн ямар эрхтэнгүйгээр амьдарч чадах вэ? Хадгалах

Цахимаар бараа захиалахдаа хянуур хандахгүй бол юу болдог вэ?

Хүн гэдэг амьтан аливаа зүйлд санаатай болоод санамсаргүй ямар нэгэн байдлаар байнгын хүлээлттэй байдаг гэнэ. Цөөн хэдэн тохиолдолд хэн нэгний оюун санаандаа төсөөлсөн зүйл нь бодит байдалтай яг таг таарах сэтгэл ханамжтай мөч байхад ихэнх нь хэтэрхий сайхан зүйл төсөөлчихсөн байснаасаа болж урам хугарч хоцордог байна. Үүний хамгийн энгийн жишээ онлайн дэлгүүрээс бараа захиалахад тохиолддог гэхэд хилсдэхгүй байх...

Цахимаар бараа захиалахдаа хянуур хандахгүй бол юу болдог вэ? Хадгалах
2021-11-16, 16:49

Орон оронд мөрдөх ёстой бичигдээгүй хуулиудыг цахим хэрэглэгчид жагсаажээ

"Усыг нь уувал ёсыг нь дага" гэдэг үгийг аль ч оронд очсон санаж явах хэрэгтэй. Орон бүрийн соёл өөр тул түүнтэй зохицож удаан хугацааны турш бүрэлдсээр ирсэн бичигдээгүй хууль, хорио цээр байх нь ойлгомжтой. Онлайн хэлэлцүүлгийн "Reddit" сайтын хэрэглэгчид амьдрал, аяллын туршлагаасаа олж авсан тэрхүү хуулиудаас хуваалцсаныг та бүхэнд хүргэж байна.

Орон оронд мөрдөх ёстой бичигдээгүй хуулиудыг цахим хэрэглэгчид жагсаажээ Хадгалах

Испани архитектор хуучин цементийн үйлдвэрийг тансаг харш болгожээ

Испанийн алдарт архитектор Рикардо Бофилл 1973 онд цементийн үйлдвэрийн нэгэн хаягдсан барилгыг анх хараад ямар их боломжуудтайг нь ойлгожээ. Ийнхүү хуучин үйлдвэр хагас зуун жилийн дараа бүрэн өөрчлөгдөж өвөрмөц харш болон хувирчээ. Тэрхүү барилгыг өдгөө La fábrica (Испани хэлээр "үйлдвэр") гэж нэрлэх болсон байна.

Испани архитектор хуучин цементийн үйлдвэрийг тансаг харш болгожээ Хадгалах

Дарангуйлагчийн хүү, боксчин, жүжигчин гурав Филиппиний ерөнхийлөгч болохоор өрсөлдөж байна

Филиппиний 60 сая гаруй иргэд Ерөнхийлөгч Родриго Дутертэгийн залгамжлагчийг ирэх онд сонгохоор болж байна. Тус улсын төрийн тэргүүн 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг л удаа сонгогдоно гэж хуулинд нь заасан байдаг аж. Цар тахал болоод Зүүн өмнөд Азийн улс төрийн байдал туйлын эгзэгтэй байдалд байгаа энэ үед зөв хүнээ сонгох нь тус улсын иргэдийн хувьд хамгийн чухал асуудал болжээ. Дутертегийн хувьд ч орыг нь хэн эзлэх вэ гэдэг түүний цаашдын хувь заяаг шийдэх юм.

Дарангуйлагчийн хүү, боксчин, жүжигчин гурав Филиппиний ерөнхийлөгч болохоор өрсөлдөж байна Хадгалах

Байгалийн гамшгийн нөлөөгөөр ил гарсан археологийн гайхамшигт олдворууд

Байгалийн гамшиг нь үргэлж хор хохирол учруулж, гай зовлон дагуулдаг гэвэл үгүй аж. Эрдэмтэн судлаачдын хувьд заримдах гамшигт явдлын ачаар шинэ судалгаа эхлүүлэх боломж олддог байна. Жишээ нь томоохон үер болсны дараа олон мянган жил газар доор байсан балгас ил гарч ирсэн тохиолдол хэд хэд байдаг бөгөөд чухамдаа тийм гамшиг тохиолдоогүй бол тухайн газарт малтлага хийхгүй байсан нь мэдээж. Ингээд та бүхэнд байгалийн гамшгийн ачаар олдсон олдворуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Байгалийн гамшгийн нөлөөгөөр ил гарсан археологийн гайхамшигт олдворууд Хадгалах

Хятадын нэртэй улс төрчийг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгасан теннисчин бүсгүй сураггүй алга болжээ

Хятадын төдийгүй дэлхийн шилдэг тамирчдын тоонд зүй ёсоор бичигддэг теннисчин Пэн Шуай улсынхаа нэр нөлөө бүхий эрхмүүдийн нэг Жан Гаолиг өөрт нь бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлсэн тухай постыг өнгөрсөн долоо хоногт нийгмийн сүлжээнд оруулж, томоохон шуугиан дэгдээсэн билээ. Гэтэл Пэн энэ бүхний дараа ор сураггүй алга болсны зэрэгцээ түүний цахим хаяг болон постууд нь устгагдсан байна.

Хятадын нэртэй улс төрчийг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгасан теннисчин бүсгүй сураггүй алга болжээ Хадгалах

40 гаруй жилийн турш баригдаагүй цуврал алуурчинг илрүүлсэн түүх

"Голден Стэйтийн алуурчин" гэх нэрээр танигдсан цуврал алуурчинг 40 гаруй жилийн турш эрэн сурвалжилсны эцэст 2018 онд илрүүлсэн юм. Өмнө нь цагдаа хийж байсан 72 настай Жозеф ДеАнжело 1974-1986 онуудад Калифорни мужид 12 хүний аминд хүрч, 50 удаа хүчингийн хэрэг, 100 гаруй хулгай хулгай дээрмийн хэрэг үйлдсэн нь тогтоогджээ. АНУ-д гэмт хэргийн шинжээчид олон жилийн турш илрээгүй гэмт хэргүүдийг генийн мэдээллийг ашиглан илрүүлэх арга нэвтрүүлсний хүчинд энэхүү зартай алуурчинг барьсан байна. 

40 гаруй жилийн турш баригдаагүй цуврал алуурчинг илрүүлсэн түүх Хадгалах

Дани улс яагаад баян хүмүүст ээлтэй орон биш вэ?

Бид хэрэв Дани улсад очвол бүх зүйл нь тэнгэрт тулсан үнэтэй мэт санагдана. Манай орон байтугай Европын бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад ч дэндүү үнэтэй боловч иргэдийнх нь цалингийн хэмжээг авч үзвэл үнэндээ хэвийн зүйл аж. Энэ мэтээр бүх даничууд юугаар ч дутахгүй амьдарч буй мэт харагдах ч үнэхээр чинээлэг хүн тэндээс бараг л олдохгүй. Үүний цаад шалтгаан нь юу юм бол?

Дани улс яагаад баян хүмүүст ээлтэй орон биш вэ? Хадгалах

Өвөр Монголд орших дэлхийн хамгийн нарийхан гол

Урсгал ус болгон гол мөрөн бишийг хүн бүр мэднэ. Харин горхи ямар үед гол болж, гол нь ямар үед мөрөн болдгийг хүн бүр мэдэхгүй болов уу. Тэгвэл ӨМӨЗО-ны нутагт орших нэгэн голыг эрдэмтэд судалж үзээд үнэхээр гол мөн болохыг нь баталж, тэгээд зогсохгүй дэлхийн хамгийн нарийхан голоор тодруулжээ.

Өвөр Монголд орших дэлхийн хамгийн нарийхан гол Хадгалах
2021-11-14, 18:55

Антарктидын нэгэн оцон шувуу 3000 км зам туулж, Шинэ Зеландад иржээ

Цагаан баавгай хойд туйлд, оцон шувуу өмнөд туйлд амьдардаг учраас тэд хоорондоо хэзээ ч уулзах боломжгүй гэдгийг хүн бүр сургуулийн газарзүйн хичээл дээрээ заалгадаг. Гэхдээ оцон шувуунууд нь жил бүр хоол олохоор Антарктидын хатуу ширүүн нөхцөлд олон зуун километр замыг туулдаг гайхалтай тэвчээртэй амьтад юм. Тэгвэл нэгэн оцон шувуу тэвчээрийнхээ хязгаарыг үзэхээр шийдсэн бололтой, Номхон далайн цаана орших Шинэ Зеландын эрэгт сэлж хүрчээ.

Антарктидын нэгэн оцон шувуу 3000 км зам туулж, Шинэ Зеландад иржээ Хадгалах
2021-11-14, 16:53