СААК БАРИМТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бидний урьд хожид сонсож байгаагүй амьтдын тухай ер бусын баримтууд

Эх дэлхий дээр оршин байх олон төрлийн амьтад бүгд элдэв янзын шидтэй, өөр өөрийн гэсэн амьдрах онцлогтой байдаг ажээ. Тэдний өөрсдийгөө хамгаалах, үржих, харилцах арга барилд ч мөн бидний мэдэхгүй сонирхолтой зүйлс нуугдаж байдаг. Тэдгээрийн заримаас нь бид та бүхэндээ хүргэж байна.

Бидний урьд хожид сонсож байгаагүй амьтдын тухай ер бусын баримтууд Хадгалах

"Hyundai"-ийн дэлгүүрээр байнга эргэлддэг байсан нохойг ажилд авчээ

Бразил дахь "Hyundai" автосалоны ажилчид эзэнгүй нэгэн нохой дэлгүүрийнхээ ойролцоо эргэлдээд байсныг анзаарчээ. Өрөвдөлтэй нохойг тэд гадаа үлдээхийг хүссэнгүй. Одоо Туссон нэртэй болсон тэрхүү нохой автосалоны хүндэт ажилчдын нэг болжээ. Тэр бүр өөрийн гэсэн энгэрийн тэмдэгтэй гээд боддоо!

"Hyundai"-ийн дэлгүүрээр байнга эргэлддэг байсан нохойг ажилд авчээ Хадгалах
2020-08-13, 14:25

Та эможиг зөв хэрэглэдэг үү?

Бид цахим сүлжээгээр хэн нэгэнтэй харилцах, үзэл бодлоо илэрхийлэхдээ "эможи" буюу өхөөрдөм хөөрхөн шар хувирлуудыг хэрэглэдэг шүү дээ. Уурласан, баярласан, айсан, сандарсан гээд л бүх сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэх боломжтой боловч, зарим үед тэдгээрийн хэрэглээг мэдэхгүйн улмаас бусдад буруу ойлголт төрүүлэх нь бий. Тиймээс ч та бүхэндээ "шар найзууд"-ын тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.

Та эможиг зөв хэрэглэдэг үү? Хадгалах
2016-04-21, 16:00

Дубай хэрхэн дэлхийн хамгийн шилдэг хот болсон бэ?

Арабын Нэгдсэн Эмират улсын томоохон хотын нэг болох Дубай нь 2.6 сая хүн амтай бөгөөд газар нутгийн хэмжээ нь 1114 киллометр квадрат юм. Баян, дээд зиндааны амьдралаараа дэлхийд алдартай энэ газар 30 жилийн дотор энгийн нэгэн тосгоноос тансаг зэрэглэлийн том хот болж чадсан нь үнэхээр гайхалтай.

Дубай хэрхэн дэлхийн хамгийн шилдэг хот болсон бэ? Хадгалах

Хүний амьдралын тухай хачирхалтай онолууд

Дэлхий ертөнц үүсэн бий болж, оюун ухаант хомосапейнс хүн амьдарч эхэлсэн цагаас хойш хүн төрөлхтөн өөрсдийгөө чухам юу болох, хэрхэн бий болсон, юуны тулд амьдарч байгаа зэргээ олж мэдэхээр зах хязгааргүй аянд гарсан байдаг. Үүний үр дүнд маш олон чадварлаг судлаач, шинжээч нар өөрсдийн давтагдашгүй онолоо дэвшүүлж, батлахыг оролдсон байдаг билээ. Харин эдгээрээс та бүхэндээ хамгийн хачирхалтай гэгддэг онолуудыг түүвэрлэн хүргэе. Мөн эдгээр нь хараахан батлагдаагүй байгаа зөвхөн онол таамаг төдий гэдгийг ч дуулгая.

Хүний амьдралын тухай хачирхалтай онолууд Хадгалах

Үлгэрийн мэт гайхалтай газрууд

Аялал зугаалгын эрин үе айлчлан ирж, хүн бүр л хаашаа явж амрах вэ хэмээн толгойгоо гашилгаж буй бизээ. Мэдээж эхлээд улсынхаа үзэсгэлэнт газруудаар явж, нүдээ баясгах нь зүйтэй боловч өнөөдөр та бүхэндээ дэлхий дээрх хамгийн ер бусын хараа булаам газруудыг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр нь байгаль эхийн бүтээсэн бүтээл бөгөөд хүний гар огт хүрч байгаагүй онгон дагшин газрууд юм. Ингээд та бүхэндээ нүд унагам үзэсгэлэнтэй, ер бусын газруудыг танилцуулъя.

Үлгэрийн мэт гайхалтай газрууд Хадгалах

Нууцлаг Бутан улсын тухай сонирхолтой 14 баримт

Энэтхэг, Хятадын дунд орших нууцлаг бөгөөд эртний уламжлалтай, байгалийн үзэсгэлэн цогцолсон Бутан улс нь 1974 оныг хүртэл жуулчдад хаалттай байсан юм. Харин өнөөдөр Бутан руу хүссэн хүн бүр явж болох боловч хил давахын тулд маш олон зүйл бүрдүүлэх хэрэгтэйн зэрэгцээ багагүй хэмжээний мөнгө зарлагадана. Чухам ийм бодлого барьдаг учраас Бутаны вант улс нь хэдийгээр үүд хаалга нээлттэй ч нууцлаг хэвээр үлдэж чаджээ.

Нууцлаг Бутан улсын тухай сонирхолтой 14 баримт Хадгалах

Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн давуу талууд

Сэтгэцийн өвчтэй гэхээр л хүмүүс шар хадны эмнэлэгт хэвтэж, галзуу хүн мэт аашилдаг хэмээн ойлгож, тэднээс цэрвэдэг билээ.  Гэвч үнэн хэрэгтээ таны хажууд ч сэтгэцийн эмгэгтэй хүмүүс сууж байж мэдэх бөгөөд үүнийгээ давуу тал болгон амжилтанд хүрсэн хүмүүс ч бишгүй байдаг. Бидний шүтэн биширдэг алдартай жүжигчид, дуучид хүртэл сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хүчтэй эм тариаг их хэмжээгээр ууж хэрэглэсэн байдаг юм шүү. Тэд ч бас бидэнтэй л адил энгийн хүн сул тал байдаг шигээ давуу талууд ч байна. Ингээд та бүхэнд сэтгэцийн өвчтэй хүмүүс ямар давуу талтай байдгийг танилцуулъя.

Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн давуу талууд Хадгалах

Түүхэн дэх хамгийн чанга чимээ дэлхийг 4 удаа бүтэн тойрсон...

Хүн төрөлхтний сонссон хамгийн чанга чимээг 1883 онд дэлхий өөрөө гаргасан байна. Тэрхүү чимээ нь дэндүү хүчтэй байсан тул дэлхийг дөрвөн удаа тойрон эргэсний зэрэгцээ 80 км-ийн хол газарт явж байсан далайчдын чихний хэнгэргийг гэмтээж байжээ. Байгалийн ямар хүчин зүйлээс болж урьд хожид үзэгдээгүй ийм үзэгдэл тохиолдсон хэрэг вэ?

Түүхэн дэх хамгийн чанга чимээ дэлхийг 4 удаа бүтэн тойрсон... Хадгалах

Үхлийн тухай санаанд оромгүй 15 баримт

Үхэл бол хүн төрөлхтний хамгийн агуу нууцуудын нэг. Ирээдүйд бид гэрлийн хурдыг ялан дийлж, олон тэрбум хүнийг эрчим хүчээр хангаж, бүх өвчнийг анагаах боломжтой боловч үхлийн нууцыг тайлж чадахгүй хэвээр байх болов уу. Ингээд та бүхэнд энэхүү тайлагдашгүй зүйлийн талаар хачирхалтай 15 баримтыг хүргэж байна. 

Үхлийн тухай санаанд оромгүй 15 баримт Хадгалах

Дахиж жолооны ард суулгаж болохооргүй хүмүүс (30 фото)

Жолооны ард суусан хүн ганц өөрийнхөө бус машинд суугаа хүмүүсийн амийг хариуцаж байгаа гэдэг утгаараа дээд зэргийн анхаарал болгоомжтой явах үүрэгтэй. Мөн бусдад төвөг учруулахгүйгээр замын хөдөлгөөнд зөв, боловсон оролцох ёстой нь мэдээжийн хэрэг боловч ямар ч дүрэм журамд захирагддаггүй, хээр талд бэлчиж байгаа адуу мал шиг явдаг жолооч нар байх аж. Уншигч та бүхний дунд уг нийтлэлд дурдагдаж буй хүмүүс шиг жолооч нар байхгүй гэж найдъя...

Дахиж жолооны ард суулгаж болохооргүй хүмүүс (30 фото) Хадгалах
2021-07-19, 12:32

Усны талаар сонирхолтой баримтууд

Саяхан бид та бүхэнд усны талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байсан билээ. Үүнийгээ үргэлжүүлэн илүү сонирхолтой баримтуудыг толилуулж байна. Ингээд бидний амьдралын их булаг болсон Усны тухай ээлжит баримтуудтай танилцацгаая.
Усны талаар сонирхолтой баримтууд Хадгалах
2015-04-15, 03:53