ХООЛОНДОО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Цагаан хоолтнуудын заавал мэдэх ёстой 10 зүйлс

Цагаан хоолтон болох сонголт хийнэ гэдэг бол махнаас авах витамин, уураг, шим тэжээлийн бодисуудыг алдана гэсэн үг юм. Эдгээр амин дэм, шим тэжээлийн бодис нь хүний биед чухал нөлөө үзүүлдэг тул хэрвээ та цагаан хоолтон эсвэл цагаан хоолтон болох гэж байгаа бол витамины дутагдалд орохгүйн тулд нэмэлт тэжээлийн бэлдмэлүүдийг заавал хэрэглэх хэрэгтэй. Эрүүл чийрэг байдлаа хадгалан авч үлдэхэд хамгийн чухал хэрэгтэй шим тэжээлийн бодисыг юунаас авч болох талаарх мэдээллийг бид бэлтгэн хүргэж байна. 

Цагаан хоолтнуудын заавал мэдэх ёстой 10 зүйлс Хадгалах
2018-05-31, 12:20

Биднийг аажмаар үхэлд ч хүргэх хүнсний бүтээгдэхүүнүүд!

Хүнсний дэлгүүр, захуудаар зарагддаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг аюулгүй байдал, чанарын шаардлага хангасан гэж үзээд бид худалдан авдаг билээ. Гэтэл үнэндээ өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн хоол хүнс ч хүний биед хортой байх тохиолдлууд бий. Тэгвэл эдгээр бүтээгдэхүүнүүд чухам яагаад аажмаар үхэлд хүргэдэг болохыг хамтдаа мэдэж авцгаая. 

Биднийг аажмаар үхэлд ч хүргэх хүнсний бүтээгдэхүүнүүд! Хадгалах
2018-05-30, 16:00

Нэг дор 60 бургер, гурван кг гоймон иддэг япон бүсгүй

Японы гоолиг бүсгүй Юки Киношита (Yuki Kinoshita) цахим хуудсанд нэлээд алдартай болоод байгаа юм. Учир нь тэрээр маш их иддэг хэдий ч огтхон ч жин нэмдэггүй аж. Юкигийн нэг дор их хэмжээний хоол идэж буй бичлэгийг "YouTube" хуудаснаа 3.6 сая хүн үзжээ. Ингээд асар их бургер, гоймонг хэрхэн идэж байгаа гаж гэмээр түүний чадварыг та бүхэндээ сонирхуулахаар бэлтгэлээ.

Нэг дор 60 бургер, гурван кг гоймон иддэг япон бүсгүй Хадгалах

Дэлхийн хамгийн этгээд хоолнууд

Зоогийн газрууд үйлчлүүлэгчдээ татахын тулд төрөл бүрийн арга сэдэж бусдаас ялгарахыг зорьдог. Гэвч "Будаач будаач гэхээр сахлаа будав" гэгчээр заримынх нь хэтэрхий этгээд санаа бусдыг үргээх шалтгаан болдог. Ингээд ийм жишээ болсон хоолнуудыг та бүхэндээ танилцуулж байна. 

Дэлхийн хамгийн этгээд хоолнууд Хадгалах

Эзэгтэй танд Английн алдарт тогооч ингэж зөвлөж байна

Хоол хийнэ гэдэг хамгийн чухал ур чадвар төдийгүй бас амьдралын хэв маягийн нэг юм. Британийн алдарт ахлах тогооч Гордон Рамзи (Gordon Ramsey) хоол хийх урлагийн талаар маш өргөн мэдлэгтэй учир гэрийн эзэгтэй нарт хоолыг хэрхэн зөв хийх талаар байнга зөвлөгөөг өгдөг байна. Ингээд алдарт тогоочийн зөвлөгөөг бүсгүй эзэгтэй тантай хуваалцая.

Эзэгтэй танд Английн алдарт тогооч ингэж зөвлөж байна Хадгалах

Хүнсний ногоог хоолонд хийж идэхдээ бид ямар алдаа гаргадаг вэ?

Хүнсний ногоо, жимс жимсгэнүүд бидний биед хэрэгцээтэй маш олон амин дэм, шим тэжээлийн бодисууд агуулж байдаг билээ. Тэгвэл эзэгтэй нар мэдлэггүйгээсээ ч юм уу, зарим тохиолдолд хүнсний ногоог боловсруулах явцдаа хэрэгцээт амин дэмийг нь алга болгож орхидог талтай. Хүнсний ногоо, жимс яагаад шим тэжээлээ алддаг болох талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. 

Хүнсний ногоог хоолонд хийж идэхдээ бид ямар алдаа гаргадаг вэ? Хадгалах
2018-05-16, 09:35

Японы эмнэлгүүд өвчтөнүүддээ ямар хоол өгдөг вэ?

Япон улсын Мито хотод саяхан амаржсан гадаад эмэгтэй Женкинсин тэндхийн эмнэлэгт өгдөг хоолны зургуудыг цахим хуудсандаа оруулжээ. Харин нэг л мэдэхэд  хэдэн сая өлсгөлөн хүн эдгээр хоолны зургийг үзсэнээр барахгүй, сошиалд шуугиан тарьжээ. "Би бүр зарим хоолыг нь бараагүй шүү! Энэ бол тус эмнэлгийн өвчтөнүүдийн энгийн хоолнууд нь юм. Миний хэвтсэн эмнэлэг бол жижгэвтэр төрөх клиник. Ихэнх зардлыг нь би даатгалаараа төлсөн. Арай ахиу мөнгө төлсөн ч энэ хавьдаа бол энгийн л өртөгтэй юм байна" гэж тэр бичжээ. Хэрэв та Японы эмнэлгүүдэд хэвтэхээр болбол өндөр зэрэглэлийн рестораны гэмээр хоол иднэ гэдгээ мэдэж явахад илүүдэхгүй байх. 

Японы эмнэлгүүд өвчтөнүүддээ ямар хоол өгдөг вэ? Хадгалах

Шар айраг уух нь хүний биед сайн болохыг шинжлэх ухаанаар баталжээ

"Хөөсөрсөн шар айраг уувал амьдрал чинь сайхан болно!" гэх үгс үнэхээр үнэний хувьтай юу? Шар айраг уух ашигтай гэдгийг шинжлэх ухааны олон үндэслэлээр баталжээ. Та дараах мэдээллээс хөөсөрсөн энэ ундааны талаар нэлээд хэдэн сонирхолтой баримтуудыг мэдэж авах болно.

Шар айраг уух нь хүний биед сайн болохыг шинжлэх ухаанаар баталжээ Хадгалах

Гадны жуулчдын дургүйг хүргэсэн Америкийн хамгийн муухай хоол хүнс

Ихэвчлэн хоол хүнстэй холбоотой сэдвээр сонирхолтой, мэтгэлцээн, шүүмж өрнүүлж байдаг "Reddit.com" сайтын хэрэглэгчид америкчуудын өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд болон хоолны талаар шүүмжилж, сэтгэгдлээ хуваалцжээ. Гэхдээ энэ шүүмжийг америкчууд биш гадаадын иргэд өгсөн бөгөөд алдарт "Hershey’s" шоколаднаас өгсүүлээд Америкийн "нэрийн хуудас" гэхэд болохоор "Хот дог"-ийг хүртэл "муухай" хүнсний жагсаалтад оруулсан байв.

Гадны жуулчдын дургүйг хүргэсэн Америкийн хамгийн муухай хоол хүнс Хадгалах

Тогооч болон зөөгч нар үйлчлүүлэгчдээс хэрхэн өшөөгөө авдаг вэ?

Хэрвээ та ямар нэгэн тогооч, зөөгч, эсвэл савлагчид муухай зан гаргавал, тэд ямар аргаар танаас өшөөгөө авах бол гэж та бодож үзсэн үү? "Quora", "Reddit.com" зэрэг цахим сайтуудад энэ төрлийн зураг, мэдээлэл маш их гардаг бөгөөд жинхэнэ үнэнийг мэдвэл та шоконд орох нь гарцаагүй. Тиймээс эдгээр хүмүүстэй хэрүүл хийж, муухай харьцахын өмнө сайн бодож байгаарай.

Тогооч болон зөөгч нар үйлчлүүлэгчдээс хэрхэн өшөөгөө авдаг вэ? Хадгалах

Францын хамгийн амттай хоолнууд

Франц орон бол уянгалаг сайхан хэл, гайхалтай хотууд болон тансаг далайн эргээрээ алдартай билээ. Үүгээр ч зогсохгүй Франц маягийн хоол нь маш амттай байдаг учир нэг удаа ч болов амтлаад үзэхэд хэзээ ч мартхааргүй сайхан амттай байдаг байна. Ингээд та бүхэндээ Францын амтат зоогуудыг танилцуулахаар шийдлээ.

Францын хамгийн амттай хоолнууд Хадгалах

Гэртээ KFC тахиа, бургер хийж идэцгээе!

Хүн төрөлхтний санааг үргэлж гурван зүйл зовоож байдаг. Ертөнцөд бид ганцаарддаг уу? Амьдралын утга учир юу вэ? Түргэн хоол яагаад ийм амттай байдаг юм бол? гэх мэт асуултууд. Харин эхний хоёр асуултанд та өөрөө хариулах ч сүүлийн асуултын хариуг бид танд өгч чадна. Учир нь түргэн хоолны газрууд хоолондоо өвөрмөц хүнсийг хэрэглэдэггүй. Хамгийн гол нь яг жор, стандартын дагуу хийхэд л хангалттай байдаг. Ингээд танд амтат бургер, тахиа гэх мэт түргэн хоолыг гэртээ хийж идэх жоруудыг хүргэхээр бэлтгэлээ.

Гэртээ KFC тахиа, бургер хийж идэцгээе! Хадгалах