Онцлох мэдээ

Үхлийн өмнөх сүүлчийн гэрэл зургууд

Хэзээ үхэхээ мэддэг хүн энэ хорвоод ховор байх. Өнөөдөр бидний дунд амьдарч байсан хүн маргааш хумхын тоос болон замхарч мэдэх учраас л бид амьдралыг дэндүү харгис, бас хуурамч хэмээн дүгнэдэг шүү дээ. Тэгвэл танд харуулах дараах түүхэн гэрэл зургууд их сонин. Учир нь зураг авахуулж байх тухайн агшинд энэ хүмүүс үхэл хажууд нь отож байсныг огтоос мэдээгүй байсан юм. Доорх тайлбарыг нь уншихгүйгээр зургийг харвал танд юу харагдаж байна вэ? Харамсалтай нь зураг бүхэн гунигт түүх агуулах ажээ.

Үхлийн өмнөх сүүлчийн гэрэл зургууд Хадгалах

Стивен Хокинг ирээдүй рүү аялах "сансрын галт тэрэг" бүтээхийг зорьж байжээ

Цаг хугацааны аялал хийх боломжтой эсэх нь нэгэн үе онол төдий байсан. Альберт Эйнштейн цаг хугацааг тэлэх нь бодит зүйл гэдгийг харуулснаар энэ төрлийн шинжлэх ухааныг эрдэмтэд түлхүү судлах болсон билээ. Эйнштейний онолын дагуу ямар нэгэн биет хурдан хөдлөх тусам түүний хувьд цаг хугацаа тэр хэрээр удааширдаг аж. Харин дэлхийд алдартай онолын физикч Стивен Хокинг цаг хугацааны аяллын онолыг хэрхэн баяжуулсан талаар хүргэе.

Стивен Хокинг ирээдүй рүү аялах "сансрын галт тэрэг" бүтээхийг зорьж байжээ Хадгалах

Нүдний хөдөлгөөн эзнээ бүрэн тодорхойлдгийг Австралийн эрдэмтэд баталжээ

Хүний нүд эзнийхээ талаар таны төсөөлж байгаагаас ч илүү ихийг бусдад мэдээлэх чадвартай. Шинжлэх ухаанчид "Бодол уншигч" төхөөрөмж буюу хүний хүүхэн харааг хянадаг бичил шилэн линз зохион бүтээсэн нь сүүлийн үед олны анхаарлыг нэлээд татаад байгаа аж. Учир нь энэхүү линз нь тухайн хүний хүүхэн харааны хөдөлгөөн, нүдээ цавчих зэрэгт нь үндэслэн хүний зан аашийг тодорхойлох чадвартай юм. Мөн судлаачид сониуч зантай хүмүүс эргэн тойрноо анхааралтай хардаг. Харин нээлттэй хүмүүс ямар нэг зүйл рүү удаан ширтдэг хэмээн тодорхойлжээ. 

Нүдний хөдөлгөөн эзнээ бүрэн тодорхойлдгийг Австралийн эрдэмтэд баталжээ Хадгалах

Моника Беллуччигийн үе үеийн хамгийн халуухан гэрэл зургууд

Моника Беллуччи (Monica Bellucci)-гийн намтар “Нугасны муухай дэгдээхэй” хүүхэлдэйн киноны үйл явдалтай ижил гэнэ. Түүний эцгийн хэлж байгаагаар Моника багадаа жижигхэн биетэй, богино үстэй, тун царай муутай охин байсан аж. Эцэг эх нь түүний үсийг үргэлж халимаг маягаар засуулдаг байсан нь хачирхалтай. Моника 12 настайгаасаа өөрийн гадаад төрхөнд анхаарал хандуулж, өндөр өсгийт өмсөж, нүүрээ будаж эхэлжээ. Богино үс нь үүнд саад болоогүй гэнэ. Эрэгтэйлэг үсний засалтаа нуухын тулд толгойны гоёл зүүдэг байжээ.

Моника Беллуччигийн үе үеийн хамгийн халуухан гэрэл зургууд Хадгалах

MN TOWER & ТӨРИЙН СОЁРХОЛТ Ш.ЧИМЭДДОРЖ

Улаанбаатар хотод маань өнгө үзэмж нэмсэн MN TOWER-ийн 17 давхарт, хотын хамгийн харагдац сайтай MN Art gallery нээгдсэнийг дуулгахад таатай байна. Галерейг нээж Монгол улсын төрийн соёрхолт зураач, барималч Ш.Чимэддорж уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан бөгөөд эрхэм та бүхнийг MN TOWER-т хүрэлцэн ирж, төрийн соёрхолтын мэлмий баясгах бүтээлүүдийг амжиж үзэхийг урьж байна. Үзэсгэлэнгийн гол зураг, баримлуудаас та бүхэндээ хүргэж байна.

MN TOWER & ТӨРИЙН СОЁРХОЛТ Ш.ЧИМЭДДОРЖ Хадгалах
2018-05-09, 09:16

Хүүхэдтэй болох гэж буй хосуудад тохиромжтой хоол хүнс

Харвардын их сургуулийн эрдэмтдийн "American Journal of Obstetrics and Gynecology" хэмээх сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны мэдээллээс үзвэл эмэгтэй хүний идэж ууж байгаа зүйлс үр хөврөл бүрэлдэн тогтох үйл явцад онцгой нөлөөлдөг гэнэ. Мөн эрэгтэй хүний бэлгийн эсийн тоог нэмэгдүүлдэг хоол хүнс хүртэл байдаг аж. Саяхныг хүртэл хоол хүнс болон нөхөн үржихүйн холбоог согтууруулах ундаа, кофейнээр хязгаарлаж байсан. Тэгвэл эрдэмтдийн дараах судалгаанаас хүүхэдтэй болохоор шийдсэн хосууд ямар хоол хүнс идвэл зохистойг мэдэж аваарай. 

Хүүхэдтэй болох гэж буй хосуудад тохиромжтой хоол хүнс Хадгалах
2018-05-08, 14:25

Сархад хүртэж тасарсан одууд

Хүн л юм хойно ууж идэж, наргиж цэнгэхийг хүсэлгүй яахав ээ. Гэвч олны танил хүмүүс гэрэл зурагчдаас аль болох хол нуугдахгүй л бол ганц л буруу гишгэсэн алхам нь дэлхий нийтээр хэдхэн хормын дотор тарах аюултай. Гэвч тэд нойтон хамуу шиг папарациудаас хэзээ ч салж чадахгүй бололтой. 

Сархад хүртэж тасарсан одууд Хадгалах

ЦАХИМ “ЭРХ ЧӨЛӨӨГ” МЭДЭРМЭЭР БАЙНА УУ?

Хаана ч, хэзээ ч өөрийнхөөрөө байж чаддаг эрчтэй, хүчтэй бас хэмнэлтэй залууст цахим ертөнцөд эрх чөлөөгөө тунхаглах боломжийг Юнителийн Дата эрх чөлөө олгож байна. Хүн бүрийн хэрэглээний хэв маягт төгс зохицох нэмэлт ДАТА багц нь их дататай, урт хугацаатай гэсэн хоёр төрлийн багцтай юм.

ЦАХИМ “ЭРХ ЧӨЛӨӨГ” МЭДЭРМЭЭР БАЙНА УУ? Хадгалах
2018-05-08, 11:43

Жеки Чаны охин орон гэргүй болжээ

Алдарт жүжигчин Жеки Чаны нууц охин болох Этта У Чжолинь өөрийн найз Энди Отогийн хамтаар нэгэн бичлэг хийж YouTube хуудаснаа оруулсан байна. Уг бичлэгтээ тэрээр “Бидний эцэг эх ижил хүйстэн байхыг дэмждэггүй учраас би найз охинтойгоо гүүрний дор унтаж байна. Найз нөхөд маань надад туслахгүй байгаа” гэж ярьжээ.

Жеки Чаны охин орон гэргүй болжээ Хадгалах

Таны аз Грек рүү

Самсунг урин цагийг угтсан урамшуулалт хөтөлбөрөө эхлүүллээ. 7 хоног бүр азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд Samsung Galaxy S9/S9+ гар утас худалдан аваад 55 инчийн Самсунг зурагт хожиж Грек улсад хосоороо аялах эрхийн эзэн болоорой. 

Таны аз Грек рүү Хадгалах
2018-05-07, 10:19

Өвөрмөц сэтгэгдэл төрүүлэх гэрэл зургууд

Та өмнө нь арьсгүй могой харж байсан уу? Эсвэл сая доллар ямар харагддаг болохыг, Ангараг гариг дээр цас хэрхэн харагддагийг та мэдэх үү? Хэрвээ үгүй бол бид танд энэхүү сонирхолтой мэдээллийг хүргэе. 

Өвөрмөц сэтгэгдэл төрүүлэх гэрэл зургууд Хадгалах