Онцлох мэдээ

"Хаадын тоглоом" кино юунаас санаа авсан бэ?

Зохиолч Жорж Мартиний ижил нэртэй романаас сэдэвлэсэн HBO телевизийн "Хаадын тоглоом" цуврал итгэмээргүй амжилтанд хүрч, дэлхий дахины сая сая үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Тус уран бүтээл дээр харгис хүчирхийлэл, уянгын халил, ид шид гэх мэт зохиомол, хэтрүүлэгтэй явдлууд олон гарах ч тэр болгоны ард түүхэн үнэн бодит зүйлс нуугдаж байдаг гэнэ. Ингээд та бүгдэд Мартины уран сэтгэмжээр бүтсэн ертөнц дэх түүхэнд бодитоор оршин байсан зарим ухагдахуун, эд юмс, газар орон, хүмүүс зэргээс сонирхуулъя.

"Хаадын тоглоом" кино юунаас санаа авсан бэ? Хадгалах
2018-10-12, 16:44

Далд ухамсартаа эзэмдүүлсэн охины итгэмээргүй амьдрал

АНУ-ын Жиоржиа мужид аж төрдөг 23 настай Лорен Стотт(Lauren Stott) анх 2017 оны долдугаар сард сэтгэл хуваагдах өвчтэй хэмээн оношлогдож байжээ. Сэтгэл хуваагдах өвчнийг Америкийн сэтгэл судлалын холбооноос дараах байдлаар албан ёсоор тодорхойлсон байдаг: Сэтгэл хуваагдах өвчин гэдэг нь хүн сэтгэцийн хувьд бие биеэсээ ангид, эсрэг тэсрэг өөр хэлбэрүүдэд хуваагддаг бөгөөд хүний сэтгэхүйн гажсан үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл хүний дотор дор хаяж хоёр өөр шинж төлөв бүхий зан чанар болон ухамсар бий болж түүгээрээ гадаад орчинтой харилцаанд орно гэсэн үг. Товчоор тодорхойлбол нэг хүний дотор өөр зан төрх, ааш авир бүхий хэд хэдэн хүмүүс нэгэн зэрэг оршино гэсэн үг юм.

Далд ухамсартаа эзэмдүүлсэн охины итгэмээргүй амьдрал Хадгалах

Хамгийн сонирхолтой гарын үсэгтэй алдартнууд

Аливаа нэгэн хүний бичгийн хэвээр маш олон зүйлийг өгүүлж болно гэж судлаачид үздэг. Мөн тэр дундаа хүний гарын үсэг нь тухайн хүний бэлгэ тэмдэг болоод зогсохгүй бусдаас онцгой нэгэн болоход нөлөөлдөг. Ийнхүү бид энэ удаа хамгийн сонирхолтой бөгөөд, хөгжилтэй гарын үсэгтэй алдартнуудыг уншигчиддаа танилцуулахаар бэлтгэлээ. 

Хамгийн сонирхолтой гарын үсэгтэй алдартнууд Хадгалах

Хүн төрөлхтний тайлж чадаагүй 10 нууц бичвэр

Хүмүүсийн тайлж уншиж чадахгүй байгаа нууцлаг бичвэр, тэмдэгтүүд одоог хүртэл байсаар байгаа бөгөөд магадгүй тэдгээр бичээсийг тайлсан цагт бидний судалж дуусаагүй эртний соёл иргэншил, нууц нийгэмлэг, дэлхийн удирдагчдын нууцыг бүрэн мэдэж болохыг үгүйсгэхгүй. Хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт бичиж үлдээсэн ч өнөө хүртэл тайлж уншиж чадаагүй 10 нууц бичвэрийг танд толилуулж байна.

Хүн төрөлхтний тайлж чадаагүй 10 нууц бичвэр Хадгалах

Тэрбумтнуудын туршлагаас суралцах нь

“Форбес” сэтгүүлээс нэрлэсэн өөрийн хүчээр хөрөнгөжсөн 10 тэрбумтан эмэгтэйн нэг Жан Синийг мэдэхгүй хүн ховор. Бээжингийн захын хорооллын нийтийн байранд төрж өссөн тэрээр Английн хатан хаанаас тав дахин чинээлэг, Хятадын үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч компаниудын хамгийн томд тооцогдох “SOHO” компанийн үүсгэн байгуулагч. Жан Син өсвөр наснаасаа эхлэн Хонконгийн үйлдвэрт нойр хоолыг умартан ажиллаж, хурааж хуримтлуулсан мөнгөөрөө Англи улсыг зорьж тэндээ бакалавр, магистрын зэрэг хамгаалсны дараагаар түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн юм.

Тэрбумтнуудын туршлагаас суралцах нь Хадгалах

“Скай-2 Апартмент” Сошиал уралдааны азтан тодорлоо!

Улаанбаатар пропертиз ХХК –ны зүгээс зарласан сошиал уралдааны ялагчаар хатагтай Ноён Батбаатрын гэр бүл тодорч Улаанбаатар пропертиз ХХК-ны амжилттай хэрэгжүүлж байгаа “Скай-2 Апартмент”, “Х-Апартмент” 2-р ээлж, Тансаг зэрэглэлийн “White House Residence зэрэг төслүүдээс сонголт хийн хөнгөлөлтийн эрхээ эдлэх боломжтой юм.

“Скай-2 Апартмент” Сошиал уралдааны азтан тодорлоо! Хадгалах

Хувийн санхүүгээ хэрхэн хянаж сурах вэ?

Санхүүгээ зөв зарцуулж хуваарилахын тулд бага зэрэг хичээл зүтгэл гаргаж, судалгаа хийх хэрэгтэй байдаг.   Энэ талаарх судалгаа, сургалт, хичээлүүдийг судалснаар та санхүүгээ зөв хянаж, илүү таатай, хангалуун амьдрах боломжтой. Ингээд танд санхүүгээ хэрхэн хянах талаар зааврыг хүргэе.

Хувийн санхүүгээ хэрхэн хянаж сурах вэ? Хадгалах

Өглөө эрт босч чадахгүй байвал үүнийг заавал хийгээрэй!

Гадаа жавар тачигнаж тэр хэрээр гэрт ч зэврүүвтэр байгаа хүйтэн өдрүүдэд өглөө эрт сэрж халуун хөнжлөөсөө сугарна гэдэг тийм ч амар биш. Үүнээс болоод ажил, сургуулиасаа хоцрох нь наад захын л үзэгдэл. Ингээд өвлийн хүйтэн өглөө гадаах цаг агаар шиг аашлахгүйгээр урам зоригтой, зовлонгүй сэрэхэд тань хэрэг болж магадгүй аргуудаас сонирхуулъя.

Өглөө эрт босч чадахгүй байвал үүнийг заавал хийгээрэй! Хадгалах
2018-10-11, 10:42

Худалдаа хөгжлийн банк нийслэлийн ерөнхий боловсролын 24 болон 9-р сургуулиудын номын санг тохижуулж өглөө

Худалдаа хөгжлийн банк 28 жилийн ойгоо угтан Монгол улсын ирээдүй хойч болсон хүүхэд залуучуудын мэдлэг боловсролын оюуны үрийг тарих гэгээн үйлсэд хувь нэмрээ оруулан Улсын хэмжээнд 28-н ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулах мөн номоор баяжуулах сайн үйлсийн аянаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд, БГДүүргийн ерөнхий боловсролын 24-р сургууль болон Дархан-Уул аймгийн 9-р сургуулиудын номын санг тохижуулж, олон сонирхолтой номуудаар баяжуулан хүлээлгэж өглөө.

Худалдаа хөгжлийн банк нийслэлийн ерөнхий боловсролын 24 болон 9-р сургуулиудын номын санг тохижуулж өглөө Хадгалах