Онцлох мэдээ

“Скай-2 Апартмент” Байршлын давуу тал

Герман архитекторын зураг төслийн дагуу Европ стандарт чанарыг эрхэмлэн барьсан Скай-2 Апартмент-г танилцуулж байна. Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай хотын төвөөс ердөө 4 км зайтай 3,4-р хорооллын эцэст Худалдаа үйлчилгээний томоохон цогцолбор Е-март төвийн замын урд талд цогцлоож байна.  

“Скай-2 Апартмент” Байршлын давуу тал Хадгалах

Худалдаа хөгжлийн банк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө

Худалдаа хөгжлийн банк 28 жилийн ойгоо угтан Монгол улсын ирээдүй хойч үе болсон хүүхэд бүрийн хөгжлийн төлөө 28-н ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулж, номоор баяжуулах сайн үйлсийн аянаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд, Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж, олон сонирхолтой номуудаар баяжуулан хүлээлгэж өглөө.  

Худалдаа хөгжлийн банк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг  тохижуулж өглөө Хадгалах

Загварын ертөнцийн хатан хаан Коко Шанелийн тухай сонирхолтой баримтууд

Коко Шанель (Coco Chanel) бол “Chanel” загварын ордныг үндэслэн байгуулсан Францын алдартай загвар зохион бүтээгч эмэгтэй билээ. Тэрээр өөрийн зохион бүтээсэн хувцас, үнэртэй усаараа төдийгүй амьдралын сонирхолтой түүх, загварын талаар хэлсэн оновчтой үгс гээд маш олон зүйлээр бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн юм. Ингээд та бүхэнд энэ гайхалтай эмэгтэйн талаар 14 сонирхолтой баримтыг хүргэж байна. 

Загварын ертөнцийн хатан хаан Коко Шанелийн тухай сонирхолтой баримтууд Хадгалах

“Голомт банк” гадаад худалдааны санхүүжилтийн шилдэг хамтрагчаар өргөмжлөгдлөө

ХБНГУ-ын "Commerzbank AG" банкаас Монгол улсын бизнес эрхлэгчдийн импорт, экспортын үйл ажиллагааг 2016, 2017 онуудад амжилттайгаар хамтран санхүүжүүлснийг үнэлж Голомт банкыг шилдэг хамтрагч банкаар шалгарууллаа. Голомт банк 1998 оноос хойш Commerzbank AG банктай гадаад төлбөр тооцоо, гадаад худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллаж байгаа ба тус банк нь Дэлхийд гадаад худалдааны санхүүжилтаар тэргүүлэгч банк юм.

“Голомт банк” гадаад худалдааны санхүүжилтийн шилдэг хамтрагчаар өргөмжлөгдлөө Хадгалах

Өндөр бүтээмж дэлхийн жишигт хүргэнэ

Монгол улс илүү хөдөлмөрлөж, илүү бүтээмж өндөртэй ажиллаж байж бусад хөгжилтэй улс орны жишигт хүрнэ. Иймээс төр энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд энэ сарын 15-ны өдөр болсон “Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн үндэсний чуулган”-ы үеэр хэллээ. Мөн тэрээр аливаа үйл ажиллагааны гол төв нь хүн өөрөө юм, иймд төр болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллаж, ололт амжилтаа хуваалцаж, хүн рүүгээ чиглэсэн хүний нөөцийн бодлого хэрэгжүүлж байж улсын хөгжил урагш тэмүүлнэ гэсэн юм. 

Өндөр бүтээмж дэлхийн жишигт хүргэнэ Хадгалах

Хүүхэд нас нь хүнд өнгөрсөн хүмүүсийн давуу талууд

"Хүнд хүүхэд нас" гэдэг ойлголт хүн бүрийн айдсыг төрүүлэм, байж боломгүй зүйл мэт санагддаг байх. Харин сэтгэл судлаачид хүүхэд насанд хүнд амьдрал туулахын зөвхөн сөрөг талыг л ажиглаж, анхаарал хандуулдаг бөгөөд давуу талыг нь огтхон ч анзаардаггүй байна. Үүнд: сэтгэл зүйн дарамт, өөртөө итгэлгүй байдал гэх мэт багтана. Харин хэсэг бүлэг эрдэмтэд энэхүү байдлыг эерэг талаас нь харахыг хичээсэн бөгөөд түүнийхээ ачаар хэд хэдэн давуу талыг нь олж харж чаджээ. Ингээд “хүндхэн хүүхэд нас”-ыг туулсан хүмүүсийн давуу талыг сонирхоцгооё.

Хүүхэд нас нь хүнд өнгөрсөн хүмүүсийн давуу талууд Хадгалах

“X Apartment” 2-р ээлжийн орон сууцны байршлын давуу талууд

Япон архитекторын төгс шийдэл залуусын хотхон “Х-Апартмент” 100 хувь амжилттай борлогдож “Х-Апартмент” 2-ээлжийн барилга захиалга авч эхэллээ. Орчин үеийн завгүй нийгэмтэй хөл нийлүүлэн алхаж буй ажил хэрэгч залуусын сонголт хотын төв цэг Эзэн Чингисийн талбайгаас 4,5км зайд байрлах Залуусын хотхон “Х-Апартмент” 2-р ээлжийн орон сууцыг танилцуулж байна.

“X Apartment” 2-р ээлжийн орон сууцны байршлын давуу талууд Хадгалах

Нүдэн дээр өвдөг гарсан үед хэрхэн хурдан эмчлэх вэ?

Өвдөг нь сормуусны уутанцар болон сормуусны уутанцрын ойролцоо байрладаг цейсийн тосны булчирхайн хурц идээт үрэвсэл юм. Ийм үрэвслийг гаднах өвдөг ч гэж нэрлэдэг. Дархлаа сулрах, нүдэнд бохир орох зэргээс шалтгаалан өвдөг гардаг. Харин өвдөг гарсан үед манайхан эмчийн зөвлөгөөнд бус тусгай дом хийж эдгэрдэг гэдэгт илүү итгэдэг. Нэг талаараа өвдгийг эмчилдэг гэдэг ч анагаах ухааны талаасаа тийм ч оновчтой эмчилгээ биш юм. Энэ үүднээс та бүхэнд гэрийн нөхцөлд өвдгийг хэрхэн зөв бөгөөд хурдан эмчлэх тухай хүргэж байна.

Нүдэн дээр өвдөг гарсан үед хэрхэн хурдан эмчлэх вэ? Хадгалах

Зөвхөн Аляскад харж болох хөгжилтэй зүйлс

Аляскад тэсэхийн аргагүй хүйтэн байдаг ч байгаль нь үнэхээр үзэсгэлэнтэйн дээр хоол нь арааны шүлс асгаруулам байдаг гэдгийг та мэдэх үү. Мөн тэд цаа бугын махаа бараг хоол болгондоо хийдэг гэнэ. Ингээд та бүхэнд Аляскад л харж болох зүйлсийн талаар мэдээллийг хүргэж байна. 

Зөвхөн Аляскад харж болох хөгжилтэй зүйлс Хадгалах

Хамгийн өвөрмөц шийдэлтэй гудамжууд

Орчин үеийн загвар дизайны хөгжил хотын гудамжинд ч биеллээ олсоор байна. Дэлхийн хамгийн том гудамжны сандал 324 метрийн урттай гэдгийг та мэдэх үү? Тэрхүү сандлыг бүтээхэд 9000 ширхэг хөндлөвч мод орсон юм. Энэ мэтчилэн бидний гайхшралыг төрүүлэм маш олон гудамжны сандал байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн сонирхол татахуйц түүвэрлэн хүргэж байна.

Хамгийн өвөрмөц шийдэлтэй гудамжууд Хадгалах
2018-10-16, 15:53

Тархины гэмтэл аваад гоц авьяастан болсон хүмүүсийн итгэмээргүй түүх

Юу биднийг гоц ухаантан болгодог вэ? Тархины төрөлхийн өвөрмөц бүтэц үү? эсвэл бидний мэдэхгүй өөр механизм байдаг юм болов уу. Гэтэл түүхэнд гэнэтийн осолд орж хүнд гэмтэл авсныхаа ачаар зарим нэг чадварыг төгс эзэмшиж, гайхалтай авьяас чадварыг олж авсан хүмүүс олон байдаг. Ингээд гоц авьяас үнэтэй ирдэг гэдгийг нотлох дараах хүмүүстэй танилцацгаая.

Тархины гэмтэл аваад гоц авьяастан болсон хүмүүсийн итгэмээргүй түүх Хадгалах