Онцлох мэдээ

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд Голомт банк Глобал банкуудтай хамтран хариуцлагатай банкны бизнесийн зарчмуудыг санаачлан гаргалаа

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дугуй ширээний уулзалт 2018 оны 11 дүгээр сарын 26-28-нд Парис хотноо зохион байгуулагдаж дэлхийн хамгийн том 28 банк Голомт банкны хамт “Хариуцлагатай банкны бизнесийн зарчмууд”-ыг санаачлан дэлхий нийтэд нээлттэй хэлэлцүүлэхээр зарлалаа.  Энэхүү 28 банк нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт болон Парисын хэлэлцээрийн зарчмуудыг банкны үйл ажиллагаанд хэрэгжүүлэх ажлыг үлгэрлэн манлайлах санаачилгыг гаргаж буй банкууд ба тус зарчмуудыг 2019 оны 09 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблей-д албан ёсоор гарын үсэг зурж баталгаажуулна.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд Голомт банк Глобал банкуудтай хамтран хариуцлагатай банкны бизнесийн зарчмуудыг санаачлан гаргалаа Хадгалах

Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо

Техник технологи хөгжиж, бүх зүйл цахимжихын хэрээр хүмүүс аливаа үйлчилгээг өөрийн байгаа газраасаа интернэтээр, тэр тусмаа гар утсаараа авахыг илүүд үзэх болсон. Банкууд ч гэсэн энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлан үйлчилгээгээ сайжруулж илүү хялбар, илүү ухаалаг, илүү найдвартай болгосоор байна. Тухайлбал, ХААН Банк онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авах боломжийг харилцагчдадаа олгож эхэлсэн. Интернэт банк, Khan Bank аппликэйшн шинэчлэгдсэн нь онлайнаар зээл авах алхмыг илүү ойлгомжтой, хялбар болгож өгсөн аж. Түүгээр ч зогсохгүй энэ сараас эхлэн онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад банкны салбарт очиж зээл авснаас хүү багатай болгоод байгаа юм.

Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо Хадгалах

Өдөр бүр овьёос идвэл таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

Өдөрт идэх хоол хүнснээс хүний биед хамгийн чухал хэрэгцээтэй, шим тэжээлтэй нь өглөөний цай, тэр дундаа овьёостой өглөөний цай гэдэгтэй ихэнх эрдэмтэд санал нийлдэг. Иймд та бүхэнд өдөр бүр овьёос хэрэглэхийн ач тусыг танилцуулъя. Гол нь таны идэх овьёос шинэхэн, гэмтэлгүй, бохирдоогүй байх хэрэгтэй. Мөн та овьёосыг шинэ жимс, самар, цөцгийн тос, тослог багатай тарагтай хамт хэрэглэвэл илүү үр дүнтэй гэдгийг анхаараарай.

Өдөр бүр овьёос идвэл таны биед ямар өөрчлөлт гарах вэ? Хадгалах
2018-12-09, 16:34

Таны биед дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид үзүүлээрэй

Бид өөрсдийн биед  гарч байгаа жижиг сажиг өөрчлөлтийг тэр бүр анзааралгүй “за яахав дээ” хэмээн тоолгүй өнгөрдөг. Гэтэл нэг их зовуургүй жижиг өөрчлөлтүүд нь цаанаа аюултай өвчин нууж байх нь бий. Хүнд өвчнөөс эрт сэргийлэхэд тань тус болох үүднээс энгийн мэт харагддаг боловч хүнд өвчин эмгэгийг нууж байж болзошгүй шинж тэмдгүүдийг хүргэж байна.

Таны биед дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид үзүүлээрэй Хадгалах

Хуучин утсаа юунд ашиглаж болох вэ?

Шинэ утас худалдан авах болгонд хуучин утсаа яах билээ гэсэн асуулт урган гарч ирдэг. Энэ үед ихэнх хүн зарах, сэлбэг болгохоор буцааж өгөх, эсвэл хэрэгтэй байгаа хэн нэгэнд өгөхөөр шийддэг шүү дээ. Гэхдээ эдгээрийн оронд хуучин утсаа өөртөө үлдээгээд өөр зорилгоор ашиглан хэмнэлт хийх боломж олон байдаг ажээ. Ингээд та бүхэнд халаагаа өгч буй утсыг хэрэгтэй хэвээр нь байлгах сонирхолтой аргуудыг танилцуулж байна. 

Хуучин утсаа юунд ашиглаж болох вэ? Хадгалах
2018-12-09, 13:11

Хэвлий дэх хүүхэд яагаад огцом хөдөлдөг вэ?

Бие давхар үед тохиолддог хамгийн сайхан мөчүүдийн нэг бол хэвлий дэх ургийн хөдөлж тонгочих, өшиглөх үйлдэл билээ. Үүгээр эх хүн хэвлий дэх үрээ идэвхтэй, эрүүл саруул байгааг мэдэж, санаа амар байж чаддаг. Харин тэрхүү хөдөлгөөнүүдийг хэвлий дэх хүүхэд яагаад хийдэг талаар саяхан Лондоны их сургуулийн нейрологийн тэнхимийн эрдэмтэд болох Кимберли Уайтхэд, Лоренцо Фабрици нар судалгаа хийж, учир шалтгааныг нь тогтоосон байна.

Хэвлий дэх хүүхэд яагаад огцом хөдөлдөг вэ? Хадгалах
2018-12-08, 18:33

Эдгээр зүйлсийг мэдээгүй цагт та хэзээ ч цэвэрхэн арьстай болохгүй!

Бүсгүйчүүдийн нэг өдөрт гүйцэтгэдэг арьсаа цэвэрлэх, гуужуулах, тослох, чийгшүүлэх гэх мэт үйлд зарцуулах хугацааг тооцоолж үзвэл багагүй тоо гарна. Гэвч арьсны эрүүл, үзэмжтэй байдалд нөлөөлдөг хүрээлэн буй орчны, өдөр тутмын амьдралын хүчин зүйлсийг хайхарч үзэхгүй бол тийм их цаг хугацаа, эрч хүч, мөнгийг зарцуулсны хэрэг гарахгүй шүү дээ. Иймд та бүхэнд арьсанд чимээгүйхнээр нөлөөлж байдаг ч бидний төдийлөн ойшоож мэддэггүй таван хүчин зүйлийг танилцуулж хэрхэн арга хэмжээ авах талаар зааж өгье.

Эдгээр зүйлсийг мэдээгүй цагт та хэзээ ч цэвэрхэн арьстай болохгүй! Хадгалах
2018-12-08, 18:15

Богино долгионы зуухны тухай таны мэдэх ёстой бүх зүйл!

Өнөө үед бараг л айл бүхэнд байдаг печь буюу богино долгионы зуухны талаар сайн муу олон зүйл яригдах болсон. Мөн нэг талаараа цаганд хэмнэлттэй, амьдралыг гайхалтай хөнгөвчилж өгдөг учраас гэр ахуйн хамгийн чухал хэрэгслүүдийн нэгт яах аргагүй тооцогдох нь зөв юм. Гэвч нөгөө талаас авч үзвэл ялгаруулж буй долгион нь хортой, хоол хүнсэнд муугаар нөлөөлдөг, тэр ч байтугай хорт хавдар үүсгэдэг гэсэн яриа ихээр гардаг тул уг хэрэгсэлд эргэлзэнгүй хандах хүмүүс олон бий. Иймд та бүхэнд богино долгионы зуухны талаар хамгийн их сонирхол татдаг асуултуудад хариу өгч, учир шалтгааныг нь тайлбарласан баримтуудаас хүргэе.

Богино долгионы зуухны тухай таны мэдэх ёстой бүх зүйл! Хадгалах

Хүний гэдсэн дэх бактери тархинд яаж нөлөөлдөг вэ?

Эрүүл мэндийн "LabRoots" сэтгүүлд хоол боловсруулах системийн хананд байрлах гэдэсний бактери нь тархины үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг талаар нийтлэл гарсан бөгөөд тэдгээр бактери нь тархины хэлбэр болоод үйл ажиллагаанд нөлөөлөх чадвартай байдаг байна.

Хүний гэдсэн дэх бактери тархинд яаж нөлөөлдөг вэ? Хадгалах

Эрт хөгшрөхөд нөлөөлдөг 6 төрлийн даавар

Эрдэмтэд эмэгтэйчүүдийн гоо сайхан, гадаад үзэмжид нөлөөлдөг 6 төрлийн дааврыг тодорхойлжээ. Харин зарим тохиолдолд тэдгээр даавруудын тэнцвэр алдагддаг бөгөөд түүнээс болж эрт хөгшрөх, арьс өнгөө алдах зэрэг олон сөрөг өөрчлөлтүүд гардаг. Тиймээс бид танд үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагдахын тулд дааврын хэмжээгээ хэрхэн тэнцвэртэй хадгалах талаар зөвлөгөөг хүргэж байна. 

Эрт хөгшрөхөд нөлөөлдөг 6 төрлийн даавар Хадгалах

2018 оны “Монгол Улсын Шилдэг Банк”-аар Голомт банк өргөмжлөгдлөө

Дэлхийн жишиг Монголын банк болох алсын хараатай Голомт банк нь “The Banker” сэтгүүлээс “Bank of the year 2018” шагналыг 6 дахь жилдээ гардан авлаа. Голомт банк нь цаг ямагт олон улсын тэргүүлэх туршлагыг нэвтрүүлсээр ирсэн бөгөөд “Харилцагч төвтэй банк” стратегийн хүрээнд банкны менежмент, бүтэц, үйл ажиллагаандаа 2016 оноос хойш 60 гаруй томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.  

2018 оны “Монгол Улсын Шилдэг Банк”-аар Голомт банк өргөмжлөгдлөө Хадгалах