Онцлох мэдээ

Голомт банк гадаад шилжүүлгийн SWIFT GPI системийг нэвтрүүллээ

Олон улсын төлбөр тооцооны SWIFT сүлжээний шинэ систем болох SWIFT GPI системийг Голомт банк үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ. Уг системээр дамжуулан бид харилцагчдадаа гадаадын улс орон руу төлбөр шилжүүлснээс эхлээд хүлээн авагчийн дансанд орох хүртэл бүх шатны дэлгэрэнгүй мэдээллийг нь шуурхай шалгаж өгөх боломж бүрдлээ. SWIFT GPI системээр дамжуулан та бүхэн гадаад төлбөр тооцоотой холбоотой доорх мэдээллийг лавлах боломжтой. 

Голомт банк гадаад шилжүүлгийн SWIFT GPI системийг нэвтрүүллээ Хадгалах
2021-11-29, 18:12

“Бичил бизнесийн хөлөгт тоглоом” сургалт болж өндөрлөлөө

Голомт банк нь Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубтэй хамтран “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Энэхүү хөтөлбөр нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмжин, тэдний удирдах ур чадварыг нэмэгдүүлэхэд туслах зорилготой. Энэ хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан цуврал сургалтуудыг цахим хэлбэрээр явуулж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл 300 орчим харилцагчийг хамруулсан нийт 12 удаагийн онлайн сургалтыг зохион байгуулаад байна. 

“Бичил бизнесийн хөлөгт тоглоом” сургалт болж өндөрлөлөө Хадгалах
2021-11-29, 11:22

ХААН Банк ТоС форумд амжилттай оролцлоо

Байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор 2013 онд Монголын арилжааны банкууд Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрт нэгдэж, ТоС-ийн 8 зарчмыг  хэрэгжүүлж эхэлсэн билээ. Үүнээс хойш ТоС хөтөлбөр нь банкны салбараас тэлж, Тогтвортой санхүүжилтийн холбоо болон өргөжжээ. Тодруулбал, олон салбарт хариуцлагатай бизнес эрхлэхэд зориулан банкууд санхүүгийн дэмжлэг үзүүлэхдээ байгаль орчин, нийгэмд учруулж болзошгүй эрсдэлийг тооцох тогтолцоогоо улам сайжруулж, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа юм.

ХААН Банк ТоС форумд амжилттай оролцлоо Хадгалах

Голомт банк “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна

Голомт банк “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриан дор нийгмийн хариуцлагын хүрээнд олон арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан зохион байгуулдаг. Энэ хүрээнд оюутан, залуучуудыг тогтвортой ажлын байртай болоход дэмжих “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Тус өдөрлөг нь өнөөдөр буюу 2021.11.25-ны өдрийн 14:00-20:00 цагийн хооронд “Bluesky tower”-ийн 5-р давхарт болох юм.

Голомт банк “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна Хадгалах

Төрийн Банк: Вакцины 3-р тундаа хамрагдаад Гялсбанкны жилийн хураамжаас чөлөөлөгдөөрэй

Төрийн банк эрхэм харилцагч таныг КОВИД-19 цар тахлын эсрэг вакцины III тундаа хамрагдахыг уриалж “Цахим дархлаажуулалт”-ын аянаа  зарлаж байна. Тус аяны хүрээнд бид орон даяар байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 24-нийг дуустал хугацаанд III тунд хамрагдсан бол Гялсбанкны жилийн хураамжаас чөлөөлж байна. Мөн дэлхийд алдартай антивирус, цахим хамгаалалтын системийн Монгол дахь албан ёсны дистрибъютер компани болох “Бд Системс эйжиа” ХХК-тай хамтран вакцины III тундаа хамрагдсан эхний 20,000 харилцагчид Bitdefender Mobile security программын нэг жил үнэгүй ашиглах эрх олгохоор боллоо.

Төрийн Банк: Вакцины 3-р тундаа хамрагдаад Гялсбанкны жилийн хураамжаас чөлөөлөгдөөрэй Хадгалах

Голомт банк “Infosys Finacle Innovation Awards”-аас “COVID Response Innovation” шагнал хүртлээ

Хиймэл оюун ухаан, програм хангамжийн нийлүүлэлт, үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч Infosys Finacle компаниас жил бүр зохион байгуулдаг “Infosys Finacle Innovation Awards-2021” арга хэмжээнд Голомт банкийг “COVID Response Innovation” төрөлд SocialPay дижитал хэтэвч болон Робот процесс автоматжуулалтын (RPA) системүүдийг үндэслэн шилдгээр шалгаруулжээ. Долоо дахь жилдээ зохиогдож буй тус арга хэмжээнд дэлхийн 50 гаруй орны банк, санхүүгийн байгууллагууд нэр дэвшин өрсөлдсөнөөр Голомт банк ийнхүү гурав дахь жилдээ тодорлоо.  

Голомт банк “Infosys Finacle Innovation Awards”-аас “COVID Response Innovation” шагнал хүртлээ Хадгалах

Төрийн Банкны “Мөрөөдлөө Хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяны эхний эзэд тодорлоо

Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой зохион байгуулагдаж буй “Мөрөөдлөө хадгалья” хадгаламжийн урамшуулалт аян амжилттай үргэлжилж байна.

Төрийн Банкны “Мөрөөдлөө Хадгалъя”  хадгаламжийн урамшуулалт аяны эхний эзэд тодорлоо Хадгалах

Төрийн Банк жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран ажиллана

Төрийн банк дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилт тавин  2021-2024 онд дундаж давхаргыг дэмжих банкны цогц хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр тус банк Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Жижиг, дунд үйлдвэрийн газар”-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Төрийн Банк жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран ажиллана Хадгалах