Онцлох мэдээ

Хүний бие одоо ч хувьсан өөрчлөгдөж байгааг батлах 7 баримт

Бид нар дунд сургуульд байхдаа биологийн хичээл дээрээ бич хувьсах замаар хүн болсон гэдгийг сурсан билээ. Тэгвэл бид хүн төрлийг олоод зогсоогүй одоо ч үргэлжлэн хувьссаар л байгаа гэнэ. Гэхдээ энэ нь бид буцаад сармагчин болно гэсэн үг биш л дээ. Ингээд бид танд хүний бие одоо ч хувьсан өөрчлөгдөж байгааг батлах маш сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 

Хүний бие одоо ч хувьсан өөрчлөгдөж байгааг батлах 7 баримт Хадгалах

Хүмүүс хэрхэн хардаг вэ?

Хүн бүр аливааг харилцан адилгүй өөр өөрөөр хардаг болохыг та мэдэх үү? Үүнд бидний эрүүл мэндийн байдал болон ууж, хэрэглэдэг зүйлс маш ихээр нөлөөлдөг гэнэ. Хүний эрхтэн тогтолцоо дундаас хамгийн эмзэг, нандин эрхтэн бол нүд байдаг. Учир нь бид нүдгүйгээр дэлхий ертөнцийн сайхныг харж чадахгүй байх байсан шүү дээ. Ингээд та бүхэнд хүмүүс хэрхэн хардаг болохыг маш ойлгомжтойгоор тайлбарласан зургуудыг танилцуулж байна.

Хүмүүс хэрхэн хардаг вэ? Хадгалах

Бид ажил дээрээ яг юу хийдэг вэ?

Цагийг нь тулгасан ажил, кофены үнэр, принтерийн чимээ, хааяа болдог нийллэг, ажил тарахыг хүлээж суух зэрэг үзэгдлүүд дэлхий дээрх бүхий л оффисуудад тохиолддог. Гэхдээ хамт олонтойгоо өөрийн дуртай ажлаа хийж, цагийг үр бүтээлтэй хэрнээ хөгжилтэй өнгөрүүлж байх нь хүний эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлж байдаг. Ингээд та бүхэнд оффис дээрх амьдралын үнэн төрхийг харуулсан хөгжилтэй зургуудыг толилуулж байна.

Бид ажил дээрээ яг юу хийдэг вэ? Хадгалах
2019-04-21, 15:03

Элдэв зураг (80 фото) №604

Инээд хөөр,сонин хачин, гоо сайхан, баяр баяслыг амьдралд тохиох бүхий л зүйлээс олж болохыг харуулдаг "Элдэв зураг" цувралынхаа 604 дэх дугаарыг танд хүргэе. Дараах зургууд таны амралтын өдөрт инээд хөөр нэмж, нүдийг тань баясгана гэдэгт итгэлтэй байна. 

Элдэв зураг (80 фото) №604 Хадгалах
2019-04-20, 18:08

Хэний ч санаанд оромгүй этгээд зэвсгүүд

Аль ч улс үндэстэн дайснаасаа зэвсэглэлийн хувьд илүү байхыг хичээдэг. Үүний хүчинд хүн төрөлхтөн буу, хорт хий, цөмийн бөмбөг гэх мэт санаанд оромгүй хүчирхэг зэвсгүүдийг сэдсэн билээ. Тэгвэл заримдаа дайснаасаа зэвсэгтэй болохыг хүссэн хүмүүс "арай ч дээ" гэмээр зүйлс бодож олох нь бий. Бид та бүхэнд амралтын өдрийн зугаа болгох үүднээс тэдгээр хэний ч санаанд оромгүй этгээд зэвсгүүдийг сонирхуулж байна.

Хэний ч санаанд оромгүй этгээд зэвсгүүд Хадгалах

Аянгад цохиулсны дараа хүний биед ямар өөрчлөлт гардаг вэ?

Хүн аянгад цохиулах магадлал 30000 тутамд нэг байдаг бол аягад цохиулаад амьд үлдэх магадлал 90% байдаг байна. Гэсэн хэдий ч аянгад цохиулсны дараа хүний биед их хэмжээний өөрчлөлт ордог бөгөөд үүний нэг нь цахилгаан хэлбэртэй Лихтенбергийн дүрс "Lichtenberg figure" сорив болон үүрд тогтдог байна. Ингээд хүний биед аянгад цохиулсны дараа ямар өөрчлөлт гардгийг харцгаая. 

Аянгад цохиулсны дараа хүний биед ямар өөрчлөлт гардаг вэ? Хадгалах
2019-04-20, 16:00

Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй дэлхийн шилдэг 10 саван

Хүний гоо сайхан, ариун цэвэрт хамгийн чухал нөлөө үзүүлдэг зүйл бол яахын аргагүй саван билээ. Бид саванг өдөр тутамдаа тогтмол хэрэглэдэг хэдий ч тэр бүр орц, найрлагыг нь анзаарч хардаггүй. Ямар нэгэн химийн бодис агуулсан савангууд бидний биед сөрөг нөлөө үзүүлж, арьсыг гэмтээж, харшлын суурь шалтгаан болж байдаг гэнэ. Тийм ч учраас сүүлийн үед хүмүүс органик, байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг илүүд үздэг болсон юм. Ингээд та бүхэнд арьсыг эрүүл болгож, нөхөн сэргээх, хамгаалах үйлчилгээтэй дэлхийн хамгийн алдартай 10 савангийн брендийг танилцуулж байна. Та эрүүл мэндээ хайрлаж өөрт тохирсон савангаа хэрэглэж заншаарай.

Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй дэлхийн шилдэг 10 саван Хадгалах
2019-04-20, 15:26

Эмчийн зааврыг заавал дагах ёстой онцгой 8 тохиолдол

Та ямар нэг өвчин тусаад эмнэлэгт очлоо гэж бодоход эмчийн өгсөн зөвлөгөөг яг ёсоор нь дагадаг уу? Зарим зүйлийг нь тоохгүй орхидог юм биш биз? Бодит байдал дээр өвчтөнүүдийн ихэнх нь өөрт хэрэгтэй гэсэн гол эмчилгээг хийлгэчихээд зарим дагалдах эмчилгээг орхигдуулдаг байна. Харин хайхрахгүй орхисон тэдгээр эмчилгээнүүд эргээд таны өвчнийг хүндрүүлдэг гэдгийг бид төдийлөн сайн мэддэггүй. Ингээд та бидний орхигдуулдаг хамгийн түгээмэл эмчилгээнүүдийн тухай хүргэхээр бэлтгэлээ.

Эмчийн зааврыг заавал дагах ёстой онцгой 8 тохиолдол Хадгалах

Хаант Оросын "галзуу санваартан" Распутины тухай итгэмээргүй 10 баримт

1917 оны хувьсгалаас өмнө Оросыг Царь Николай II болон түүний эхнэр хатан хаан Александра нар удирдаж байжээ. Тэд бол хааны угсааны сүүлчийн гэр бүл байсан юм. Хатан хаан Александра нь далдын хүч, ид шидэнд маш их итгэдэг нэгэн байжээ. Тиймдээ ч тэрбээр хувраг Григорий Распутинг өөрийнхөө зөвлөгч болгосон гэдэг. Гэвч Григорий Распутин энгийн нэг хүн байгаагүй бөгөөд түүнийг түүхэн дэх хамгийн хачирхалтай, чөтгөр шиг хүн гэх нь ч бий. Үнэхээр ч тэрбээр амилсан чөтгөр байсан юм.

Хаант Оросын "галзуу санваартан" Распутины тухай итгэмээргүй 10 баримт Хадгалах

Таны нойр юунаас болоод хулжаад байна вэ?

Ажлаа тараад, гэртээ харьж унтах гэтэл таны нойр хүрэхгүй байна уу? Орчин үед хөгшин, залуу гэлтгүй бүх л хүмүүс нойрны асуудалтай тулгарах болжээ. Энэ нь бидний амьдралын орчин нөхцөлтэй ихээхэн хамааралтай байдаг тул та өөртөө эрүүл, зөв хэвшлийг бий болгоорой. Ингээд танд унтаж амрах үед тулгардаг эрүүл мэндийн чухал асуудлуудын талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.

Таны нойр юунаас болоод хулжаад байна вэ? Хадгалах

Өнөө үед Инстаграмын од болох байсан түүхэн хүмүүс

Гэрэл зураггүйгээр хүн төрөлхтний түүхийг төсөөлшгүй билээ. Дэлхийн түүхэнд асар их нөлөө үзүүлсэн, бидний шүтэн биширдэг алдартай хүмүүс өнөөдөр амьд байсан бол тэд юу хийж бүтээх байсныг хэн ч таашгүй. Ингээд бид танд ухаантайгаас гадна залуудаа маш царайлаг байсан түүхэн хүмүүсийн ховор зургуудыг хүргэж байна. Тэд орчин үед байсан бол магадгүй инстаграмын од болох байсан биз ээ. 

Өнөө үед Инстаграмын од болох байсан түүхэн хүмүүс Хадгалах

Бидний тархи ямар үед буруу ажилладаг вэ?

Заримдаа тархины үйл ажиллагаа буруу байх магадлалтай байдаг. Өөрөөр хэлбэл, бидний тархи аливаа зүйлтэй тэмцэж, амьд гарах зорилготойгоор л ажилладаг гэнэ. Хэдийгээр тархины үйл ажиллагааг 100 хувь хянах боломжгүй ч та буруу зүйл хийж байгаа эсэхээ нягталж чадна. Ингээд бидний хамгийн чухал эрхтэн болох уураг тархины гаргадаг томоохон 5 алдаатай танилцацгаая.

Бидний тархи ямар үед буруу ажилладаг вэ? Хадгалах