Онцлох мэдээ

Улс орныхоо хөгжилд асар их хувь нэмэр оруулсан 5 дарангуйлагч

“Дарангуйлагч” гэх үгийг сонсоход таны толгойд ямар бодол орж байна? Магадгүй зэрлэг хэрцгий, иргэдээ айдаст автуулсан нэгэн мэт санагдах болов уу. Гэтэл үнэн хэрэгтээ дэлхийн бүх дарангуйлагчид зэрлэг балмад байгаагүй гэнэ. Хэдийгээр тэд “шударга бус” шийдвэр гаргадаг байсан ч бидний танд танилцуулах гэж буй дарангуйлагчид нь бусдаасаа арай өөр бөгөөд улс орныхоо хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан удирдагчид юм.

Улс орныхоо хөгжилд асар их хувь нэмэр оруулсан 5 дарангуйлагч Хадгалах

ХХБанк, Нярайн эндэгдлийг бууруулах чиглэлээр урт хугацаанд төсөл хэрэгжүүлнэ

Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор “Хязгааргүй мөрөөдөл” төслийг санаачлан, хэрэгжүүлж эхлээд байна.

ХХБанк, Нярайн эндэгдлийг бууруулах чиглэлээр урт хугацаанд төсөл хэрэгжүүлнэ Хадгалах

Өвлийн өвөө зун ч ирдэг

Цас хаялсан өвлийн үдэш, шинэ он гарах мөчид гацуур модныхоо дэргэд хүслээ шивнэн амандаа бувтнах бяцхан жаалуудын маань өхөөрдөм дүр төрх эцэг эхчүүд бидний хайрыг өөрийн эрхгүй татна. Тэд маань юу хүсэж мөрөөддөг бол гэж дотроо бодонгоо томчууд бид ч хүслээ шивнэн битүүхэндээ биелээсэй хэмээн догдлон суудаг. Бодит амьдрал дээр үлгэрт гардаг цаа буга хөтөлсөн өвлийн өвгөн айлуудаар зочилж хүмүүсийн хүссэн бэлгийг авчирдаггүй ч гэсэн бид үр хүүхдүүдийнхээ хүсэл тэмүүллийг мохоохгүйн төлөө, тэднийхээ хүссэн зүйлийг биелүүлэхийн төлөө хичээдэг.

Өвлийн өвөө зун ч ирдэг Хадгалах

Органик шампунь, ангижруулагчийг яагаад сонгох хэрэгтэй вэ?

Сүүлийн үед байгалийн гаралтай, эко гэсэн тодотголтой юм бүхэн дэлхий даяар трэнд болж өөртөө хайртай, эрүүл амьдралийн хэв маягийг эрхэмлэгч хүн бүр амьдралдаа нэвтрүүлж эхэлж байна. Та аливаа бүтээгдэхүүнийг сонгохдоо орц найрлагийг нь анзаарч уншдаг уу? Та өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ хамгаалах эхний алхам бол эрүүл, органик, эко гэсэн тодотголтой бүтээгдэхүүн, хоол хүнс сонгох юм. Үүний тулд эхлээд бидний өдөр тутамдаа байнга хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнд ихээр ордог сөрөг нөлөөтэй хэдэн найрлагийн нэрийг мэддэг байх хэрэгтэй. Одооноос найрлага уншиж эхэлцгээе!!

Органик шампунь, ангижруулагчийг яагаад сонгох хэрэгтэй вэ? Хадгалах

Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян үргэлжилж байна

Банкны салбар нь харилцагч үйлчлүүлэгчиддээ дээдлэн хүндэтгэж, хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэхээс гадна харилцагчаа аливаа санхүүгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үүргийг хүлээдэг. Энэхүү үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу 2 жил тутам харилцагчдын хувийн хэргийг бүрдүүлэх аяныг арилжааны бүх банкууд хэрэгжүүлэн өөрсдийн харилцагчдынхаа мэдээллийг шинэчлэдэг уламжлалтай.

Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян үргэлжилж байна Хадгалах

"King Tower": Европоор аялах эрх бэлэглэж байна

King Tower Apartment-ын бүрэн шинэчлэгдсэн төлөвлөлттэй орон сууцаас сонголтоо хийсэн захиалагч бүрдээ европын орнуудаар аялах эрх бэлэглэж байна.

"King Tower": Европоор аялах эрх бэлэглэж байна Хадгалах

Бүсгүйчүүдийн хувцаслалтандаа гаргадаг хамгийн том алдаанууд

Хувцаслалтын гажиг заримдаа тохиолдох бөгөөд бидэнд тухгүй санагдуулахаас гадна бидний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Жишээлбэл маш олон эмэгтэйчүүд олон жил хөхний даруулгаа буруу зүүдэг байснаа мэдээд гайхжээ. Энэ нь хүзүү, нуруу болон мөрөнд өвдөлт өгөхөөс гадна арьс зулгалах ч тохиолдол байдаг. Гэхдээ хэрвээ та хэрхэн зөв хийхийг мэдвэл эдгээр алдаануудыг амархан засаж болно. “Bright side” бидний гаргадаг нийтлэг хувцаслалтын алдаанууд, мөн биднийг илүү сайхан харагдуулах болон илүү тухтай байлгах зөв хувцаслах аргуудыг судалсан байна.

Бүсгүйчүүдийн хувцаслалтандаа гаргадаг хамгийн том алдаанууд Хадгалах

Түүхэн хүмүүсийн хараал хойч үеийнхэнд нь хүрсэн 6 тохиолдол

Хүн төрөлхтөн ихээхэн мухар сүсэгтэй байдаг. Гэхдээ зарим түүхэн хараалууд ердөө л золгүй тохиолдол байх нь бий.  Ингээд та бүхэнд дэлхийн хамгийн алдартай хараалуудыг танилцуулж байна. Эдгээр нь золгүй явдал уу аль эсвэл үнэхээрийн далдын нөлөөтэй байсан уу гэдгийг бурхан л мэдэх байх...

Түүхэн хүмүүсийн хараал хойч үеийнхэнд нь хүрсэн 6 тохиолдол Хадгалах

Гарынхаа ачаар өдөрт 6000 ам.доллар олдог модель бүсгүй

Нина Тэйлор (Nina Taylor) нь 20 гаруй жил загварын ертөнцөд хүч үзсэн тун амжилттай яваа модель юм. Энэ хугацаанд Нина "Chanel", "Tom Ford" зэрэг олон алдартай брэндүүдтэй хамтран ажилласны зэрэгцээ Хайди Клум, Женнифер Лоуренс, Скарлетт Йоханссон зэрэг алдартнуудтай цуг зураг авалтад оролцож байжээ. Гэхдээ ийм амжилттай загвар өмсөгч гэхэд түүнийг таньдаг хүн тун цөөн. Яагаад тэр вэ?

Гарынхаа ачаар өдөрт 6000 ам.доллар олдог модель бүсгүй Хадгалах

Даваа гарагаас болж хоёр хүний амийг бүрэлгэсэн охины түүх

1979 оны 1 сарын 29-ний даваа гарагт "The San Diego Union Tribune" сониныхон 17 настай Бренда Анн Спенсер охиноос ярилцлага авах үед тэрбээр “Би даваа гарагт дургүй. Тиймээс ингэж өөрийгөө сэргээсэн юм” гэж ярьж байжээ. “Ингэж” гэдэг нь ахлах сургуульдаа гал нээж, хоёр хүнийг амийг хөнөөснөө хэлж байгаа нь тэр аж.

Даваа гарагаас болж хоёр хүний амийг бүрэлгэсэн охины түүх Хадгалах

Төрийн дууллаа Токиод сонсъё

Хүн төрөлхтний энхтайван, эв нэгдлийн бэлгэдэл болсон спортын хамгийн том баяр олимпийн наадам ирэх оны 7-р сарын 24-нд Японы Токио хотноо эхэлнэ. Манай улсын хувьд 2020 оны зуны олимпт жүдо, чөлөөт бөх, буудлага зэрэг амжилт гаргадаг төрлүүдээр өрсөлдөх юм. Дэлхийн 7.5 тэрбум хүний хэд нь сүр дуулиант олимпийн наадмыг дэргэдээс нь сэтгэл догдлон үзэж, эх орныхоо сүлд дууг бахархалтайгаар сонсож чадсан бол. Хүн бүрт ийм боломж тохиогоод байдаггүй ч эртнээс төлөвлөвөл болохгүй зүйл байхгүй юм. Мэдээж олимп үзэх мөнгөн дүнг нэг дор хүн бүр гаргаж чадахгүй. Тиймээс бага багаар төлөвлөгөөтэй хуримтлуулах нь хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд тань туслах болно.

Төрийн дууллаа Токиод сонсъё Хадгалах

"Ариг Банк" нь хамтран ажиллагч байгууллагуудынхаа хүрээг тэлж “Аэрмаркет” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Уг санамж бичгийн хүрээнд тус хоёр байгууллагын салбар нэгжүүд нэг байранд хамтран үйлчилгээг харилцагчдадаа шуурхай үзүүлж, зах зээлд нэвтрүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ талууд дэмжин ажиллахаар болж байна.

"Ариг Банк" нь хамтран ажиллагч байгууллагуудынхаа хүрээг тэлж “Аэрмаркет” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа Хадгалах