Шантель Винни (Chantelle Winnie) хэмээх модель арьсны толбот өвчин тусаад шаналж байгаа гэнэ. Гэхдээ түүний гэрэл зургуудыг харахад тэрээр огтхон ч сэтгэл санаагаар унаагүй байгаа бололтой. Хэдийгээр түүний арьс толботой ч, олон компаниуд зураг авалтанд урьдаг байна. Харин тэрээр саяхан “Америкийн топ модель” тэмцээний шалгаруулалтанд оролцжээ.
Хадгалах
90-ээд оны хамгийн их нэр хүндтэй, эрэлттэй, сайхан бүсгүйчүүдийн нэг болох Синди Кроуфорд (Cindy Crawford) Швейцарийн цагны рекламанд тоглож каррер нь дуусаагүй гэдгийг харууллаа. Тэрээр одоо 48 настай юм байна. Хүсвэл мөнхийн залуу харагдах боломжтойг Синди нотолжээ.
Хадгалах
Бразлийн алдарт модель Адриана Лима (Adriana Lima) "Interview Germany" сэтгүүлийн 4-р сарын дугаарт уригдан, сэтгүүлийн ковер болсон байна. Түүний зургуудыг Робби Фиммано (Robbie Fimmano) авчээ.
Хадгалах
Алдарт модель Алессандра Амбросио (Alessandra Ambrosio) нь Бразилийн гутлын брэнд болох “Schutz”-ийн сурталчилгааны компанит ажилд оролцсон бөгөөд шинэ нүүр царай нь болсон байна. Үзэсгэлэнт моделийн цоглог төрхийг гэрэл зурагчин Ги Паганини (Gui Paginini) дурандаа буулгажээ.
Хадгалах
“Fashion Magazine” сэтгүүлийнхэн Танзаны өнгөт арьстан модель Хериет Пол (Herieth Paul)-ыг зураг авалтанд урьж, 4-р сарынхаа дугаарыг чимсэн байна. Түүний зургуудыг Габор Юрина (Gabor Jurina) авсан байна. Бас л сонин бөгөөд өвөрмөц байна шүү.
Хадгалах
Guess –н хавар зуны зар сурталчилгааны кампанит ажилд дур булаам загвар өмсөгчид болох Саманта Хупс (Samantha Hoopes), Даниэль Кнудсон (Danielle Knudson) болон Оливия Гринфилд (Olivia Greenfield) нар оролцжээ. Тэдний зургийг алдарт гэрэл зурагчин Ю Цай (Yu Tsai) авчээ.
Хадгалах
Австралийн 26 нстай модель Эбби Ли Кершоу (Abbey Lee Kershaw) нь “Vogue Australia” сэтгүүлийн 4-р сарын дугаарыг чимсэн байна. Түүний зургуудыг Жиль Бенсимон (Gilles Bensimon) авчээ.
Хадгалах
Ойрд хараагүй царайг та бүхэндээ толилуулж байна. Адрина Лима, Алессандра Амбросио гэсэн нэрний хослол жинхэнэ хит болж байсан үе саяхан. Одоо тэд ээж болцгоож, карер нь өмнөхөө бодоход багассан байна. Ингээд Бразилийн алдарт модель Алессандра Амбросио (Alessandra Ambrosio)-гийн “Planet Blue” брэндийн шинэ коллекцийг танилцуулсан зураг авалтуудыг сонихоцгооё.
Хадгалах
Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэрүүдээс хамгийн гоё биетэй гэдгээр алдартай, Өмнөд Африкийн модель Кэндис Свэйнпоул (Candice Swanepoel) нь VS-ийн шинэ усны хувцасыг танилцуулсан байна. Зураг авалтыг Сент Бартс (St. Barts)-т хийжээ.
Хадгалах
Balmain брэндийн захирал Оливье Рустан (Olivier Rousteing) нь хавар/зуны цуглуулгаа гаргажээ. Цуглуулганд өндөр өсгийтэй сандаал (задгай шаахай), могойн арьсан шаахайнууд багтжээ. Гутлууд их хэмжээний металл хэсгүүдээр чимэглэгдсэн байна.
Хадгалах
Америкийн залуу модель Карли Клосс (Karlie Kloss) нь Victoria’s Secret-ийн ээлжит зураг авалтанд оролцсон байна. Түүний танилцуулж буй дотуур хувцаснууд нь 2014 оны шинэ загварууд юм. Тэрээр одоо 21 настай.
Хадгалах
Хатагтай нар минь, бүрх малгай танд зохидоггүй гэж бодохоо болих цаг болсон, яагаад гэвэл үнэн хэрэгтээ бүрх малгай бүх хүнд зохидог. Бүрх болон бусад малгайг ер нь хаана ч, хэзээ ч өмсөж болно. Гэхдээ зоогийн газар оройн хоол идэхдээ мэдээж, малгайгаа авсан нь дээр шүү.
Хадгалах