ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

Эмэгтэйчүүдийн шүүгээнд заавал байх ёстой хувцаснууд

Хүн бүр л цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, загварлаг сайхан хувцаслахыг зорьдог. Гэвч нүд ирмэхийн зуурт солигдож буй хувцас загварын чиг хандлагыг даган, шинэ хувцас авна гэвэл санхүүгийн хувьд нилээдгүй хүндрэл тулгарах нь дамжиггүй. Тиймээс бүсгүй таны шүүгээнд хэзээ ч моодноос гардаггүй дараах хэдэн хувцас байхад л та үргэлж дэгжин харагдана гэдэгтээ итгэлтэй байж болно.

Эмэгтэйчүүдийн шүүгээнд заавал байх ёстой хувцаснууд Хадгалах

Бид дотуур хувцас өмсөхдөө ямар алдаа гаргадаг вэ?

Дотуур хувцасны түүхийг сөхвөл манай эринээс хэдийн хальж, манай эриний өмнөх тоолол руу шилжинэ. Харин орчин үеийн дотуур хувцасны үүсэл нь 14-р зуунаас эхтэй. Орчин үед бол хөвөн даавуун, нийлэг, торгомсог, торон гээд л төрөл бүрийн материалтай дотуур хувцсыг өмсөх болжээ. Гэхдээ дотуур хувцсаа угаах, өмсөх, хадгалахдаа бидний гаргадаг дараах хэдэн алдаа байдаг. Та үүнийг анхаараад аваарай. 

Бид дотуур хувцас өмсөхдөө ямар алдаа гаргадаг вэ? Хадгалах

Загварын ертөнцийг шуугиулж буй бүсгүй

Дэлхий дахинд ашиг орлогоороо тэргүүлдэг "H&M" брэндийн Бангладеш дахь "Rana Plaza" үйлдвэр, ажиллах орчин нөхцөл нь чанарын шаардлага хангаагүйгээс болж, 3 жилийн өмнө дэлбэрч, 1000 гаруй ажилчид амиа алдсан билээ. Энэ нь хэрэглэгчдийн итгэлийг алдах ч багадсан зүйл болсон юм. Өнөө цагт тулгамдаад байгаа энэ мэт асуудлуудаас холуур байж, нэр цэвэр, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон хүнд ажиллаж, амьдрах боломж өгсөн нэгэн дайчин бүсгүйн тухай та бүхэндээ танилцуулж байна. 

Загварын ертөнцийг шуугиулж буй бүсгүй Хадгалах

Бүх цаг үеийн шуугиан тарьсан даашинзууд

Бид та бүхэндээ бүх цаг үеийн хамгийн алдартай, гайхалтай даашинзуудыг багцлан хүргэхээр шийдлээ. Бүсгүй хүнийг харц булаам үзэсгэлэнтэй харагдуулдаг зүйлсийн нэг бол яалт ч үгүй тансаг даашинз билээ. Магадгүй та энэ зуны, гоёлын даашинзаа сонгож амжаагүй бол эдгээр сонгодог даашинзуудаас ч санаа авч болох юм.

Бүх цаг үеийн шуугиан тарьсан даашинзууд Хадгалах

Орон орны хүмүүсийн гудамжны хувцаслалт

Гудамжны загвар гэдэг бол тухайн хотын залуусын эрх чөлөөт задгай сэтгэлгээ, уламжлалт ёс заншлыг ч гэсэн далдхан агуулсан байдаг юм. Ингээд та бүхэндээ улс орнуудын гудамжны загвар буюу "street style"-уудыг сонирхуулж байна. 

Орон орны хүмүүсийн гудамжны хувцаслалт Хадгалах

Хуучин хувцсаараа зуны гоёлоо урлацгаая!

Налгар зуны улирал ирж, хувцасны шүүгээндээ өнгөлөг, нимгэн, хөнгөн хувцсаар шинэчлэлт хиймээр л байгаа биз дээ. Гэвч өмсдөггүй ашигладаггүй хувцас дэндүү их, дээр нь шинэ хувцас авахад санхүүгийн хүндрэлтэй байгаа бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Бид та бүхэндээ хуучин хувцсаа хэрхэн шинэ загварын гоёмсог болгох талаар гайхалтай мэдээллийг хүргэж байна.

Хуучин хувцсаараа зуны гоёлоо урлацгаая! Хадгалах

Эмэгтэйчүүдийг тарган харагдуулдаг хувцаслалтууд

"Энийг өмсвөл би тарган харагдаж байна уу?" Та энэ асуултыг дор хаяж өдөрт 2-3 удаа хэн нэгнээс асуудаг байх. Эмэгтэй хүмүүс бүгд л тарган байсан ч туранхай, туранхай байсан ч илүү гоолиг туранхай харагдахыг л хүсдэг. Харин буруу хувцалсанаас болж хэдий гуалиг биетэй нэгэн байсан ч тарган, эв хавгүй харагддаг юм. Ингээд биднийг тарган харагдуулдаг буруу хувцаслалтуудыг танилцуулж, хэрхэн зөв хувцаслах тухай мэдээллийг хүргэж байна. 

Эмэгтэйчүүдийг тарган харагдуулдаг хувцаслалтууд Хадгалах

Даварсан охин

Ихэнх эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ боловсрол хүмүүжилд илүү анхаардаг. Харин Англи улсад амьдардаг 11 настай Лили Рэй Изатт Порт (Lily Ray Izatt Port) хэмээх охин сар бүр ээж ааваасаа хувцасны мөнгө гэж 96 мянган фунт авдаг байна. Эцэг эх нь ч үүнийг нь огтхон ч тоодоггүй, нэхсэнийх нь дураар өгдөг гэнэ шүү. 

Даварсан охин Хадгалах

Хувцаслалтаараа биеийнхээ өөг хэрхэн дарах вэ?

Бидний хүсэн хүлээдэг зун цаг ирлээ. Нимгэн хөнгөн хувцаслаад явах гэхээр энд тэндээс унжих илүүдэл мах, булчин, гэдэс хэвлийн илүүдэл өөхийг нууя гэвч нуух "газар" олдохгүй үнэхээр хэцүү шүү дээ. Тэгвэл бид та бүхэндээ биеийн өө сэвээ хэрхэн хувцсаар нууж, далдлах зальжин аргуудыг танилцуулъя.

Хувцаслалтаараа биеийнхээ өөг хэрхэн дарах вэ? Хадгалах

Одууд хүүхдүүдээ хэрхэн хувцасладаг вэ?

Хүүхэд гэдэг өөрөө гэрэл гэгээтэй, аз жаргалтай, сайхан бүхний эхлэл билээ. Тиймдээ ч хүмүүс өөрийн хүүхдээ илүү сайхан амьдруулахын төлөө өнөөдөр ажиллаж хөдөлмөрлөж байна. Тэр дундаа олны танил эрхмүүдийн хүүхдүүд, бидний хараанд үргэлж байдаг. Тэдний зарим нь хэдийн эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөн авьяаслаг нэгэн болсон байхад, зарим нь хувцас загвар, байгаа байдлаараа олонд хэдийнээ танигдсан хүүхдүүд ч цөөнгүй. Ингээд бид эх үрсийн баярын дугаартаа одуудын өхөөрдөм бяцхан үрсийг танилцуулхаар бэлтгэлээ.

Одууд хүүхдүүдээ хэрхэн хувцасладаг вэ? Хадгалах

“Дэлхийн мисс” тэмцээнтэй хамтран ажиллах онцгой эрхтэй “Yamamay” брэнд Монгол албан ёсоор нээлээ

Дэлхийн брэндүүд нэг дор цугласан бүсгүйчүүдийн диваажинд тавтай морил. Чанартай, тансаг материал, эрхэмсэг тренд загваруудаараа “Yamamay” дотуур хувцасны брэнд онцлог гэдэг. Тус брэндийн албан ёсны салбар 3-р хорооллын Тумбааш дэлгүүрт нээгдлээ.

“Дэлхийн мисс” тэмцээнтэй хамтран ажиллах онцгой эрхтэй “Yamamay” брэнд Монгол албан ёсоор нээлээ Хадгалах

Кендалл Женнерийн солиотой хувцаслалт

Загварын ертөнцөд цахиур хагалан орж ирсэн, Кардашьяны гэр бүлийн хамгийн нэр хүндтэй, үзэсгэлэнтэй гишүүн Кендал Женнерийн өмссөн хувцас, зүүсэн гоёл чимэглэл бүхэн залуу охид бүсгүйчүүдийн хувьд трэнд болсоор ирсэн билээ. Харин тэрээр саяхан нэгэн хачирхалтай цамц өмссөн байсан нь олон хүний эргэлзээг төрүүлж байна. 

Кендалл Женнерийн солиотой хувцаслалт Хадгалах