Нью-Йоркийн зураач Жейсон Фрини (Jason Freeney) бүх хүмүүсийн сайн мэдэх, хайртай зохиолын баатруудын “дотоод ертөнцийг” бидэнд нээн харуулж байна. Тэр Стьюи Гриффин, Немо, Марио зэрэг бүх хүмүүсийн мэддэг алдартай баатруудын тоглоомнуудыг худалдаж аваад, тоглоомны талыг зүсэж, бүдүүвчилсэн шавраар дүүргээд, дараа нь яс болон тоглоомны дотор эрхтэнийг шүдний эмнэлэгийн багажаар зүсэж урласан байна. Өнөөдөр та бүхэнд бага зэрэг аймшигтай, гэвч хөгжилтэй тоглоомнуудын зургуудыг толилуулж байна.
Хадгалах
Сансет-Стрип бол Лос-Анжелес хотын шөнийн амьдралыг харуулсан, Сан-Антонио амралтын газрын эрэг дагуу үргэлжилсэн Холливуд дахь алдартай гудамж билээ. Ийшээ цэнгэж, бүжиглэж, нар жаргахыг харах гэж ирцгээдэг байна. Хотын гол “судал” болох энэ гудамж нь янз бүрийн цайны газрууд, үнэтэй зоогийн газрууд болон бусад алдартай зүйлсээр дүүрэн ажээ. Тиймээс энд байрладаг байшингууд их үнэтэй байгаад гайхах хэрэггүй бизээ.
Хадгалах
Та бүхэндээ бүтээлч сэтгэлгээтэй, зүгээр суух дургүй дизайнеруудын маш онгой, өвөрмөц 50 шинэ ахуйн бүтээлийг сонирхуулж байгаадаа таатай байна. Тэд бидний хажууд байж л байдаг тэр энгийн санааг хэрэглээ болгож чаддаг гайхалтай хөдөлмөрч хүмүүс юм.
Хадгалах
Хэрвээ та том хотод амьдардаг бол хот газар амарчихмаар нам гүм тайван газар олоход амаргүй гэдгийг мэднэ биз ээ. Удаан хугацаанд хотын дэд бүтцийн гол зүйл нь олон давхар том барилгууд барих гэж үзэж байлаа. Хотын засаг захиргаа метр квадрат газрын төлөө хөөцөлдөөд, хүн зүгээр л ургаж буй мод ургамал цэцэгсийн сайхныг харж тайшаал авахыг хүсдэг гэдгийг ор тас мартсан билээ. Азаар энэ нөхцөл байдал өөрчлөгдөж сүүлийн үед олонхи хотуудад ер бусын газар байдаг сайхан цэцэрлэгүүдийг харж болохоор болжээ.
Хадгалах
1889 оны 8 сарын 6-нд Лондон хотноо дэлхийд анх удаа өрөө бүрдээ бие угаах онгоц /ванн/-той «Savoy» хэмээх зочид буудал нээгдсэн байна. Одоо тусгай бие угаах онгоц хэний ч гайхшралыг төрүүлэхгүй билээ. Харин одоо юм үзэж нүд тайлсан аялагчдыг ч гайхашруулах хамгийн өвөрмөц орчинтой ванны өрөөтэй 10 зочид буудлыг танилцуулж байна.
Хадгалах
Тохилог, тухтай тансаг орчинд амьдрахыг хүсдэггүй хүн гэж үгүй. Тэгвэл хүмүүсийн хэрэгцээнд нийцүүлэн зохион бүтээгчид өдөр бүр шинэ содон сонирхолтой загваруудыг гаргасаар байдаг. Жишээлбэл: тавилга, аяга шаазан, ширээний гэрэл гэх мэт зүйлсийг хийж үүндээ сэтгэлээ шингээснээр хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээл бий болдог. Ингээд тав тухтай хэрнээ гэрийг тань чимэглэх ахуйн хэрэглэлийн өвөрмөц загваруудыг танилцуулж байна. Эндээс манай бүтээлч залуус санаа аваарай.
Хадгалах
Эртний хадны архитектурын бүтээлүүд нь орон байр, булш бунхан, сүм хийд төрөл бүрийн зориулалтаар хадыг цөмлөж, ухаж, сийлж барьсан байдаг. Гадна тал болон дотоод зохион байгуулалт нь тухайн цаг үеийнхээ архитектурын чиг хандлагыг хадгалсан байдаг ажээ. Хадны барилгын олон үзэсгэлэнтэй үлдэцүүд нь чулуулаг, бөөгнөрсөн бүтэцтэй байдаг. Ингээд бүгдээрээ ер бусын хадны барилгуудын дүр зураг болон түүхтэй танилцацгаая.
Хадгалах
“Golden Gate Bridge”, “Эйфелийн цамхаг”, “Сиднейн дуурийн театр”, “Христийн баримал” гэх мэт дурсгалт газрууд таньд танил санагдаж байна уу? Нүдээрээ хараагүй ч зурагтаар, найз нөхдөөсөө, түүхэн баримтнаас сонссон л байж таарна. Эдгээр барилгуудыг харах үед яагаад ч юм хүний гараар бүтээгүй, харин мөнхийн энэ газраа байсан мэт санагдана.
Хадгалах
Ямар барилгыг өндөр барилга гэх вэ? Энэ тал дээр нэлээд маргаантай байдаг бөгөөд АНУ болон Европын орнуудын хувьд 150 метрээс дээш барилгыг тэнгэр баганадсан барилга хэмээн тооцдог байна. 20-р зууны 20-иод оны үед АНУ-д тэнгэр баганадсан барилгуудыг ар араас нь барьж байсан бөгөөд ийнхүү өндөр барилгуудын түүх эхэлж байгаа билээ. Ингээд дэлхийн улс орнуудын хамгийн өндөр барилгуудыг сонирхоцгооё.
Хадгалах
Яагаад ч юм архитектурын тал дээр хэдий чинээ хязгаарлалт хийнэ, төдий чинээ сонирхолтой байшин барилгууд баригддаг. Энэ бяцхан, сонирхолтой барилга нь буруу байрлалд баригдсанаас болж үүссэн байна. Байшингийн газарт эзлэх талбай ердөө 29 кв.м ч, хүн амьдрах гайхалтай нөхцлийг бүрдүүлж чаджээ.
Хадгалах
Саудын Арабын Жидда хотод “Kingdom Tower” хэмээх агуу төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн гол зорилго нь дэлхийн хамгийн өндөр барилга барих юм байна. Энэ оны 3-р сараас эхлэн барилгын үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд тун удахгүй манай дэлхийд нэгэн гайхалтай өндөр барилга сүндэрлэх бололтой.
Хадгалах
АНУ-ын Нью-Йорк хотод жуулчдын анхаарлыг татаж чадах нэлээд олон тооны түүхэн дурсгалт газрууд бий. Түүн дотроос энэхүү далан миний анхаарлыг хамгийн ихээр татсан юм хэмээн сэтгүүлч хэлсэн байна. Хачирхалтай нь энэ бол Нью-Йоркийн ямар нэгэн тэнгэр баганадсан барилгууд биш, гүүр ч биш харин хотын захад байрлах нэгэн барилга юм. Энэхүү гайхалтай бүтээлийг 19-20 зууны үеийн инженерүүд бүтээсэн бөгөөд үнэхээр сэтгэл хөдлөм, анхаарал татахуйц өвөрмөц бүтээл аж.
Хадгалах