СААК САНАА

Ганцхан тавилга ашиглан гэрээ хэрхэн тохилог харагдуулах вэ?

Аливаа газрын дотоод заслыг ихэнхдээ олон төрлийн тавилгын хослолоор хийдэг. Харин сүүлийн үед ганцхан тавилгаар тухайн газрын өнгө төрхийг тодорхойлох хандлага бий болжээ. Энэ үүднээс бид өрөөний дотоод заслыг өөрчилж чадах тавилгуудын талаар хүргэхээр бэлтгэлээ. Ингэснээр таны гэр нэг л өнгө орох шиг болно гэдэг бид итгэлтэй байна.

Ганцхан тавилга ашиглан гэрээ хэрхэн тохилог харагдуулах вэ? Хадгалах

Зочны өрөөгөө хэрхэн тохилог болгох вэ?

Зочны өрөөнд айл бүр халуун ам бүлээрээ цуглаж амарч, тоглож, ярилцаж, телевизор үзэж, хөгжим сонсож, мөн зочдыг дайлж цайлан хамгийн их цагийг хамтдаа өнгөрүүлдэг. Тиймээс айл бүрийн эзэгтэй нар энэ өрөөг тав тухтай, тохилог, цэвэр үзэмжтэй байлгах хүсэлтэй байдаг. Иймээс та бүхэнд зочны өрөөг хэрхэн тохижуулж болох талаар бяцхан зөвлөгөө мэдээлэл хүргэж байна.

Зочны өрөөгөө хэрхэн тохилог болгох вэ? Хадгалах

Бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх аргууд

Цаг бол алт гэдэг шүү дээ. Харин өнөөдөр бид цагтай уралдан ажиллаж, хэрэггүй зүйлсэд аль болох анхаарлаа хандуулахгүй байхыг хичээдэг болсон. Иймд цаг заваа хэмнэж, амьдралд тулгарах асуудлуудыг илүү хялбар шийдэх гайхалтай санаануудыг танилцуулж байна. Бүтээлчээр сэтгэж, сайхан амьдралыг өөрсдөө бүтээцгээе!

Бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх аргууд Хадгалах

Манай дэлхийн бүтээн байгуулалтад маш их хувь нэмэр оруулсан эмэгтэй архитекторууд

Хэдийгээр эмэгтэйчүүд XIX зуунд уран барилгын салбарт татагдан орсон ч, XXI зууны эхэн гэхэд ч энэ салбарт эрэгтэйчүүд давамгайлсан хэвээр байна. Гэвч дэлхийн өнцөг булан бүр дэх олон алдартай музей, их сургууль, тэнгэр баганадсан барилга тэр бүү хэл бүхэл бүтэн хотыг ч эмэгтэй архитекторууд барьсан байдаг. Тэгвэл тэдгээрээс найман агуу эмэгтэйг тэдний бүтээн байгуулалтынх нь хамт танилцуулъя.

Манай дэлхийн бүтээн байгуулалтад маш их хувь нэмэр оруулсан эмэгтэй архитекторууд Хадгалах

Хог хаягдлыг тансаг эдлэл болгосон хүмүүс

Эвдэрч хэмхэрсэн, ажиллагаагүй болсон зүйлсийн дараагийн очих газар нь ихэнхдээ хогийн сав байдаг. Гэхдээ тэдгээр эвдэрхий зүйлсэд дахин боломж олгож, бүтээлч санаа, багахан цаг зав зарцуулаад гайхалтай гоёмсог эдлэл, эсвэл хэрэгтэй багаж болгон хувиргаж чаддаг хүмүүс бий. Ингээд тэрхүү хүмүүсийг болон хийсэн бүтээлийг нь та бүхэнд толилуулъя.

Хог хаягдлыг тансаг эдлэл болгосон хүмүүс Хадгалах
2019-01-19, 14:00

Үс, хувцас дээр наалдсан бохийг салгаж авах 10 хялбар арга

Хивсэн дээр, гутлын улан дээр, эсвэл хүүхдийн тань үсэн дээр бохь наалдчихаад салахгүй төвөг учруулаад байна уу? Аливаа эд зүйл дээр наалдсан бохийг салгахад хэрэг болдог зүйл зөвхөн ургамлын тос биш, өөр илүү үр дүнтэй аргууд олон бий. Ингээд тэдгээр аргуудтай танилцана уу. 

Үс, хувцас дээр наалдсан бохийг салгаж авах 10 хялбар арга Хадгалах
2019-01-06, 15:19

Дэлхий дээрх хамгийн нууцлаг 10 байгууламж

Нууц өрөө тасалгаа, нууц байгууллагын албан байр, байрлал гээд хэн бүхний мэдэх шаардлагагүй байгууламж олон. Ер нь засгийн газрын мэдлийнхээс аваад хувийн эзэмшлийн нууцлаг багууламж манай гариг дээр тун олон. Хэний ч мэддэггүй, мэдэх ч хэрэггүй тийм нууц газруудаас 10-ыг нь дор өгүүлнэ.

Дэлхий дээрх хамгийн нууцлаг 10 байгууламж Хадгалах

Баярын дараа гэр цэвэрлэх хялбар аргууд

Гэр ахуйн ажил хийх тийм ч хялбар биш байдаг бөгөөд таны гэр бүлдээ зарцуулах цаг заваас нэлээд хумсалдаг биз. Хөдөлмөрийн яамны судалгаанаас харахад эмэгтэйчүүд өдөрт 2-6, эрэгтэйчүүд 2-1 цагийг гэр ахуйн ажилд зарцуулдаг гэнэ. Тэгвэл таны энэхүү цагийг хэмнэх үүднээс бид танд дараах лайфхакийг хүргэе.

Баярын дараа гэр цэвэрлэх хялбар аргууд Хадгалах

Таны амьдралыг хялбарчилж, эмх замбараатай байхад туслах хялбар аргууд

Амьдралын хэмнэл хурдассаар байгаа өнөө үед аливаа зүйлийг эмх цэгцтэй байлгахад тун ярвигтай болсон шүү дээ. Гэвч замбараагүй, эмх журамгүй байдал хүмүүсийн бие махбодын болон сэтгэл санааны байдалд муугаар нөлөөлдөг. Тиймээс та бүхний амьдралыг хялбарчлахын зэрэгцээ эмх замбараатай байхад туслах жижигхэн бөгөөд үр дүнтэй аргуудыг зааж өгье.

Таны амьдралыг хялбарчилж, эмх замбараатай байхад туслах хялбар аргууд Хадгалах
2019-01-01, 13:42

Улиран одож буй 2018 онд хийж бүтээсэн зүйлээ хамтдаа дүгнэе!

Хүн бүр шинэ жилийг баяр хөөрөөр дүүрэн угтдаг. Хэрвээ та ирэх ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэж байвал дараах зөвлөгөө танд туслах болно. 

Улиран одож буй 2018 онд хийж бүтээсэн зүйлээ хамтдаа дүгнэе! Хадгалах

Бүтээлч хүмүүсийн сэдсэн гайхалтай санаанууд

Өдөр тутмын жижиг сажиг асуудлууд цаг ямагт бухимдал төрүүлж, тэдгээрийг шийдэх арга чаргаа олохгүй байна уу? Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрийн бүтээлч санаагаараа бусдаас ялгарсан хүмүүсийн хэрэгжүүлсэн эдгээр бүтээлүүд таны амьдралыг бага ч атугай хөнгөвчлөх нь дамжиггүй.

Бүтээлч хүмүүсийн сэдсэн гайхалтай санаанууд Хадгалах

Ямар хобби хүний тархийг хамгийн их хөгжүүлдэг вэ?

Нас явах хэрээр зөвхөн бидний бие бус тархи ч гэсэн дагаад хөгширч байдаг нь харамсалтай. Зөвхөн ахмад хүмүүс ч гэлтгүй дундаж насны эрүүл хүмүүст тархи насжсаны шинж тэмдэг болох ой санамж муудаж амархан мартах, будилах, ухаан санаа орон гаран болох тохиолдлууд илэрч байдаг. Харин судлаачид хэрэв хүн зөв хооллож, идэвхтэй амьдарч, тархи, сэтгэн бодох чадвар хөгжүүлэх дасгалуудыг тогтмол хийдэг байснаар ахмад насандаа хэнээс ч илүү цэцэн цэлмэг ухаантай хэвээр байж чадна гэж үздэг байна. Ингээд та бүхэнд сонирхолтойн зэрэгцээ тархины хөгжилд маш их тустай хоббинуудыг танилцуулъя.

Ямар хобби хүний тархийг хамгийн их хөгжүүлдэг вэ? Хадгалах
2018-12-16, 10:54