СААК МАШИН

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хуучин машин аваад хамгийн түрүүнд хийх зүйлс

Авто машин худалдан авна гэдэг ихээхэн хариуцлагатай зүйл. Тэр тусмаа авч байгаа машин тань өмнө явж байсан бол анхаарах ёстой зүйлүүд их бий. Хуучин машин авсны дараа хэд хэдэн зүйлд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь өмнөх эзэн хэдий “ямар ч асуудалгүй” гэж хэлсэн ч эд ангиудыг солих шаардлага цөөнгүй гардаг юм шүү. 

Хуучин машин аваад хамгийн түрүүнд хийх зүйлс Хадгалах

CAAK Машин: "Jeep" компани шинэ загварын "hybrid" жийпээ танилцууллаа

АНУ автомашин үйлдвэрлэгч Jeep компани шинэ шинэчлэн тоноглосон Grand Cherokee 4xe hybrid хувилбарыг өнгөрсөн долоо хоногт нээгдсэн Нью-Йорк хотын авто үзэгслэн дээр танилцуулсан нь автомашин сонирхогч хэн бүхнийг ихээхэн гайхшруулаад амжсан гэхэд хилсдэхгүй. 

CAAK Машин: "Jeep" компани шинэ загварын "hybrid" жийпээ танилцууллаа Хадгалах

Түүхэнд үйлдвэрлэгдэж байсан хамгийн гаж этгээд машинууд

Автомашин үйлдвэрлэлийн салбар дэлхийд ашиг орлогоороо тэргүүлэгчдийн эгнээнд жагсахын хэрээр машин үйлдвэрлэгчид сонин содон загвар бүхий төмөр хүлгүүдээрээ хоорондоо өрсөлдөх нь элбэг. Гэхдээ заримдаа энэ дэлхий дээр байж боломгүй мэт санагдах автомашинуудыг дизайнерууд, маркетингийн ажилтнууд, "урлагийн мэдрэмжтэй" хүмүүс зохион бүтээдэг байна. Ингээд энэ төрлийн автомашинуудыг сонирхоцгооё.

Түүхэнд үйлдвэрлэгдэж байсан хамгийн гаж этгээд машинууд Хадгалах

Машинаас өөрийгөө хордуулалгүйгээр бензин авах хялбар арга

Жолооч бүр автомашинаас шланкаар түлш авах чадвартай байх хэрэгтэй. Магадгүй таны бензин гэнэт дуусаж, өөр машинаас яаралтай авах хэрэг гарах ч юм билүү. Гэхдээ ийнхүү бензин юүлэхэд тодорхой хэмжээний чадвар хэрэгтэй байдаг. Эс тэгвээс та их хэмжээний бензин залгих магадлалтай.

Машинаас өөрийгөө хордуулалгүйгээр бензин авах хялбар арга Хадгалах

Дөнгөж худалдаанд гараад буй 2022 оны Mercedes-Benz C300d-тай танилц!

Mercedes-Benz тансаг зэрэглэлийн гэхээс илүү энгийн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн гаргах тал дээр анхаарч ажилладаг болоод удаж байна. Үүний дагуу тус компанийн зүгээс хэд хэдэн энгийн загвартай бүтээгдэхүүн гаргаад байгаа. Эдгээрийн нэг бол саяхан худалдаанд гарсан C-class цувралын шинэ загвар 2022 Mercedes-Benz C300d машин юм. 

Дөнгөж худалдаанд гараад буй 2022 оны Mercedes-Benz C300d-тай танилц! Хадгалах

Алдарт "DeLorean" машины цахилгаан загвар "Alpha 5 EV" нэртэйгээр гарахаар болжээ

"Back to the Future" киноны гол дүрүүд болох Доктор Браун, Марти Макфлай хоёрын цаг хугацаагаар аялсан түүхийг мэдэхгүй хүн ховор. Тэгвэл тус бүтээлээр домог болж үлдсэн "DeLorean"-ий цэвэр цахилгаан хөдөлгүүртэй загвар "Alpha 5 EV"-ийг саяхан танилцуулсан байна. Сонирхолтой дизайны шийдэл, сөхөгддөг хаалгатай "DeLorean" нь тухайн үедээ жинхэнэ шуугиан тарьж байсан юм.

Алдарт "DeLorean" машины цахилгаан загвар "Alpha 5 EV" нэртэйгээр гарахаар болжээ Хадгалах

Хаврын улиралд машиндаа авах арга хэмжээнүүд

Урин дулааны улирал эхэлж байгаа энэ үед та бүхэн хөдөө гадаа явахаар төлөвлөж байж магадгүй. Харамсалтай нь хахир өвлийн нөлөөгөөр төмөр хүлэг тань багагүй зовлон үзсэн гэдгийг мартаж болохгүй. Тиймээс дараах арга хэмжээг авч машинаа удаан аялалд бэлэн эсэхийг шалгахаа бүү мартаарай. 

Хаврын улиралд машиндаа авах арга хэмжээнүүд Хадгалах

Дээр үеийн машинуудад байсан сонирхолтой зүйлс

Өнөөдөр автомашинууд цаг уурын хяналт, аудио систем, халаалтын суудал, цахилгаан цонхтой болсонд бид хэдийнээ дасжээ. Автомашин үйлдвэрлэгчид өөрсдийн загваруудаа сонирхолтой шийдлүүдээр тодруулах шинэ аргуудыг байнга гаргадаг. Гэхдээ өмнө нь арай хэтрүүлэгтэй санаа гаргадаг байсны нотолгоо бүхий хачирхалтай баримтуудыг танд хүргэж байна. 

Дээр үеийн машинуудад байсан сонирхолтой зүйлс Хадгалах

Ирээдүйн түргэн тусламж: Ус төрөгчийн түлшээр ажилладаг нисдэг машин

Нисэх онгоц бүтээдэг “e-VTOL” авиа компани нь агаарын түргэн тусламжийн “Hatzolah Air” фирмтэй хамтран ирээдүйн түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх төсөл боловсруулж эхэлжээ. Ус төрөгчийн түлшний шийдэл тийм ч давуу талтай биш. Машин болон бусад тээврийн хэрэгслийн хувьд түлш болон цахилгааныг ашиглах нь давуу талтай байдаг. Түргэн цэнэглэлт, хол зам туулах болон эдийн засгийн хувьд ч тийм давуу талтай шийдэл биш юм. 

Ирээдүйн түргэн тусламж: Ус төрөгчийн түлшээр ажилладаг нисдэг машин Хадгалах

Хамгийн боломжийн үнэтэй спорт загварын машинууд

Та бид автомашин үйлдвэрлэлийн "алтан" үед амьдарч байна. Үйлдвэрлэгчид зах зээлд өөрсдийн байр суурийг хадгалахын тулд үргэлж шинийг сэдэж, сонирхолтой содон, хүчирхэг хэрнээ хямд загваруудыг гаргасаар байгаа билээ. Энэ үүднээс та бүхэнд хамгийн боломжийн үнэ бүхий спорт загварын машинуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Хамгийн боломжийн үнэтэй спорт загварын машинууд Хадгалах

Нисдэг машины туршилт амжилттай болжээ

Зарим нэг улсын "Агаарын дүүжин тээвэр" нэртэй төсөл цаасан дээрээс цаашилж гавиагүй байх үед дэлхийн бусад улсуудын технологийн хөгжил жинхэнэ утгаараа тэнгэрт тулаад байна. Үүний тод жишээ нь Швейцарь, Хятадын жолоочгүй такси, Саудын Арабын нисдэг таксины туршилт байсан бол хамгийн сүүлд Словак улс нисдэг машины анхны загвараа амжилттай туршсан байна. Тодруулбал, Словак улсын Нитра ба Братислава хотын олон улсын нисэх онгоцны буудлуудын хооронд нисдэг машины анхны загвараар 35 минутын нислэг үйлджээ. 

Нисдэг машины туршилт амжилттай болжээ Хадгалах