Элдэв зураг (80 фото) №594

Эрхэм уншигчиддаа Сар Шинийн мэнд дэвшүүлье! Шороон гахай жилд та бүхний ажил үйлс бүтэмжтэй байж, эрүүл энх байхыг хүсэн ерөөж байна. Ингээд "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг хамтдаа үзэцгээе. Танд бага ч гэсэн инээд хөөр бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.

Элдэв зураг (80 фото) №594 Хадгалах
2019-02-08, 17:52

Гэрээс гарч буй хог хаягдлыг бууруулахад туслах ухаалаг бүтээгдэхүүнүүд

Нэг хүн жилд 28 тонн хог хаядаг гэсэн тооцоо бий. Хүн бүр тийм хэмжээний хог хаядаг гэхээр хүн төрөлхтөн байгаль дэлхийд ямар их хэмжээгээр бохирдуулж байгааг төсөөлөхөд ч бэрх юм. Энэ үүднээс бид гэрээс гарч буй хаягдлыг бууруулах ухаалаг аргуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Гэрээс гарч буй хог хаягдлыг бууруулахад туслах ухаалаг бүтээгдэхүүнүүд Хадгалах

Эртний Египетчүүдийн тухай бидний өмнө нь дуулж байгаагүй баримтууд

Эртний Египет гэхээр хүн бүрийн санаанд дунд сургуульд үзэж байсан пирамид, цац суваргын орон орж ирдэг. Занданшуулсан шарил буюу муми, фараонуудын онгоноос гадна Египетчүүд анх цаас үйлдвэрлэсэн тухай ихэнх хүмүүс сайн мэддэг.  Гэхдээ Эртний Египетчүүдийн тухай түүхэнд дунд сургуулийн сурах бичигт бичигдээгүй зүйлс байдаг.  Тухайлбал фараонууд та бидний зураг дээрээс харсан шиг залуу сайхан хүмүүс байгаагүй ч гэх юм уу. Бид танд эртний Египетчүүдийн талаарх итгэмээргүй 20 баримтыг танилцуулж байна. 

Эртний Египетчүүдийн тухай бидний өмнө нь дуулж байгаагүй баримтууд Хадгалах

Хойд Солонгосын энгийн иргэд хэрхэн аж төрдөг вэ?

БНАСАУ-ын жирийн нэгэн айлд зочилно гэдэг бараг л боломжгүй зүйл. Учир нь гаднын хүнийг энгийн иргэдийн гэрт оруулахыг зөвшөөрдөггүй бөгөөд иргэд нь ч их нууцлаг байдаг гэнэ. Гэсэн хэдий ч Оросын нэрээ нууцалсан нэгэн гэрэл зурагчинд урьд өмнө нь тэр бүр харагдаж байгаагүй гэрэл зургуудыг авах боломж олджээ. 

Хойд Солонгосын энгийн иргэд хэрхэн аж төрдөг вэ? Хадгалах
2019-02-08, 17:00

Дэлхийд алдартай орон орны амьд хүүхэлдэйнүүд

Өөртөө болон эрчүүдэд таалагдахын төлөө байгаагаасаа илүү үзэсгэлэнтэй  болохыг хүсдэг эмэгтэйчүүд их бий. Төгс төгөлдөр лүү тэмүүлэх бүсгүйчүүдийн хүсэл хязгааргүй.  Зарим эмэгтэйчүүд сайхан эмэгтэйг туранхай, гоолиг галбиртай яг л "Барби" шиг байх ёстой гэж боддог. Энэ нь магадгүй охидын багадаа тоглодог барби хүүхэлдэйтэй холбоотой юм. Бид та бүхэнд жинхэнээсээ хүүхэлдэй болж хувирахаар шийдэж өөрсдийгөө "Амьд хүүхэлдэй" болгосон бүсгүйчүүдийг танилцуулж байна. 

Дэлхийд алдартай орон орны амьд хүүхэлдэйнүүд Хадгалах

Юу ч үгүй хоосноос амжилтын оргилд гарч чадсан 10 алдартан

Дэлхий нийтэд танигдсан алдартнууд өнөөгийн нэр алдарт хүрэхээсээ өмнө өлсгөлөнд нэрвэгдэж, бензин ч авах мөнгөгүйн улмаас хурдны зам дээр зогсож байсан гэвэл та итгэх үү? Бид та бүхэнд юу ч үгүй хоосон амьдралаас хэдэн сая ам.долларын ашиг олдог болсон 10 алдартныг танилцуулж байна.

Юу ч үгүй хоосноос амжилтын оргилд гарч чадсан 10 алдартан Хадгалах

2018 онтой хамт үдэх хувцас загварууд

Хувцас загвар бол хүн бүрийн анхаарал хандуулдаг гайхалтай урлаг. Загвар зохион бүтээгчид шинэ содон бүхнийг загварын ертөнцөд оруулахыг хичээдэг хэдий ч тэрхүү загварууд нь ердөө нэгхэн улирал тренд байх үе ч байдаг. Ингээд бид танд  2019 оны загварын ертөнцөд халаагаа өгсөн хувцаслалтуудыг танилцуулья. Та дараах загварын хувцаслалтыг 2018 онтой цуг ардаа үлдээгээрэй.

2018 онтой хамт үдэх хувцас загварууд Хадгалах

Эмэгтэйчүүдийг дур булаам харагдуулдаг 5 зүйл

Энэ бол гадаад дүр төрх, үс засалт, нүүр будалт биш юм. Ямар ч эмэгтэйг үзэсгэлэнтэй болгодог хэд хэдэн зүйл байдаг бөгөөд энэ бол түүний зан араншин аж. Гэхдээ сүүлийн үед туранхай, нарийн бэлхүүстэй, сайхан хөлөөр бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг тогтоож байгаа ч үнэн хэрэгтээ энэ нь тийм ч чухал зүйл биш гэдгийг санах хэрэгтэй. Ингээд бүсгүйчүүдийг илүү үзэсгэлэнтэй болгодог зүйлстэй танилцацгаая. 

Эмэгтэйчүүдийг дур булаам харагдуулдаг 5 зүйл Хадгалах

Ямар төрлийн хөгжим ажлын бүтээмжинд сайнаар нөлөөлдөг вэ?

Дасгал хөдөлгөөн хийх, гүйхдээ хөгжим сонсох нь ядралт бага авах, үр дүн сайн гаргахад чухал нөлөөтэй. 1972 онд эрдэмтдийн хийсэн судалгаагаар хөгжим сонсох нь нэгэн хэвийн ажлын (биеийн хүчний, оюуны) бүтээмжийг гайхалтай нэмэгдүүлж өгдөг нь батлагджээ. Харин хөгжмийн янз бүрийн төрөл жанрууд нь төвлөрөл, сэтгэх чадвар, ажиллах хурдад бас харилцан адилгүйгээр нөлөөлдөг гэнэ. 

Ямар төрлийн хөгжим ажлын бүтээмжинд сайнаар нөлөөлдөг вэ? Хадгалах

Алдартнуудын ховор гэрэл зургууд

Архивт орсон зураг бүр өөрийн гэсэн түүх өгүүлж байдаг. Мөн тэдгээр зургууд биднийг өнгөрсөн рүү харах боломжийг олгодог шүү дээ. Тэгвэл бидний шүтэн биширдэг алдартнууд олон жилийн өмнө ямар харагддаг байсан юм бол?...

Алдартнуудын ховор гэрэл зургууд Хадгалах
2019-02-07, 11:24

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Уран бүтээлч хүн бүр өөрийн зургаараа хүмүүст ямар нэгэн зүйл ойлгуулахыг хичээдэг болов уу? Ямар ч зураач өөрийн цаас, будгаа үрэн хий дэмий зүйл огт зурдаггүй байх. Бидний амьдарч буй ертөнцийн бодит үнэн буюу хар бараан талыг бүтээлээрээ харуулахыг эрмэлзэж, хүмүүст нэгийг ч болов уу ойлгуулахыг хүссэн зураачид олон болжээ. Тэдгээрээс бид танд хамгийн шилдэг бүтээлүүийг түүвэрлэн хүргэж байна.

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах
2019-02-07, 10:55

Хятадууд "QR" код ашиглан бүх зүйлээ худалдаж авдаг болжээ

Бид дөнгөж "QR" код гэдэг зүйлтэй танилцаж эхлээд байхад манай урд хөрш буюу Хятадад бүх хүмүүс энэ технологийг "утгаар нь" ашиглаж байна. Тодруулбал, хятадуудын өргөн хэрэглэдэг "WeChat" олон нийтийн сүлжээний аппликэйшн "QR" уншиж, төлбөр хийх боломжтой системтэй юм. Тиймээс ч гудамжны жижиглэнгийн бараа зардаг хүн ч бай, таксины жолооч гээд бүх хүмүүс "QR" код ашиглан төлбөр тооцоогоо хийдэг болжээ. Та доорх зургуудаас Хятадын нийгэмд энэ нь хичнээн хүчтэй түрэн ирснийг харах боломжтой.

Хятадууд "QR" код ашиглан бүх зүйлээ худалдаж авдаг болжээ Хадгалах